Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02826

 

 

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр          Дугаар 101/ШШ2019/02826          Улаанбаатар хот

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  Баянзүрх дүүрэг, 0дүгээр хороо, Шар хад 0дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай Боржигон овогт Ц.Д/РД: /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0дугаар хороо, , “Н.х, С.о” ХХК/РД: /-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,005,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд,  итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд.шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр *******,******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Амар амгалан 00 орон сууцны 1 дүгээр байрны 2 дугаар орцын 1 давхрын 00 тоотод орон сууцны зориулалттай 34.96 м кв талбай бүхий 1 өрөөг “Орон сууц захиалгын  гэрээ”-г байгуулж урьдчилгаа 11,005,000 төгрөг төлсөн боловч одоог болтол байшин ашиглалтад ороогүй байшин баригдахгүй нь тодорхой болсон тул урьдчилгаагаар төлсөн 11,005,000 төгрөгийг “Н Х, С О” ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч Ц.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компанийн барьж байсан Амар амгалан 0. Орон сууц нь иргэдийг хямд орон сууцаар хангах төсөл хэрэгжиж байсан. Гэтэл манай компанийн “Ч Х Б” ХХК-д хадгалагдаж байсан тэрбум есөн зуун мянган төгрөгийг зөвшөөрөлгүйгээр татан авснаас бид эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон байгаа.  Энэ байдлыг шүүх харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч. “Н Х, С О” ХХК -д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11,005,000 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Зохигчдын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдсан байна 

Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч “Н Х, С О” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй Баянзүрх дүүрэгт баригдах Амар амгалан 0 хотхоны 1 дүгээр байрны 2 орцны 1 давхрын 00 тоотод байрлах 00.96 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг захиалжээ.

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил. Гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, энэ хуулийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж тус тус заасан.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д гэрээний   1.2-т дурдсан орон сууцны 1 м.кв–ийн үнэ 1,850,000 төгрөг, нийт үнэ 64,676,000 төгрөг, гэрээний 2.2-т захиалагч урьдчилгаа төлбөр болох 8,615,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр, урьдчилгааны үлдэгдэл 4,320,000 төгрөгийг 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хуваан графикаар төлнө.“ гэж  тохирсноор Ц.Д орон сууцны урьдчилгаанд 11,005,000 төгрөг төлсөн нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “борлуулагч нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрийг гардуулан өгнө” гэж хариуцагч хугацаа заан захиалагчийн өмнө гэрээгээр үүрэг хүлээжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгахаас өмнө захиалагч хэдий ч гэрээг цуцлах эрхтэй” гэж зааснаар  хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул захиалагч гэрээг цуцалж орон сууцны урьдчилгаанд төлсөн 11,005,000 төгрөгийг буцаан шаардах эрх байна.

Иймд  хариуцагч “Н Х, С О” ХХК-иас 11,005,0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 191,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасныг баримтлан  хариуцагч “Н Х С О” ХХК/РД: /-иас 11,005,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д/РД: /-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н,Х С,Х” ХХК-иас 191,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ГАНЧИМЭГ