Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00259

 

 

 

                                                 ****, **** **** **** ****гийн

                                      нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02088 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2038 дугаар магадлалтай,

****, **** **** **** ****гийн нэхэмжлэлтэй,

 “********” ХХК, ******** нартхолбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,577,518,976 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтухайнэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “*********” ХХК-ийн төлөөлөгч *******гийн гарга **** гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****, **** **** **** ****нь “*********” ХХК, ********* нартхолбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,577,518,976 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаард ****ыг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02088 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “*********” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,333,065,576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** **** **** **** ****д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл *********ын өмчлөлийн Ү-2206037738 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зай **** Ар зай **** гудамж, 103 дугаар байр, 18 тоот 181.85 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-2206037740 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Интернэйшнл рент Ар зай **** гудамж, г-90/10 байр, 2 дугаар давхар А2-15 тоот 15 м.кв авто зогсоол зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар **** **** **** **** **** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 6,823,277 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2038 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтын 1,333,065,576 гэснийг 1,577,503,976 гэж,3 дахь заалтын 6,823,277 гэснийг 8,045,469 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч “*********” ХХК-ийн төлөөлөгч *********** хяналтын журмаар гарга **** гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх алданги 488,906,799 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заа **** “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно" гэх заалтыг үндэслэн тал хувиар бууруулан тогтоосон. Учир нь шүүх хариуцагчаас гарга **** “анх зээлийг авна гээд 1.5 тэрбум төгрөгийн ****хүүжилтэд таар **** төсөл бичээд ажлаа төлөвлөчихсөн бай **** чинь 1 тэрбумыг л олгосон. Төслийг судлах үед буюу 2014 оны 2 сарын орчим ам.долларын ханш 1,300-тай байж байгаад яг зээл олгосноос хойш огцом өсч, хими цэвэрлэгээний тоног төхөөрөмжөө гаднаас татах гэж алдагдалд орж бай ****" гэх тайлбарыг судлан үзээд нийтэд илэрхий үйл баримт болох Монгол банкны албан ёсны mongolbank.mn гэх цахим хаяганд 2014 оны 02-р сард нэг ам.долларын ханш 1,723 төгрөгтэй, 2014 оны 12 дугаар сард 1,888 төгрөгтэй тэнцэж байх ба 1 ам.доллароос 165 төгрөгийн зөрүү үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна хэмээн дүгнэсэн.

Гэвч давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээ хэт их гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу "талуудын хооронд байгуулагд **** гэрээний хугацаа 2019.10.29-ний өдөр дуус **** гэх байдлаас үзэхэд дэлхий нийтээр тарх **** шинэ коронавирусын өвчлөлтэй холбоотойгоор үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзэхгүй, ... ам.долларын ханш өссөн гэх нөхцөл байдал нь гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг багасга **** нөхцөл байдалд хамаарахгүй" гэж дүгнэж алдангийг 488,906,799 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заа **** байдаг. Нийтэд илэрхий үйл баримт гэсэн ойлголтын шинжийг Улсын Дээд шүүх“Шүүхийн шийдвэрийн тухай” 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3-т “нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ” гэж тодорхойлжээ. Үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь нийтэд илэрхий байх шинжийг тодорхойлно.

Эдгээрт байгалийн үзэгдэл, онцгой үйл явдлууд, нийгэм, улс төрийн амьдралын үйл явдлууд хамаарна" гэжээ. Анхан шатны шүүхээс хариуцагчийн гарга **** тайлбарыг судлан үзэж нийтэд илэрхий үйл баримтыг тогтоон нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байхад давж заалдах шатны шүүхээс алдангийн хэмжээ хэт их гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Төлөвлөсөн хэмжээнээс бага ****хүүжилт олгогдсон, ам.долларын ханшийн өсөлт зэрэг нь бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд зайлшгүй харгалзан үзвэл зохих нөхцөл байдал мөн.

4.1. Шүүх хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар тус иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй тухайгаа шүүхэд урьдчилан мэдэгдэж холбогдох нотлох баримтыг гарган өгсөн боловч шүүх хэргийг хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зохигч талын эзгүйд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтыг хуульчилж өгсөн хэдий ч хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигч талуудаас урьд гарга **** тайлбарыг шүүх хуралдаан дээр гарга ****тай адилтган үзэх нь хуульд заа **** мэтгэлцэх зарчимд харшилж байгаа юм. Шүүхээс ийнхүү шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бай **** хариуцагч болон түүний төлөөлөгч өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заа **** төлөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заа **** “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэснийг зөрчиж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч “********” ХХК-ийн төлөөлөгч *******гийн хяналтын журмаар гарга **** гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх “********” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,333,065,576 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** **** **** **** ****д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасныг давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 1,333,065,576 гэснийг 1,577,503,976 гэж,3 дахь заалтын 6,823,277 гэснийг 8,045,469 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

7. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цуглар **** нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсныг зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

8. Зохигчийн хооронд 2014.10.29-ний өдөр 2014/20 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь 1,000,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3,3 хувийн хүүтэй, үндсэн зээлийн төлбөрөөс 12 сараар чөлөөлөгдсөн байх бөгөөд хамтран хариуцагч **********ын  өмчлөлийн Ү-2206037738 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зай **** Ар зай **** гудамж, 103 дугаар байр, 18 тоот 181.15 м.кв 4 өрөө орон сууц болон Ү-2206037710 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Интернэйшнл рент Ар зай **** гудамж, г-90/10  байр, 2 дугаар давхар А2-15 тоот 15 м.кв авто зогсоол зэргийг барьцаалан нэмэлт барьцааны   гэрээг 2015.01.06-ны өдөр байгуулжээ.

Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заа ****тай нийцсэн гэж үзнэ.

9. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас зохигчийн хооронд маргаан үүсч, хариуцагч байгууллага нь үндсэн зээл 1,000,000,000 төгрөг, хүү 88,597,177 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алдангийн хэмжээ хэт их тул хүлээн зөвшөөрөхгүй гэж марга **** байна.

Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заа **** зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

9.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн ав **** эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуул ****д тооцно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуул **** байхыг ойлгоно.

9.2. ****, **** **** **** **** нь зээл 1,000,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч уг мөнгийг хүлээн ав **** үйл баримтын талаар болон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 3.2 болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тусзаа **** үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

10. “******” ХХК зээлийг зориулалтын дагуу хэрэглээгүй, өөр бусдад шилжүүлсэн, мөн 2019.01.01-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

11. Монгол Улсын Засгийн газрын 2020.01.31-ний өдөр өндөржүүлсэн бэлэн байдал зарла **** цаг хугацаатай хариуцагч талын үүрэг гүйцэтгэх хугацаа хамааралгүй учраас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж үзэх боломжгүй, ам.долларын ханш огцом өссөн гэх үндэслэлээр алдангийг бууруул **** нь буруу бөгөөд эдгээр нөхцөл байдал гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг багасга **** нөхцөл байдалд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүхийн дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Учир нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч тэднийг зээлийн хүү, алдангийн үүргээс чөлөөлсөн эрх зүйн зохицуулалт алга.

12. Давж заалдах шатны шүүхийн талуудын хооронд байгуулагд **** зээлийн гэрээний 6.1.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д заасны дагуу нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заа **** үүргээ хэрэгжүүлсэн байна.

13. Хариуцагч “********” ХХК алдангийн хэмжээ хэт их тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчтэй марга **** хэдий ч хэрэгт авагд **** нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ нь хариуцагч “********” ХХК тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.

14. Хэрэгт авагд **** баримтын хэмжээнд зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4, 3.1, 4.6-д тус тус зааснаар хариуцагчийн үүргийг тодорхойлж, зээлийн үүрэгт1,577,503,976 төгрөг гаргуулахаар давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заа **** зохицуулалт, тэдгээрт заа **** ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна.

15. Хоёр шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175, 242дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

16. Хариуцагч “*********” ХХК-ийн төлөөлөгч *********ийн “...заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй тухайгаа шүүхэд урьдчилан мэдэгдэж холбогдох нотлох баримтыг гарган өгсөн боловч шүүх хэргийг хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн байна. ...хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бай **** хариуцагч болон түүний төлөөлөгч өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн хуульд заа **** төлөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн...” гэх утгатай хяналтын гомдол хэрэгт авагд **** нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Иймээс хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заа **** мэтгэлцэх зарчмыг давж заалдах шатны шүүх зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.  

17. Давж заалдах шатны шүүх ****, **** **** **** ****гийн нэхэмжлэлээс 15,000 төгрөгийн нотариатын зардалд дүгнэлт хийлгүй шийдвэрлэлгүй орхигдуул ****, Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүйд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангах боломжгүй, түүнчлэн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах, нөхөн төлүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг оновчгүй баримтлан хэрэглэсэн байна.

Дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч “********” ХХК-ийнтөлөөлөгч ********гийн хяналтын журмаар гарга **** гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2038 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “********” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,577,503,976 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** **** **** **** ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар **** **** **** **** **** нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан “*********” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8,045,469 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “********” ХХК-ийнтөлөөлөгч *********гийн хяналтын журмаар хамтран гарга **** гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,380,257 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД