Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00182

 

Я.Б, Ш.Ш, Б.М,

Б.Т, Б.Онарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00544 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаар магадлалтай,

 

Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.Онарын нэхэмжлэлтэй

Ч.Г, Ч.О, Э.А, М.Лнарт холбогдох

 

Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010.02.08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010.06.15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010.09.22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин Б.Т бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Оюунзул, хариуцагч М.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, хариуцагч Э.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагч Ч.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00544 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.Онар болон хариуцагч Ч.Г нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Ч.Г болон Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Э.А болон М.Лнарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Б.Т бус байх хэлцэлд тооцож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нотариатч Ч.От холбогдох нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг арилгуулахаар М.Л, М.Бор, Л.Дарь, Л.Ханд нарт холбогдуулан шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г, Э.А, М.Лнараас 70 200 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00544 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал хяналтын гомдолдоо: ...Шийдвэрийг хянасан магадлалыг эс зөвшөөрч хариуцагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

1/ Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгч нар нь 2016.08.19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ч.Гд холбогдуулан нэхэмжлэгч нарын Ч.Гтэй байгуулсан 2010.02.08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин Б.Т бус байх хэлцэлд тооцуулах, Ч.От холбогдуулан уг Бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2010.02.08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч нар Ч.Гтэй байгуулахдаа өөрсдөө гарын үсэг зурсан нь тогтоогдсон гэж үзсэн билээ. Харин 2010.02.08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин Б.Т бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж тогтоосон байхад шүүх уг хөөн хэлэлцэх хугацааг хаанаас эхлэн тоолсон, ямар үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй болсон. Нэхэмжлэгч нар 7 жилийн дараа 2018.04.02-ны өдөр Э.А, М.Лнарт холбогдуулан тэдний хооронд 2010.09.22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин Б.Т бусад тооцуулах шаардлагыг нэмж гаргасан. Энэ шаардлагыг Иргэний хуульд заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч нар гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүдээр гэрээг хүчин Б.Т бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх шаардлага, эсвэл үнийг төлүүлэх шаардлагын алиныг гаргаж байгааг тодорхойлсны үндсэн дээр уг хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүд нь нэхэмжлэлийн үндэслэл болж, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан нь нэхэмжлэлийн шаардлага болж, хамтдаа нэг бүхэл шаардлага болж шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоёрыг салгаж, хоёуланг нь бие даасан шаардлага мэтээр дүгнэн, зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлийг баримтлан гэрээг хүчин Б.Т бус байх хэлцэл гэж тооцоод, хүчин Б.Т бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг дараа гаргах эрхтэй гээд орхисон нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, шийдвэрлэж чадаагүйг харуулж байна. М.Лнь нэхэмжлэгч нартай 2010.02.08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хийгээгүй, уг гэрээгээр нэхэмжлэгч нараас байр шилжүүлж аваагүй, нэхэмжлэгч нарыг уг гэрээгээр хохироосон гэм буруутай этгээд биш юм. М.Лмөн 2010.06.15-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний нэг тал биш тул уг гэрээг байгуулсан гэм буруутай тал биш. М.Луг байрны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээгээр нотлогдсон Э.Аод мөнгийг нь төлж, уг байрыг худалдаж авсан тул М.Лд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасан үр дагавар бий болох учиргүй. Нэхэмжлэгч нарт гэрээ байгуулсан талаасаа хохирлоо шаардах эрх байгаа боловч тийм нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтуудыг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул нар хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгтээ: “...Гэтэл шүүх нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн зарим шаардлагаа татан авах хүсэлт гаргаагүй байхад шүүгчийн 2020.02.05-ны өдрийн 18/Ш32020/02096 дугаар захирамжаар М.Бор, Л.Дарь, Л.Ханд нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна.” гэсэн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр 2020.02.05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нараас 2020.01.23-ны өдөр бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлуулах хүсэлтээ тодотгож, хүсэлтэд дурдагдсан нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлуулах биш, татан авах болгож өөрчилсөн, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Ийнхүү шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн, 2020.02.05-ны өдрийн 18/Ш32020/02096 дугаар захирамжаар М.Бор, Л.Дарь, Л.Ханд нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нараас гомдол гаргаагүй, шүүх хүсэлтийн бодит агуулгад нийцүүлж, шийдвэрлэсэн тул хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн шүүх “...Мөн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.12.08-ны өдрийн 2006 тоот албан бичгээр маргаан бүхий орон сууцыг шүүгчийн 2016 оны 05354 тоот захирамжийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар хариу ирүүлсэн байхад хариуцагч М.Бор, Л.Дарь, Л.Ханд нар ямар үндэслэлээр 2017.10.04-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.” гэсэн үндэслэлгүй байна. 2016.11.02-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.5 дах хэсэгт заасныг үндэслэн хүсэлт гаргаж, шүүх 2016.11.02-ны өдрийн 183/Ш320168/05354 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байсан. Гэвч шүүхийн 183/Ш32016/05354 дугаар шүүгчийн захирамжийг холбогдох этгээд нэн даруй хүргүүлээгүй /1 сарын дараа/, хугацаа алдсанаас болж маргаан бүхий байрны хамтран өмчлөгчөөр М.Бор, Л.Дарь, Л.Ханд нар бүртгүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар “орон сууцыг нэхэмжлэгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулах” шаардлагын хариуцагч Л.Дарь, Л.Ханд, М.Бор нарт холбогдох шаардлагаа татан авсан, шүүх тул дээрх этгээдүүд 2017.10.04-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Мөн шүүх “нэхэмжлэгч нар нь тодорхой үнэ бичигдсэн бэлэглэлийн болон худалдах-худалдан авах гэрээг хүчин Б.Т бус хэлцэл болохыг тогтоолгож, үнэлж болох эд хөрөнгө буюу орон сууц гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан байхад шүүх улсын тэмдэгтийн хураамжийг журмын дагуу төлүүлээгүй байна” гэсэн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар анх “нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...2010.02.08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010.06.15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010.09.22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин Б.Т бус болохыг тогтоолгох” болгож нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгч Б.Мийн төлөөлөгч Л.Очбаяр 2018.03.07-ны өдрийн шүүх хуралдаанд 2010.06.15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010.06.22-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газраас нотлох баримтаар гаргуулахыг хүссэн боловч баримт нь хэрэгт авагдаагүй байсан. Иймээс нэхэмжлэгч Б.Т, Б.Онарын төлөөлөгч Б.Оюунзул 2019.03.28-ны өдөр шүүх хуралдаанд гэрээнүүдийг Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлийн газраас гаргуулахаар хүсэлт гаргаж шүүхийн журмаар бүрдүүлж авсан нэхэмжлэлийн үнийг тодорхойлох боломжгүй байсан юм. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “улсын тэмдэгтийн хураамжийг тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэлийн үнэд тохируулах нөхөн төлүүлэх”-ээр шийдвэрлэж болно. Улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх ажиллагаа зөвхөн анхан шатны шүүхэд хийгдэх албагүй бөгөөд давж заалдах, хяналтын шатанд ч “улсын тэмдэгтийн хураамж”-ийг нөхөн төлүүлж болох юм. Мөн М.Лын төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 70,200 төгрөг төлсөн байгааг шүүх анхааралдаа авна уу. Иймд магадлал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

5. Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.ОБ.Т нар нь хариуцагч Ч.Г, Ч.О нарт холбогдуулан 2010.02.08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг бэлэглэлийн гэрээг хүчин Б.Т бус хэлцэл болохыг тогтоолгох,

хариуцагч Э.А, Ч.Г нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2010.06.15-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин Б.Т бус болохыг тогтоолгох,

хариуцагч Э.А, М.Лнарт холбогдуулан дээрх хүчин Б.Т бус хэлцлийг үндэслэж хийгдсэн тэдгээрийн хооронд байгуулагдсан 2010.09.22-ны өдрийн  худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Б.Т бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг буюу дурдсан 3 хэлцлийг хүчин Б.Т бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “нотариатчийн үйлдлийг хүчингүй болгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг тусгаарлан шийдвэрлүүлэх хүсэлт /2хх-ийн 187/, хариуцагч М.Бор, Л.Дарь, Л.Ханд нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн эрх зүйн үндэслэл, хариуцагч М.Бор, Л.Дарь, Л.Ханд нар ямар үндэслэлээр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн, улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй зэрэг нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

7. Давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй бөгөөд дараах хууль зүйн үндэслэлийг нэмж дурьдах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

 

7.1. Нэхэмжлэгч нар хэлцлийг хүчин Б.Т бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа хэлцлийн үр дагавараа тодорхойлоогүй ба орон сууц, түүний өмчлөх эрхийг буцаан гаргуулахыг хүссэн эсвэл орон сууцны үнийг шаардсан алин болохыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгааг шүүх анхаараагүй байна.

 

7.2. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар аль хариуцагч хүчин Б.Т бус хэлцлийн үр дагаврыг хариуцах талаар дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

 

7.3. Хэрэгт байгаа Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016.12.08-ны өдрийн 2006 тоот албан бичгээр маргаан бүхий орон сууцыг шүүгчийн 2016 оны 05354 дүгээр захирамжийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай албан бичгээс үзэхэд шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байсан эсэх, хариуцагч М.Бор, Л.Дарь, Л.Ханд нар ямар үндэслэлээр 2017.10.04-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн болохыг тодруулах, энэ нөхцөл байдал нь жинхэнэ хариуцагчийг тодорхойлоход ач холбогдолтой байжээ.

8. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй зөрчлийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ залруулж болох бөгөөд энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээний талаарх нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хариуцагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон нэхэмжлэгч нарын гомдлыг тус тус хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 983 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ