Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2019/00129

 

 

 

 

 

2019 04 18 103/ШШ2019/00129

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, шүүгч Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны *******3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн ******* ******* ******* албанд холбогдох ******* ёстой байсан цалин буюу гэм хорын хохирол 10.281.999 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.-, нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* ******* миний бие Нийслэл дэх төрийн албаны захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Багануур дүүргийн Худалдан ******* ******* албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ ******* ******* тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.******* дахь хэсэгт заасны дагуу ******* ******* ******* мэргэшсэн гэрчилгээтэй. Дүүргийн Засаг даргын 2017 оны А/04 дүгээр захирамжаар тус албаны бүтцэд өөрчлөлт орж ахлах мэргэжилтэн болон тайлан мэдээ хариуцсан мэргэжилтний орон тоог хассанаар Худалдан ******* ******* албаны даргын 2017 оны оны Б/0******* дугаар тушаал гарч намайг 2017 оны 2-р сарын 1*******-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн юм. Худалдан ******* ******* албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. нь хэдийгээр орон тооны хүрээнд бүтцийн өөрчлөлт хийсэн боловч тухайн үед ахлах мэргэжилтнээр ажиллаж, төрийн албан хаагчдад тавигдах бүхий л шаардлага нөхцөлийг ханган ажиллаж байсан Т.******* намайг мэргэжилтнээр томилох бололцоо байсаар байтал, тухайн үед шаардлага огт хангаагүй хүнийг авч ажиллуулан, төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас халж, сэтгэл санаа, ахуй амьдралд минь их хэмжээний хохирол учирсан билээ. Ийм болохоор миний бие Төрийн албаны тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг зөрчиж гуравдагч этгээдийг ажилд авч намайг шууд халсан шийдвэрийг үл зөвшөөрч Захиргааны шүүхээр маргалдаж явсны эцэст Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны *******-р сарын 18-ны өдрийн 2*******2 дугаар тогтоолоор ...Багануур дүүргийн ******* ******* албаны даргын 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/02 тоот А. ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, Т.*******г сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Худалдан ******* ******* албаны даргад даалгасугай... гэж шийдвэрлэсэн боловч тус албаны дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан. Улмаар шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаснаар Багануур дүүргийн Худалдан ******* ******* даргын 2018 оны 10-р сарын 02-ны өдрийн Б/0******* дугаар тушаалаар Дээд шүүхийн шийдвэрт дурдсан албан тушаалд томилогдон, 527.282 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2*******2 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлтийн улмаас Багануур дүүргийн Худалдан ******* ******* албаны ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй хэдий боловч сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд давуу эрхтэйгээр томилогдох эрх зүйн үндэслэлтэй байхад Худалдан ******* ******* албаны даргын үүрэг гүйцэтгэгч О. нь өөр хүнийг тухайн албан тушаалд авч ажиллуулсан нь буруу байна гэж шүүх дүгнэсэн. Энэхүү шүүхийн шийвэрийн дагуу тухайн үед намайг давуу эрхтэйгээр сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжүүлэн томилж ажиллуулах ёстой байсан. Тэгэхээр миний бие нь 2017 оны 2-р сарын 1*******-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 02-ны өдрийг хүртэл 1 жил 7 сар 15 хоног ажилгүй байсан бөгөөд одоогийн ажиллаж байгаа албан тушаалын авч байгаа цалингаар бодоход энэ хугацаанд 10.281.999 төгрөгийн цалин ******* байсан. Энэ бол зөвхөн цалин бөгөөд цаана нь мөнгөөр үнэлэмгүй их хохирол амссан. Ингэж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохирлоо.

Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасны дагуу надад учруулсан хохирол 1 жил 7 сар 15 хоног ажиллаж ******* байсан цалингийн орлого буюу надад үүссэн хохирол болох 10.281.999 төгрөгийг Багануур дүүргийн Худалдан ******* ******* албанаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Багануур дүүргийн Худалдан ******* ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг баримтлан өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна. Төрийн албан хаагч үүргээ зөрчсөний улмаас гэм хор учирсан бол хохирлыг төр хариуцна гэж заасан байдаг. Гэтэл Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тогтоолд ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй, зөвхөн үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг буруу хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн. Үүнээс юу гэж дүгнэх гээд байна вэ гэвэл байгууллагаас гаргасан тушаал нь хуульд нийцсэн учраас гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ буруу хэрэгжүүлсэн гэдгийг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэхэд учир дутагдалтай байна. Гэм буруугийн талаар яригдаж байж гэм хорын хохирлын талаар ярих нь зүйтэй. Гэм буруугүй гэдэг нь Улсын дээд шүүхийн тогтоолоор тогтоогдсон байхад нэхэмжлэгч хохирол нэхэмжлэх эрхгүй юм. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Багануур дүүргийн ******* ******* ******* албаны даргын 2017 оны 2-р сарын 18-ны өдрийн Б/0******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа харуицсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд үүнийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тогтоол гарсан. Уг тогтоолоор нэхэмжлэгч Т.*******г сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Худалдан ******* ******* албаны даргад даалгасан бөгөөд Т.*******г буцааж ажилд нь авсан. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаанд үүссэн хохирол 10.281.999 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын хохирол гэж нэхэмжлээд байгаа хэдий ч агуулгаараа анх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай адил байна. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүх уг үйл баримтыг үндэслэн, үнэлэлт дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул шүүх уг маргаан бүхий үйл баримтын талаар иргэний хэрэг үүсгэх, шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх үндэслэлгүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 3*******.1.2, *******9.1 дэх хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгох үүрэг захиргааны байгууллагад үүсэх ба энэ тохиолдолд ажлаас чөлөөлсөн тушаал хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчид цалин хөлс, нөхөн олговор олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Багануур дүүргийн Худалдан ******* ******* албанд холбогдуулан 2017 оны 2-р сарын 1*******-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж ******* ёстой байсан 1 жил 7 сар 15 хоногийн цалин буюу хохирол 10.281.999 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Т.******* Багануур дүүргийн Худалдан ******* ******* албаны даргын 2017.02.18-ны өдрийн Б/0******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус албанд сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах шаардлага бүхий иргэний хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах болон Улсын Дээд шүүхээр хянагдсан, уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж мэтгэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа болно.

Зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т.******* нь Худалдан ******* ******* албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017.02.18-ны өдрийн Б/0******* тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

Улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Багануур дүүргийн Худалдан ******* ******* албаны даргын 2017.02.18-ны өдрийн Б/0******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус албанд сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.02-ны өдрийн 240 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018.04.19-ний өдрийн 240 тоот магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 2018.0*******.18-ны өдрийн 2*******2 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн тогтоолоор Багануур дүүргийн Худалдан ******* ******* албаны бүтэц өөрчлөгдөх үед гуравдагч этгээд А.Эрчис нь төрийн албанд тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй буюу төрийн албаны нөөцөөс нэр дэвшүүлээгүй байсан тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй бөгөөд А. сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний орон тоонд ажиллуулсан нь хууль зөрчсөн, төрийн алба эрхлэх ерөнхий шаардлага хангасан нэхэмжлэгч Э.*******г уг албан тушаалд томилох үндэслэлтэй гэж дүгнэж Багануур дүүргийн Худалдан ******* ******* албаны даргын 2017.01.23-ны өдрийн б/02 тоот А. ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Т.*******г сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагч Худалдан ******* ******* албаны даргад даалгаж шийдвэрлэжээ. /хх-9-10 хуудас/

Дээрх тогтоолын дагуу нэхэмжлэгч нь Багануур дүүргийн Худалдан ******* ******* албанд сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтнээр 2018.10.02-ны өдрөөс эхлэн сард 527.282 төгрөгний үндсэн цалинтай томилогдсон болох нь ажилд томилох тушаалаар тогтоогдож байна. /хх-5 дугаар хуудас/

Худалдан ******* ******* албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. нь сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Т.*******г давуу эрхтэйгээр томилох эрх зүйн үндэслэлтэй байхад хуулийн шаардлага хангаагүй гуравдагч этгээдийг уг албан тушаалд томилсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Улсын Дээд шүүхийн 2*******2 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтан сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд мэргэжилтэн томилохдоо тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилох үүрэгтэй бөгөөд уг үүргээ Худалдан ******* ******* албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. биелүүлээгүй, 2018.0*******.18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Т.*******г дээрх албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн байхад ажилд нь томилохгүй хугацаа алдсан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Т.*******д 2017 оны 2-р сарын 1*******-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 02-ны өдрийг хүртэлх ******* ёстой байсан цалин 10.281.999 төгрөгний хохирол учирсан, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж чадаагүй ажилласан жилийн хугацаа тасарсан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Багануур дүүргийн Худалдан ******* ******* албанаас 10.281.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.4*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 179.4*******2 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Багануур дүүргийн Худалдан ******* ******* албанаас 10.281.999 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* *******д олгож, 2017 оны 2-р сарын 1*******-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Багануур дүүргийн Худалдан ******* ******* албанд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179.4*******2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 179.4*******2 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан ******* үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД П.ТУЯА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ