Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 03317

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2019/03317

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ү.О,

Хариуцагч: Б.М нар холбогдох,  

Орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Эрмек, түүний өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Т. Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууцыг миний аав 1953-1982 хооронд Барилгын яамны сайдын ажил хийж БНМАУ-ын гавьяат цол олгоход нь хамт уг байрыг өгсөн. Уг байранд миний эгч Т.Туяа 1995 оныг хүртэл амьдарч байсан. Би Ү.О-тэйгэр бүл олж дундаасаа үр хүүхэдтэй болсон. Манай эцэг энэ байр чиний гал голомт гэсэн учир уг байранд гэр бүлийн хамт амьдрах болсон. Энэ байр дундын өмч биш, аав ээжээс өвлөж ирсэн миний хуваарт эд хөрөнгө гэж бодож байна. Би 2001 онд Английн засгийн газрын тэтгэлгээр Манчистерийн их сургуульд мастерын цол хамгаалахаар суралцахаар явсан. Тухайн үед Я.Ү-тминий гэрийг харж хамгаалж байгаарай гэж үлдээсэн. 2009 оны сүүлээр эргэж ирсэн. 2009-2012 онд Я.Үнэнбаяртай цуг амьдарч байсан. Цуг амьдарч байх хугацаандаа Я.Ү-туг байрыг чөлөөлж өг, би амьдармаар байна гэж хэлдэг байсан. 2012 оноос хойш гэр бүлийн асуудал хүндэрсэн учир удаа дараа байр чөлөөлж өгөхийг утсаар болон биечлэн мэдэгдэж байсан. Одоо хүртэл орох сууц чөлөөлж өгөөгүй байна. Я.Үнэнбаяр амьдрахаа больсон Ү.Оюунгэрэл, Ү.Онар амьдарч байгаа. Хууль ёсны өмчлөгч нь би. Өөрийн гал голомт байранд амьдармаар байна. Англи улсад олон сар байсан хөдөлмөрийн орлого байхгүй, хөдөлмөрийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Айлуудаар хэсч амьдрах хэцүү байна. Иймд миний орон сууцыг Ү.Оюунгэрэл, Ү.Онараас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т. Энь Ү.О-тэй1992 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсон. Нийтдээ 25 жил хамт амьдарсан. Т. Э2015 оны 9 дүгээр сараас эхэлж н.Энхсайхан гэдэг эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болж дундаасаа хүүхэдтэй болсон. Нэхэмжлэгч нь гэр бүлээ цуцлуулаагүй бөгөөд нэхэмжлэлд дурдагдаж буй орон сууцанд 2010 оноос хойш амьдраагүй. Маргаан бүхий орон сууц нь Т.Эрмекийн хууль ёсны эхнэр Ү.О хүү н.Бат-Эрдэнэ, хүү н.Төр-Бат, хүү н.Алтай нарын өмчлөлд байдаг. Т. Энь эхнэр хүүхдүүдийнхээ өмсөж эдэлж байсан хувцас, тавилга болон бусад эд хэрэгслийг 2016 оны 3 дугаар сард Я.Үнэнбаярын зуслангийн байшингийн хаалгыг эвдэлж ороод хамтран амьдрагч н.Энхсайхан нарын хамт хулгайлж тухайн эд зүйлсийг фэйсбүүк хаягаар худалдан борлуулж байсан. Уг үйл баримтыг цагдаа нар тогтоосон. Ү.О 2015 оны 9 дүгээр сарыг хүртэл Ү.Алтайгын хамт амьдарч байсан. Бага хүү Ү.Алтайгийн сургалтын төлбөрийг Т. Этөлөхгүй байсан учир арга буюу Англи явсан. Т.Эрмекээс гэр бүлээ цуцлуулах мөн Гүнт дэх зуслангийн байшингаас эд зүйлс алдагдсан зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 2016 онд Ү.О ирсэн. Тухайн үед уг маргаан бүхий орон сууцыг харж хамгаалах гэрээг Я.Үнэнбаяр, Ү.Онартай 2016 ны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 3 жилийн хугацаатай байгуулсан. Орон сууц харж хамгаалах гэрээний хугацаанд орон сууцны ашиглалтын зардлыг төлж, бүрэн бүтэн байдлыг хамгаалж оршин сууц байна. 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр уг гэрээг дахин 3 жилийн хугацаатай сунгасан. Дундын болон хувиарт өмчийг Т. Эбусдад зарж борлуулах үйлдэл хийж болзошгүй гэсэн учир хууль ёсны эхнэр Ү.Онь надад гэрээ байгуулах итгэмжлэл олгож уг гэрээг сунгасан. Т. Энь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус байранд Б.Мөнхсаранг гэртээ байхад нь дайран орж, өөрт холбогдолгүй бичиг баримтуудыг дээрэмдэн авч явсан. Цагдаагийн байгууллагад өгсөн боловч иргэний журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Мөн бусдын өмчлөл болох автомашины гараашийн хаалгыг эвдэж дугуй болон бусад эд зүйлсийг авч явсан. Цагдаагийн байгууллагад тухайн хүн хандана гэсэн. Нийслэлийн улсын бүртгэлийн газарт Т. Эгэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргасан. Тус өргөдлийн дагуу нийслэлийн улсын бүртгэлийн газраас хариу мэдэгдсэн байдаг. Тухайн хариуд таны гаргаж байгаа өргөдөл нь маргаантай түүнчлэн гэр бүлийн гишүүдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир маргааныг шүүх шийдвэрлэнэ гээд буцаасан байдаг. Т. Энь орон гэргүй өнөөдөр төрөл садангийн айлуудаараа амьдарч байгаа гэж тайлбарлаж байна. Хан-Уул дүүрэг Нүхтэд байрлах хаусыг 350,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн хаусанд н.Энхсайханы хүү болон Т.Эрмекийн төрсөн охин мөн н.Энхсайхан нарын хамт амьдардаг гэсэн мэдээлэл ирсэн. Ү.О гэрлэлтээ цуцлуулахаар хөөцөлддөг Т. Эцуцлуулахгүй зугтаад байдаг. 2019 оны хавар Т. ЭАнгли улсад хамтран амьдрагчийн хамт очсон. Маргаан бүхий орон сууцны асуудлаар уулзаж ярилцаагүй, хүү Т.Алтай эхнэр Ү.О нартай уулзаагүй. Т. Эуг байрны ашиглалтын зардлыг огт төлж байгаагүй, гэрлэгсдийн дундын өмчлөлийн цорын ганц эд хөрөнгө юм. Т. Энь худалдан борлуулах магадлалтай учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон сууц харж хамгаалах гэрээний дагуу амьдарч байгаа хүмүүсийг гэрээс нь хөөж байна. Энэ бүхнийг шүүхэд мэдүүлж байгаа нь иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлийг бусад этгээдийн зөвшөөрөлтэйгөөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж байгаа боловч Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж зохицуулсан байдаг. Иймд гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлөөр захиран зарцуулах болон өөр бусад асуудлуудыг шийдвэрлүүлэх боломжтой. Хууль бус өмчлөлөөс чөлөөлүүлэх асуудлаар нэхэмжлэл гаргах ёстой. Холбогдох нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Үл итгэх байдал үүсч байна вэ гэхээр гэр бүлийн гишүүний эд хөрөнгө хувиарт хөвөнгүүдийг авч явж захиран зарцуулсан олон удаагийн үйлдэл байна. Цагдаагийн байгууллагад бид хандсан. Гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа Ү.О, Б.М нарыг удаа дараа хөөх асуудал үүсч байсан. Одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Т.Э-н эдгээр үйлдлүүд нь гэр бүлийн гишүүддээ халтай, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гээд дайран давшилж байгаа зорилго нь өөрөө авахдаа гол нь биш зөвхөн үүнийг захиран зарцуулах гэж байгаа учир хамгаалалтын арга хэмжээ авч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:       

Нэхэмжлэгч Т. Энь Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Ү.Оюунгэрэл, Ү.Онарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцгач нар эс зөвшөөрч, гэрээний дагуу эзэмшиж байгаа гэж маргажээ.  

Нэхэмжлэгч Т. Энь хариуцагч холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Үнэнбаярыг хариуцагч Ү.Оюунгэрэл, Ү.Онараар сольсон болно.         

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч Т. Энь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өөрөө амьдрах орон сууцгүй болсон тул өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Ү.Оюунгэрэл, Ү.Онарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж, хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...орон сууцыг хамтран өмчлөгч Ү.О, Ү.Бат-Эрдэнэ, Э.Төрбат нартай Ү.Оюунгэрэл, Я.Үнэнбаяр нар 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц харж, хамгаалах гэрээ-ний дагуу эзэмшиж байгаа. Уг гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дахин 3 жилийн хугацаагаар сунгасан гэж тус тус тайлбарлажээ.  

Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот орон сууц нь Т.Э, Ү.О, Ү.Бат-Эрдэнэ, Э.Төрбат нарын 4 хүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн лавлагаа, Орон сууцны 0071568 дугаартай гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.  

Мөн хариуцагч нар нь уг орон сууцыг орон сууцны хамтран өмчлөгч Ү.О, Ү.Бат-Эрдэнэ, Э.Төрбат нар нь Я.Үнэнбаяр, Ү.Онартай 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Орон сууц харж, хамгаалах гэрээ-ний дагуу эзэмшиж, амьдарч байгаа болох нь Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Орон сууц харж, хамгаалах гэрээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна.  

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь Я.Ү болон хариуцагч нарт орон сууц чөлөөлж өгөхийг 2012 оноос хойш удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч чөлөөлж өгөхөөс татгалзсан, Т.Э орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг мэдэж байсан хэдий ч эзэмшүүлэх зөвшөөрөл түүнээс аваагүй тухайд маргаагүй.  

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж заасан. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл орон сууцыг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг бусдад эзэмшүүлэх бол бүх өмчлөгчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай. Ийнхүү бүх өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.  

Маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч Ү.О нь уг орон сууцыг хариуцагч нарт эзэмшүүлэх, хугацааг дахин сунгахдаа хамтран өмчлөгч Т.Эрмекийн зөвшөөрлийг аваагүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу Орон сууц харж, хамгаалах гэрээ буюу хариуцагч нартай байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцийн үр дагаврыг арилгуулж орон сууцаа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангах үндэслэлтэй байна.

Иймд Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205013801 дугаартай орон сууцыг хариуцагч Ү.О, Ү.Онарын эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 17 дугаар байр, 14 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205013801 дугаартай, орон сууцыг хариуцагч Ү.О, Б.М нарын эзэмшлээс чөлөөлсүгэй.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч И.Эрмекээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.О, Б.М араас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.            

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР