Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         04               25                                     2023/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Ж.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б , Б.Т

Шүүгдэгч Э.С , М.Т  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С , М.Т  нарт холбогдох эрүүгийн 2225002940082 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Э.С

2. М.Т

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.С , М.Т  нар нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Чингэлгийн **-*** тоот хашаанд байрлах Д.Д-ны  эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн BSB маркийн телевизор, монетон ээмэг, бөгж, үхрийн цул мах, сарлагийн сүү зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 653 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.С , М.Т  нарыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т  мэдүүлэхдээ “би Б-ны гэр гэж мэдээгүй. С хулгай хийж байна гэдгийг ч мэдээгүй. Сүүлд нь мэдээд Сайханбаярт уурласан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С  мэдүүлэхдээ “Гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Т намайг Б-ны гэрээс хулгай хийж байна гэж мэдээгүй. Би манай хуурай ахын гэр байгаа юм өрөндөө зурагтыг нь барьцаанд тавьж байгаа гэж хэлсэн” гэв.

 

Хохирогч Д.Д “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 13-17 дахь тал/.

2. Гэрч Д.Б-ны “2022.04.17-ны өглөөний 09 цагийн үед ажилдаа яваад тухайн өдрөө ажил дээрээ хоноод 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөөний 10 цаг 30 минутын үед Эрдэнэ багт байх гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож нь онгорхой байсан. Би гэрийн хаалганы цоожоо тайлаад гэртээ ороход гэрийн доторх эд зүйлс эмх замбараагүй, гэрийн эд зүйлсийг онгойлгож газарт шидсэн, ширээн дээр хоол идсэн аяга, орны дээр хөнжлүүдийг буулгасан байдалтай, 48 инчийн LG маркийн зурагт байхгүй байсан учир цагдаад дуудлага өгсөн. Надад сэжиглэж байгаа хүн байгаа, 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээр миний танил С ирээд би очих газаргүй болчихлоо, танай гэрт очоод хоол хийгээд идчихье гэж хэлж байсан. Би түүнийг юу яриад байгаа юм бэ гэж түүнд хэлсэн. Би өнөөдөр гэртээ ирэхэд ширээн дээр хоолны аяганууд, дутуу идсэн хоолнууд мөн тогоонд хоолны үлдэгдэл, манай гэрт байдаггүй хоол амтлагч, ундаа зэрэг зүйлс байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38-39-р тал/

3. Гэрч Т.Э-н  “Манай хүү Э.С  бас саяхан айлын зурагтыг хулгайлчихсан, тэр зурагтаа найз Тын паспортоор 3-р микрийн 16-р байранд 100,000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан гэж хэлж байсан. Би Э.С , М.Т  нар нь барьцаалан зээлдүүлэх газарт айлаас авсан гэх зурагтыг нь хохирогчид хүлээлгэн өгөхөөр өөрийн сайн дурын үндсэн дээр барьцаалан зээлдүүлэх газраас төлбөрийг нь төлөөд Тын хамт ломбардад тавьсан зурагтыг нь авчихлаа” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 41, 43 дахь тал/

4. Гэрч Х.С-ний “Тэгээд би гарч очиход С  хэлэхдээ манай Дэнжид байдаг ахын гэр лүү явъя, манай ах байхгүй байгаа гэсэн. Тэгээд бид нар Дэнж баг руу явах замдаа дэлгүүр орж 1 том пиво, хоолны материалыг С  худалдаж авсан. С , Т бид хоёрыг тэр айл руу оруулчхаад хальт гарчхаад ирье гээд сууж ирсэн такситайгаа яваад өгсөн. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрэхэд С  цуйван хийчихсэн байсан. Тэгээд Т бид хоёрыг сэрээгээд босоорой манай ах ирэх гээд байна гэсэн. С  тэр айлаас чемодан, 2 үүргэвчтэй хар цүнх зэргийг аваад гарсан. Би анх тэр айл руу ороход гэр нь аймар эмх цэгцгүй, зурагтгүй байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дахь тал/

5. Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-622/3577 дугаартай алдагдсан эд зүйлсийн үнэлгээг 3,157,000 төгрөг” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 55-57 дахь тал/

6. Хохирогч Д.Д-ны  “Манай зурагт 32 инчийн BSB нэртэй зурагт байсан бөгөөд одоо би зурагтаа буцаан авсан. Анх мэдүүлэг өгөхдөө би зурагтынхаа нэр, инчийг буруу өгсөн байна. Манай хөлдөөгчинд барагцаагаар 40 кг цул үхрийн мах байсан. Мөн хөлдөөсөн сарлагийн 6 литр сүү байсан. Тус мах сүү алдагдсан бөгөөд буцааж 3,5 кг мах 2 литр сүүг маань өгсөн. Би бодохдоо охин Л маань алтан ээмэг авч өглөө гэж бодсон бөгөөд охин маань харин монетон ээмэг авч өгсөн гэж надад сүүлд хэлсэн юм. Тиймээс миний алтан гэж мэдүүлсэн ээмэг нь алт биш монет гэсэн үг. Тус хос ээмэг нь 8,4 гр жинтэй Турк монет байсан юм. Би М.Тыг харж байгаагүй, танихгүй. Харин Э.С  нь манайд урд өмнө 2 удаа хүү дээр минь ирж байсан бөгөөд тэр үед л харж байсан юм.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 81 дэх тал/.

7. Гэрч С.Ц-н “2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М.Т  нь ВSВ маркийн 32 инчийн удирдлагагүй зурагтыг 150,000 төгрөгөөр манай ломбардад тавьж байсан байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 84 дэх тал/

8. Гэрч Д.Ц-н  “Одоогоос 2-3 жилийн өмнө би эхнэрийнхээ хамт цагаан сарын дараахан дүү Д    очсон юм. Яг огноог нь санахгүй байна. Тухайн үед дүү маань манай том охин Л цалингийнхаа дээжээр авч өгсөн гээд цоо шинэ хос ээмэг харуулж байсан. Тэр үед дүү маань ээмгээ зүүгээгүй байсан бөгөөд нэг хайрцгаас гаргаж ирж байсан. Би тэр ээмэгний сорьцыг харахад 585-ын сорьцтой байсан бөгөөд харин алт байсан уу монет байсан уу гэдгийг одоо санахгүй байна. Том навч шиг хэлбэртэй байсан санагдаж байна. Мөн үнийг нь бичсэн цаас нь хүртэл байсан бөгөөд яг хэдэн төгрөгийн үнэтэй байсныг нь одоо санахгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 86 дахь тал/

9. Гэрч Д.Лийн “Би ээж Д.Д    алтан ээмэг биш монетон ээмгийг Мөнгөн завьяанаас 1,500,000 орчим төгрөгөөр худалдаж авч өгч байсан ба яг хэзээ авч өгсөнө санахгүй байна” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 90-91 дэх тал/

10. Гэрч Д.Б-ны “Би 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө гэрээсээ гарч явахдаа монгол гэрийнхээ хаалгыг цагаан өнгийн цоожоороо цоожилсон. Мөн хашааны гүйдэг хаалгаа цоожоор нь цоожилсон, арын явган хүний хаалгаа бас цоожоор нь цоожилчхоод явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө гэртээ ирэхэд хашааны гүйдэг хаалга маань хаалттай хэрнээ цоожгүй, мөн монгол гэрийн цоожийг юмаар цохиж эвдээд онгойлгочихсон байсан. Манай монгол гэрийн цоож маань гараар онгойдоггүй, түлхүүрээр л онгойдог юм. Э.С  нь 2022.04.15-ны өдөр шиг санагдаж байна, тэрээр хотоос ирлээ би гэртээ очиж чадахгүй байна гэхээр нь би зөвшөөрч тэрээр манайд анх удаа 1 хонож байсан юм. Тэрээр манайд урд өмнө 1-2 удаа ирж байсан юм. Ээж маань алтан хос ээмэгтэй байсан бөгөөд тус ээмгийг манай хотод байдаг том эгч Л маань ээжид авч өгч байсан. Ээж маань тэр ээмгийг хааяа л зүүдэг байсан бөгөөд би тэр ээмэгний хэлбэр дүрсийг нь санахгүй байна. Монетон хос ээмэг, бөгж нь манай эгч Даваасүрэнгийнх бөгөөд эгч маань тус ээмэг, бөгжөө зүүж хэрэглэдэг байсан бөгөөд би тэр ээмэг бөгжний хэлбэр дүрсийг нь бас санахгүй байна. Би сүүлд ээжийг хот явахаасаа өмнө алтан ээмгээ зүүчихсэн байхыг харсан. Эгч маань тус ээмэг, бөгжөө зүүсэн байхыг би сүүлд түүнийг хот руу сургалтад явах үед нь буюу 2022 оны 03-р сарын эхээр харсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 93-р тал/

11. Гэрч Д.Д-н “Манай ээж Д.Д нь алтан ээмэгтэй байсан, тус ээмгийг одоогоос 1 жил гаруйн өмнө манай эгч Л нь авч өгч байсан юм. Хэрээс маягийн хэлбэртэй бөгөөд ээж маань тус ээмгээ энэ оны 02 дугаар сард зүүсэн байхыг нь би харж байсан. Би өөрөө хот руу энэ оны 03 дугаар сараас 10 дугаар сар хүртэл сургалтад сууж байсан юм. Би хос ээмэг, бөгжөө Дарханаас 2019 онд 750 гаруй мянган төгрөгөөр авсан санагдаж байна. Ээмэг маань жижиг шигтгээтэй шаргал өнгөтэй 3,75 грамтай, 998-ийн сорьцтой байсан. Бөгж маань шигтгээгүй байсан бөгөөд дээрээ ганц хэрээстэй байсан юм. Би тус ээмэг, бөгжөө байнга хэрэглэдэг байсан бөгөөд хот руу сургалтад явахдаа гэртээ үлдээсэн юм. Ер нь би ээжид хэрэглэ гээд тус ээмэг, бөгжөө өгсөн юм. Надад одоо тус ээмэг, бөгжөө худалдаж авсан ямар нэг баримт байхгүй байна, хаягдаад алга болсон. Би 2 үүргэвчтэй даавуун цүнхтэй байсан, тус цүнхээ 6-7 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. Тус цүнхийг би хэрэглэхээ болиод ээжид өгчихсөн байсан юм” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 95 дахь тал/.

12. Хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-ОРХ/5561 дугаартай “Турк монетон ээмэг 8,4 гр 1.092.000 төгрөг гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 127-130 дахь тал/

13. Сэжигтэн Э.С ын “...Тэгээд Т бид хоёр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Чингэлэгийн **-*** тоотод байрлах Б-ны гэрт таксигаар очсон юм. Тэгээд Б  цалин буусан мөртлөө мөнгө гаргахгүй өмнө нь ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ мөнгө гаргахгүй би байнга даадаг байсан. Тэгээд хашаа руу нь Т бид хоёр орсон юм. Өмнө нь Б  манай гэрийн хаалга цоож нь таатад амархан онгойчдог гэж ярьж байсан байсан болохоор Монгол гэрийн хаалганы цоожийн би татаж онгойлгосон. Тэгээд Т бид хоёр орж сууж гэрт нь гал түлээд сууж байсан чинь С Тын утас руу залгаж Говил баг айлд архи ууж байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр мөнгөгүй байсан чинь Т зурагтын аваад ломбарданд тавьчихъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хуучин такси руугаа залгаж дуудаж 32 инчийн лсд BSB маркийн хар өнгийн зурагт байхаар Т даавуунд ороож гарч таксинд бид хоёр сууж таньдаг ломбард руу явж Т иргэний үнэмлэхээр ломбарданд 150,000 төгрөгөөр тавьж мөнгийг нь Т авч ломбарданд тавьсан ээмэг бөгжөө сунгуулж байсан тухайн ломбардандаа надаа 30,000 төгрөг өгсөн юм. ...Тэгээд хөрөгчин дотор байсан сүү, мах зэрэг эд зүйлийг авч чирдэг бараан өнгийн чинадам, цүнхэн дотор хийж авч явсан. Тэгээд Орхон аймаг Баян-Өндөр сум Энжой зочид буудлын урд талын буудал руу орж С-г  аваачиж өгсөн. Тэгээд буцаж буудал дээрээ ирж буудалдаа хоносон... ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

 

14. Сэжигтэн М.Тын “Тэгээд Б   ажил руугаа яваад, би С-н  хамт үлдсэн. С  бид хоёр буудлаас гараад байж байтал би С д гэр лүүгээ харьлаа шүү гэхэд С  андаа түр байж бай, манай нэг хуурай ах надад мөнгөний өртэй юм, тэрэнтэй очиж уулзадхъя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр зам дээрээс такси бариад тэгээд Эрдэнэ багийн тийшээ такситай яваад С  таксины жолоочид зам заагаад нэгэн айлын гадаа зогсоод энэ айл манай нөгөө хуурай ахынх байдаг юм, би ийшээ орчихоод ирье гэж хэлсэн. Би С г хүлээгээд таксин дотор хүлээж байталудалгүй С  гарч ирээд ах байхгүй байна байна гээд гэрээс нь зурагтыг нь аваад гараад ирсэн. Тэгээд би юун зурагт аваад гараад ирэв гэж хэлтэл С  надад би ахтай ярьсан надад өртэй юм өрөө өгөхгүй бол гэрээс чинь үнэ хүрэх юм байвал оронд нь авна шүү гэж хэлтэл тэр ах тэг тэг гэж хэлсэн учраас би энэ айлаас зурагтыг нь аваад гарч ирж байна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө такситайгаа уруудаад город орж 3-16-р байранд үйл ажиллагаа эрхлэх Эрдэнэс ломбардны хажуу талд байрлах нэгэн ломбард луу зурагтаа аваад С  орсон. Тэр үед үнэмлэх байхгүй болохоор ломбард авахгүй байна, чамд иргэний үнэмлэх чинь байна уу гэсээр гарч ирсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхтэй ломбард руу С тай хамт орсон. Тэгээд би өөрийнхөө иргэний үнэмлэхээрээ уг зурагтыг 150,000 төгрөгийн барьцаанд тавиад С д мөнгийг нь бүгдийг нь өгсөн. Уг зурагт нь 32 инчийн BSB брендийн хар өнгийн зурагт удирлагатайгаа байсан.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.С , М.Т  нар нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Чингэлгийн **-*** тоот хашаанд байрлах Д.Д-ны  эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн BSB маркийн телевизор, монетон ээмэг, бөгж, үхрийн цул мах, сарлагийн сүү зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2 653 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.Имйд шүүгдэг чнарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгч нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгч М.Тын өмгөөлөгч Б.Б  дүгнэлтдээ “Т нь Сайханбаярыг бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж байгааг мэдээгүй. Б-ны гэрт нэвтэрхэд таксинд сууж байсан учир цоожийг эвдсэнийг хараагүй. Телевизорийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй учир өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьсан. Дараа нь Б-ны гэрээс эд зүйл хулгайлсан гэдгийг мэдээд Сайханбаярт уурлаж цагдаагийн байгууллагад дагуулж очсон. Т нь энэ талаараа удаа дараа мэдүүлж байгаа. Иймд Тогохжаргалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.С ын өмгөөлөгч Б.Т  дүгнэлтдээ “Шүүгдэгч С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулах ялыг багасгаж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Д.Б-ны “48 инчийн LG маркийн зурагт байхгүй байсан учир цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Т.Э-н  “Манай хүү Э.С  бас саяхан айлын зурагтыг хулгайлчихсан, тэр зурагтаа найз Тын паспортоор 3-р микрийн 16-р байранд 100,000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.С-ний  “С  тэр айлаас чемодан, 2 үүргэвчтэй хар цүнх зэргийг аваад гарсан. Би анх тэр айл руу ороход гэр нь аймар эмх цэгцгүй, зурагтгүй байсан” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-622/3577 дугаартай дүгнэлт, гэрч С.Ц-н “2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр М.Т  нь ВSВ маркийн 32 инчийн удирдлагагүй зурагтыг 150,000 төгрөгөөр манай ломбардад тавьж байсан байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Ц-н  “дүү маань манай том охин Л цалингийнхаа дээжээр авч өгсөн гээд цоо шинэ хос ээмэг харуулж байсан бөгөөд. том навч шиг хэлбэртэй байсан санагдаж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Лийн “Би ээж Д.Д    алтан ээмэг биш монетон ээмгийг Мөнгөн завьяанаас 1,500,000 орчим төгрөгөөр худалдаж авч өгч байсан ба яг хэзээ авч өгсөнө санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ны дахин мэдүүлсэн “монгол гэрийн цоожийг юмаар цохиж эвдээд онгойлгочихсон байсан. Ээж маань алтан хос ээмэгтэй байсан бөгөөд тус ээмгийг манай хотод байдаг том эгч Л маань ээжид авч өгч байсан. Монетон хос ээмэг, бөгж нь манай эгч Даваасүрэнгийнх бөгөөд эгч маань тус ээмэг, бөгжөө зүүж хэрэглэдэг байсан бөгөөд би тэр ээмэг бөгжний хэлбэр дүрсийг нь бас санахгүй байна. Би сүүлд ээжийг хот явахаасаа өмнө алтан ээмгээ зүүчихсэн байхыг харсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-н “Бөгж маань шигтгээгүй байсан бөгөөд дээрээ ганц хэрээстэй байсан юм. Би тус ээмэг, бөгжөө байнга хэрэглэдэг байсан бөгөөд хот руу сургалтад явахдаа гэртээ үлдээсэн юм. Би 2 үүргэвчтэй даавуун цүнхтэй байсан, тус цүнхээ 6-7 жилийн өмнө худалдаж авсан бөгөөд тус цүнхийг би хэрэглэхээ болиод ээжид өгчихсөн байсан юм” гэх мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-ОРХ/5561 дугаартай дүгнэлт, сэжигтэн Э.С ын “...Монгол гэрийн хаалганы цоожийн би татаж онгойлгосон. Т зурагтын аваад ломбарданд тавьчихъя гэж хэлсэн. 32 инчийн лсд BSB маркийн хар өнгийн зурагт байхаар Т даавуунд ороож гарч таксинд бид хоёр сууж таньдаг ломбард руу явж Т иргэний үнэмлэхээр ломбарданд 150,000 төгрөгөөр тавьж... ...Тэгээд хөрөгчин дотор байсан сүү, мах зэрэг эд зүйлийг авч чирдэг бараан өнгийн чинадам, цүнхэн дотор хийж авч явсан... ” гэх мэдүүлэг, сэжигтэн М.Тын “Тэгээд би юун зурагт аваад гараад ирэв гэж хэлтэл С  надад би ахтай ярьсан надад өртэй юм өрөө өгөхгүй бол гэрээс чинь үнэ хүрэх юм байвал оронд нь авна шүү гэж хэлтэл тэр ах тэг тэг гэж хэлсэн учраас би энэ айлаас зурагтыг нь аваад гарч ирж байна гэж надад хэлсэн, уг зурагтыг 150,000 төгрөгийн барьцаанд тавиад С д мөнгийг нь бүгдийг нь өгсөн. Уг зурагт нь 32 инчийн BSB брендийн хар өнгийн зурагт удирлагатайгаа байсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.С , М.Т  нар нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Чингэлгийн **-*** тоот хашаанд байрлах Д.Д-ны  Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн BSB маркийн телевизор, монетон ээмэг, бөгж, үхрийн цул мах, сарлагийн сүү зэрэг эд зүйлийг авч 2 653 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Т, Э.С  нар нь бүлэглэж, орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг нь авч хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т  мэдүүлэхдээ “Сайханбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.Т  нь шууд санаатай үйлдлээр бусадтай бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулагайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон бөгөөд Т нь гэмт үйлдлийг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн шүүгдэгч Э.С  яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Тын үйлдэл, холбогдлын талаар тодорхой мэдүүлсэн байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-д нийт 2 653 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. 

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Т, Э.С  нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Э.С  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан журмыг хэрэглэж, хорих ялыг багасгах боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овгийн Э-ын С, А овгийн М-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.С ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т оногдуулсан 1 жилийн хорих ял, шүүгдэгч М.Т-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С , М.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС