Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 01849

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

: Т

Нэхэмжлэгч: С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П ББСБ ХХК

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 57-109 тоотод оршин суух, Вашуут овгийн Цэвэгмэдийн Г/Рд:ХЗ72012469/ нарт холбогдох,

2013.09.27-ны өдрийн №2013/9/27-2Б дугаартай үл хөлдөх хөрөнгийн барьцааны гэрээ болон 2013.09.27-ны өдрийн №2013/9/27-2 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Т, Т.С, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.О, хариуцагч Ц.Г, гэрч Н.С, Ж.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

 

:

Нэхэмжлэгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Т нь Ц.Гтай 1990 оноос хойш 1990 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд 2004 онд гэр бүл болсныг ХУД-ийн 1-рт 2014.12.25-ны өдөр бүртгэж гэрлэлтээ батлуулсан. Ж.Т нь улсад олон жил үр бүтээлтэй ажилласны үр дүнд байгууллагаас нь 2009-12-23-ны өдөр ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57-109 тоотод байрлах 36 м2, нэг өрөө орон сууцыг өгсөн. Ж.Т нь тус байрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж эхнэр охидын хамт амьдарч байсан бөгөөд гал голомтоо бусад шилжүүлэхийг хүсэхгүй байгаа юм. Гэвч Ц.Г нь нөхөр Ж.Т болон охин Т.Сдаа хэлэлгүй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байрыг ББСБ-аас найздаа зээл авч өгөх зорилгоор 2013-09-27-ны өдрийн У1013/9/27-2Б дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж барьцаалсан байсныг манай гэрт НШГА-аас шийдвэр гүйцэтгэгч орж ирж байраа чөлөөлж өгнө үү гэх шаардлага тавьснаар мэдлээ. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших. Ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна., 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. 128 дугаар зүйлийн 128.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу Ц.Г нь нөхөр Ж.Т, охин Б.С Гэр булийн тухай хуулийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, нараас хуульд заасан зөвшөөрөл авалгүй, нууцаар зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээ байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. УДШ-ийн 2009-06-15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор 3.6-д ...126.3-т зааснаар анх гэр бүл болоход зориулагдсан буюу Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсонтой холбоотойгоор, тухайн гэр бүлийн хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангах зорилгоор өмчлөгдсөн, гэрлэгчдийн аль нэгний, эсхүл тэдгээрийн төрөл, садангийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцно. Гэж тайлбарлажээ. П ББСБ ХХК-ийн захирал Д.Бямбасүрэн нь эхнэр Ц.Ггийн сайн найз юм. Д.Бямбасүрэн нь тус байрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байр гэдгийг сайн мэдэж байсан бөгөөд барьцааны гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүй, Ц.Гг ятган өөртэй нь гэрээ байгуулсныг сүүлд мэдсэн. Дээрх хууль зөрчиж хийсэн хэлцлийн үр дүнд нөхөр Ж.Т, охин Б.С нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байрандаа цаашид амьдрах боломжгүй нөхцөл байдалтай байна. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2013-09-27-ны өдрийн №2013/9/27-2Б дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Мөн П ББСБ ХХК, Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2013.09.27-ны өдрийн №2013/09/27-2 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн. Хариуцагч П ББСБ ХХК-иас Ц.Гд зээлийн гэрээний дагуу шилжүүлэх ёстой 35.000.000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Зээлийн төлбөрийг П ББСБ-иас нэхэмжлэгч Ж.Тын дансанд шилжүүлсэн ба мөнгийг Н.Сайнбаяр нь авч ашигласан байдаг. Монгол Улсын банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2-т зааснаар Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 21.4-т зааснаар Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан байна. Н.Сайнбаяр П ББСБ ХХК нь зээлийн төлбөрт нийтдээ 39.000.000 төгрөгийг төлсөн байхад тус П ББСБ ХХК-иас зээлийн төлбөрт Ц.Ггаас 35.000.000 төгрөгийг гаргуулах шүүгчийн захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны байрыг худалдан борлуулж хохирол гаргуулахаар болсон байна. П ББСБ ХХК болон Ц.Г нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П ББСБ-ын захирал Бямбацэрэнтэй найз нөхдийн харилцаатай байдаг юмаа.Тэгээд би түүний ББСБ-д гэр бүлийн дундын хөрөнгө болох ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57-109 тоотод байрлах 36 м2, нэг өрөө орон сууцыг барьцаалан өөрийн найз Сайнбаярт зээл авч өгсөн. Уг зээлийн 35 сая төгрөгийг ББСБ-аас нөхөр Ж.Тын Хаанбанкны дансанд шилжүүлснийг гаргаж авч Сайнбаярт өгсөн. Гэтэл ББСБ-аас нэхэмжлэл гаргаж би 35.000.000 төгрөг төлөхөөр болсон. Нийт төлбөрт Сайнбаяраас зээлд 41 сая төгрөг төлснөөс одоо 18 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Би дээрх орон сууцыг нөхөр болон хүүхдүүдэдээ хэлэлгүй барьцаанд тавьснаас болж тэдний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Хариуцагч П ББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 2013.09.27-ны өдрийн Ц.Г нь нөхрийн хамт ирж 2013/09/27 тоот зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай 35.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан ч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Ггийн хүсэлтээр нэхэмжилсэн 47.848.625 төгрөгөөс 12.848.625 төгрөгийг татгалзаж, үлдэх 35.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэн 2015.12.08-ны өдрийн 102/ШШ2015/07817 тоот захирамжаар эвлэрлийн гэрээг баталсан. Төлбөр төлөгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Бид зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн хүчин төгөлдөр болсон. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй зохицуулалтын дагуу энэ асуудлыг дахин авч хэлэлцэх, нотлох шаардлага байхгүй юм. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа, бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой билээ. Нөгөө талаас ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргана гэж зааснаар нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. Гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авааагүй гэх үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэх зохицуулалтын дагуу барьцаанд бүртгүүлсэн орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээ нь зөвхөн Ц.Ггийн өмчлөлд байсан бөгөөд уг бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Тийм учраас эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагагүй билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т, Б.С нарын нэхэмжлэлтэй хариуцагч П ББСБ ХХК, Ц.Г нарт холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Т, Б.С нар нь хариуцагч Ц.Гг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцыг гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлийг авалгүйгээр хариуцагч П ББСБ ХХК-д барьцаалж 35 сая төгрөг зээлдэж авсан, мөн зээлдүүлэгч нь ББСБ байхад Ч.Даваажамцаас зээлийн мөнгийг зээлдэгч биш Ж.Тын дансанд шилжүүлсэн гэж зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч П ББСБ ХХК-иас Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв ба, хариуцагч Ц.Гд орон сууцны өмчлөх эрх байсан, мөн уг асуудлыг шийдвэрлэсэн Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07817 дугаартай захирамжаар зээл болон барьцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин нотлох шаардлагагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн байх ба,

-Хариуцагч Ц.Г гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ц.Г нь хариуцагч П ББСБ ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ц.Ггийн өмчлөл/нэг иргэний өмч/-ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012438 дугаарт бүртгэлтэй, Хан уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр-2 /17042/, Чингисийн өргөн чөлөө 57 дугаар байрны 109 тоот 36 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалан 35 сая төгрөгийг зээлдэж авсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000257333 дугаартай 2013 оны 07 дугаар сарын 31-ний огноо бүхий гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч Ц.Г өөрийн буюу нэг хүний өмчлөлийн орон сууцыг хариуцагч П ББСБ ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож барьцаалахад бусад этгээдийн зөвшөөрлийг шаардахгүй бөгөөд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө байсан гэж үзсэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно гэсний дагуу няцаагдаж байна.

Мөн зээлдүүлэгч нь П ББСБ ХХК байхад Ч.Даваажамцаас зээлийн мөнгийг зээлдэгч биш Ж.Тын дансанд шилжүүлсэн нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч хариуцагч Ц.Г зээлийн гэрээг байгуулсан, уг зээлийн мөнгийг нөхөр Ж.Тын Хаан банкны дансаар хүлээн авсан тухайд маргадаггүй болно.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07817 дугаартай захирамжаар зээл болон барьцааны гэрээний дагуу П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээр хариуцагч Ц.Гд холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй болно.

Иймд хариуцагч Ц.Г болон хариуцагч П ББСБ ХХК-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх байдал тогтоогдохгүй, нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгч Ж.Т, Т.С нарын гаргасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.Сайнбаяр, Ж.Пүрэвдорж нар нь хариуцагч Ц.Ггийн П ББСБ ХХК-иас зээлдэж авсан 35 сая төгрөгийг түүнээс авсан талаар л мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч П ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбацэрэн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх шүүхэд нотлох баримтаа ирүүлээгүй тул нэхэмжлэгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8-д зааснаар Ж.Т, Т.С нарын гаргасан хариуцагч Ц.Г болон хариуцагч П ББСБ ХХК-ийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Т, Т.С нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.016.000 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.