| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/03782/И |
| Дугаар | 101/ШШ2020/03130 |
| Огноо | 2019-11-12 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2020/03130
| 2019 оны 11 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2019/03130 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод байрлах “О К” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, өөрийн байранд байрлах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хбогдох
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 9 сарын 04-ний өдрийн 4/19261 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлэн “О К” ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, М.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Цогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар орцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл бон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Ф******* *******” ХХК нь *******ын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх *******ын он улсын ба Үндэсний арбитрт О К ХХК-д хбогдуулан нэхэмжлэл гаргасантай хбоотойгоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулахаар “...О К ХХК-ийн А блокын А-1.5-16 тоот бон А-Б7-32 тоот тус бүр 71,90м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар битүүмжилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.
Энэхүү хүсэлтэд үндэслэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 сарын 26-ны өдрийн 346 тоот захирамжаар “О К” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 617,705,251 төгрөгийн хэмжээнд хамгаалах арга хэмжээг авахаар бсон.
Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 5 сарын 1-ний өдрийн 4/10517 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн үнийн дүнгээс хэтрүүлэн “О К” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Энэхүү шийдвэрт “О К” ХХК-ийн зүгээс тухайн үед нь гомд гаргасны үндсэн дээр тус байгууллагаас ******* дугаартай А блокын 100 тоот 187,18 м2 талбай бүхий 1 ширхэг орон сууцын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, “Ф******* *******” ХХК-ийн хүсэлтэд дурьдсан А блокын А-Б5-16 тоот бон А-1.7-32 тоот тус бүр 71,90м.кв талбайтай 2 ширхэг орон сууцыг нэмж битүүмжлэн, үлдсэн 13 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээн, гүйцэтгэсэн ажиллагаагаа хэсэгчлэн хүчингүй бгосон. Энэ нь ахлах шийдвэр гүйцэтгэгч 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь анхнаасаа захирамжид дурдсан 617, 705,251 төгрөгөөс хэтэрсэн бохыг өөрөө хүлээн зөвшөөрснийг илэрхийлэх үйл баримт юм.
Ц.Баярсайхан гэх иргэний гомдлоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “... 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн битүүмжлэлийг цуцалсан нь үндэслэлгүй, хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан ...” байна. Ийнхүү нэгэнт гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ямар нэг үндэслэлгүйгээр дахин шүүмжлэхийг даалгаж байгаа нь О К ХХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрийн дагуу битүүмжилсэн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө дээр нэмээд 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2019 оны 9 сарын 4-ний өдрийн 4/19261 дугаартай албан бичгүүдээр түдгэлзүүллээ.“О К” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлсэн ажиллагаа нь дараах үндэслэлээр хууль бус бно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5.1 бон 257.1-д заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гагцхүү шийдвэрт заасан үндэслэл, хэмжээ хязгаарын хүрээнд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлнэ” гэж заасан. Мөн хуулийн 44.7-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэх, түдгэлзүүлэх арга хэмжээ нь захирамжид заасан үнийн дүн бох 617,705,251 төгрөгөөр хязгаарлагдана.
“О К” ХХК-ийн нэр бүхий 16 үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнээр тооцоход 13 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгддэг. Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүгчийн захирамжид заасан хэмжээнээс даруй 20 дахин илүү хэмжээгээр компанийн үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн хууль зөрчсөн.
Өөрөөр хэлбэл Ф******* монг ХХК-ийн хүсэлтэд дурдсан 2 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахад хангалттай хүрэлцэхүйц байхад нэмэлтээр 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байна. Компанийн хувьд Ф******* монг ХХК-ийн хүсэлтэд дурдсан 2 ширхэг хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаанд ямар нэгэн гомд, санал байхгүй, арбитрын шийдвэр гарах хүртэл хугацаанд битүүмжтэй хэвээр үлдэхэд татгалзах зүйлгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нэмэлтээр 14 үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтогох бомжтой байсан ч энэ ажиллагааг хийлгүй дур мэдэн компанийн бүх л үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл хөндлөнгийн эдтгээдийн баталгаажуулсан үнэлгээнд үндэслэлгүй захирамжийг биелүүлэхээр шалтгаалж “О К” ХХК-ийн өмчлөх эрхэд санаатайгаар хууль бусаар халдсан байна. Энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, 7.1-д заасан орцогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, хуульд заасан үндэслэлээр хязгаарлалт тогтоох зарчмыг зөрчсөн.
Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 617,705,251 төгрөгийн төлөө компанийн бүх л үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг зогсоосон ажиллагааны улмаас компанийн хийхээр төлөвлөсөн бүх хэлцэл, төлөвлөгөөт ажлууд хойшлогдож, хэвийн үйл ажиллагаанд саад учруулаад байна.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас хууль зөрчиж, нэмж О К ХХК-ийн өмчлөлийн 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн 346 дугаар захирамжаар хариуцагч “О К” ХХК-ний эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн бох 617.705.251 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр,
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6528 дугаар захирамжаар хариуцагч “О К” ХХК-ний эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн бох 257.535.039 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр тус тус захирамжилсан захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч захирамжинд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч “О К” ХХК-ний /РД:*******/ өмчлөлтэй эрхийн улсын бүртгэлийн *******, *******, *******, *******, , , , , *******, , , , дугаарт бүртгэлтэй нийт 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т 55.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжпэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах б тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал бон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай орцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж заасан дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд заасны дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.
Хариуцагч “О К” ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн өмчилөх эрхийг түдгэлзүүлж, хориг тавьсан бөгөөд өдөр тутамын үйл ажиллагаа явуулхад саад учруулаагүй байна. Мөн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй бгосон тохидд хариуцагч дээрх арга хэмжээ авсаны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг.
Иймд шүүхийн шүүгчийн хүчин төгөлдөр шийдвэртэй, хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй бгуулахыг хүссэн хариуцагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй бгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О К” ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хбогдуулан, Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй бгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаартай “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх *******ын Олон улсын ба Үндэсний арбитрт хянагдаж байгаа, нэхэмжлэгч “Ф******* монг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “О К” ХХК-д хбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 617,705,251 төгрөг гаргуулах тухай маргаанд “О К” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд хамгаалах арга хэмжээ авчээ.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа явуулж, “О К” ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******, *******, Ү-2204099123, *******, , , , , Ү- 2204100920, , , , дугаарт бүртгэлтэй нийт 13 ширхэг үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах бомжтой байсан ч уг ажиллагааг хийгээгүй дур мэдэн үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн гэж маргаж байх бовч тухайн ажиллагааны үед шинжээч орцуулж бох нөхцөл байдал хуулийн дээрх заалтын дагуу үүссэн гэж үзэхээргүй, тухайн эд хөрөнгүүд нь ямар үнэлгээтэй нь тодорхойгүй байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд бох “З ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19/66 дугаартай тодорхойлтод “О К” ХХК-ийн “H ” төслийн дагуу барьж ашиглалтад оруулсан барилгын орон сууцны 1 м.квын үнэ 3,950,000 төгрөг, пентхаусны 1 м.кв-ын үнэ 5,950,000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байгаа, “Н” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/50 дугаартай тодорхойлтод, дээр дурдсан орон сууцны 1 м.кв-ийн үнэ 3,950,000 төгрөг, пентхаусын 1 м.кв-ийн үнэ 5,500,000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байгаа хэмээн тус тус тодорхойлжээ.
Гэвч дээрх хоёр үл хөдлөх зуучлалын компанийн тодорхойлтод дурьдаж буй орон сууц нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагааны хүрээнд захиран зарцуулах эрх нь түдгэлзэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар бүхий 13 орон сууц мөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тодорхой бус байна.
Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаартай захирамжид заасан хэмжээнээс хэтэрсэн үнийн дүн бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага бгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч “О К” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй бгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомд гаргах эрхтэй бохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА