Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/02671

 

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2019/02671

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жи би центер-ийн 2 дугаар давхар, ... тоот хаягт оршин суух, Ц.К ХХК /РД: 000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, Б ямаат овогт Д-ийн Б /РД: 00000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.К ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц-гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь хариуцагч Д.Б-н гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 12-06 УНП улсын дугаартай Хонда одиссей загварын машиныг барьцаалан 1,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагчийг зээлээ төлөхийг шаардахаар түүний ээж Э.Ц гуай ирж уулзаж төлбөрийг хэсэгчилж төлдөг байсан, 2017 оны 9 дүгээр сарын 8-нд 160,000 төгрөг, 217 оны 10 дугаар сарын 2-нд 80,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 6-нд 70,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-нд 100,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 5-наас 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 985,000 төгрөг, нийт 1,355,000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусч, үндсэн зээл 1,500,000 төгрөг, үндсэн хүү 90,000 төгрөг, нийт 1,590,000 төгрөг төлөх үүрэг үүссэн. Зээлийн гэрээний 1.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн буюу 1,500,000 төгрөгөөс 0.5 хувийн алданги тооцвол 1 хоногийн 7,500 төгрөг, үүний 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 4-ны өдрийг хүртэл 308 хоногоор үржвэл 2,310,000 төгрөгийн алданги төлөхөөр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасантай нийцүүлж алдангийн хэмжээг 750,000 төгрөгөөр тооцов. Ингээд хариуцагч Д.Бэс үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 90,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, нийт 2,340,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,355,000 төгрөгийг хасч, нийт 985,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан боловч бид тооцооллын алдаа буюу хариуцагчийн төлсөн төлбөрийг буруу тооцсон байна, хариуцагч 1,355,000 төгрөгийг биш 1,360,000 төгрөг төлсөн байх тул 5,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн шаардлагаа 980,000 төгрөг болгож байна. Ингээд хариуцагчийн нийт төлсөн 1,360,000 төгрөгөөс хүүний 90,000 төгрөг, алданги 750,000 төгрөг, үндсэн зээл 520,000 төгрөгийг тус тус хасч тооцож, үлдэх үндсэн зээл 980,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц-ийн шүүхэд хуралдаанд гаргасан тайлбарт: Би хүү Д.Б-ийн машиныг тус компанид барьцаалж, 1,500,000 төгрөг авсан нь үнэн. Би Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дээр худалдаа эрхэлдэг, манай асар байхгүй болсноос орлогогүй болсон. Миний тооцоогоор бол би бараг 2 сая гаран төгрөг төлсөн байгаа. 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр 1,500,000 төгрөг авсан. 2017 оны 8 дугаар сард 250,000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 160,000 төгрөг, 10 дугаар сарын 2-ны өдөр 80,000 төгрөг, 10 дугаар сарын 6-ны өдөр 70,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2017 онд нийт 610,000 төгрөг төлсөн. 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 50,000, мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр 15,000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 30,000 төгрөг, 8 дугаар сарын 1-ны өдөр 15,000 төгрөг, 8 дугаар сарын 2-ны өдөр 15,000 төгрөг, 8 дугаар сарын 3-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 6-ны өдөр 15,000 төгрөг, 8 дугаар сарын 7-ны өдөр 15,000 төгрөг, 8 дугаар сарын 8-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 12-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 17-ны өдөр 50,000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 20,000, 8 дугаар сарын 30-ны өдөр 30,000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 15,000 төгрөг, 9 дүгээр сарын 1-ний өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 3-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 4-ний өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 12-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 14-ний өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 30,000 төгрөг, 10 дугаар сарын 4-ний өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 5-ны өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 9-ны өдөр 30,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 19-ны өдөр 30,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000 төгрөг, 11 дүгээр сарын 2-ны өдөр 10,000 төгрөг, 11 дүгээр сарын 4-ний өдөр 30,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 5 удаа 20,000 төгрөг, 2018 онд нийт 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 10,000 төгрөг, 4 дүгээр сарын 15-ны өдөр 40,000 төгрөг, 4 дүгээр сарын 16-ны өдөр 30,000 төгрөг, 4 дүгээр сарын 22-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 21-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 24-ний өдөр 20,000 төгрөг, 6 дугаар сарын 3-ны өдөр 35,000 төгрөг, 6 дугаар сарын 5-ны өдөр 35,000 төгрөг, 6 дугаар сарын 10-ны өдөр 30,000 төгрөг, 6 дугаар сарын 12-ны өдөр 35,000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр 25,000 төгрөг, 6 дугаар сарын 20-ны өдөр 25,000 төгрөг, 6 дугаар сарын 24-ний өдөр 25,000 төгрөг, 7 дугаар сарын 24-ний өдөр 25,000 төгрөг 2019 онд нийт 455,000 төгрөг төлсөн. Ингээд нийт 1,865,000 төгрөгийг төлсөн. Ингээд нийт 1,865,000 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.  

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ц.К ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.К ХХК нь хариуцагч Д.Б-тэй 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба 12-06 УНП улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Хонда одиссей загварын авто машиыг барьцаалсан, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ц.К ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Б-ийн гаргаж өгсөн Б.С-ийн Хаан банкин дахь 0000000 тоот дансанд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн депозит дансны хуулгаар тогтоогдсон, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.3-т 6 хувийн хүүтэй гэжээ. Хариуцагч зээлийн гэрээгээр хүү төлөх үүрэг хүлээжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дууссан, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын байгуулсан гэрээний 1 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Д.Б гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс буюу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш алданги нэхэмжлэх эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул алданги төлөх үүрэгтэй.

Хариуцагч Д.Б нь гэрээний үүрэгт 2017 онд нийт 610,000 төгрөг төлсөн, 2018 онд нийт 800,000 төгрөг, 2019 онд нийт 455,000 төгрөг, нийт 1,865,000 төгрөгийг төлсөн гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гээс гаргаж өгсөн баримтуудаас үзвэл 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 80,000, мөн оны 7 дугаар сарын 24-ны өдөр 15,000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 30,000 төгрөг, /он, сар, өдөр тодорхойгүй 10,000 төгрөг/, 8 дугаар сарын 1-ны өдөр 30,000 төгрөг, 8 дугаар сарын 3-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 6-ны өдөр 15,000 төгрөг, 8 дугаар сарын 7-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 8-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 17-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 20-ны өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 21-ний өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 24-ний өдөр 10,000 төгрөг, 8 дугаар сарын 28-ны өдөр 20,000, 8 дугаар сарын 30-ны өдөр 15,000 төгрөг, 9 дүгээр сарын 1-ний өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 3-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 4-ний өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 6-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 12-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдөр 20,000 төгрөг, 9 дүгээр сарын 14-ний өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 4-ний өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 5-ны өдөр 20,000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 20,000 төгрөг, 2018 онд нийт 515,000 төгрөг,

2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 40,000 төгрөг, 4 дүгээр сарын 17-ны өдөр 30,000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр 20,000 төгрөг, 5 дугаар сарын 24-ний өдөр 20,000 төгрөг, 6 дугаар сарын 3-ны өдөр 35,000 төгрөг, 6 дугаар сарын 5-ны өдөр 35,000 төгрөг, 6 дугаар сарын 12-ны өдөр 30,000 төгрөг, 6 дугаар сарын 19-ны өдөр 25,000 төгрөг, 6 дугаар сарын 24-ны өдөр 25,000 төгрөг, 7 дугаар сарын 2-ны өдөр 25,000 төгрөг, /он, сар, өдөргүй 30,000 төгрөг, 10,000 төгрөг/, 2019 онд нийт 385,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүрэгт 2018-2019 онд нийт 900,000 төгрөг төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч Ц.К ХХК нь хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 1,360,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргасан тул хариуцагч зээлийн эргэн төлөлтөд 1,360,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 701 хоногийн алданги төлөх ёстой боловч нэхэмжлэгч алдангийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөр тооцож, 308 хоногийн алдангид /1,500,000х0.5=7,500 төгрөг, 7,500х308=2,310,000 төгрөг/ 2,310,000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 750,000 төгрөгөөр алдангийг тооцсон нь хуульд нийсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 1,360,000 төгрөгөөс хүүнд 90,000 төгрөг, алдангид 750,000 төгрөг, үндсэн зээлд 520,000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй байна.Иймд хариуцагчаас үндсэн зээлд 980,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Д.Б-эс 980,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.К ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 28,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МӨНХТӨР