Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

иргэдийн төлөөлөгч Ч.Баасанцэрэн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч Ч.Дэмбэрэл,

шүүгдэгч М.Батсайхан, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхтулгын Батсайханд холбогдох эрүүгийн 201625011797 дугаартай, 105/2016/0199/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 292 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Хэнтий аймгийн 6-р хэсгийн шүүхийн 1993 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 6/77 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 139 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Хэнтий аймгийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Мөнхтулгын Батсайхан, /РД:СФ72082116/,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч М.Батсайхан нь ялтай байх хугацаандаа 2016 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагийн үед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүргийн 04 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 3-293 тоот гэртээ иргэн Ч.Дэмбэрэлийг шалтгаангүйгээр зүүн хөлний шилбэн тус газарт нэг удаа хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан,

мөн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас санаатай зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Батсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дүү Дэмбэрэлийн хөлөнд хутгалж танхайрсан хэрэгт харамсаж байна. Дүү Дэмбэрэлийг хутгалах болсон шалтгаан нь Дэмбэрэл миний дүү болон ээжийг дарамтлаж гар хүрч байсан тухай сонссон юм. Тухайн орой би хоол идэж байгаад Дэмбэрэлийн өрөөнд ороход дүү маань хүүхдээ тэврээд сууж байсан. Дэмбэрэл орондоо орсон байсан. Би Дэмбэрэлд хэдэн үг хэлэх гэж орсон. Тэгээд бага зэрэг согтолттой байсан тул энэ хэргийг үйлдсэн байсан. Тухайн үед Дэмбэрэл миний хутгатай гар руу өшиглөсөн. Гэхдээ би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.Дэмбэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө үүрээр 04 цагийн үед Батсайхан манай өрөөнд хутга барьсан байдалтай орж ирсэн. Тэгээд над руу ална гээд дайрсан. Би хөнжлөө урдаа барьсан. Нэг мэдэхэд миний хөл рүү хутгалсан байсан. Би цус алдаж ухаан алдсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Уг нь эмчилгээний зардал гарч байсан ч баримтаа цуглуулаагүй гэв.

Шүүгдэгч М.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “..Би 2016 оны 05 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед согтуугаар гэртээ ороод ширээн дээр байсан хутгыг авч Дэмбэрлийг чи яахаараа ээж, дүү нарыг минь дарамтлаад байдаг юм гэхэд Дэмбэрэл хөнжлөө нөмрөөд босоод ирсэн тэгээд нэг мэдэхэд би Дэмбэрлийн хөлөнд нэг удаа хутгалсан нь үнэн. Би Хэнтий аймгийн Бэрх суманд найзындаа болон төрсөн аав Мөнхтулгынд хэд хоносон тэгээд Улаанбаатар хотод  найз Баттөрийнд голцуу байсан. Баттөрийнх утасгүй, гэр нь Улиастайд байдаг, хаягийг нь сайн мэдэхгүй, очвол зааж өгч чадна. Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгож буй Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан зүйл ангиар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх 52-63 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Дэмбэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Гэртээ эхнэр, хүүхдийн хамт унтаж байтал шөнө 04 цагийн үед гэнэт хадам ах М.Батсайхан нь согтуу орж ирээд хоолны шүүгээнээс хутга аваад над руу дайрсан. Би айгаад урдаа хөнжлөө барьсан тэгтэл нэг мэдэхэд миний зүүн хөлний шилбэнд нэг удаа хутгалсан. Манай эхнэр Ариунтуяа цагдаад дуудлага өгсөн, энэ хооронд би М.Батсайхан ахыг дараад хэвтсэн, тэгэхгүй бол дахин намайг хутгалах гээд байсан…” гэх мэдүүлэг. /хх 26-32 дугаар хуудас/,

Гэрч М.Ариунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хүүхдүүдийн хамт гэртээ унтаж байхад шөнө Батсайхан ах гартаа хутга бариад ална гээд дайраад ороод ирсэн. Би босоод Батсайхан ахыг болиоч гээд хашгиртал юу юугүй газар хэвтэж байсан Дэмбэрэл рүү дайрах шиг болсон. Тэгтэл Дэмбэрэлийн хөлнөөс цус гарсан...” гэх мэдүүлэг. /хх 33-35 дугаар хуудас/,

Гэрч М.Мандахын мөрдөн байцаалтанд өгсөн: “Батсайхан ах хутгаар мах идэж байсан. Тэр хооронд би гараад 00 орчоод ирэхэд ээж орилсон. Гайхаад байшинд ортол ах Батсайхан хүргэн Дэмбэрэлийн хөлөнд хутгалсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 36-37 дугаар хуудас/,

Гэрч А.Долгорын мөрдөн байцаалтанд өгсөн: “Дэмбэрлийн өрөөний хаалгыг онгойлгоод Батсайхан орох шиг болсон. Тэгтэл Дэмбэрлийн эхнэр гэнэт орилсон. Ороод иртэл Батсайхан Дэмбэрлийн хөл рүү хутгаар хутгалсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 38-42 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹6418 дүгнэлтэд:

            1. Дэмбэрэлийн биед зүүн хөлийн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

            5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ /хх 19 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 64 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч М.Батсайхан нь ялтай байх хугацаандаа 2016 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагийн үед нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Баянзүрх дүүргийн 04 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны 3-293 тоот гэртээ иргэн Ч.Дэмбэрэлийг шалтгаангүйгээр зүүн хөлний шилбэн тус газарт нэг удаа хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулан танхайрсан,

мөн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас санаатай зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Батсайханд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч М.Батсайханд ял оногдуулахдаа ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Батсайхан нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзжээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ. Иймд шүүгдэгч М.Батсайханы дээрхи захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан нь хэрэгсэхгүй болжээ. Шүүгдэгч нь 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн боловч Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж,мөн хугацаагаар хянан харгалзсан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэж заасан байх тул тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд тооцсонгүй.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлд зааснаар М.Батсайханыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах санал гаргасан боловч энэ нь үндэслэлгүй байх тул түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэлгүй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, М.Батсайханы цагдан хоригдсон 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 154 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Дэмбэрэл нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.