Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2019/02294

 

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2019/02294

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, Дэмчиг овогт Дын Д -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах С ХХК -д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                                                                                                                                               

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие 2013.6.10-ны өдөр С ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд орших Mountain View Residense хотхоны 51 дүгээр байрны 2 дугаар орцны 236 тоот 34,9 м.кв 1 өрөө байрыг  орон сууц захиалгаар бариулах тухай 63/2-36 дугаартай гэрээ байгуулан захиалсан билээ. Гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 25 хувь буюу 6 107 500 төгрөгийг, 55 хувийн 15 356 000 төгрөгийг, дараагийн төлбөр болох 10 хувь буюу 2 792 000 төгрөгийг 2015.02.12-нд түлхүүр гардаж авсны дараа төлөх 10 хувийн 2 792 000 төгрөгийг 2015.5.13-нд тус тус төлж байрны нийт үнэ 29 665 000 төгрөгийг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж орон сууцандаа орсон билээ.

            Гүйцэтгэгч ЖХХК нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6.5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг зөрчин Захиалагч надад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад бүрдүүлэх материалыг бүрдүүлж өгөхгүй сунжруулсаар 4 жил болж байна. Иймд захиалагч Д.Д намайг Орон сууц захиалгаар бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.4 “гэрээгээр тохиролцсон төлбөрийн графикийн дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгаснаар орон сууцны өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах эрхтэй” гэж заасны дагуу ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан Соёмбот уулын хормойд орших Mountain View Residense хотхоны 51 дүгээр байрны 2 дугаар орцны 236 тоот 34,9 м.кв 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа :

Нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, татгалзах зүйлгүй гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч С ХХК -д холбогдуулан  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Дүнжингарав гудамж, Зайсан Соёмбот уулын хормойд орших Mountain View Residense хотхоны 51 дүгээр байрны 2 дугаар орцны 236 тоот орон сууцны өмчлөгчөөр  тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Нэхэмжлэгч Д.Д нь С ХХК -д холбогдуулан  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Дүнжингарав гудамж, Зайсан Соёмбот уулын хормойд орших Mountain View Residense хотхоны ... тоот 34,9 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны төлбөр болох 29 665 000 төгрөгийг хариуцагч С ХХК-нд төлсөн, орон сууцандаа нэхэмжлэгч орсон, уг орон сууцыг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байгаа энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

            Мөн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Дүнжингарав гудамж, Зайсан Соёмбот уулын хормойд орших Mountain View Residense хотхоны ... тоот орон сууц нь өнөөдрийн байдлаар барьцааны болон өмчлөх эрхийн бүртгэл хийгдээгүй болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1314 тоот албан бичгээр нотлогдож байна.

 

             Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагч төлбөрийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол Дүнжингарав гудамж, Зайсан Соёмбот уулын хормойд орших Mountain View Residense хотхоны 51 дүгээр байрны 2 дугаар орцны 236 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 306 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... тоот орон сууцны өмчлөгчөөр Дэмчиг овогт Дын Д ийг  тогтоосугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 306 275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ