Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/02480

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02480                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, тоотод байрлах, А ББСБ ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух, Б /РД:............/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоотод оршин суух, Ө /РД:............/ нарт холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 83.611.866 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус ББСБ-иас иргэн Б, Ө 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр хариуцагч нар 65,000,000 төгрөгийг бизнесийн зориулалттай сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээл авсан. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн хугацааг 6 сарын хугацаатай, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөр 12 сарын хугацаатай зээлийг гэрээг сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээ байгуулагдах үед зээлдэгч нарын өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 105 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоот байрлах 4 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Зээлдэгч Б, Ө нар зээлийн төлөлтийг 2018 оны 09 дүгээр сарь[н 02-ны өдрөөс эхэлж зээлийн төлөлтийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч нар үүнээс хойш зээлийн төлөлт таслагдсан тул ББСБ-иас зээл төлөх шаардлага удаа дараа хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар ор тас алга болдоггүй, ямар нэгэн байдлаар утсаар холбогдож боломжтой үедээ ирж уулздаг. Бид барилгын ажил хийж байгаа. Барилгын ажпаас орж ирсэн төлбөрөөс зээлийг төлж барагдуулна гэж илэрхийлдэг. Зээлийн хугацаа дуусаад 5 сар болж байсан ба энэ хугацаанд ойлготойхон зээлийн төлөлт хийгээгүй тул бид 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр‘шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжпэл гаргахдаа зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тухайн өдрийн байдлаар тооцож 75,562,889 төгрөг гаргуулах, зээлийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлдэгч нар зээлийг төлөхгүй байсан тул 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үндсэн нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үндсэн зээл 63.360.000 төгрөг, хүү 11.371.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831.144 төгрөг нийт 75.562.889 төгрөг. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 63.360.000 төгрөг, зээлийн хүү 18.079.226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.172.640 төгрөг нийт 83.611.866 төгрөг гэж нэмэгдүүлсэн. Зээлийн үндэслэл нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд тнь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” Мөн талуудын хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 3.2-т гэрээний хугацаа дуссанаас эхлээд үндсэн хүүгийн төлөгдөөгүй нийт үлдэгдлээс хүү тооцогдож төлөгдөх хүртэл үндсэн хүүг 2.1.2-т зааснаар зээлүүлэгчид төлөх үүрэгтэй. Ийм зохицуулалтыг талууд харилцан тохиролцсон. Тэгэхээр үндсэн хүүг үндэслэлгүй тооцсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийг Б авч, зарцуулсан. Бы компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн тул зээлийн гэрээний хугацааг сунгасан. Б хэдий гэрээг зөрсөн ч өнөөдөр хүртэл 83 сая төгрөг зээлийн төлөлт хийсэн. Үүнээс 63 сая төгрөгийн үндсэн зээлээс 1.640.000 төгрөг хасагдаж, дандаа хүү төлсөн байна. Үүнийг зээлийн эргэн төлөлтийн баримт нотлох болно. Хоёрдугаарт Б зээлийг авсан тул түүний эхнэр Ө жинхэнэ хариуцагч биш. Гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Өгийн хувьд авсан зээлээс нэг ч төгрөг захиран зарцуулаагүй. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч биш. Б зээлийг өөрөө төлж, хариуцлага хүлээнэ гэдгийг илэрхийлдэг. Иймд хариуцагчаар Быг тодорхойлж хэрвээ нэхэмжпэлийг хангах шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зөвхөн Б хариуцаж төлөх ёстой. Нөгөө талаас тооцоолол хийж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ямар ч хүүгийн үлдэгдэлгүй гарч ирсэн. Үүнээс хойш үйл ажиллагаанд саад учирч 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 2,300,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2,300,000 төгрөг төлсөн. 2017 оны зээлийн гэрээ сунгагдаад 2019 оны 05 дугаар сарын 2-ны өдөр гэрээ дуусахаас өмнө 2,300,000 төгрөг , 05 дугаар сарын 22-ны өдөр 2,300,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөг төлсөн. Ингээд бодоход 63.360.000 төгрөгийн сарын 3,5 хувийн хүү нь 2,217,600 төгрөгсарын хүү төлөгдөхөөр харагдаж байна. 2019 оны эхэлснээс хойш мөнгө ашигласан хугацааны төлбөрийг төлөв гэж үзвэл сарын сүүлээр бодож 07 дугаар сарын 18 буюу нэхэмжпэл гаргах хүртэл хугацаанд 6 сар 16 хоног байна. Өөрөөр хэлбэл 6 сарын хүү нь 13,305,600 төгрөг. 16 хоногийн хүү 1,182,720төгрөг гэж тооцож, 6 сарын 16 хоногийн хүү 14,488,320 төгрөг болж байна. 14.488.320 төгрөгөөс 2019 оны 4 дугаар сарын 02-ны өдөр 2,300,000 төгрөг, 5 дугаар сарын 22-ны өдөр 2,300,000 төгрөгийг төлөлт хийсэн. Нийт 4,600,000 төгрөг. 14.488.320 төгрөгийн төлбөрөөс төлсөн 4,600,000 төгрөгийг хасаж тооцох ёстой. 9.888.320 төгрөг хүүд төлөхөөр гарч ирж байна. Зээлийн гэрээ 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Шаардлага гаргах эрх нь ББСБ-д өөрт нь байсан. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандсан. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ББСБ дахин 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэмж хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцох эрх байхгүй. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа зохицуулсан. Мөн шаардлага нэмэгдүүлэхийн хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шаардлага гаргах эрх нь үүсч байна. Энэ шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлснээр тухайн шаардлагатай холбоотой зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлага гаргах эрх нь зогсож байна. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжпэл гаргаснаас хойш шаардах эрх нь хэрэгжиж үүнээс хойш тухайн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрх нь дуусгавар болж байна. Иймд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдүүлж байгаа зээлийн хүү 18.079.226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.172.640 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаас бид 63,360,000 төгрөг үндсэн зээл дээр 9,888,320 төгрөг тооцоололтой байна гэв.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх А ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.  

 

Нэхэмжлэгч 2019.7.18-ны өдөр хариуцагч Б, Ө нараас үндсэн зээл 63.360.000 төгрөг, хүү 11.371.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831.144 төгрөг нийт 75.562.889 төгрөгийг нэхэмжилсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2019.10.18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 63.360.000 төгрөг, зээлийн хүү 18.079.226 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.172.640 төгрөг нийт 83.611.866 төгрөг гэж нэмэгдүүлсэн, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2017.03.15-ны өдөр №1703005 тоот зээлийн гэрээ байгуулж, 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 65.000.000 төгрөгийг зээлдэгч Б, Ө нарт шилжүүлж хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн зээлийн үлдэгдлийн 0.5%-ийн алданги зээлдэгч нар төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд зээлдэгч Б, Ө нарын өмчлөлийн ............ дугаарын гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-............ дугаартай, 105 м.кв талбайтай бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоот хаягт байршилтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Улмаар зээлдэгч нарын хүсэлтээр №1703005 тоот зээлийн гэрээний хугацааг 2017.09.19-ний өдөр 6 сарын хугацаагаар сунгасан боловч, 2018.05.02-ны өдөр мөн гэрээнд өөрчлөлт оруулж №1703005/02 тоот гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2019.05.02-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай байхаар нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, зохигчдын хооронд зээл, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд 2019.07.18-ны өдрийн нэхэмжлэлд тусгасан зээл, хүүний тооцооллыг үндэслэн үндсэн зээл 63.360.000 төгрөг, хүү 11.371.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 831.144 төгрөг нийт 75.562.889 төгрөгийг зээлдэгч Б, Ө нараас гаргуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч 2019.07.18-нд шүүхэд хандсанаар зээлийн гэрээний хариуцлагыг үргэлжлүүлэн нэмж тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэмэгдүүлсэн тооцоо буюу 8,048,977 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Б, Ө нараас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 75,562,889 төгрөг гаргуулж А  ББСБ ХХК /РД:........../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,048,977 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох ............ дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Y-............ дугаартай, 105 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ............ тоот хаягт байршилтай 4 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б, Ө нараас 605,965 төгрөгийг гаргуулж А  ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 749.699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ