Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00195

 

  ****ын нэхэмжлэлтэй

                                                                   иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00146 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 746 дугаар магадлалтай,

****ын нэхэмжлэлтэй,

**** болон “ **** **** ****” ХК-ийн **** **** **** **** ****лэлд холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагыг Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгохтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч С.Эрдэнийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлц ****.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****нь **** болон “ **** **** ****” ХК-ийн **** **** **** **** ****лэлд холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагыг Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-дзаасан хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00146 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч ****, “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлд холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод х ****ээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 746 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/00146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч ****ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Үндэсний мэдээллийн төвд няцаалт хийхийг хариуцагч **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагыг Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт х ****ээр үлдээж, хариуцагч **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг х ****ээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагч С.Эрдэнийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар гомдол гаргаж байна. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь иргэн ****, ****ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараасан болохыг тогтоож, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлал гуйхыг даалгах, мөн “ **** **** **** ХК-ийн Эв **** **** ҮЭ-ийн байгууллага нь үйл ажиллагаа явуулахдаа Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг зөрчсөнийг тогтоолгох шаардлагууд юм. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалынхаа тогтоох хэсгийн 1-д “... **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** ҮЭ-ийн байгууллагад ****ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Үндэсний мэдээллийн төвд няцаалт хийхийг даалгасан нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шүүх санаачлагаараа шийдвэрлэсэн. Энэхүү шаардлага нь зөвхөн иргэн ****тэй холбогдох шаардлага юм.

4.1. Нэхэмжлэгч **** нь нэхэмжлэлийн үндэслэлдээ иргэн С.Эрдэнийн х ****лэлийн хуралд хийсэн мэдээллээс ямар мэдээлэл нь өөрийнх нь нэр төрийг гутаасан худал мэдээлэл болохыг зааж тодорхойлоогүй бөгөөд энэхүү мэдээллийн улмаас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь ямар гэм хор учирсныг тодорхойлж нотлоогүй байхад гэм хор учруулсан гэж үзэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болсон. Гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид ямар гэм хор учирсан нь нотлогдсон байхаас гадна эдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдох учиртай. Гэтэл ****ын 2019.05.29-нд “ **** **** ****” ХК-ийн төв оффисын талбайд хийсэн мэдээллүүдтэй нь холбогдуулан маргааш нь х ****лэлийн хурлаар мэдээлэл хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд энд ****ыг хувьдаа 20,000 ам.доллар авсан гэсэн агуулга байхгүй, бусад мэдээлэл нь хамт мэдээлэл хийсэн хүнийх нь яриагаар давхар нотлогдож байгаа юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасны дагуу **** нь ****ын “ **** **** ****” ХК-ийн төв оффисын талбайд ирж хийсэн мэдээллийн талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байдаг. Энэ мэдээллийг давж заалдах шатны шүүх ****ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн талаар сөрөг агуулгатай гэж хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг х ****ээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч С.Эрдэнийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүхИргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч ****, “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлд холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт гуйхыг даалгахыг хүссэн нэхэмжлэгч ****ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч ****ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Үндэсний мэдээллийн төвд няцаалт хийхийг хариуцагч **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагыг Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан байна.

7. **** нь хариуцагч **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагад холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, хариуцагч “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагыг Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн үнэлэмжид сөргөөр нөлөөлсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн боловч ийнхүү дүгнэх болсон шалтгаан, үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгаагүй байна.

Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...ажил хэргийн нэр хүнд гэдэг нь ажил хэргийн чадвар, мэргэжлийн болон албаны үүргээ биелүүлж байгаа байдлын талаарх эерэг үнэлгээг ойлгох бөгөөд 2019.05.30-ны өдрийн х ****лэлийн бага хурлаар 1072 хувьцаа төрийн бус байгууллагын зохион байгуулсан жагсаал болон “ **** **** ****” компанид холбогдох асуудал удаа дараа гарсан талаар, манай байгууллагад нөлөөлсөн этгээдүүд арга хэмээ авна гэдгийг мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдээлэл хийсэн байх бөгөөд сэтгүүлчийн асуусан асуултад хариулсан хариуцагч болон бусад этгээдийн хариулт нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийн үнэлэмжид сөргөөр нөлөөлсөн мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй...” гэж заасан болохоос бус хариуцагчийн нийтэд тараасан мэдээлэл үнэн бодит байдалд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийж, уг алдааг залруулсан нь үндэслэлтэй болжээ.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүнбүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, х ****лэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.

Хариуцагч **** нь “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийг төлөөлж тус **** ****лэлийн даргын хувьд 2019.05.30-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд х ****лэлийн бага хурал хийж, тус х ****лэлийн бага хуралд гаргасан мэдэгдэлдээ ****ын талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг, тухайн тохиолдолд ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

10. **** нэхэмжлэлийн шаардлагадаа “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн дарга С.Эрдэнийн мэдэгдлийг Монголын олон нийтийн сайтуудад тэр дундаа www.пеws.mn, www.buzznews.mn, www.livetv.mn, www.olloo.mn, www.tovch.mn болон Эв **** **** **** **** **** фэйсбүүк цахим хуудсаар нийтлэгдсэн талаар дурдсан байна.

11. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0247 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “Гложекс консалтинг ХХК”-аас хариуцагч “ **** **** ****” ХК-д холбогдуулан гаргасан “ **** **** ****” ХК үнэлгээний хорооны зөвлөмжид үндэслэн “Гложекс консалтинг” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, тус компанитай гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч “ **** **** ****” ХК-д даалгах шаардлагыг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үнэлгээний хорооны 2018.11.12-ны өдрийн зөвлөмжид үндэслэн “Гложекс консалтинг ХХК-тай гэрээ байгуулах эрх олгохгүй байгаа “ **** **** ****” ХК-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Гложекс консалтинг ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагч “ **** **** ****” ХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч **** нь “Гложекс консалтинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байх бөгөөд тус компани нь 2018.07.04-ний өдөр “ **** **** ****” ХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу “Гложекс консалтинг” ХХК Соal Mongolia-2018 нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулах, захиалагч буюу “ **** **** ****” ХК нь тус чуулганы ивээн тэтгэгчээр оролцож, гэрээнд заасан 20,000 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар талууд 2019.07.02-ны өдөр гэрээг дүгнэж, захиалагч гэрээнд заасан 20,000 ам.доллар буюу 49,255,600 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, үйлчилгээ үзүүлэх гэрээ, гэрч Э.Самбуудорж, Д.Гэрэлмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

12. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2 дах хэсэгт заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж зохицуулан хуульчилсан байна.

Давж заалдах шатны шүүхийн хариуцагч **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн хийсэн мэдээлэлд 20,000 ам.долларыг ямар үндэслэлээр авсан тухай бодит баримтын талаар бүрэн гүйцэд мэдээллээгүйн улмаас нэхэмжлэгч нь хувь хүнийхээ хувьд мөнгө шаардаж авсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан, хариуцагч нар ****ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан дээрх мэдээллийг тараасан арга хэрэгслээрээ няцаах үүрэгтэй, “Гложекс консалтинг” ХХК-ийг төлөөлөн олон улсын чуулга уулзалт зохион байгуулах зорилгоор 20,000 ам.доллар авсан байдлыг дутуу мэдээллэсний улмаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд гэм хор учирсан, ...хариуцагч нарын зүгээс мэдээлэлд заагдаж буй үйл баримт, үнэн зөвийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг гаргаагүй, тухайн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй тул бусдын нэр төр, алдар хүндэд халдсан мэдээллийн үнэн зөвийг нотолж чадаагүй гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасан зохицуулалт, тэдгээрт тусгагдсан ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна.

13. Хариуцагч “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагыг Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шүүхийн магадлалднэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив заримын дагуу дүгнэлт хийх шаардлагагүй.

14. Давж заалдах шатны шүүх Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэхдээ энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл зэрэг үйл баримтыг анхааралгүй, ойлгомжгүй байдлаар өөрчилсөн байх тул магадлалд энэ хүрээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч С.Эрдэнийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 746 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч ****ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж, уг мэдээ тараагдсан хэлбэрээр буюу х ****лэл мэдээллийн хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч **** болон “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “ **** **** ****” ХК-ийн Эв **** **** **** ****лэлийн байгууллагыг Үйлдвэрчний ****лэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хэсгийг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн магадлалын бусад заалтыг х ****ээр үлдээж, хариуцагч С.Эрдэнийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,200 төгрөгийг улсын орлогод х ****ээр үлдээсүгэй.

                         

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                      Д.ЦОЛМОН