Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2019/03123

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр          Дугаар 101/ШШ2019/03123          Улаанбаатар хот

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Экспресс тауэр, 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ө С Х З” ХХН /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, Баянмонгол хороолол, 000 тоотод оршин суух, Боржигон овогт Б. Э/РД: /-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 215,732,216 төгрөг буюу 80,828.25 ам доллар гаргуулах, барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөөс мөнгөн төлбөр гаргуулах тухай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө С Х З” ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Э нь ““К М” ББСБ ХХК-тай 2013 оны 11 сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ1000/13/11/246 тоот Зээлийн гэрээний дагуу 28,500 ам долларыг, сарын 4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд талууд зээлийн гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗНГ1000/14/09/059, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1110/15/01/002 дугаар нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүдийг тус тус байгуулж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож: “К М” ББСБ ХХКболон иргэн Б.Э нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан БГ1000/13/11/246 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу дор дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд: Ү-00000000 дугаарт Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, Баянмонгол хороолол, 000 тоот 00.43 м.кв талбай бүхий 3 өрөө Б.Эын өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. “Ө С Х З” ХХН болон ““К М” ББСБ ХХК нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЭШ/18-07/КМ-14 тоот Шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Б.Э болон ““К М” ББСБ ХХК нарын хооронд байгуулсан өдрийн байдлаар зээлийн гэрээний шаардах эрхийг “Ө С Х З” ХХН-д шилжүүлсэн болно. Шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдрийн байдлаар зээлдэгч Б.Эын зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр 84.927.324 төгрөг төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд зээлдэгч Б.Э болон “Ө С Х З” ХХН нар харилцан тохиролцож 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр зээлдэгч нь нийт шаардлагаас 77,000,000 төгрөгийг гэрээний Хавсралт №1-т заасан графикт хугацаанд төлсөн тохиолдолд төлбөр авагч нь 7,927,324 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэхээр харилцан тохиролцсон билээ. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд нийг 20.000.000 төгрөгийг төлсөн боловч Хавсралт №1-т заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, мөн өнөөдрийн байдлаар төлбөрийг төлөхгүй зайлсхийсээр байна. Төлбөр авагчийн зүгээс гэрээнд заасны дагуу төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тул холбогдох хөнгөлөлтийг хүчингүй болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл нь 64.927.324 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1,-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж, талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний 2.2., 2 4. дэх заалтыг тус тус заасныг үндэслэн дор дурдсан нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, ЗГ1000/13/11/246 тоот зээлийн гэрээ, БГ1000/13/11/246 тоот зээлийн барьцааны гэрээ, эвлэрлийн гэрээнд тус тус заасныг үндэслэн ЗГ1000/13/03/070 тоот зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээнд заасны дагуу төлөх төлбөрийн үүрэгт зээлдэгч Б.Эаас 64.927.324 төгрөгийг гаргуулан “Ө С Х З” ХХН-д олгуулж өгнө үү.

 

Зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийн дагуу гаргуулах мөнгөн төлбөрийг БГ1000/13/11/246 тоот зээлийн барьцааны гэрээнд заасны дагуу барьцаалсан барьцааны зүйл болон үл хөдлөх эд хөрөнгөөс гаргуулан “Ө С Х З” ХХН-д олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч Б.Э нь ““К М” ББСБ ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ1000/13/11/246 тоот Зээлийн гэрээний дагуу 28,500 ам долларыг, сарын 4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд талууд зээлийн гэрээнд 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗНГ1000/14/09/059 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж зээлийн хугацаа, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байдаг.

“Ө С Х З” ХХН болон ““К М” ББСБ ХХК нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ЭШ/18-07/КМ-14 тоот Шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Б.Э болон ““К М” ББСБ ХХК нарын хооронд байгуулсан өдрийн байдлаар зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан байдаг.

Шаардах эрхийг шилжүүлэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 15-ны /шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулахаар тохиролцож эхэлсэн үе/ өдрийн байдлаар Б.Эын зээлийн нийт үлдэгдлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны /шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах өдрийн ханш/ албан ханшаар тооцож уг үлдэгдлийн 50 хувь буюу тал үнээр тооцон хямдруулан шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл шаардах эрх шилжүүлэх хямдруулсан үнэ 84,972,3324 төгрөг, шаардах эрх тооцсон нийт үлдэгдэл 84,927,324 төгрөг /50% =169,854,648 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн албан ханш MNT/USD 2,420.08 , зээлийн нийт үлдэгдэл 169,854,648 MNT/2420.08 төгрөг= 70,185.55USDҮүнээс зээлийн хүү 26,211.65USD, хүү 37,305.65 USD, нэмэгдүүлсэн хүү 6,668.25 USD.

Өмгөөллийн Санхүүгийн хуулийн зөвлөх ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлдэгч Б.Этай шаардах эрхийг шилжүүлж авсан хямдруулсан үнээр төлж барагдуулахаар тохирч, Эвлэрлийн гэрээг байгуулсан боловч тохирсон хугацаанд зээлээ төлөхгүй байх тул “К М” ББСБ ХХК болон зээлдэг нарын хооронд байгуулсан ЗГ1000/13/11/246 зээлийн гэрээний дагуу зээл, хүүгийн үлдэгдлийг тооцож нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Ингэхдээ Шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулснаас хойш төгрөгөөр төлсөн төлбөрийг тухайн өдрийн Монгол банкны ам.долларын албан ханшаар тооцоо гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлэн тооцсон болно.

2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Б.Э 64,927,324 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж ЗГ1000/13/11/246 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 17,625.43 ам доллар, хүүний төлбөрт 56.533.58 ам доллар, нэмэгдүүлсэн хүүд 6,668.25 ам доллар нийт 80,828.25 ам доллар гаргуулах, Улсын тэмдэгтийн хураамжийг 2019.09.18-ны ам долларын ханш 2,669.02 бодож, 215,732,228 төгрөгөөр тооцож 1,236,611.14 төгрөгөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 482,586.62 хасаж 754,024.52 нэмж тушаав.

ЗГ1000/13/11/246 зээлийн гэрээний үүрэг зээлдэгч Б.Эаас 800,828.25 ам долларыг гаргуулан *******өд ХХК-д олгож өгнө үү. Зээлийн гэрээний дагуу гаргуулах төлбөрийг БГ1000/13/11/246 тоот зээлийн барьцааны гэрээнд заасны дагуу барьцаалсан Ү-000000002204044880 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Баян монгол хороолол 000 дүгээр байр 00 тоот хаягт байршилтай 00.43 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай эд хөрөнгөөс гаргуулж ******* ХНН-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...”*******” ХХН-өөс тус дүүргийн шүүхэд миний биеэс 64.927.324 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие анх ““К М” ББСБ ХХК-иас 28.500 ам.долларын зээл авч төлж явсаар улмаар төлөх боломжгүй болж зээлдэгч ББСБ нь барьцааны эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Ө С Х З” ХХН-д 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн бөгөөд бид 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эвлэрэлийн гэрээ байгуулан долларыг төгрөгт хөврүүлэн 77.000.000 төгрөгийг графикт заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон юм. Энэ хугацаанд миний бие 21.800.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг графикт заасан хугацаанд төлж чадаагүй. Мөн энэ хугацаанд 800.000 төгрөгийг тус нөхөрлөлийн төлөөлөгчөөс өгсөн дансанд тушаасан бөгөөд тэрхүү мөнгөний тооцоо ороогүй байгаа тул 64.927.324 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэхүү мөнгөний баримтыг дүүгээсээ авч өгөх гэтэл мөнгө тушаасан баримт нь олдохгүй байгаа учир он сар өдрийг мэдэж байж шүүхэд хүсэлт гарган тодруулах шаардлагатай байна. Миний бие ажил ихтэй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөө энэхүү нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэгт оролцуулах болно... гэжээ.

Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн шүүхэд хариу тайлбартаа: миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “К М” ББСБ ХХК-тай 28,500 ам долларыг 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээл олгохдоо шимтгэлд 285 ам доллар, хүүг ашигласан тохиолдолд авах ёстой атал буцаагаад 2356 ам доллар тушаагаад надад 25,859 ам доллар агсан. Зээлийг гэрээний хугацаанд хуваарийн дагуу зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөрт 15,580 ам доллар төлсөн.2018 онд 21,700,000 төгрөгийг мөн төлсөн.Анх байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь хуульд хэрхэн нийцэж байгаа  юм бол.

Ингэж өөрсдийн хүссэн үедээ өөрт ашигтай байдлыг сонгож  байгаа нь /шаардах эрхээ шилжүүлэх, эвлэрлийн гэрээ байгуулаад болиод л анхны гэрээгээ үндэслэж байгаа зэрэг/ энэ хүмүүсийн дур зоргийн байдаг болсон юм уу гайхаж л байна.

Зээлдэгч миний төлсөн төлбөрийн мөнгийг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн нэмэгдүүлж байгаа нь ойлгомжгүй байна. “ К М” ББСБ ХХК-тай шаардах борлон барьцааны эрхийг шилжүүлж авахдаа байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн холбогдох шаардлагыг хангаж байгаа эсэхэд эргэлзэж байна. Энэхүү эдгээрийн хооронд байгуулсан гэрээг зээлдэгч надад танилцуулж мэдэгдэх ёстой гэж үзэж байна. Үлдэгдлийг хэрхэн яаж тооцсон нь мэдэгдэхгүй байгаа. Ер нь энгийнээр бодоод үзэхэд оны эхэнд 80,000,000 төгрөг нэхэмжлэж байсан бол давж заалдах гомдол гаргалаа гэж юм шиг 80,000 ам доллар гэж шаардлагаа нэмэгдүүлж байгааг би сайн ойлгохгүй байна. Тооцооллыг нарийн шалгуулж шийдвэрлүүлнэ. Шүүх хуулийн дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөх байх гэж найдаж байна. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б Завхан аймаг руу ажил гараад явсан, ирээд тайлбар өгнө, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдийн байдлаар зээлийн эргэн төлөлтийг тооцоод доллар аар гаргасан байна. “Ө С Х З” ХХНН болон ““К М” ББСБ ХХК 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ хийж 84,927,324 төгрөгийг шаардах эрхээ шилжүүлсэн байдаг. Үүний дараа “Ө С Х З” ХХНН нь хариуцагч Б.Этай 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр харилцан ярилцаж эвлэрлийн  гэрээ байгуулж, 77,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Энэ нь хуульд нийцсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 84,927,324 төгрөгийг зөвшөөрөөгүй зүйл биш 2018 оны 01 дүгээр сарын 26 өдөр шаардах эрхийг шилжүүлсэн. Долларын ханшийг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн ханшаар бодсон нь тодорхойгүй байсан тул би анхан шатны шүүх хуралдаан дээр хэдэн сарын хэдний өдрийн долларын ханшаар бодсоныг тодруулах хүсэлт гаргахад анхан шатны шүүхээс миний хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаад шийдсэн. Давж заалдах шатны шүүх үүнийг ойлгоод хэргийг Анхан шатны шүүх рүү буцаасан. Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн долларын ханшны лавлагаа нотлох баримт байхгүй учраас эвлэрлийн гэрээн дээр цааш дүгнэлт хийх боломжгүй гээд хэргийг Анхан шатны шүүх рүү буцаасан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн долларын ханшны лавлагаа болох нэг хуудас баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эвлэрлийн гэрээгээр тохиролцсон 76,000,000 төгрөгөөс гэрээний хугацаанд 21,700,000 төгрөгийг төлсөн 54,300,000 төгрөгийг төлөх тооцоотой гэж үзэж байгаа. Эвлэрлийн гэрээгээр төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 7,927,324 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байдаг. Монгол мөнгөөр 77,000,000 төгрөгийг төлөхөөс үнийн дүнгийн 26 хувийг төлсөн байна гэж үзэж байгаа. Бид хөнгөлөлт болох 7,927,324 төгрөгийн 26 хувь болох 2,061,144 төгрөгийг хөнгөлөлт болох 7,927,324 хасахад 5,866,220 төгрөг болно. 54,300,000 төгрөг дээр 5,866,220 нэмээд 61,226,220 төгрөгийг төлөх нь хуульд нийцсэн байна. Эвлэрлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа тул монгол төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. н.******* гэх итгэмжлэгдсэн төлөөлөгч сүүлд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн төлөлтийг тооцоолсон байдаг. Н.*******гийн тооцоолол эрх шилжүүлж авсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнөх тооцоолол хийсэн нь буруу юм. н.******* тооцоолол хийх эрхгүй. н.******* 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс итгэмжлэл авсан. н.******* үүнээс өмнөх харилцаанд оролцох ёсгүй гэж үзэж байна. Долларын асуудлыг нэхэмжлэгч нь доллараар шаардах эрхийг шилжүүлж аваагүй. “ К М” ББСБ ХХК-иас монгол төгрөгөөр тооцоод гэрээ хийсэн. Монгол төгрөгөөр тооцож нэхэмжлэхэд татгалзах зүйлгүй Нэхэмжлэлийн шаардлагаас нь миний төлөхийг зөвшөөрсөн 61,226,220 төгрөгийг хасаад, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, зохигчдын нэхэмжлэл, хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө С Х З” ХХН нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 80,828.25 ам доллар буюу 215,732,216 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөөс мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

Хариуцагч Б.Э 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “К М” ББСБ ХХК-тай 28.500 ам долларыг 12 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж, Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000 бүртгэлийн дугаартай, Баян монгол хороолол 000 дүгээр байрны 00 тоот хаягт байрлах 00.43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗГ100/13/11246 зээлийн, БГ1000/13/11/246 барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 8-11 дүгээр тал/

“К М” ББСБ ХХК, “Ө С Х З” ХХН-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Шаардах эрх болон Барьцааны эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулжээ./хх-ийн 13-14 дүгээр талууд/

Дээрх гэрээгээр эрх хүлээн авагч нь “зээлдүүлэгч “К М” ББСБ ХХКзээлдэгч Б.Э-т нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ100/13/11/16 тоот зээлийн гэрээ, БГ1000/13/11/246 тоот барьцааны гэрээнд тус тус заасан төлбөр хүлээн авах эрх, зээлийн төлбөрийн үүргийг шаардах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах, холбогдох материалын хамт шилжүүлэх, эрх хүлээн авагч нь төлбөрийн үүргийг гэрээнд заасан нөхцөл, хэлбэрээр төлөхтэй холбоотой үүсэх харилцаанд талуудын эрх, үүргийг тодорхойлно”, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “зээлийн гэрээний дугаар ЗГ1000/13/11246, олгосон огноо 2013 оны 11 дүгээр сарын 14, дуусах огноо 2016 оны 01 дүгээр сарын 11, олгогдсон дүн 28,500 ам.доллар, доод үлдэгдэл 84.927.324 төгрөг, дээд үлдэгдэл MNT зээлийн гэрээний дагуу хүү бусад төлбөр нэмж тооцно” гэж тохиролцон хариуцагчид олгосон зээл 84.927.324 төгрөг, барьцааны шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлжээ. /хх-ийн 13-14 дүгээр тал/

“Ө С Х З” ХХН нь хариуцагч Б.Этай 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Эвлэрлийн гэрээ”-г байгуулжээ.

Хариуцагч нь Б.Э нь ““К М” ББСБ ХХК-аас 28.500 ам доллар буюу 84.927.324 төгрөгийн шаардах эрхийг “Ө С Х З” ХХН-д шилжүүлснийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийг үүргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр тохиролцсон гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 1 дүгээр 1.1-д ““К М” ББСБ ХХК, зээлдэгч Б.Э нарын хооронд байгуулсан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ1000/13/11246 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 84,927,324 төгрөгийг, 1 дүгээр зүйлийн 1.2-д үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцож талууд гарын үсэг зурж, эвлэрэн хэлэлцжээ./хх-ийн 15-16 дугаар талууд/

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ”, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” заажээ.

Дээрх үйл баримт нь талуудын хооронд байгуулсан ЗГ/281 тоот зээлийн гэрээ, БГ/281 тоот барьцааны гэрээ, барьцаалбар, эвлэрлийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан хавсралт 11-д “заасан графикт хуваарийн дагуу зээлийг төлөх”, энэ гэрээний 2.4-т “зардлаа хавсралт №1-д заасан графикт хуваарийг зөрчсөн, дутуу төлөлт хийсэн зэрэг зөрчил гарсан тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчид мэдэгдэх бөгөөд зээлдэгч дараа сарын графикт хугацааны дотор зөрчлийг арилгаагүй бол үлдэгдэл төлбөрийг дор дурдсан барьцааны зүйлээр хангуулна” гэж зааснаар хариуцагч Б.Э 2018 ооны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэгт нийт 21,700,000 төгрөг төлсөн хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 55, 57-62 дугаар талууд/

Нэхэмжлэгч нь “К М” ББСБ ХХК-иас эрх шилжүүлэн авсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, Эвлэрлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан 84,927,324 төгрөгөөр бодон шилжүүлж авсан атлаа нэмэгдүүсэн шаардлагыг ам доллараар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.  

 Нэхэмжлэгч шаардах эрх шилжүүлж авах үеийн Монгол банкнаас зарласан ам долларын ханш 2,417.73 төгрөгт байсан байна.

“К М” ББСБ ХХК зээлдэгч Б.Э нарын хооронд байгуулсан гэрээ нь нэхэмжлэгчийн эрх шилжүүлэн авсан 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон, хэн аль гэрээг сунгах, цуцлах, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчидтэй хийсэн Эвлэрлийн гэрээгээр төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд 7,927,324 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байдаг. Монгол мөнгөөр 77,000,000 төгрөгийг төлөхөөс үнийн дүнгийн 26 хувийг төлсөн байна гэж үзэж байгаа. Бид хөнгөлөлт болох 7,927,324 төгрөгийн 26 хувь болох 2,061,144 төгрөгийг хасаж тооцох  ёстой гэж маргасан.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнйи 1 дүгээр зүйлийн 1.3-д “Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу гаргах нийт шаардлага болох зээл, зээлийн хүүгийн төлбөр 84,927,324 төгрөгийн шаардлагаас 7,927,324 төгрөгийг хасаж хөнгөлөлт үзүүлэх. Зээлдэгч нийт үлдсэн дүн болох 77,00,000 төгрөгийг эвлэрүүлэн зуучлагчийн хураамжийн хамт хавсралт №1 –д заасан хуваарийн дагуу төлөхөөр эвлэрч зөвшөөрсөн болно.”, энэ гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “зээлдэгч нь энэхүү Эвлэрлийн гэрээгээр төлөх нийт дүн буюу зээлийн төлбөрийг /Хавсралт №1/-д заасан хуваарийн дагуу төлөх бөгөөд уг үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч нь энэхүү гэрээний 1.3-т заасан хөнгөлтийг үзүүлнэ. Зээлдэгч нь энэхүү гэрээний хавсралт №1 д заасан хугацаанаас өмнө зээлийн төлбөрийг төлж болно.” гэж тохиролцжээ./хх-ийн 17 дугаар тал/

Хариуцагч нь Эвлэрлийн гэрээний хавсралт №1-д заасан хугацаанд 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 700,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 16,000,000 төгрөг нийт 21,700,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй тул гэрээний 1 дүгээр зүйлийн 1,3-т заасан хөнгөлөлтийг эдлэх эрхгүй байна.

Иймд хариуцагч Б.Э-аас 63.227.334 төгрөг гаргуулж, “Ө С Х З” ХХН-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 152,504,882 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Улсын ттэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,306,811.14 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 474,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н 0дугаарын утас уруу шүүгчийн туслах 0дугаараас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “За,ойлголоо” гэсэн хариултыг өгсөн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх уралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд бичгээр хүсэлтийг ирүүлээгүй тул хариуцагчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 зүйлийн 451.1., 123 дугаар зүйлийн 123.1.-д зааснаар хариуцагч Б.Э-аас 63,227,334 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ө С Х З” ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 152,504,882 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай .

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1., 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.Э үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,306,811.14 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 474.086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ГАНЧИМЭГ