Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 0066

 

1 Ц.Ө-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Н.Д Шүүгдэгч Ц.Ө Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, Р.Б Хохирогч Ш.С Хохирогчийн өмгөөлөгч З.Б Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Ө-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн,   ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймаг, Баян- Өндөр суманд оршин суудаг,  С овогт Ц-н Ө.

Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр Орхон аймаг БаянӨндөр сумын Говил багийн Дэнжийн 15-9 тоотод хамтран амьдрагч Ш.С-н 2 хэвлий тус газарт шилний хагархайгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух Б.Н-н байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг, гоёлын дан дээл, эмэгтэй туфль, индукцин плитка, гар цүнх, үсний хайч зэрэг эд хөрөнгө хулгайлан 771.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 16-34 тоотод оршин суух Г.Г-н байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн хар өнгийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С овгийн Ц-н Ө-г Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-н эдлэх 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 3 зааснаар шүүгдэгч Ц.Ө-н цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ө-с 996.000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух /РД:ГЙ81071206/ Б.Н-т 771.000 төгрөг, хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг толгодын 16-34 тоотод оршин суух /РД:ФА75060815/ Г.Г-т 55.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-өндөр сум Согоот баг 6-11-91 тоотод оршин суух /РД:АД79021101/ Г.Ц-т 170.000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч П.Б-н нэхэмжилсэн 507.960 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч Ц.Ө-н 2011 оны 09 сарын 05-нд төрсөн хүү Ө.Э, 2018 оны 09 сарын 15-нд төрсөн охин С.Э нарыг Б.Ц, Х.А нарын асрамжинд үлдээж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ш.С нь хохирол нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгч П.Б нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний лөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжэ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлйийн 1.д заасан хэрэгт буюу хамтран амьдрагч Ш.С-тай мууцалдан хэвлий тус газарт шилний хагархайгаар хатгаж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт гэм буруута талаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь гэм буруугаа гэмшиж байгаа талаар мэдүүлж, хохирогч С нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаарх мэдүүлгийг шүүх 4 хуралдаан дээр мэдүүлсэн нотлох баримт болон шүүгдэгчийн хувийн байдал буюу хэргийг бүрэн ухамсарлаж ойлгох чадваргүй сэтгэцийн өвчтэй байдал, 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн Ө.Э, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн С.Э нарын бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж ялыг хөнгөрүүлж өгнө үү?. Ц.Ө нь бичиг үсэг мэдэхгүй бөгөөд “хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар болон хоёр бага насны хүүхдийг маань харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэр гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг уламжилж байна гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв. Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 15-9 тоотод хамтран амьдрагч Ш.С-н хэвлий тус газарт шилний хагархайгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 06 сарын 22- ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух Б.Н-н байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг, гоёлын дан дээл, эмэгтэй туфль, индукцин плитка, гар цүнх, үсний хайч зэрэг эд хөрөнгө хулгайлан 771.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 16-34 тоотод оршин суух Г.Г-н байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн хар өнгийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ө нь шилний хагархайг хохирогчийн биед гэмтэл учруулахаар зориуд тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 5 Ц.Ө-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхийн шийтгэх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийтгэх тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэх үед шүүгдэгч Ц.Ө нь хохирогч нар болон иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байсан боловч хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн бага насны хүүхдүүдтэйгээ амьдардаг байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулах боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н ...Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн ауулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж гэснийг Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэж, Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын ...2 жилийн хорих ял дээр гэснийг ...1 жилийн хорих ял дээр гэж, ...2 жилийн хорих ялыг гэснийг ...1 жилийн хорих ялыг... гэж, ...нийт 4 жилийн... гэснийг ...нийт 2 жилийн... гэж, 6 Шийтгэх тогтоолын 5 дахь заалтын ...4 жилийн хорих ялыг... гэснийг ...2 жилийн хорих ялыг... гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 3. Шүүгдэгч Ц.Ө нь хохирогч Г.Г-т 55 000 төгрөг, Б.Н-т 771 000 төгрөг, Г.Ц-т 170 000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай. 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.ЦЭЦЭГМАА