Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/02254

 

2019 оны 10 сарын 23 өдөр  Дугаар 183/ШШ2019/02254  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байр, Т  ББСБ ХХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суух, Га /РД: ..../,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, тоотод оршин суух, Г /РД: ......../ нарт холбогдох

 

 

 

Зээлийн гэрээний үүрэгт 38.601.338 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Га  нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Т  ББСБ-иас 26,000,000 төгрөг, сарын 2.7 хүүтэй, нийт 145 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн хугацаа 2027 онд дуусах ёстой байсан гэвч хариуцагч зээлийн гэрээний графикийн дагуу төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний дагуу үүргээ удаа дараа зөрчсөн. 2018 оноос хойш огт төлөлт хийгээгүй. Үүнээс өмнө 2 сар эсхүл 3 сард нэг удаа төлөлт хийдэг байсан. Зээлийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ........ тоот байршилтай, 443 мкв газар болон 108 мкв талбайтай хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан. Нэгэнт зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул одоогийн байдлаар 38,601,638 төгрөгийн өр үүсэж үүнийг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 25,379,830 төгрөг, зээлийн хүү 11,017,924 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,203,584 төгрөг. Нийт 38,601,338 төгрөг. Үүнийг хариуцагч Га ээс гаргуулж өгнө үү, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Г г хариуцлагаас чөлөөлж зээлий гэрээний үүргйг хариуцагч Га ээс шаардаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх Т  ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

 

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 2019.04.10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25.379.834 төгрөг, зээлийн хүү 11.017.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.203.584 төгрөг, нийт 38.601.338 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байна.

 

 

 

Хариуцагч Га  2019.05.27-нд, Г  2019.06.18-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

 

 

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015.01.16-ны өдөр 3150116060794 дугаар зээлийн гэрээ байгуулж 145 сарын хугацаатай, сарын 2,7 хувийн хүүтэй, 26.000.000 төгрөгийг зээлдэгч Га , Г  нарт шилжүүлж хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон байна.

 

 

 

Мөн 2015.01.16-ны өдөр ........ дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан зээлдэгч Га  өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ......... тоотод байршилтай 434 м.кв талбайтай Г-........ дугаар бүртгэлтэй, 18633305767312 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн ...... тоотод байрлах, Y-........... өмчлөх эрхийн дугаартай, 108 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан байна.

 

 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй болно.

 

 

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч Г гээс татгалзаж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Га ээс шаардаж буйгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б тайлбарласан тул шүүх хариуцагч Г д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 

 

Иймд нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 25.379.834 төгрөг, зээлийн хүү 11.017.920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.203.584 төгрөг, нийт 38.601.338 төгрөгийг зээлдэгч Га ээс гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Га ээс 420.200 төгрөгийг гаргуулж Т  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 420.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдэв.

 

 

 

Хариуцагч нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Га ээс зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 38.601.338 төгрөг гаргуулж Т  ББСБ ХХК /РД:..../-д олгож, хариуцагч Г д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж ..... тоотод байршилтай 434 м.кв талбайтай Г-........ дугаар бүртгэлтэй, 18633305767312 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, .... тоотод байрлах, Y-...... өмчлөх эрхийн дугаартай, 108 м.кв талбайтай хувийн сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Га ээс 421.200 төгрөгийг гаргуулж Т  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ