Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0158

 

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2022/0158

Улаанбаатар хот

 

 

НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ШХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Ө

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, Л.Э, хариуцагч Ц.Ө, гэрч Ж.Б, Ж.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ШХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Гомдол гаргагч шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б 2021 оны 07 сарын 20-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудастай танилцаад эс зөвшөөрч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6.2 дахь заалтыг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Шижир-Ойл ХХК нь шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн зарчмаар үнээ сар бүр тохирч худалдах, худалдан авах гэрээний дагуу бөөнөөр худалдан авч өөрийн салбар 8 шатахуун түгээх станцаар дамжуулан хэрэглэгчдэд шатахууныг жижиглэнгээр шууд хүргэх үйл ажиллагааг эрхлэн явуулж ирсэн.

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 3 сарын 23-ны өдөр манай компанийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах шатахуун түгээх станцаас дизель түлшний дээж авч тухайн өдрөө Ашигт малтмал, газрын тосны газрын, Уул уурхай, газрын тосны төв лаборатори болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүргүүлсэн байдаг.

Тус шинжилгээний хариу 2021 оны 4 сард гарсан гэх бөгөөд уг шинжилгээний хариуг үндэслэн гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлтийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бидэнд танилцуулсан.

Тус дүгнэлтийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 10.2.5 дахь хэсэгт заасан Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж [заасны дагуу 2021 оны 07 сарын 20-ны өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар 9.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг.

Учир нь манай компанийн дизель түлшний дээжид хийсэн лабораториудын шинжилгээний хариунууд нь өөр хоорондоо зөрүүтэй гарсан байдаг. Тодруулбал 210755 дугаартай дизель түлшний дээжинд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид хийсэн шинжилгээний үр дүнд цетаны тоо нь 41,4 байхад Ашигт малтмал, газрын тосны газрын, Уул уурхай, газрын тосны төв лабораторид шинжилсэн 210755 дугаартай дизель түлшний үр дүнгээр цетаны тоо нь 46,3 гэж гарсан байдаг.

Мөн тухайн хугацаанд авсан дээжинд хийлгэсэн Газрын тос, Газрын тосны бүтээгдэхүүн шинжилгээний МNS ISO\ IEC17025 стандартаар итгэмжлэгдсэн А******* ХХК лабораторийн хийлгэсэн шинжилгээний хариу мөн зөрүүтэй байгаа юм. Гэтэл дээрх зөрүүтэй хариу гарсан лабораториудын шинжилгээнээс аль стандартын шаардлагыг зөрчсөн гэж гарсан шинжилгээний хариуг үндэслэн шийтгэл ноогдуулж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Газрын тосны бүтээгдэхүүний ижил дээжийг хоёр лабораторид шинжилгээний аргын стандартын нэгдмэл байдлыг үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргаагүй, лаборатори хоорондын хэмжлийн эргэлзээг тооцоогүй, лаборатори хоорондын багажны зөвшөөрөгдөх алдаанаас илүү зөрүүтэй шинжилгээний дүгнэлтийг үндэслэж шийтгэл оногдуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Дээрх 2 бие даасан лабораторийн дизель түлшинд хийсэн шинжилгээний үр дүн нь зөрүүтэй алдаатай гарсан атал үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гаргасан 0107106/259 дугаар бүхий дүгнэлтийг үндэслэн 9,000,000 төгрөгийн акт оногдуулсан.

Өөрөөр хэлбэл 2021 оны 3 дугаар сарын 23-ний өдөр манай компанийн нэг ижил дизель түлшний дээжээс авсан шинжилгээний хариу цетаны тоо нь 41,4 болон 46,3 гэж зөрүүтэй гарсан атал үүнийг шалгалгүй шууд торгуулийн шийтгэвэр ногдуулсан нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.3- т заасан шударга ёсны зарчимд нийцээгүй, манай компанийн эрх ашгийг хохироосон шийдвэр болсон гэж үзэж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн дээж авах арга MNS 0216:2008 стандартын 7.7-д Маргаан таслахад зориулсан газрын тосны бүтээгдэхүүний дээжийг уг бүтээгдэхүүнийг иlгээсэн өдрөөс хойш 45 хоног хадгална. Удаан хугацаагаар хариуцагч;галах буюу алс хол оршдог захиалагчид илгээсэн газрын тосны бүтээгдэхүүний маргаан таслах дээжийг 3 сар хадгална гэж заасан байдаг.

Гэтэл манай компаниас 2021 оны 03 дугаар сарын 23 өдөр авсан дээжинд шинжилгээ хийж, улмаар 2021 оны 04 сард хариу гарсан гэх шинжилгээний хариуг 3 сарын дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр танилцуулж торгууль оногдуулсан нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Учир нь тухайн шинжилгээний хариуг бодит эсэхийг хянуулан маргаан таслах боломжгүй болсон тохиолдолд тухайн шинжилгээний хариуг үнэн бодит гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б 2021 оны 07 сарын 20-ны өдрийн №******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иймд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б 2021 оны 07 сарын 20-ны өдрийн №******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэхэд хамгийн сүүлд А******* ХХК-аас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тухайн дизель түлшнээс буюу ижил дээжээс сорьц авч шинжлэхэд сорьцын хариу хэвийн хэмжээнд гарсан. Ашигт малтмал газрын тосны газрын лаборатори, иргэний нисэхийн лабораторийн хариу 2 өөр стандартыг барьж хэмжсэн байсан. Жишээлбэл Ашигт малтмал газрын тосны газрын лаборатори MNS02172017 буюу евро дизель түлшний стандартаар сорьцыг авсан. Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори нь MNS68612020 стандартыг буюу энгийн дизель түлшний стандартыг барьж сорьцыг шинжилсэн. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар дотор нь байгаа хүхрийн хэмжээнээс хамаарч өөр өөрөөр тогтоодог гэж хэлсэн. Хүхрийн хэмжээ нь 350-аас дээш байвал евро дизель түлш, түүнээс доош байвал энгийн гэж ангилдаг гэж мэргэжлийн хүмүүсээс албан бус зөвлөгөө авахад хэлсэн. гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа ШХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Өсөхбаярт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг болон иргэд хэрэглэгчдээс ирүүлж буй чанарын шаардлага хангахгүй авто бензин, дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх гомдол мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл зэргийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай удирдамжийн дагуу хяналт, шалгалт хийсэн.

Тус хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лаборатори зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хамтран хийж гүйцэтгэсэн.

Хамтарсан ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ШХХК-ийн ШТС-ийн салбарт жижиглэнгээр борлуулж буй дизелийн түлшнээс дээж дээж тус бүрийг нууц кодоор кодолж, тухайн өдөр нь Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн оношилгоо, хэмжил зүйн лабораторид хүлээлгэн өгсөн.

Лабораторийн дүнгүүдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Дүгнэлт гаргуулах тухай 01/1297 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар луу хүргүүлж дүгнэлт гаргуулсан бөгөөд тус газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Шатахууны чанарын тухай 07/1577 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Улсын Ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дугаартай дүгнэлт ирсэн.

Дүгнэлтээр ШХХК-ийн борлуулж байсан дизелийн түлш нь Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон буюу хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд |нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна. гэж заасныг зөрчсөн.

Тус дүгнэлтийг үндэслэн зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Иймд Ш*******" ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Шинжилгээний дүнгүүд зөрүүтэй гарсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өнөөдөр л шатахууны талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж байна. Тухайн үед мэдлэг, мэдээлэл дутмаг байсан. Тухайн ажлын хэсэг хуралдаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч н.Б******* гэдэг хүнээр дүгнэлт гаргуулъя гэж шийдвэрлэсэн. Гэхдээ гадны нөлөө орохоос сэргийлж, дээж авах, лацдах, кодлох ажиллагаанд оролцуулахгүй зөвхөн лабораториудаас ирсэн нууц кодтой сорьцын хариунд дүгнэлт гаргуулахаар ажлын хэсгээс шийдвэр гарсан. Хамгийн анх цаг хугацааны хувьд 3 дээж авсан. 3 дээжээ тухайн авсан өдрөө Ашигт малтмал, газрын тосны газар, Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораториудад өгсөн. Гаалийн төв лабораторид өгсөн дээжний хувьд яагаад сорилын хариу гараагүй гэхээр уг дээжний хувьд MNS0218:2008 стандартын 7.4-т зааснаар маргаан таслах дээж юм. Өөрөөр хэлбэл маргаан гарсан тохиолдолд маргааныг таслах дээж буюу Гаалийн ерөнхий газрын лабораторид хадгалуулсан юм. Цаг хугацааны хувьд удсан гэдэг дээр тайлбар байна. Дүгнэлт гарах үед гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн 3 сарын хугацаа дууссан байсан. Учир нь ковид-19 цар тахлаас үүдэлтэй хөл хорио тогтоосон байсан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори болон Иргэний нисэхийн төв лабораториос зөвхөн ШХХК биш хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй нэгжүүдийн сорилын дүн нэгтгэгдэж ирэх ёстой байсан. Манай байгууллага уг дээжийг авсан өдрөө хүргүүлсэн. Бид дээжийн сорьцын хариуг дээж өгсөн

 

 

өмнө нь шийдэгдэх боломж байсан.

Би уг сорилын дүнгүүдийг хараад мэдэхгүй. Холбогдох стандартын шаардлагуудад нийцэж байгааг шалгаж дүгнэлт гаргаж өгсөн хүн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч юм.

ШХХК-ийн дизель түлш нь Стандартын шаардлага хангахгүй байсан учраас шийтгэлийн хуудас ногдуулсан. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭЛ:

Гомдол гаргагч ШХХК нь ... Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б 2021 оны 07 дугаар сарын 20 өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №******* дугаартай шийтгэлийн хуудсаар ШХХК нь ...зах заалд нийлүүлж буй шатахуун нь чанар стандартын шаардлага хангахгүй байна гэх зөрчлийг гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 9,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан байна.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулахгүй байх, заавал мөрдөх стандартын болон техникийн зохицуулалтын шаардлагыг хангасан байна гэж заасан байна.

ШХХК нь стандартын шаардлага хангаагүй дизелийн түлш худалдаалсан зөрчил гаргасан байсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT072 дугаар Сорилтын үр дүн, Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/145, №СШ21/146 дугаар Сорилтын үр дүнгүүд, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Тус зөрчлийн хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT072 дугаар Сорилтын үр дүнгээр ШХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо 46,3 хувийн жин 150C дахь 819.7 гарсан байна.

Мөн зөрчлийн хэрэгт авагдсан Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/145, №СШ21/146 дугаар Сорилтын үр дүнгүүдээр дизелийн түлшний цетаны тоо 41,4, хувийн жин буюу нягт 150C дахь 819.3, хувийн жин буюу нягт 200C дахь 815.7 гарсан байна.

Дизелийн түлш Евро.Техникийн шаардлага MNS 0216:2017 стандартын 4.3.3-д заасан 3-р хүснэгтээс үзэхэд,өвлийн түлш хэт хүйтэн бүс эсэх ангиллаас хамаарч цетаны тоо 47-49 байх нөхцөлд стандартын шаардлага хангахаар байна.

Мөн Дизелийн түлш Техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын 1-р хүснэгтийн 17-д зааснаас үзэхэд 200C дахь хувийн жин, кг/м 840-860 байхаар байна.

Дээрх лабораторийн үр дүнгүүд болон холбогдох стандартуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн үр дүнгийн аль алинаар ШХХК-ийн худалдаж байсан дизелийн түлшний цетаны тоо стандартын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна.

Харин Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн TL-025 № GT072 дугаар Сорилтын үр дүнгээр ШХХК-ийн дизелийн түлшний хувийн жин 150C дахь 819.7 гарсан нь стандартын шаардлага хангаж буй боловч Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ21/145 дугаар Сорилтын үр дүнгээр 200C дахь хувийн жин нь 815.7 гарсан тул гомдол гаргагчийн дизелийн түлш стандартын шаардлага хангаагүй байна.

Мөн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгээр дүгнэлтээр ШХХК-ийн дизелийн түлшний цетаны тоо, хувийн жин стандартын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байх ба уг 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг гаргахдаа дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн Сорилтын үр дүнгүүдийг үндэслэсэн байна.

Иймд ШХХК-ийн худалдаалж байсан дизелийн түлшний цетаны тоо Ашигт малтмал, газрын тосны газрын төв лабораторийн болон Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгүүдийг аль алинаар, 200C дахь хувийн жин Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторийн сорилтын үр дүнгээр тус тус шаардлага хангаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд эдгээр үр дүнгүүдийг үндэслэн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2021 оны 01-07-106/259 дүгээр дүгнэлтийг гаргасан байх тул лабораториудын сорилтын үр дүнгүүд зөрүүтэй, өөр өөр гарсан байхад шийтгэл оногдуулсан нь буруу гэсэн агуулгаар тайлбарлаж маргаж байгаа гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд ...Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лаборатори нь дизелийн түлшний цетаны тоог хэмжих эрхгүй буюу энэ хүрээний итгэмжлэл байхгүй тул тус лабораторийн сорилтын дүн шаардлага хангахгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч шүүх хуралдаанд гэрчээр оролцсон ахлах инженер Ж.С******* нь манай лаборатори дизелийн түлшний цетаны тоог хэмжих итгэмжлэлгүй ч гэсэн энэ нь манай лабораторийн сорилтын дүнг буруу гэж үгүйсгэх үндэслэл биш гэсэн агуулгаар мэдүүлэг өгч байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн энэ тайлбар үндэслэлгүй

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Б 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч ШХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч ШХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ