Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2019/01865

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Өын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт байрлах, Т  газарт холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,105,071 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ө шүүхэд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Т  газрын даргын Б/140 тоот тушаалаар Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/146 тоот тушаалаар ажлаас халсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Албан тушаалаас халсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргаж, шүүх хангаж шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрээр ажилгүй хугацааны цалин болох 2,771,310 төгрөг гэж тооцож надад олгуулахаар шийдвэр гарсан бөгөөд хариуцагч нь тухайн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулсан. Т  газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/402 тоот тушаалаар ажилдаа ороод ажиллаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин 10,105,071 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Т  газар шүүхэд болон төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд  гаргасан  тайлбартаа:  М.Ө  нь  2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Т  газрын даргын Б/140 тоот тушаалаар Т  газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчаар томилогдон ажиллаж эхэлсэн ба Т  газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/146 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажлаас чөлөөлөгдсөн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1816 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хангаж, ажилгүй байсан 113 өдрийн 2,771,310 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Ажилд томилогдох өдөр хүртэлх цалин хөлс болох 10,105,071 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь М.Ө нь 2018 оны 03 дугаар сард Т  газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст ТҮ-7-2 шатлалаар үндсэн цалин 539,547 төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчийн ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 30 хувь буюу 161,864 төгрөг нийт 701,411 төгрөгийн цалин авч байсан. Үүнээс үзэхэд ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх цалин хөлсийг ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 30 хувиар оруулан тооцоход 8,416,932 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн                                                                                                                                                                                 хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч М.Ө хариуцагч Т  газарт холбогдуулан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,105,071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагч Т  газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ажилтны үндсэн цалин 539,547 төгрөг байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,105,071 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э нь шүүх хуралдааны үед хариуцагчтэй эвлэрэх хүсэлт гаргасан боловч хариуцагчийн төлөөлөгч Г.Б эвлэрэх эрхгүй итгэмжлэл олгогдсон үндэслэлээр эвлэрэхээс татгалзсан тайлбар гаргаж мэтгэлцэж байна.   

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01816 дугаар шийдвэрээр М.Өыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 113 өдрийн 2,771,310 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2316 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00448 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хариуцагч Т  газар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй учир 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 10,105,071 төгрөг шаардаж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  М.Ө шүүхэд ханджээ.

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 06-ны  өдрийн Б/402 тоот тушаалаар М.Өыг ажилд томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байна.  

 

Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01816 дугаар шийдвэрээр “Нэхэмжлэгч М.Өыг Т  газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтэст хураагчийн (хөдөлмөрийн гэрээнд зааснаар мэргэжилтэн-хураагч) ажилд эгүүлэн тогтоож, олгоогүй цалин хөлс болох 113 өдрийн 2,771,310 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэжээ.

 

Үүнээс үзэхэд нэг сарын цалин хөлстэй тэнцэх олговор 539,550 төгрөгөөр /2,771,310 төгрөгийг хуваах нь 113 өдөр, 1 өдрийн цалин 24,525 төгрөг, үржүүлэх нь 22 хоног/ тогтоож шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

Иймд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /өдөрт 24,525 төгрөг х 253 өдөр/ 6,204,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч  М.Өад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 3,900,246 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох  үндэстэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,632 төгрөгийг Улсын орлогоос буцаан олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т  газраас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6,204,825 /зургаан сая хоёр зуун дөрвөн мянга найман зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Өад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,900,246  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т  газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах заалтанд заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалтанд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,632 төгрөгийг Улсын орлогоос буцаан олгож, хариуцагч Т  газраас улсын тэмдэгтийн хураамжид 114,227 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ