Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/01535

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр                  Дугаар 183/ШШ2018/02209                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ....... тоотод оршин суух, С /РД: ................./-ын нэхэмжлэлтэй,

         

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, .......... тоотод оршин суух Ц /РД: ............./-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2.296.350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.                                                                                               

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Сын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2019.5.19-нөөс 20-нд шилжих шөнө 01:46 минутын орчимд Баянзүрх дүүргийн хойд замд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед тоёотой приус маркийн ......... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц гэнэт гарч ирэн мөргөж миний биед гэмтэл учруулсан. Дээрх зам тээврийн осол Цгийн буруутай үйлдлээс гарсан болох нь тогтоогдсон тул эмчилгээний зардалд  2.296.350 төгрөгийг Цгаас шаардаж байна” гэжээ.

 

Хэргийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч Ц нь 2019.5.19-нөөс 20-нд шилжих шөнө 01:46 минутын орчимд тоёотой приус маркийн ......... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Баянзүрх хойд замд Сыг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үед мөргөж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан болох нь Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн х/ч Ч.Одсүрэнгийн 2019.5.19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.5.19-ний өдрийн №6270 тоот шүүх эмнэлгийн дүгнэлт, Тээврийн прокурорын газрын 2019.6.11-ний өдрийн 401 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол зэргээр тогтоогдож байна.

 

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “…Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Сын эмчилгээ хийлгэсэн зардлын баримтын жагсаалт, түүний Баянзүрх дүүргийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэрэг баримтаар С нь эмчилгээний зардалд 2.296.350 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн Цгаас нэхэмжилсэн 2.296.350 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цгаас 2.296.350  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цгаас 51.692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сд олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ

                                              

                                                                                       Б.МӨНХБАЯР