Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогтбаярын Урангуа |
Хэргийн индекс | 183/2019/02936/и |
Дугаар | 183/ШШ2019/02487 |
Огноо | 2019-11-19 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2019/02487
2019 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2019/02487 | Улаанбаатар хот |
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г-д холбогдох
8 227 763 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ршүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р нь сар бүр Тайм Скүэр хотхоны оршин суугчдаас СӨХ-ны төлбөр авч Тайм Скүэр хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цэцэрлэгт хүрээлэн, зам талбайг засан сайжруулах, Автомашины зогсоол цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус дулаан, гэрэлтүүлгийн тогтмол ажиллуулах үүрэг хүлээдэг бөгөөд харин оршин суугчид дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай СӨХ-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагч Г нь нэхэмжлэгч Р-н хариуцдаг Номин констракшн ХХК-иас худалдан авч 2015 оны 3 дугаар сарын 23-ний өдөр Номин констракшн ХХК нь хариуцагч Г Байр түрээслэх акт үйлдэж хариуцагч Г нь түлхүүр болон орон сууцыг хүлээн авсан байдаг.Тус актад дурдасны дагуу хариуцагч Г нь байрыг хүлээн авсан өдрөөс хойш гарсан ашиглалтын зардлыг сар бүр нэхэмжлэгч Р-д төлөх үүрэг хүлээж гарын үсэг зурсан байдаг.Хариуцагч Гнь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143,4 дэх хэсэгт заасны дагуу СӨХ-ийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч энэ 2016 оын 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх нийт 8 227 763 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч Г нь бусад оршин суугчдын төлсөн төлбөрөөр дундын өмчлөлийн хөрөнгө болох цахилгаан шат ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийн төлбөрөө төлөлгүйгээр эзэмшиж ашиглаж байна. Улмаар хариуцагч Г нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй удаж байсан тул манай Р-с 2019 оны 7-р сарын 25-ны өдөр хариуцагч Г-д Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг хүргүүлж СӨХ-ны төлбөрөө төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч хариуцагч нь төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа албан ёсоор хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн байдаг. Иймд 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Г-с СӨХ-ны төлбөр болох 8 227 763 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г миний бие ....тоот орон сууцыг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд тухайн хотхоны анхны оршин суугчдын нэг юм. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 8.227.763 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэн төлөхөөс татгалзаж байна. Р-нь бүх гишүүдийн оролцоог хангаагүй хууль бусаар Тайм Скүэр хотхоныг өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 3.2, 3.4 заалт дурдсанаар бүх гишүүдийг хамруулаагүй. 2015 оны 6 сарын 26-ны өдрийн Тайм Скүэр хотхоны бүх гишүүдийн ээлжит хурлын дугаар 01 тоот тогтоолд 81 өрх оролцохоос 33 өрх биеэр ирсэн 13 өрх бичгээр санал хүргүүлж 56.7% ирцтэйгээр бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль бус хурал гэж үзэж байна. Манай хотхон нь 501,502,503,504-р байр нийт 382 өрхтэй бөгөөд бүх гишүүдийн тоог бууруулан 81 гэж тооцсон байна. Мөн бичгээр санал хүргүүлсэн өрхүүдийн саналыг дүүргийн архивт хүлээлгэн өгөөгүй. Р-нь Тайм Скүэр хотхон нэгтгэсэнтэй холбоотой баримт материал тухай дүүргийн архивт байхгүй. Тайм Скүэр хотхоны СӨХ-ны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй. Р-ны гүйцэтгэх захирал Н нь ОСНАА Хай Спийд ХХК-ийн захирлаар давхар үүрэг гүйцэтгэдэг. Тайм Скүэр хотхоны оршин суугч бус хүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон. Тайм Скүэр хотхоны 501-р байрны В1 давхарт автомашины угаалга ажиллуулах зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон. Энэ нь манай хотхоны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн дундын өмчлөлийн ашиглалтын хэвийн байдлыг алдагдуулсан цэвэр бохир усны шугам бөглөрөх эрсдлийг бий болгосон, нян үржих нөхцөл бүрдсэн зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Тайм скүэр хотхоны нэг давхарт стандартын бус ажлын байран хууль зөрчиж зөвшөөрөл олгосон. Р-ны оршин суугч нараас илүү төлбөр авч байна гэж үзэж байна. СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тайлан мэдээ материалыг танилцуулдаггүй нь оршин суугчдын эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Рнь тухайн хотхоны оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэгдээгүй хувийн ашиг сонирхолд тулгуурлан хуулийн этгээд мэт хараа хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна. Иймд дээрх хууль бус үйлдлүүдийг холбогдох байгууллагуудаар шалгуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р нь хариуцагч Г холбогдуулан 8 227 763 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч түүнийг эс зөвшөөрчээ.
Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүнийг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Р сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ албаны ёсоор бүртгэгдсэн болох нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/63 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-9/.
Нэхэмжлэгч Р бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн СӨХ-ны тогтмол төлбөр 122 700 төгрөг, СӨХ-ны хувьсах төлбөр 1м2-270-308 төгрөг гэж тогтоон дундын өмчлөлийн хэрэглээ халаалтын улиралд 1м2-158 төгрөг, халаалтын бус улиралд 1м2-123.5 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ халаалтын болон халаалтын бус улиралд 150 төгрөг, халаалтын болон халаалтын бус улиралд 1 зогсоол 6 500 төгрөг байхаар тогтоож баталжээ. /13-р хуудас/
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Г нь нэхэмжлэлд дурдсан ....тоот орон сууцны өмчлөгч болохоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа хүлээн зөвшөөрсөн болно. Иймд хариуцагч нь орон сууцны өмчлөгчийн хувьд, дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй этгээд юм. Нэхэмжлэгч нь орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацааны төлбөрт нийт 8 227 763 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Харин шүүхээс 2016 оны 1 сарын 20-ноос 2016 оны 7 сарын 20-ны өдрийг хүртэлх төлбөрийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэж байна.
Харин 2019 оны 7 сарын 25-ны өдөр шаардлага хүргүүлсний дагуу 8 сарын 17-ны өдөр хариуцагч нь баталгаа гаргаж төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан байх тул уг хугацаагаар хөөн хэлэлцэх хугацааг дээрх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсанд тооцов.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хугацааны төлбөрийг болон өмнөх үлдэгдэл гэх 1 476 226.50 төгрөгийг / хх6-8-р хуудас/ хасч, 2016 оны 7 сараас 2019 оны 10 сарын 3-ны өдрийн төлбөр 5 833 775 төгрөгийг хариуцагч Г-с гаргуулан нэхэмжлэгч Р-д олгон, үлдэх 2 393 988 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулсан дүнд ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар хариуцагч Г-аас 5 833 775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 393 988 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 147 000 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108 290 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА