Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0388/З |
Дугаар | 128/ШШ2022/0098 |
Огноо | 2022-02-17 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2022/0098
2022 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 4/ШШ2022/0098 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Н.Дамдинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б овгийн СЛ,
Нэхэмжлэгч: Ц овгийн ЦБ,
Хариуцагч: СХДЗД,
СХДГЗБА,
Гуравдагч этгээд: Ц овгийн СЭ,
Гуравдагч этгээд: А овгийн СТ,
Иргэдийн төлөөлөгч: И овгийн Ц Лсүрэн,
Маргааны төрөл: Газар эзэмших эрх,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Б, хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Лсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нар нь СХДЗД, СХДГЗБАнд холбогдуулан,
1. СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон СХДЗД-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
2. СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн СЭ, СТ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
3. СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа СХДЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 123, 1234 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т01, 02 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах/2хх, 172 дахь талд/,
4. Нэгж талбарын 123 дугаартай газрыг С.Эийн нэр дээр, 12345, 123 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн СХДГЗБАны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 12345, 123 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ/3хх, 160 дахь талд/.
Нэг. Маргаан бүхий актуудын тухайд:
1.1. СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжаар иргэнд газар өмчлүүлэх бичиг баримтын бүрдэл хангуулах зорилгоор иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар олгох ажлыг зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж, 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр,
1.1.1. тус дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, ***гудамж 78 тоот хаягт орших 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар, 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх тухай 04/1 дугаартай гэрчилгээг А.Бид,
1.1.2. тус дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, ***гудамж ******* тоот хаягт орших 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар, 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 04/2дугаартай гэрчилгээг С.Тэд тус тус олгосон. /1хх-115, 143 дахь талд/.
1.2. СХДЗД-ын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0тоот захирамжаар
1.2.1 А.Б С.Т нарын хооронд 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 04/1 тоот гэрчилгээтэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон хүсэлтийг үндэслэн тус дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, ***гудамж 78 тоот хаягтай 700 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т01 тоот хаягаар С.Ээд эзэмшүүлж,
1.2.2. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т02 тоот хаягт байрлах 700 м.кв газрыг С.Тэд 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн/1хх 87-95 дахь талд/.
1.3. Нэгж талбарын 1234 дугаартай 744мкв, нэгж талбарын 12300дугаартай 739мкв газрууд нь газрын кадастрын зурган мэдээллийн санд анх 2008 оны 09 дүгээр сарын сард бүртгэгдсэн байна(1хх, 232 дахь талд).
2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон СХДЗД-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн СЭ, СТ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.1. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 12789дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгаас СХДЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн мөн оны 78дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа СХДЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 123, 1234 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т01, 02 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах гэж нэмэгдүүлсэн.
3.1. Сонгинохайрхан дүүргийн Газрын алба/хуучин нэрээр/-ны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17/07 тоот албан бичгээр ...маргаан шүүхээр хянагдаж байгаа тул таны хүсэлтүүдийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.
4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цгаас 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нэгж талбарын 123 дугаартай газрыг С.Эийн нэр дээр, 12345, 123 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн СХДГЗБАны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 12345, 123 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Д.Ц, Ц.Б, Ц.Б, С.Ла бид нар 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-4, 6-1, 6-2, 6-3тоот хаягт байрлах газрыг эзэмшилдээ авахаар 22 дугаар хорооны газар зохион байгуулагчийн зөвшөөрлөөр материалаа бүрдүүлэн, кадастр хийлгэж, хашаагаа барин, дахин хэмжүүлж, газар төлөвлөлтийн зурагт тэмдэглүүлэн, 22 дугаар хорооны Засаг дарга С.А аар уламжлуулан СХДЗДд өргөдлөө гаргасан. Тухайн үед Газрын албаас хүсэлт гаргасан газар бусдын газартай давхцалгүй тухай мэдэгдэж, уг газар дээр хашаа барих зөвшөөрөл өгсөн. Тиймд 6-4, 6-1, 6-2, 6-3тоотууд нь бид дөрвийн дундын хөрөнгөөр хамтран босгосон дундаа тасалгаагүй, ганц хаалгатай, тус бүр нь 0.7 м.кв нийт 2800 м.кв бүхий 1 хашаатай юм. Газрын албаны газар зохион байгуулагч иргэнд зааж өгсөн газар дээрээ хашаа бариагүй нөхцөлд гэрчилгээ олгодоггүй журамтай.
Тухайн үед СХДЗД Д.Цд 6-1, Ц.Бөд 6-2 тоот газрыг тус тус эзэмшүүлэхээр захирамжилсан боловч Ц.Б, С.Ла нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаагүй, 1 сарын дараа ирээрэй гэсэн хариуг өгсөн. 1 сарын дараа очиход газар зохион байгуулагч өргөдөл хүлээн авсан баримт дээр баталгаажуулах орох гэж бичин гарын үсгээ зурж өгсөн бөгөөд 2014 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд гэрчилгээ гаргахгүй байгаа гэсэн хариуг өгсөн. Ц.Б, С.Ла нарын өргөдөл нь хуулийн бүх шаардлагыг хангасан газар эзэмшүүлэхэд бэлэн болсон байсан.
Гэтэл 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр манай хашааг өөр хүн эвдэж орж ирсэн. Биднийг 2011 оноос хойш тус газарт өөрийн хөрөнгөөр нэг том хашаа барьж, эзэмшиж байхад хэн ч энэ тухай маргаагүй. Анх хорооны Засаг даргад энэ газар нь бусдын газартай давхцалгүй болох талаар шалгуулж, зөвшөөрөл авсны дагуу кадастр хийлгэн СХДЗДд хүсэлт гаргасан.
Ингээд 2016 оны 9 дүгээр сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд СХДЗД газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т6 дугаар гудамжны 3тоот газрыг Ц.Бт, 4 тоот газрыг С.Лд гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗДд даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлд СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжийг хууль зөрчсөн тухай тодорхой дурдсан байдаг. Анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 357 тоот шүүхийн шийдвэрээр СХДЗД-ын 0дугаар захирамжид хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны тогтоолоор шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.
Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. СХДЗД-ын 2018 дугаар захирамжид хууль зүйн дүгнэлт хийсэн байсан, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай холбоотой шүүхийн тогтоол, магадлал байгаа нөхцөлд уг хэргээс тусдаа СХДЗД-ын 2018 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хэрэг үүсгэх боломжгүй байсан. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний дөрийн 6/3тоот хариуг хүлээн авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолон шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Шүүх нь СХДЗД-ын 2003 оны **дугаар захирамж болон 2008 оны 0дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хууль бус талаар хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага нь шүүхээр тогтоосон үйл баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн шаардлага гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх С.Л, Ц.Б нарын хүсэлт гаргасан газар нь СХДЗД-ын 0дугаар захирамжаар иргэн С.Э, С.Т нарт эзэмшүүлсэн нэгж талбарын дугаар бүхий газар давхцалтай гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчдийн хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан давхцалтай эсэх дээр л хууль зүйн дүгнэлт хийсэн.
Би анх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсний дараа 2016 оны 11 дүгээр сард СХДЗД-ын 2003 оны **дугаар захирамжийг үндэслэн А.Бид Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Т***гудамж 78 тоотод байрлах газрыг 1 жилийн хугацаатайгаар олгож, улмаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр С.Эид шилжиж, СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжаар хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т01 болж өөрчлөгдөж нэгж талбарын 12300дугаартай болсон, С.Т нь СХДЗД-ын 2003 оны **дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Т***гудамж ******* тоотод байрлах газрыг нэг жилийн хугацаагаар авч, хожим СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжаар хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т02 болж өөрчлөгдөж нэгж талбарын 1234 дугаартай болгон авсан тухай мэдсэн.
СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатай нөхөн олгох ажлыг 2003 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгасан байна.
Гэтэл уг захирамж нь хавсралтгүй, иргэн А.Б, С.Т нарын эзэмших эрх үүгээр үүссэн эсэх нь тодорхойгүй байхад СХДЗД уг захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С.Тид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Т***гудамж ******* тоотод байрлах амины хашааг 1 жилийн хугацаагаар олгох 04/2тоот гэрчилгээ, А.Бид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Т***гудамж 78 тоотод байрлах амины хашааг 1 жилийн хугацаагаар олгох 04/1 тоот гэрчилгээг тус тус олгосон байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчиж олгосон байна. Мөн түүнчлэн А.Б, С.Т нарт өмнө газар эзэмших эрх үүсэж байгаагүй, газар эзэмших гэрчилгээ байгаагүй байхад нөхөн олгов тэмдэг дарж гэрчилгээ олгосон. СХДЗД-ын уг **дугаар захирамжийг үндэслэн А.Б, С.Т нарт гэрчилгээ олгож байгаа үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт байна.
Гэтэл А.Б нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Т***гудамжинд байрлах газрыг С.Эийн эзэмшилд шилжүүлэхээр 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн С.Этэй бичгээр байгуулан, Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Хандмаагаар батлуулж шилжүүлсэн. Үүнийг захиргааны байгууллага хүлээж авч бүртгэсэн.
А.Б нь тус гэрээгээр шилжүүлж буй газрыг СХДЗД-ын 2003 оны **дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн 04/1 тоот эрхийн гэрчилгээний дагуу олж авсан гэж тайлбарладаг боловч тухай үед гэрээ байгуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Т***гудамж 78 тоот хаягийг 01 тоот газар болгож 04/1 тоот гэрчилгээнд гараар засварлаж бичиж, улмаар СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжаар 22 дугаар хороо, Т01 тоот хаягийг 12300тоот кадастртай болгож, 700 мкв газрыг 15 жилийн хугацаагаар олгохоор захирамжилсан. Энд кадастр хэрхэн хийлгэсэн нь тодорхойгүй байдаг кадастрын нэгдсэн бүртгэлд тус нэгж талбарын дугаар бүхий газар нь бусдын эзэмшил, өмчлөл үүсээгүй талаар бүртгэсэн. Хаяг нь тус хороонд бүртгэлгүй байдаг.
С.Т мөн 04/1 тоот эрхийн гэрчилгээгээр олгосон Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Т***гудамж ******* тоот хаягийг 02 тоот газар болгон засварлаж, улмаар 2008 оны 0дугаар захирамжаар 22 дугаар хороо, Т02 тоот хаягаар 1234 тоот кадастртай болгож, 700 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр захирамжилсан. Энд кадастр хэрхэн хийлгэсэн нь тодорхойгүй байдаг. Кадастрын нэгдсэн бүртгэлд тус нэгж талбарын дугаар бүхий газар нь бусдын эзэмшил, өмчлөл үүсээгүй талаар бүртгэсэн. Хаяг нь тус хороонд бүртгэлгүй байдаг. Дээрх олгосон, эзэмшүүлсэн үйлдэл нь бүгд хууль зөрчиж хийгдсэн А.Б, С.Э, С.Т нар нь Газрын тухай хуулийн зохих журмыг зөрчиж эрх үүсээгүйн улмаас нэхэмжлэгчдийн газар эзэмших эрх зөрчигдөж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Иймд СХДЗД-ын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 04/1, 04/2тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ А.Б, С.Т нарт олгосон СХДЗД-ын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж,
Нэхэмжлэгчээс 2020 оны 05 дугаар сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа СХДЗД-ын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон СХДЗД-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох хэмээн өөрчилж, СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага хэвээр, мөн С.Т, С.Э нарт СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа СХДЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэгж талбарын 123, 1234 тоот дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т01, 02 тоот хаягт байрлах С.Э, С.Т нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргаас газрыг нийтэд зарласан. Ингээд шүүж үзээд газрыг би авсан. 4 газар хоосон байж байгаад надад 4 дугаар өгсөн. Гэрчилгээг нэгдсэн журмаар шинээр олгоно гэж хэлсэн. 4 газраа орхиод захирамжаа хүлээж байсан чинь гэнэт 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүн ороод ирсэн. Авсан эзэн нь бэлэн 10,000,000 сая төгрөгөөр авсан, бичиг баримт энд байна гээд үзүүлсэн. С.Эийн 04/1гэсэн гэрчилгээ дарсан байгаа. Эднийх болохоор нөхөж авсан гэж байдаг. 6-97, 02 хаягийн талаар хавтаст хэрэгт авагдсан. Газрын алба С.Эийн газартай давхцуулан өгнө гэж байхгүй. Мэдээллийн сангаас хоёр бичиг аваад архивд хийсэн байсан. Би хөөцөлдөж байгаад 1800 төгрөгөөр бичгээ авсан. Газрын албанд гурван нэрээр бүртгэсэн материал байж байгаа. Газрын алба хангалттай баримт хэрэгт өгсөн. Сонгинохайрхан дүүрэгт харьяалалгүй гэсэн бичиг мөн адил ирсэн. Нэргүй нэгж талбар үүсгээд байдаг. Улсын нэгдсэн кадастр ороод ирсэн байхад 2008 оны захирамж байгаад та бүхэн шүүхэд ажил удаад яваад байна. Засгийн газрын 182 дугаар захирамжаар бүх иргэдийн баримт бичиг баталгаажсан. Тэгэхэд та бүхэн цахимаас аваад байж болно. Би бол баримтаараа явна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тодорхой дурдсан. н.А******* утсаар яриад Д.Х******* шүүгчийн шийдвэр гарсан. Тэгээд одоо буцаад анхан шатны шүүх дээр ирсэн. Би үнэн зөв бичиг бариад явж байгаа. Би 10 жил маргаад явж байна гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо буюу одоогийн 33 дугаар хорооны Тахилтын 6-4, 6-2, 6-3тоот хаягт байрлах газрыг эзэмшилдээ авахаар 22 дугаар хорооны газар зохион байгуулагч н.М*******ын зөвшөөрлөөр материалаа бүрдүүлэн хорооны Засаг даргад цохолт хийж Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүлээлгэж өгсөн. Үүний дагуу Д.Ц болон Ц.Б нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан. Тухайн үедээ Сонгинохайрхан дүүргээс Ц.Б, С.Л нарын материалыг авсан боловч яагаад өгөөгүй талаар тодруулахад газар олголтын материалыг Засаг дарга хүлээж авч шийдвэрлэхгүй байгаа гэж тайлбарлаад газар эзэмших эрхийн хүсэлтийг хянан шийдвэрлээгүй. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Д.Ц, Ц.Б, С.Л, Ц.Б нар нийлж барьсан блокон хашааг хүн эвдэж орж ирсэн. Улмаар СХДЗД болон Нийслэлийн Засаг дарга, иргэний хэргийн шүүхэд Д.Ц нэхэмжлэлээ гаргаад явж байсан. Ингээд явж байхад Сонгинохайрхан дүүрэг болон Нийслэлийн Засаг даргаас 0дугаар захирамжаар өөр хүмүүст эзэмшүүлсэн байна гээд захиргааны хэргийн шүүхэд хандаарай гээд бид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явсан. СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжаар С.Э, С.Т нарт Ц.Б, С.Л нарын хүсээд байгаа газар нь олгогдсон эсэх нь тодорхой бус байсан. Тийм болохоор Ц.Б, С.Л нарын газар эзэмшүүлэхгүй байгаа СХДЗД-ын үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, Ц.Б, С.Л нарт газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаад явж байсан. Ингээд шүүхээр яваад анхан шатны шүүх дээр Д.Цгийн шаардлагаар шийдвэрлэж байсан. Энэ хэрэг өөрөө 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 439 дүгээр тогтоолоор анхан шатны маргаан бүхий газар эргэлзээтэй гэдэг үндэслэлээр буцаагаад шийдвэрлэсэн байдаг.
2004 онд А.Бид **дугаар захирамжийг үндэслээд нэг жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Энэ өөрөө хууль бус гэж үзэж байна. Анхнаасаа энэ газрыг авсан байдал хууль бус юм. Тус газрууд нь захиргааны актыг үндэслээгүй, учир нь СХДЗД-ын 04 дүгээр сарын 29-ны өдрийн захирамжийн асуудлыг 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулахыг даалгасан байхад газрын албанаас С.Э, С.Т нарт 2004 онд үйлчилгээ буцаан олгох захирамжийн гэрчилгээ олгосон. Энэ нь өөрөө Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийн үндэслэл нь сумын газрын дарга нар, аймаг нийслэлийн дарга нарыг гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох асуудлыг зөрчиж байна. Хүчинтэй захиргааны акт биш, үйлчлэл дууссан байсан. Тус захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл буюу тухайн захиргааны акт үндэслэлгүй байна. Газрын алба нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг үндэслэж иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрхтэй боловч гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо үйлчлэл дуусгавар болсон.
Хоёрдугаарт А.Б, С.Э, С.Т нарт газар эзэмших эрх олгогдоогүй. 2004 онд хүчин төгөлдөр захиргааны актаар үүсээгүй байна. 2004 онд С.Э, С.Т, А.Б нар нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй. Одоог хүртэл мөн адил хүсэлт гаргаагүй учир тус дүүргийн газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан хүсэлтийг нягтлан шалгаж үүргээ биелүүлээгүй, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2003 оны 165 дугаар тушаалаар баталсан газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгох журмын 3.2-т заасан Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гарсны дараа тухайн газарт кадастрын зураг үйлдсэний үндсэнд эрхийн гэрчилгээ олгоно гэж заасныг зөрчсөн. Иргэн өөрөө хүсэлтээ гаргаагүй байхад эрхийн гэрчилгээ олгосон нь өөрөө Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх журмыг зөрчиж байна.
Хоёрдугаар шаардлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 0дугаар захирамжийн С.Э, С.Т нарт олгосон үйлдэл нь хууль бус учир хүчингүй болгож өгнө үү. А.Боос С.Эид газар эзэмших эрх шилжүүлэх нотариатаар шилжүүлсэн гэрээний дагуу шилжүүлсэн гэж өөрсдөө тайлбарладаг. Гэтэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч хавсралтад хавсаргах ёстой. Баримт бичиг хавсаргасан байдал болоод шилжүүлсэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, газар эзэмших эрхийг шилжүүлэн авч байгаа этгээд уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг нь газрын алба хуулиар шалгах үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. 2003 оны **дугаар захирамжийг үндэслэж гэрчилгээ олгохдоо 1 жилийн хугацаатай олгосон байдаг. Газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болсон байхад шилжүүлгийг дүүрэг бүртгэсэн болохыг бичсэн. 2004-2008 он хүртэл А.Б газар эзэмших эрхийн гэрчилгээний сунгалт хийлгэх хүсэлтийг газрын алба болон Засаг даргад гаргаж байсан талаар тодруулахад огт гаргаагүй байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу гэрчилгээний хүсэлтээ өгөөгүй байдаг. Хүсэлтээ өгөөгүй болохоор эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байгаа. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол дуусгавар болно гэж заасан.
2008 оны 0дугаар захирамжийг харах юм бол хоёр хавсралтаар харагдаж байгаа. Эхний асуудал бол газар эзэмших эрхийг шинээр олгохдоо газар шилжүүлэх эрхийг бүртгэсэн. С.Тийн хугацаа дууссан байхад сунгуулах асуудлыг 2008 онд материал аваад нэгдүгээр хавсралтдаа газрыг шинээр эзэмшүүлж байгаа мэтээр захирамжилж гаргасан. Гэтэл сунгуулах материал нь хуулийн өөр зохицуулалт байдаг. 2008 онд С.Т, С.Э нар нь хүсэлт гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.1, 32.2.2, 32.2.3-д заасан бүрдүүлэх материалын баримтуудыг бүрдүүлээгүй.
Иргэн өөрөө газар эзэмшихдээ тусгай зөвшөөрлийн газрын кадастр хийлгэж, өөрсдөө зургаа хийлгүүлээд тэр нь өөрөө газрын албаар баталгаажуулах юм. Гэтэл С.Э, С.Т нар нь тухайн үед ямар компаниар кадастрын зураг хийлгэсэн нь огт хамаагүй юм. 2008 оны 0дугаар захирамжид 30гээд кадастрын зураг гараад ирсэн. Тус кадастр хэрхэн гарч байгаа талаар тодорхой бус байна. Гэтэл 2004 онд заасан газрын хаягийг 2008 онд гараар завсарлаж хүсэлтээ өгсөн байдаг. 6.11, 6.9-дэх заалтыг засварлаж 78 гэснийг 02, ******* гэсэн байсныг 01 гэж засварлаж өгсөн байдаг. 0дугаар захирамж нь 2, 3 хувилбараар байдаг. Гараар бичсэн хэсгийг компьютерээр засаад оруулсан байдаг. Гэтэл С.Э, С.Т нар 06 дугаар сарын 11-ний өдөр хүсэлт гаргасан. Захирамж гарснаас хойш сүүлд нь хүсэлт гаргасан гэсэн үг. Гэтэл захирамжид нөхөж олгосон зүйл тогтоогдоод байна. Гэрээ ч мөн адил. Иймэрхүү байдлаар бичиг баримт болоод хаягийг өөрчилж байна. Үүнээс болж одоогийн хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөд байна. Захирамж дээр 30гэж бичсэн байдаг боловч сүүлд нь 31 болж шилжсэн. Давхцалыг арилгаад 31 болгосон гэж тайлбарласан боловч, энэ өөрөө хууль дүрмийг зөрчсөн гэдгээ үзэж байна. Учир нь нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх ёстой талаар Газрын тухай хуульд заасан. Газрын кадастрыг гэж хуульд тодорхой заасан. Кадастр өөрөө тодорхой иргэний нэр дээр байх ёстой. 2008 оноос эхлээд үзэхэд кадастр бүртгэгдсэн байдаг. Хэзээ яаж үүсгэж байгаа нь тодорхой биш юм. Кадастр өөрөө бүртгэгдээгүй байна гэдэг бол С.Э, С.Т нарын кадастр мөн гэж нотлогдохгүй. Нэг бүртгэл дээр өөр хүн бүртгэгдэж байна гэдэг боловч хаягийн зөрчилтэй юм. Олон шатны шүүхээр явж байхад хаягийн асуудлаа шийдээд өгнө үү гэж явдаг. Гуравдагч этгээдийн зүгээс газрын байршлаа тогтоохдоо хаягаа биш кадастраар тогтоодог гэж тайлбарладаг. Кадастраар тус газар өөрөө нүүгээд явахгүй нь тодорхой. 2004 онд А.Б, С.Т, С.Э нарт өгсөн газар нь 2008 онд кадастраар өгсөн газар мөн үү гэдэг нь тогтоогдохгүй байна. Гудамжны энэ хаяг мөн болох нь одоог хүртэл тогтоодохгүй байна. Кадастрын зургийг хууль бусаар авсан гэж үзэж байна. Энэ бүгдийг хүчингүй болгуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл 2003 оноос эхэлж үзэхээр анх нөхөн олговор гэдэг гэрчилгээ авсан байдаг. Тухайн 2003 онд тус газартай байнгын амьдраад бичиг баримтыг өмчлүүлэхэд бэлэн болсон харилцаа байдаг. 2003 оноос хойш С.Э, С.Т нар нь тус газарт амьдарч байсан уу гэхэд нэг ч удаа амьдарч байгаагүй. Улмаар Газрын тухай хуулийг зөрчөөд байна. Нэг ч удаа газрын төлбөр хураамж шимтгэл төлж байгаагүй. Ингээд эзэмшүүлээд яваад байдаг. СХДЗД яагаад шийдэхгүй байна вэ? гэдэг асуудал байна. Газрын хувьд цоо шинэ газар гэж үзэж байгаа. Олгогдсон газарт бид хүсэлтээ гаргаж өгч байсан. Мөн дахин төлөвлөлтөд орсон газар юм. Тэр хугацаанд хашаа бариад олон хүмүүстэй байхад нэг ч төлбөр төлөөгүй, газраа эзэмшиж, ашиглаагүй хоёр жилийн хугацаанд хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байхад яагаад газрын алба одоог хүртэл юу ч хийхгүй яваад байдаг вэ. Энэ нь хууль бус юм. Кадастрын зургийн хувьд замбараагаа алдсан. Яаж өөрчлөгдөж байгааг мэдэгдэхгүй, дураараа байгаад байдаг. Хүчингүй болгуулах хуулийн бүх талын бүрдэл бүрдсэн байна. Иймд хүчингүй болгуулж даалгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагч СХДЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
СХДЗД-ын 2003 оны **дугаар захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газар эзэмшүүлж байгаа газрын бичгийн үүргийн бүрдлийг хангуулах, газрын тооллого бүртгэлд хамрагдсан тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрхийн зөрчилгүй иргэдэд газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаанд олгох ажлыг зохион байгуулахыг газар зохион байгуулалтын албанд даалгасан бөгөөд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгоогүй захирамж юм. Дүүргийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эрх олгогдох захирамж эрхлэх асуудлын хүрээнд харьяа байгууллагын ажил зохион байгуулалтад даалгах захирамж гаргах нь тус тусдаа ойлголт бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан 2003 оны **дугаар захирамжийн ажил зохион байгуулах, газрын албанд даалгах захирамжид заавал хавсралттай байх хуулийн зохицуулалт байхгүй юм. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар болох Тахилтын 6-109, 6-4 тоот хаягт байрлах 1400 м.кв хэмжээтэй газруудыг 2011 оноос хойш эзэмшиж ирсэн болохоор эзэмшил бүхий газрууд нь бусдад газар эзэмшүүлэх асуудлын тухайд давхцуулан олгох гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч нарын амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны дээрх хаягт 1400 хашааны нэгж талбарын 3030, 1234 дугаар бүхий газруудыг 2008 онд С.Э, С.Т нарт А.Боос газар эзэмших эрх шилжүүлэн авах тухай хүсэлтийг тус тус гаргаж хүсэлтийн дагуу дүүргийн Засаг дарга 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжаар Газрын тухай хууль болон хууль тогтоомжид заасны дагуу С.Э, С.Т нарт газар эзэмшүүлэх тодорхой журмаар эрхийн гэрчилгээ олгосон нь дүүргийн газрын алба болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Дүүргийн Засаг даргын 2003 оны **дугаар захирамжаар иргэн А.Бид газар эзэмшүүлснийг үндэслэсэн. Дээрх иргэдэд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 6.7, 6.93-д заасан нэгж талбарын дугаартай газруудыг хуулийн хүрээнд гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргын захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн байдлаар халдаагүй. Ц.Б нар нь 2011 оноос эхлэн маргаан бүхий газрыг хашаалж ашиглаж байгаад 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын 6-109, 6-4 тоот хаягт байрлах газар эзэмших эрх авахаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандсан байна. Дүүргийн Засаг даргын 2008 оны 0дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрх олгосон учир дээрх иргэдэд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын газар эзэмшүүлэх, ашиглахтай давхцаж байгаа учир олгох боломжгүй талаар хариу өгсөн байдаг. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. С.Л, Л.Б нар нь 2011 онд хүсэлтээ гаргасан. С.Э, С.Т нарын хувьд 2003, 2004, 2008 онуудад хүсэлт гаргаад явсан учраас субьектив эрх 2011 оноос эхэлж үүссэн гэж үзэж байна. гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд С.Т, С.Э нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: бид газар эзэмших хүсэлт гаргаж СХДЗД-ын 2003 оны 87, 2008 оны 0дугаар захирамжаар тус тус олгогдсон хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг зөрчиж байна. Түүнчлэн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан эрхийг зөрчиж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуулийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх-ыг шаардаж байна гэжээ.
Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт
5.1. Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ц.Лсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Цаад хоёр хүн нь хууль бусаар газрыг авсан байна. Жинхэнэ байх эзэнд нь шилжүүлж өгвөл зүгээр байх. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.Б, С.Ла нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ,
1/ дүүргийн Засаг даргын 2003 оны **дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон, түүнчлэн А.Б, С.Т нараас газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2тоот гэрчилгээг олгосон нь хууль бус, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн,
2/ СХДЗД нь 2008 оны 0дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг шалгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, түүнчлэн Т01, Т02 тоот хаяг байхгүй байхад шинээр бий болгож газар эзэмших эрх олгосон нь хууль бус,
3/ С.Э, С.Т нар нь биднийг 2011 онд маргаан бүхий газар дээр хашаагаа барьж байхад маргаагүй, 2003 оноос газрын төлбөр төлж байгаагүй, 2 жил дараалан ашиглаагүй газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус,
4/ Нэгж талбарын 12345, 12300дугаарууд нь 2008 оны 09 дүгээр сард эзэмшигчийн мэдээлэлгүй, хаяг байршил байхгүй, тусгай зөвшөөрөлтэй компаниар хийлгээгүй байхад Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг зөрчиж уг нэгж талбарын дугааруудыг С.Э, С.Т нарт олгохоор захирамжилсан нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
Нэг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т Дүүргийн Засаг дарга нь дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, 23 дугаар зүйлийн 23.4.2-т дүүргийн газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох-оор, 27 дугаар зүйлийн 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 31.1-т Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, гэж заасан нь газар эзэмшүүлэх эрх олгох шийдвэрийг нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд үндэслэж дүүргийн Засаг дарга гаргах, харин гэрээ байгуулж гэрчилгээ олгох үйл ажиллагааг газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэж дүүргийн газрын алба хэрэгжүүлэх агуулгатай.
1.1. СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжаар иргэнд газар өмчлүүлэх бичиг баримтын бүрдэл хангуулах зорилгоор иргэдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар олгох ажлыг зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, ***гудамж 78 тоотод амины хашааны зориулалттай 700 м.кв газрыг эзэмших эрхийг 04/1 тоот гэрчилгээг А.Бид, Тахилт, ***гудамж ******* тоотод амины хашааны зориулалттай 700 м.кв газрыг эзэмших эрхийн 04/2тоот гэрчилгээг С.Тэд 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тус бүр 1 жилийн хугацаатайгаар олгосон байна.
1.2. Хариуцагч захиргааны байгууллагууд болон гуравдагч этгээдүүдээс А.Б болон С.Т нар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо/тухайн үеийн нэршлээр/ Тахилт, ***гудамж 78 болон ******* тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй.
1.3. Мөн нэхэмжлэгч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд дээр дурьдсан ... Тахилт, ***гудамж 78 болон ******* тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй ба маргаан бүхий газарт 2011 оноос хашаалсан, 2012 онд газар эзэмших тухай хүсэлтийг анх гаргасан гэж тайлбарласан.
Энэ тохиолдолд хариуцагч СХДЗДас Тахилт, ***гудамж 78 тоот хаягт байрлах 700мкв газар эзэмших эрхийн 04/1 тоот гэрчилгээг А.Бид, Тахилт, ***гудамж ******* тоот хаягт байрлах 700мкв газар эзэмших эрхийн 04/2тоот гэрчилгээг С.Тэд тус тус олгосон хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх боловч уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамж нь иргэн А.Б, иргэн С.Т нарт газар эзэмшүүлэх эрх олгох агуулгагүйн зэрэгцээ, хариуцагч СХДЗД нь дүүргийн Газрын албаны гүйцэтгэвэл зохих үйл ажиллагааг хэрэгжүүлсэн буруу байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн А.Б, С.Т нараас газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2тоот гэрчилгээг олгосон нь хууль бус, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нар нь үүнээс өмнө уг газруудыг эзэмших хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй байх тул маргаан бүхий гэрчилгээнүүдийг А.Б, С.Т нарт олгосон тухайн цаг хугацаанд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаагүй гэж үзнэ.
Хоёр. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хуульчилсан ба 33 дугаар зүйлийн 33.1.1-т энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана гэж заажээ.
2.1. Газар эзэмших эрх шилжүүлэх харилцааг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоог хавсаргана, 38.3-т Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна, 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх гэж зохицуулжээ.
2.1.1. СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 64 дэх заалтаар С.Тэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт, 02 тоот хаяг байрлах 700 м.кв газар эзэмших эрх олгосныг, 2 дугаар хавсралтын 30 дахь заалтаар А.Боос мөн хороо Тахилтын 01 тоот хаягт байрлах 700мкв газар эзэмших эрхээс С.Ээд шилжүүлснийг тус тус баталгаажуулсан байна.
2.1.2. А.Б С.Э нар нь 04/1 дугаар гэрчилгээтэй Тахилт, ***гудамж хаягтай 700 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээ, холбогдох хүсэлтүүдийн хамт дүүргийн Газрын албанд хүргүүлсэн нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан байна(1хх, 114-118 дахь талд).
2.1.3. Иргэн С.Тээс ... 22 дугаар хороон нутаг дэвсгэрт байгаа Тахилт, ***гудамжны 02 тоот хаягтай 700 ам дөрвөлжин метр талбай бүхий газрыг өмчлөх тухай хүсэлтийг гаргаж байсан нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан байна.
2.1.4. Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2-5а/7945 тоот албан бичигт Ц.Б, С.Ла нар нь Монгол Улсын хилийн боомтуудаар 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш улсын хил нэвтэрсэн бүртгэлд авагдаагүй гэжээ.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч талын А.Бийн газар эзэмших эрх дуусгавар болсныг шалгаагүй гэх тайлбар мөн үндэслэлтэй боловч маргаан бүхий газруудыг С.Тэд шилжүүлсэн, мөн С.Ээд эзэмшүүлсний улмаас тухайн газарт хүсэлт гаргаагүй, бодитоор эзэмшээгүй байсан нэхэмжлэгч нарын хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол мөн байхгүй байсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч СХДЗДас 2008 онд маргаан бүхий 0дугаар захирамжаар С.Т, С.Э нарт газар эзэмших эрх шилжүүлэх болон олгох үед нэхэмжлэгч нар нь Монгол Улсад байгаагүй, үүнээс өмнө уг газрыг эзэмших талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул өмнө үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй, уг шийдвэрийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.
2.2. Нэхэмжлэгч талаас А.Б болон С.Т нарт эзэмшүүлсэн газрууд нь ***гудамжинд байрлах өөр өөр газрууд юм гэх агуулгаар тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:
2.2.1. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 03 дугаар тогтоолоор ...шинээр 22, ... дугаар хороог байгуулж, тус хорооны гудамжны нэрийг Хилчдийн, Тахилтын, Баруун түрүүний гэж нэрлэхээр(4хх, 220 дахь талд)заасан байх ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25/21 дүгээр тогтоолоор 22 дугаар хороог 33 дугаар хороо болгож зохион байгуулжээ.
2.2.2. Маргаан бүхий 0дугаар захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн кадастрын зургуудад болон С.Тээс гаргасан газар эзэмших эрх шилжүүлж авах тухай, С.Эээс гаргасан газар өмчлүүлэх тухай 2008 оны хүсэлтүүдэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаас хийсэн цохолтуудад С.Тийн эзэмшсэн газрын хаягийг ...Т02, нэгж талбарын дугаарыг 1234 гэж, С.Эийн эзэмшсэн газрын хаягийг ...Т01, нэгж талбарын дугаарыг 12300гэж маргаан бүхий 0дугаар захирамжийн хавсралтад бичигдсэнээс зөрүүгүйгээр тэмдэглэсэн байна.
2.2.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаас тус хороонд Тахилтын 02 болон 01 тоот хаягууд байхгүй гэж удаа дараа тодорхойлсон байх боловч мөн хорооны Засаг даргаас 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан тодорхойлолтод Т6-3тоотод Ц.Б оршин суудаг гэж, 2016 оны 04 дүгээр сарын 14-ны 81 тоот тодорхойлолтоор ...6 дугаар гудамжны 3тоотод Ц.Б бүртгэлтэй боловч амьдардаггүй, ... 6-4 тоотод С.Ла бүртгэлгүй, тухайн хаягтай газрыг эзэмшдэг гэж тус тус тодорхойлсон, мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг даргаас 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд ирүүлсэн 22 дугаар хороог 33 дугаар хороо болон хуваагдахаас өмнө 6-109, 6-4 тоот хаяг бүртгэлгүй байсан, хороо хуваагдсаны дараа тус хаягт Г.Наранцэцэг, Л.Сүнжидмаа амьдарч байгаа гэснээс зөрүүтэй байх тул маргаан бүхий газруудын хаягжсан байдлаар байршлыг тогтоох боломжгүй байна.
2.2.4. Харин маргаан бүхий захирамжийн хавсралт болон кадастрын бичигдсэн нэгж талбарын 1234 болон 12300дугаар бүхий газрын байршил өөрчлөгдөөгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/2219 тоот албан бичигт ...нэгж талбарын 12345, 123 дугаартай газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарч байгаад тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 03 дугаар тогтоолоор 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25/21 дүгээр тогтоолоор 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт болж өөрчлөгдсөн байна (4хх, 240 дэх талд) гэснээр тогтоогдож байна.
2.2.5. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 464 дүгээр тогтоолд С.Т, С.Э нарын эзэмшсэн нэгж талбарын 12345, 12300(...нэгж талбарын дугаар нь давхцалгүйгээр 123 болж өөрчлөгдсөн) дугаар бүхий газар нь нэхэмжлэгч Ц.Баас ...Тахилтын 6-3тоот гэх хаягаар, С.Лагаас ...Тахилтын 6-4 тоот гэх хаягаар эзэмших хүсэлт гаргасан газартай давхцалтай болох нь тогтоогдсон гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын СХДЗД газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 3тоот хашааг Ц.Бт, 4 тоот хашааг С.Лад гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг СХДЗДд даалгуулах нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.2.6. СХДЗД-ын 2008 оны 0захирамжийн хариуцагч захиргааны байгууллагууд болон нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хувиуд нь үсгийн том багын хэмжээ нь зөрүүтэй боловч С.Т болон С.Э нарт холбогдох хэсэг нь агуулгын хувьд зөрүүгүй, төрийн байгууллагаас хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч талаас маргаан бүхий 0дугаар захирамж нь хэд хэдэн хувилбараар хэрэгт авагдсан тул баримтууд болон захирамжийг нөхөж хийсэн байх магадлалтай гэж тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.
Дээрхээс үзвэл, тул маргаан бүхий 0дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн болон шинээр эзэмшүүлсэн газрын байршил нь газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн систем буюу солбилцлын нэгдсэн тогтолцоонд өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгч талын дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Гурав. 2008 оноос өмнөх хугацаанд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй байх тул СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжаар С.Тийн хүсэлтийг үндэслэн нэгж талбарын 1234 бүхий газрыг эзэмшүүлсэн нь хүсэлт гаргасан газар бусдын газартай давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхээр, нэгж талбарын 12300дугаар бүхий газрыг С.Ээд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэхээр байх тул иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Ц.Лсүрэнгийн Цаад хоёр хүн нь хууль бусаар газрыг авсан байна. Жинхэнэ байх эзэнд нь шилжүүлж өгвөл зүгээр байх гэсэн дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дөрөв. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг хэрэгжүүлэх эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна.
4.1. Гуравдагч этгээд С.Т, С.Э нар нь маргаан бүхий газруудыг өөрсдийн эзэмшилдээ авснаас хойш тухайн газарт оршин сууж, амьдарч байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй тухайд хариуцагч, гуравдагч этгээдээс маргаагүй.
4.2. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг газрыг 2011 онд хашаалсан гэж тайлбарласан ба маргаан бүхий газарт баригдсан байшинг гуравдагч этгээд С.Эийн хамаатны айл барьсан тухайд мөн маргаагүй.
4.3. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2809 тоот захирамжаар Б.Ц, Ц.Б, Ц.Б, С.Ла нарын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т6-3тоот газрын Ц.Сүрэнжавын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна.
4.4. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зурагт маргаан бүхий газруудад 2011 онд блокон хашаа баригдсан байсан нь тодорхой харагдаж байна(3хх, 38 дахь талд).
Эдгээр нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллагаас С.Т, С.Э нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүйг хууль бус гэж үзэх боломжгүй.
Учир нь нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчиж маргаан бүхий газрыг 2011 оноос хашаалж амьдарсан атлаа уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргасан байх тул С.Т, С.Э нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаагүйд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
Тав. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг-г кадастр" гэж тодорхойлсон байх ба 10 дугаар зүйлийн 10.1-т Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхэлнэ, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т ... дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, 23.4.4-т газрын мэдээллийн санг эрхлэх гэж заажээ.
5.1. Нэгж талбарын 12345, 12300дугаартай газрууд нь газрын кадастрын мэдээллийн санд анх 2008 оны 9 дүгээр сард бүртгэгдсэн болохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас удаа дараа шүүхэд ирүүлсэн албан бичгүүдэд тодорхойлсон байх ба эдгээр нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмшигчийн мэдээллийг мэдээллийн санд оруулаагүй байх боловч уг дугаарууд нь гуравдагч этгээд С.Т, С.Э нарт 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичигдсэн дугааруудтай тохирч байх тул нэхэмжлэгч талын эзэмшигчийн мэдээлэлгүй газрыг бүртгэсэн нь хууль бус гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
5.2. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг нэгж талбар, 3.1.5-д нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг эргэлтийн цэг гэж тус тус тодорхойлсноос үзвэл, С.Т, Ё.Э нарт олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын 12345, 12300дугаарууд нь тухайн газрын эргэлтийн цэгүүдийн газрын гадарга дээрх солбилцлын байршлыг тодорхойлж байна.
5.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1тоот албан бичигт нэгж талбарын 12300дугаар бүхий газар нь 2009-2013 оныг хүртэлх хугацаанд нэгж талбарын 123 дугаартай газартай, нэгж талбарын 1234 дугаартай газар нь 12017 дугаартай бүхэлдээ давхарлан зураглагдан бүртгэгдсэн байсан гэснээс үзвэл, гуравдагч этгээдүүдийн эзэмшилд олгогдсон газруудын байршил нь 2008 оноос хойш өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгч талын нэгж талбарын дугаарууд зөрүүтэй, өөр газарт байрлах газрыг манай газартай давхцуулж бүртгэсэн гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.
Зургаа. Дээрхээс дүгнэвэл, дүүргийн Засаг даргын 2003 оны **дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон үйлдэл болон мөн Засаг даргын 2008 оны 0дугаар захирамжаар маргаан бүхий газруудыг гуравдагч этгээдүүд шилжүүлэн болон шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүйгээс уг шийдвэрүүдийг хууль бус гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч нарын СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон СХДЗД-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн СЭ, СТ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Долоо. Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нар нь 2011 онд хашаалсан, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс иргэний болон захиргааны хэргийн шүүхүүдэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, 2016 онд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2017-2019 онуудад захиргааны хэргийн шүүхүүдийн удаа дараагийн шийдвэр гарсан байх тул хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын алба/хуучин нэрээр/-ны 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17/07 тоот албан бичгээр ...маргаан шүүхээр хянагдаж байгаа тул таны хүсэлтүүдийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгснийг хууль бус гэж үзэхээргүй байна.
Мөн дээрх албан бичгээр хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээс үзвэл, гуравдагч этгээдүүдэд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж үзэх тул нэхэмжлэлийн С.Тийн эзэмшиж буй нэгж талбарын 1234 дугаар бүхий, С.Э, нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа СХДЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 123, дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т01, 02 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Найм. СХДЗД-ын 2008 оны 0дугаар захирамжаар иргэн С.Т болон С.Э нэгж талбарын 12345, 12300дугаар бүхий газруудыг эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүйн дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудын байршил өөрчлөгдөөгүй, мөн иргэн С.Эийн нэр дээр эзэмших эрхтэйгээр анх бүртгэгдсэн нэгж талбарын 12300дугаар бүхий газар нь иргэн С.Эийн нэр дээрх бүртгэгдсэн нэгж талбарын 123 бүхий газартай давхцаж байгаа болох нь эрх бүхий этгээдээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул Нэгж талбарын 123 дугаартай газрыг С.Эийн нэр дээр, 12345, 123 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн СХДГЗБАны үйлдлийг хууль бус гэж үзэхгүй, улмаар нэгж талбарын 12345, 123 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, С.Ла нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс СХДЗД, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан СХДЗД-ын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн **дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/1, 04/2дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон СХДЗД-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, СХДЗД-ын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 0дугаар захирамжийн СЭ, СТ нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа СХДЗД-ын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 123, 1234 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Т01, 02 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, нэгж талбарын 123 дугаартай газрыг С.Эийн нэр дээр, 12345, 123 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн СХДГЗБАны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 12345, 123 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН