Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/02039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт У.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт байрлах, К-д холбогдох

 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.О, Б.Мөнгөнсүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч У.Э шүүхэд болон төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: У.Э нь К банкинд ажиллаж байхдаа К ХХК-ийн барьсан Дүүргийн  дугаар , дугаар лол,  гудамж, байрны  тоот 33 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцож нийт 42,900,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр К ХХК-тай захиалгын гэрээг байгуулсан. Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг К банктай 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 360 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан 42,900,000 төгрөгийг 25 жилийн хугацаатай сарын 1 хувийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид үнийг бүрэн төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. К банкны зүгээс дээрх нөхцөлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд үндэслэлгүйгээр миний худалдан авсан орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 450,000 төгрөгөөр нэмэгдүүлж  төгрөгийг төлөхгүй бол байраа буцааж өг гэдэг шаардлагыг тавьсны дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан орон сууцаа алдахгүйн тулд банкны шаардсан  төгрөгийг К банк ХХК дахь өөрийн харилцан дансанд байршуулсан. Худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн атал зээл олгосон банк худалдан авсан орон сууцны үнийг зохиомлоор өсгөж үндэслэлгүйгээр  төгрөгийг миний харилцах данснаас миний зөвшөөрөлгүйгээр миний гарын үсэггүйгээр гарган авсан байдаг. Орон сууцыг К ХХК-иас 1 м.кв талбайг 1,300,000 төгрөгөөр тооцон авсан бөгөөд гүйцэтгэгч компанийн захиалсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,750,000 төгрөг болгож аливаа байдлаар гэрээ байгуулаагүй, К банк ХХК нь миний худалдан авсан орон сууцны 1 м.кв талбайн үнийг зохиомлоор 450,000 төгрөгөөр өсгөж 1,750,000  төгрөг  болгон  нэмэгдүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд К банк ХХК нь У.Эминий харилцах дансанд байршуулсан  төгрөгийг данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн тул  төгрөгийг К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд болон хариуцагчийн  төлөөлөгч Т.О, Б.М нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У.Эын нэхэмжилж буй  төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр К ХХК-ийн К банкны 2000004292 дугаартай дансанд “Э Улаанбаатар байрны урьдчилгаа төлбөр” гэсэн утгатай шилжүүлсэн байна. Уг гүйлгээг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн эсэх асуудлаа хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх, эсхүл дээрх гүйлгээг хүлээн авсан К ХХК-д хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь  зүйтэй. К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч  нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Зууны мэдээ сониноор дамжуулан банкнаас шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээн авахаар тогтоосон боловч У.Энэхэмжлэл гаргаагүй хүсэлт ирүүлсэн. Дүүргийн  улсын бүртгэлийн хэлтсээс “Захиалгаар орон сууц бариулах 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн  гэрээ”-г ирүүлсэн. Энэ гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах үндэслэл болсон гэрээ бөгөөд М.Ундармаатай байгуулсан байна. Иймд У.Энэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э нь хариуцагч К-д холбогдуулан  төгрөгөөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “К банкнаас орон сууц худалдан авах зорилгоор 2012 онд 42,900,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд уг зээлээрээ орон сууцаа худалдаж авсан. 2013 онд байгууллагын хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээ 8 хувийн ипотекийн санхүүжилттэй зээлд шилжүүлсэн. Зээлээр худалдаж авсан байр болон байрны 1 м.кв үнэ өөрчлөгдөөгүй. Гэтэл 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд байрны урьдчилгаа төлбөр 30 хувийг төлсөн байх шаардлагатай гэх шалтгаанаар банк миний зөвшөөрөлгүй, данснаас  төгрөгийг гарган авсныг буцаан шаардаж байна” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “У.Энь тухайн үед дээрх хэмжээний мөнгийг данснаасаа гаргахыг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүрээнд зөвшөөрч гэрээ байгуулсан. К-д нэхэмжлэл гаргаагүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч У.Э, К банк ХХК-ийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 360 дугаартай “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ” байгуулагдсан байна. Тус гэрээний дагуу зээлдэгч бөгөөд К банкны ажилтан У.Эод 42,900,000 төгрөгийг сарын 1 хувийн, жилийн 12 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай зээл олгохоор харилцан тохиролцжээ.

Зээл урт хугацаатайн зэрэгцээ банк зээлдэгчийн худалдаж авсан байрны метр квадрат бүрт 150,000 төгрөгийг ажилтны өмнөөс төлөх үүрэг хүлээснээрээ энэхүү зээл нь К банкнаас ажилтнууддаа санал болгосон хөнгөлөлттэй зээл гэж /хх-ийн 11-13 тал/ тооцогджээ.

Нэхэмжлэгч У.Э, К банк ХХК, КХХК нарын хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай Орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний дагуу Дүүргийн  дугаар ны дугаар лол, 130 айлын орон сууцны 10 давхрын  тоотод байрлах 33 м.кв нэг өрөө орон сууцыг нэхэмжлэгч У.Эөмчлөлдөө шилжүүлэн авахаар захиалжээ. Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 360 дугаартай зээлийн гэрээний 3.1-д орон сууцны нэг м.кв талбайн үнийг 1,300,000 төгрөг байхаар заасан байна. Түүнчлэн мөн өдөр байгуулсан 360 тоот Барьцааны гэрээний 2.2-т заасан барьцаа хөрөнгийн жагсаалтад Дүүргийн  дугаар , дугаар лол, 130 айлын орон сууцны 10 дугаар давхрын  тоот, 33 м.кв 1 өрөө орон сууцыг тэмдэглэж, барьцаа хөрөнгийн үнэлгээг зээлийн дүнтэй адил 42,900,000 төгрөгөөр /хх-ийн 20-22 тал/ тогтоожээ.

Эдгээр үйл баримтаас нэхэмжлэгч У.Э2012 онд КХХК-иас нэг метр квадрат талбайг 1,300,000 төгрөгөөр тохиролцож, орон сууцыг худалдан авсан гэх нөхцөл байдал нотлогдож байх ба К банк ХХК тус компанид тогтвор суурьшилтай ажилласан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэг м.кв тутамд 150,000 төгрөгийн хөнгөлөлтийг ажилтанд эдлүүлэхээр тохиролцсон гэж /хх-ийн 9-13 тал/ үзэхээр байна.

Гэвч К банк ХХК нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлт гаргасан гэх шалтгаанаар КХХК-тай У.Эын байгуулах орон сууц захиалгын гэрээний үнийг нэмэгдүүлэн нэг метр квадрат талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож, улмаар түүний харилцах данснаас 14,850,00 төгрөгийг зөвшөөрөлгүй татаж авах эрх үүссэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

К банк ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр У.Эын 2000021793 тоот харилцах данснаас  төгрөгийн зарлагын гүйлгээ хийх болсон үндэслэлээ КХХК-ийн дансанд байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Мемориалын баримт /хх-ийн 38, 40 тал/-нд харилцагч буюу У.Эын гарын үсэг зурагдаагүй байна.

Иймд К банк  ХХК нь У.Эын дансан дах мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан байх тул К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Эод олгох үндэстэй.

Хариуцагчийн төлөөлөгч нар К-д нэхэмжлэл гаргаагүй, хүсэлт ирүүлсэн гэж маргажээ.

Тус шүүх 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2019/05097 дугаартай шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч У.Эын  төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Зууны мэдээ сониноор дамжуулан банкнаас ... шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээн авахаар тогтоосон байх ба нэхэмжлэгч У.Энь банктай холбоотой нэхэмжлэлээ К-д хандаж шийдвэрлүүлэх хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байна” гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1739 тоот албан бичгээр “Таны хүсэлтэд дурдсан  төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2000004292 К нэртэй данс руу шилжүүлсэн байх тул К банкнаас буцаан шилжүүлэх боломжгүй байна. Уг гүйлгээг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн гэж үзэж байгаа бол хүсэлтээ хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу хүргүүлсэн байна. Иймд Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас  /арван дөрвөн сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Эод олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Эод олгосугай.

3. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.НАРАНГЭРЭЛ