Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02404

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02404

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Элчингийн гудамж-9, Скай Плаза Бизнес төв, А блок 302 тоотод байрлах П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион, ХААН таувэр, 8 давхарт байрлах С ХХК-д холбогдох

            Зээлээр худалдан авсан шатахууны төлбөрт 2 336 320 275 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь С ХХК-тай 2018 оны 10 сарын 19-ны өдөр 2018/а/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Бид гэрээний дагуу С ХХК-д 2018 оны 10 сард 375 513 600 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 11 сард 768 634 600 төгрөгийн дизелийн түлш, 2018 оны 12 сард 1 246 371 000 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 01 сард 1 206 614 000 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 02 сард 943 673 000 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 03 сард 1 094 258 100 төгрөгийн дизелийн түлш, 2019 оны 04 сард 170 839 500 төгрөгийн дизелийн түлшийг тус тус, нийт 5 430 390 200 төгрөгийн дизелийн түлшийг нийлүүлсэн. С ХХК нь зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөрт 2018 оны 11 сард 375 513 600 төгрөгийн төлбөрийг гэрээний хугацаанд нь төлсөн. 2019 оны 01 сарын 18-нд 768 634 600 төгрөгийн төлбөр, 2019 оны 02 сарын 28-нд 1 246 371 000 төгрөгийн төлбөр, 2019 оны 03 сарын 25-нд 1 206 614 000 төгрөгийн төлбөр, 2019 оны 05 сарын 24-нд 500 000 000 төгрөгийн төлбөрийг тус тус нийт 3 721 619 600 төгрөгийн төлбөрийн хугацаа хэтрүүлэн төлсөн. С ХХК нь хамгийн сүүлд 2019 оны 05 сарын 24-нд төлөлт хийгээд 1 708 770 600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. 2018 оны 10 сарын 19-ний өдрийн №2018/а/17 тоот гэрээний 2.5.-д Худалдан авагч худалдан авсан шатахууны тооцоог тухайн сарын уг гэрээний хавсралтаар заагаагүй бол нийлүүлэлтийн дараагийн сарын 30-ны дотор төлбөрөө төлж барагдуулна гэж заасны дагуу С ХХК нв зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөрийг төлөх ёстой байсан боловч хугацаандаа төлбөрөө төлж байгаагүй, байнга хугацаа хэтрүүлж байсан. Мөн гэрээний 5.1.-д “Худалдан авагч энэхүү гэрээний 2.5.-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.2%-иар тооцож хоног тутам алданги тооцно” гэж заасан байдаг. Гэрээний дагуу тооцогдсон алдангийн хэмжээ өнөөдрийн байдлаар 627 549 675 төгрөг болоод байна. Манай компани төлбөрөө төлөхийг байнга шаардаж удирдлагуудтай нь утсаар ярих, оффис дээр нь очиж уулзалт хийх зэрэг арга хэмжээ авч байсан. С ХХК-иас төлбөр төлөхөө илэрхийлж албан бичиг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөрөө төлөхгүй манай компанийг хохироож байна. Иймд С ХХК-иас зээлээр худалдан авсан шатахууны үндсэн төлбөр 1 708 770 600 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 627 549 675 төгрөг нийт 2 336 320 275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тооцооллыг дахин хийхэд  алдаа гарсан байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үндсэн төлбөрт 1 508 770 600 төгрөг, алданги 527 338 979 төгрөг, нийт 2 036 109 579 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.  

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  2018 оны 10 сарын 19-ны өдөр 2018/а/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан П ХХК-иас дизель түлш зээлээр худалдаж авсан асуудлаар маргаан байхгүй. Төлбөрийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөх   боломжгүй хүндэтгэх нөхцөл байдал манай компанийн хувьд үүссэн. Учир нь манай компани Өмнөговь аймгийн хамтран ажиллаж ирсэн.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П ХХК хариуцагч С ХХК-нд холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 708 770 600 төгрөг, алданги 627 549 675 төгрөг, нийт 2 336 320 275 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн гэрээний үүрэгт 1 508 770 600 төгрөг, алданги 527 338 979 төгрөг, нийт 2 036 109 579 төгрөг гаргуулах болгож, багасгаж шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2018 оны 10 сарын 19-ны өдөр 2018/а/17 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр талууд 2018 оны 10 сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 сарын 19-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн бөөнөөр зээлээр нийлүүлэх, түүний хэмжээ хугацаа, бүтээгдэхүүн хүлээн авах, төлбөр төлөх хугацаа, хожимдуулснаас тооцох алданги зэргийг хэрхэн тооцохыг тохиролцож, улмаар уг гэрээний 2.3-т зааснаар талууд сар бүр бүтээгдэхүүний төрөл, тоо, хэмжээ, үнийг шинэчлэн тохиролцож байх бөгөөд тухайн сарын 5-ны өдрийн дотор тохиролцон гэрээний нэмэлтээр баталгаажуулахаар тохиролцжээ.

Дээрхийн дагуу талуудын хооронд 2018 оны 10 сарын 19-ний өдрийн ...гэрээний нэмэлт №1, 2018 оны 11 сарын 01-ний өдрийн ...гэрээний нэмэлт №2, 2018 оны 12 сарын 01-ний өдрийн ...гэрээний нэмэлт №3, 2019 оны 1 сарын 01-ний өдрийн ...гэрээний нэмэлт №4, 2019 оны 2 сарын 01-ний өдрийн ...гэрээний нэмэлт №5, 2019 оны 3 сарын 01-ний өдрийн ...гэрээний нэмэлт №6, 2019 оны 4 сарын 01-ний өдрийн ...гэрээний нэмэлт №7, 2019 оны 5 сарын 01-ний өдрийн ...гэрээний нэмэлт №8 тус тус байгуулагдаж, уг гэрээгээр талууд гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх дизель түлшний литрийн үнийг, төлбөр төлөх хугацааг нарийвчлан тохирсон байна./хх-ийн 8-17/

Дээрх гэрээнүүдийн дагуу 2018 оны 11 сараас 2019 оны 4 саруудад нийт 5 удаагийн нийлүүлэлт хийгдэж, улмаар төлбөр төлөөгүй шалтгаанаар нэхэмжлэгч тал нийлүүлэлтийг хийхээс татгалзаж, хариуцагч С ХХК нь 2019.07.01-ний өдрийн СГКТ01/-190 албан тоотоор нэхэмжлэгч П ХХК-д төлбөрт төлөх 1 708 770 600 төгрөгийг хуваарийн дагуу барагдуулах хүсэлтийг бичгээр гаргаж байсан байна./хх-ийн 7/ 

Эдгээр байдлуудаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Харин хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч П ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд гэрээний үүргийн  1 508 770 600 төгрөгийн үлдэгдлийн талаар маргаангүй байна.

Хариуцагч тал дээрх төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулаагүй шалтгааныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 сарын 12-ны өдрийн 405 тоот шийдвэрээр С ХХК-ийн М, Мдугаар бүхий 30 жилийн хугацаатай олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд энэ нь манай компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, улмаар өнөөдрийн байдлаар харилцагч компаниуддаа их хэмжээний өр, төлбөр үүсгэх нөхцлийг бүрдүүлээд байна. Мөн талуудын гэрээний 5.1-д заасан “Худалдан авагч энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2%-иар тооцож хоног тутам алданги тооцно.” гэж тохиролцсон боловч манай компани гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан боловч дээрх гэнэтийн нөхцөл шалтгааны улмаас санхүүгийн хүнд байдалд орсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг багасгаж өгнө үү гэх тайлбарыг гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С ХХК нь 5 430 390 200 төгрөгийг бүтээгдэхүүн худалдан авч, 2019 оны 5 сарын 24-ний өдрийн байдлаар 4 097 133 200 төгрөгийн төлбөрийг барагдуулж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг болох 1 508 770 600 төгрөгийн дүнгээс 10 хувиар алданги тооцож, алдангийг 15 алуудын гэрээнд заасан алдангийг хуульд нийц 

 

  30375 900 төгрөгийн үнэ бүхий цахилгааны кабель утсыг хариуцагч Хансуун зам ХХК-д нийлүүлж, хариуцагч Хансуун зам ХХК нь урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 26 375 900 төгрөгийг төлөөлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, бараа материалын зарлагын падаан болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Түүнчлэн талууд дээрх тооцооны үлдэгдлийн баталгааг бичгийн хэлбэрээр хийж, төлбөрийн 26 375 900 төгрөгийн өртэй гарсныг 2017 оны 11 сарын 16-ны өдөр харилцан баталж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх ба энэ нь талууд хоорондоо байгуулсан гэрээгээ дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна./хх-ийн 7/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3. 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ