Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0885

 

2021 12 20 128/ШШ2021/0885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Батзориг, шүүгч Ц.Одмаа, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н,

Нэхэмжлэгч: О ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Н,

Гуравдагч этгээд: О... ХХК

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар (Нт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар) эзэмшихээр олгосон газрын хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргад даалгах.

О.... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: 1. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг "О...." ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаа татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг "О..." ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах 2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсэг буюу уг газрын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас нэхэмжлэгч "О......." ХХК-ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б...., Г.С...., нэхэмжлэгч бөгөөд гуравдагч этгээд О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б... хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б..... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар (Нт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар) эзэмшихээр олгосон газрын хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргад даалгах. Нэхэмжлэлийн үндэслэл: Манай байгууллага 1982 оноос хойш хуучнаар Октябрийн районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолоор одоогийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр (Зүүн Баян-Уул ******* дугаар гудамж 37 тоот хашаа)-т байрлах 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд 2002 онд газрын тухай хууль тогтоомж шинэчлэн батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уг газрыг эзэмших талаар удаа дараа хүсэлт гаргаж түүнийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар (Нт 7048 м газрыг аж ахуйн зориулалтаар) эзэмшүүлсэн байдаг.

Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт Улсын нийгэм хангамж, Нийгмийн даатгалын талаар ажил үүргийн зааг, хуваарийг тогтоох, хөрөнгө шилжүүлэх тухай асуудлыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв зөвлөлтэй 1991 оны 01 дүгээр сард хэлэлцэж тохиролцохыг Хөдөлмөрийн яаманд даалгасан дагуу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв зөвлөлийн 1991 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн хамтарсан мэдэгдлээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв зөвлөлийн харьяанд байгаа амралт, рашаан, сувилал, пионерын зусланг 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн яаманд шилжүүлэхээр болсон байдаг. Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв зөвлөлийн хооронд байгуулсан хэлэлцээний биелэлтийн явцын тухай тэмдэглэлийн 7 дахь хэсэгт Хөдөлмөрийн яам, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв зөвлөлийн хооронд 1990 оны 01 дүгээр сард байгуулсан хэлэлцээрээр Амралт сувиллын хэрэг эрхлэх ерөнхий газар, түүний харьяа улсын амралт, рашаан сувилал, жуулчдын бааз, хүүхдийн зуслан, ажилчдын сувиллын бүх хөрөнгийг Хөдөлмөрийн яамны мэдэлд шилжүүлэн авсан" байдаг. 1990 онд байгуулсан Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв зөвлөлийн хэлэлцээр , Засгийн газрын 220 дугаартай тогтоолын дагуу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөдөлмөрийн яамны сайд 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаартай тушаал гаргаж уг тушаалын 3 дахь хэсэгт Амралт , сувиллын нэгтгэлийн мэдэлд байсан өмч хөрөнгө, эд хогшлыг Улсын нийгэм хангамжийн газарт балансаас баланст шилжүүлсэн байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн яамны сайдын тушаалын дагуу Хөдөлмөрийн яамны харьяа Улсын нийгэм хангамжийн газрын даргын 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай тушаалын хавсралтад аж ахуйн сахиулыг 800 төгрөгөөр цалинжуулахаар тушаал гаргаж тэрхүү аж ахуйн зориулалттай хашаанд одоог хүртэл буюу ******* жил манаачийг цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажиллуулж байна. Иймд Нийслэлийн Засаг дарга нь 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Иргэн аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргана" гэснийг болон 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг бүхэлд нь зөрчиж газар эзэмших талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй буюу аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд заасан зүйлийг бүрдүүлээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэж Рашаан сувиллын үндэсний төвд аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн нь газрын эзэмших, өмчлөх талаар 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж олгосон нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны байгууллага аж ахуйн нэгжийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Рашаан сувиллын үндэсний Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд гаргуулж 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн газрын асуудал эрхэлсэн албатай байгуулсан байдаг. Энэхүү гэрээний 3 дахь заалтад Газар эзэмшүүлэгчийн эрх үүрэг 3.3 дахь хэсэгт газрын гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.6 дугаар зүйлд заасан байдал нөхцөл бий болсон тохиолдолд хүчингүй болгоно гэсэн гэрээний заалт буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол гэснийг зөрчсөн байх тул гэрээний дагуу газар эзэмших гэрчилгээ хүчингүй болсон гэж үзэх үндэслэл болж байна.

Н нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн байгууллага, албан газар" гэж зааснаар төрийн байгууллага тул Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай" гэсэнд хамаарч байна.

Тухайн үед буюу 2013 оноос 2016 оны 07 дугаар сар хүртэл Нийтлэг үйлчилгээ буюу Нийгмийн даатгалын ерөнхий газрын аж ахуйн ажил тухайлбал тус аж ахуйн хашааг хариуцан ажиллаж байсан одоо Санхүү бүртгэлийн газрын мэргэжилтэн Б.Э.... 2014 онд Нийслэлийн газрын албаны холбогдох хүмүүстэй очиж газрын гэрчилгээний хугацаа сунгах талаар албан хүсэлтээ хүргүүлэхэд, газар эзэмших гэрчилгээний хугацаа 2012 онд дууссан, 2007 оноос хойш төлөгдөөгүй 5 сая төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа талаар хэлж нэхэмжлэх өгч төлбөр барагдуулаад ирвэл гэрчилгээг сунгахад ямар нэгэн асуудалгүй талаар тайлбарыг өгсөн байдаг.

Манай байгууллага төсвийн байгууллага учир тухайн жилд зориулалтын дагуу төсөвлөгдсөн газрын төлбөрт 600 гаруй мянган төгрөг төлж, төлбөрийг 2015, 2016 оны төсөвт суулгуулан төлж дуусгасан. 2016 онд төлбөрөө барагдуулж дууссаны дараа гэрчилгээ сунгах хүсэлтээ ахин өгөхөд О ХХК-тай маргаан үүссэн байсан. Монгол Улсын Засгийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн ******* дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно", 8 дахь хэсэгт "Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй, мөн зүйлийн 9 дэх хэсэгт Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаартай тогтоолын 3, 4 дэх хэсэг болон 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай тогтоолын 7 дахь хэсгүүдээр дээрх газар буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр (Зүүн ....тоот хашаа)-т байрлах 7048 м.кв газар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын өмч болохоор байна ... гэжээ.

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага болон О ХХК нь Засгийн газрын 220 дугаартай тогтоолоор маргаан бүхий газар буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэх газрыг Засгийн газрын 220 дугаартай тогтоолоор тухайн үеийн Хөдөлмөрийн яам буюу одоогийн Нийгэм хөдөлмөр хамгааллын яаманд шилжүүлсэн. Энэ нь Засгийн газрын 220 дугаартай тогтоол мөн Засгийн газар Монголын үйлдвэрчний төв зөвлөл хоёрын мэдэгдэл, протокол, хөдөлмөрийн сайдын тушаалуудаар батлагдаж байна. 2004 оны ******* дугаартай захирамж хүчингүй гэдэг 220 дугаартай тогтоолоос гадна Хөдөлмөрийн яамны өмчит байгаа газрыг хууль бусаар О ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн. Мөн О ХХК нь газраа авахдаа Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо гэж авсан байдаг... гэжээ.

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С.... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... О ХХК-ийн 2004 онд эзэмших эрхтэй газрын гэрчилгээг авахдаа Сонгинохайрхан дүүргийн .... гэдэг байршил дээр авсан. Манайх тус газар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж байгаа. 9, 10 дугаар хорооны хооронд шилжилт хөдөлгөөн гараагүй. Манай байгууллага нь 1990 оны Засгийн газрын тогтоол, Хөдөлмөрийн сайдын тушаал гарснаас хойш 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн аж ахуйн харуулыг томилон цалинжуулаад ажиллуулж байгаа. Манай байгууллага нь уг газарт 2005 онд блокон хашаа, агуулахын засвар мөн манаачийн түр байрыг 36,*******0,000 төгрөгөөр сэргээн зассан. О ХХК нь 2004 оноос тухайн газрыг эзэмшсэн гэж үзвэл 2014 оныг хүртэл тухайн газарт ямар нэг засвар үйлчилгээ хийгээгүй. Энэ нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрээний хугацааг дуусах буюу 5 жил ашиглаагүй бол хүчингүй болох заалтуудыг хангахаар байна. О ХХК нь тухайн газрыг авахыг хүссэн хүсэлт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Мөн Н нь төрийн байгууллага ба Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолоор төрийн өмчийг хувь иргэн болон төрийн бус байгууллагад шилжүүлсэн бол буцаан төрийн байгууллагад шилжүүлнэ гэсэн тогтоол байгааг мөрдөх хэрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О ХХК нь тус шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 6039 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байдаг. 1. Сонгинохайрхан дүүргийн ... нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг "О ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг "О" ХХК-ийн нэр дээр баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах 2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн эзэмшлийн (2897 м.кв газартай давхцуулан Нт олгосныг хүчингүй болгуулах.

Захиргааны хэрэг үүсгэсний дараа 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар уг хэргийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн газрын албанд холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан ... Нийгмийн даатгалын газарт эзэмшүүлэхээр олгосон 7048 м.кв 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр дуусгавар болсон гэдэг тайлбарыг үндэслэн өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дараах байдлаар тодруулсан:

1. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг "О" ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаас татгалзсан Нийслэлийн газар байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг "О" ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах,

2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дугаар захирамжаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас "О" ХХК ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох.

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй, энэхүү 2007 оны ******* дүгээр захирамж хүчин төгөлдөр эрхийн акт, хариуцагч захиргааны байгууллага эс үйлдэхүй гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэдэг тайлбарыг гаргасан.

Иймд хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэн анх шүүхэд гаргасан " Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж өөрчилж байна:

1. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг "О ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаа татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг "О" ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах 2. Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсэг буюу уг газрын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас нэхэмжлэгч "О ХХК-ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.

О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: О ХХК 1974 онд үүсгэн байгуулагдсан үүнээс хойш рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж... 2006 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор О болж зохион байгуулагдаад 2017 онд хувьчлагдан О ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. О  ХХК нь Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, зүүн баян уул ******* дугаар гудамжид 2897 м.кв газрын аж ахуйн зориулалтаар эзэмшдэг. 1980 оноос хойш эзэмшиж эхэлсэн. Энэ нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр нотлогдож байгаа. Түүнд 1980 оноос хойш О.. ХХК нь агуулахын барилга барьж тэр газрыг эзэмшиж байсан гэдэг тодорхойлолтыг хийж өгсөн. 2897 м.кв газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар олгож үүнийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг байгуулсан. О ХХК нь 2004 онд Рашаан сувиллын үндэсний төв нэртэй байсан. 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн өмчийн хорооны 235 дугаар тогтоолоор ******* ТӨХК болж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Оийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг шинэчилж өгнө үү гэдэг хүсэлтийг 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр тухайн үеийн төрийн өмчийн хувьцаат компанийн дарга Т.Сүхбаатарын гарын үсэгтэйгээр Нийслэлийн газрын албанд хүргүүлсэн. О ХХК нь 3 эзэмшил газартай ба хоёр эзэмшил газар нь сувиллын үйлчилгээний зориулалтаар хоёр нь Хан-Уул дүүрэгт байдаг. Аж ахуйн зориулалтаар нэг Баянхошуунд байдаг. Гурван газрын гэрээ гэрчилгээг шинэчилж өгнө үү гэдэг хүсэлт өгөхөд Хан-Уул дүүргийн хоёр газар эзэмших гэрээ, гэрчилгээг ******* ТӨХК-ийн нэр дээр шинэчлэн өгч Баянхошуу буюу Сонгинохайрхан дүүргийн газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээний асуудлыг шийдвэрлэхгүй орхисон. Үүнээс хойш тухайн төрийн өмчид хувьцаат компанийн үе үеийн дарга нар нь Баянхошууд байгаа 2897 м.кв газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг шинэчилж хугацааг нь сунгаж олгож өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараа явуулсан. Эдгээр албан бичиг нь 2012 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр ******* ТӨХК-ийн даргын гарын үсэгтэй мөн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр О ТӨХК-ийн дарга О.С.... гарын үсэгтэй, 2017 онд 5, 8, 10 сард удаа дараа н.Э.... даргын үсэгтэй албан бичгүүдийг явуулдаг. Гэтэл энэ албан бичгүүдэд хариу өгөөгүй. 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төрийн өмчийн хорооны 417 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 2015 оны төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах 3******* дугаар тогтоолын дагуу дуудлага худалдаа явуулж, О ТӨХК-ийг дуудлага худалдаагаар хувьчилсан. Дуудлага худалдаан ялсан иргэн Д.Г... О ТӨХК-ийн 100 хувийн хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлж, үүнтэй холбоотой эд хөрөнгүүд О ХХК-ийн нэр дээр шилжиж одоог хүртэл үйл ажиллагаа нь явж байна. 2017 онд хувьчилж авснаас хойш би өөрийн биеэр хөөцөлдөж эхэлсэн. Тус байгууллагыг хувьчилж авснаас хойш 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийг ахин О ХХК-ийн нэр дээр шинэчлэн гаргаж өгнө үү гэдэг хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасан. Үүнтэй зэрэгцэн хувьчлалын асуудлыг зохион байгуулсан төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/3195 гэдэг тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд хандаж албан бичиг явуулсан. Уг албан бичигт О ТӨХК нь хувьчлагдсан ба уг байгууллагын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл нь барилга байгууламжийн жагсаалтад Баянхошууны модон склад нэрээр бүртгэлтэй байдаг. Иймд Сонгинохайрхан дүүргийн Зүүн баян уулын ******* дугаар гудамжид байрлах аж ахуйн хашаа болох 2897 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг О ХХК-ийн нэр дээр баталгаажуулж өгнө үү гэдэг хүсэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар руу явуулсан. Гэтэл уг албан бичгүүдэд хариу өгөхгүй байсан учир Нийслэлийн газар зохион байгуулалтын мэргэжилтэнтэй уулзахад дарга нарын хурлаар танай асуудлыг хэлэлцэх гэж байна, хүлээж бай гэдэг. Иймд 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 07 дугаартай албан бичиг, 2009 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 41 тоот албан бичиг явуулсан. Сүүлд 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 128 тоот албан бичгийг удаа дараа явуулж О  ХХК-ийн нэр дээр уг газрын гэрчилгээг шинэчлэн баталж өгнө үү гэдэг хүсэлтийг явуулсан. Уг асуудалд анхаарахгүй болохоор нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын асуудал хариуцсан Г.Б... гээд мэргэжилтэнтэй газар дээр нь очиж уулзъя бидний асуудлыг шийдэж өгнө гээд 2009 оны 12 сард очсон. Г.Б.... мэргэжилтэн бодит байдалтай танилцсан. Н О.. ХХК хоёр нь хөрш ба тус тусдаа манаачтай үйл ажиллагаа явуулдаг. О.... ХХК нь модон агуулахтай, тэр нь цаг хугацааны эрхэнд муудаж нурсан байна. Сүүлд Нийгмийн даатгалын ерөнхий газрын бариулсан гэх бетон нь агуулах нь 3 хаалгатай, үүний хойд хаалганд нь О ХХК нь хуучин эд зүйлээ хадгалдаг гэсэн нөхцөл тухайн үед мэргэжилтэн очиж үзсэн. Шүүх үзлэгээр явахдаа тогтоосон. Энэ байдлаар байсаар 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* тоот бичгээр О ХХК-д өгсөн байдаг. Хариуцагчаас ирүүлсэн хариу нь танай хүсэлт гаргасан газар нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжаар Нт олгогдсон байна. Иймд асуудлаа Газрын тухай хуулийн дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү гэдэг хариу өгсөн. Үүнд нь бид гомдол гаргасан ба манай тухайн газар дээр хувьчилж авсан хөрөнгийг өмчлөх эзэмших эрхийг хөндөж байна.

Мөн уг газар нь аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ өгөхгүй олон жил хүлээлгэсний эцэст шийдэхгүйгээр орхиж байна. Газар эзэмших эрхтэй холбоотой газрын төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын гэрээ гэрчилгээнд заасны дагуу төлсөн. Нийслэлийн газрын албанаас бидэн рүү газрын төлбөрөө төл гэдэг албан бичиг явуулж удаа 2008, 2012 онд тооцоо нийлж төлбөрүүдийг төлөөд явж байсан. Бодит байдал дээр газрын төлбөр төлөөд, газар эзэмших эрхтэй гэдэг атлаа газар эзэмших эрхийг баталгаажуулж өгнө үү гэхээр татгалзсан хариу өгсөн. Уг татгалзсан хариуг хууль бус болохыг тогтоолгож, даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны байгууллагын татгалзсан шийдвэрийн үндэслэл нь танай хүсэлт гаргасан газар нь 2007 оны ******* дүгээр захирамжаар Нийгмийн даатгалын газарт давхцуулан олгогдсон байна.

Сонгинохайрхан дүүрэгт байгаа 2897 м.кв газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээг шинэчлэн баталж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. 2004 онд О ХХК-д олгогдсон 5 жилийн хүчинтэй байх хугацаа нь дуусаагүй байх үед 2007 онд Нт давхцуулан газар олгосон байна. Иймд газрын давхцалын асуудал нь манай дээр яригдахгүй, Нт яригдана. О ХХК-д эзэмшүүлсэн байсан газрыг Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй байна гэдэг хуулийн зөрчиж Нт олгосон. Бид захиргааны байгууллагын үндэслэл нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

2007 онд Нт газар олгочхоод О ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй. Ингээд газрын төлбөр төлүүлсэн. Бодит байдал дээр газраа эзэмшиж байгаа атлаа газар эзэмших эрхээ баталгаажуулах гэхээр хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч Нийслэлийн Засаг даргын татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Огаргах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар "О ХХК-д маргаан бүхий газрын эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Төрийн өмчийн хорооны шийдвэрийн дагуу эзэмшүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Нт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн. Тус газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасантай зөрчилдсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүй боломжгүй байна. *******

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Нт 2007 онд, О ХХК-д 2004 онд газрыг олгосон. Энэ газар нь бүхэлдээ давхцалтай байгаа. Хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн газар дээр хоёр байгууллагын давхцалтай, үл хөдлөх эд хөрөнгийн маргаантай учир хугацаа сунгах болон газар эзэмших эрхийг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хэрэв шүүхээс хоёр байгууллагын асуудлыг шийдэхэд аль нэг нэхэмжлэгчид олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

Гуравдагч этгээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э.. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаан үүсээгүй учир 2013 онд гартал гэрчилгээ хэнд хамаарагдаж байгааг ойлгохгүй явж байсан. Анх судалж үзэхэд манай өгсөн хүсэлт, кадастрын зураг, газрын гэрчилгээ хугацаа нь дууссан гарч ирсэн. Ингээд сунгах хүсэлт өгсөн. Газар эзэмших гэрээг харж байгаагүй Анх агуулахтай очиж танилцахад хөрөнгөө анх шилжүүлэхдээ О ХХК, Н нь нэг байгууллага байсан учир хөрөнгөө хувааж хадгалах байдлаар эзэмшиж байгаа гэж бидэнд мэдээлэл өгсөн. Нэг хаалга нь цоожтой харах үүрэгтэй байсан. Үүгээр эзэмшдэг гэж бодож байсан. Модон сараалж нь юм хадгалах боломжгүй байсан гэжээ.

Гуравдагч этгээд О ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...О ХХК Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, *******, ******* дугаар гудамжид 2897 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар 1980 оноос хойш бодиттойгоор эзэмшиж байсан. Энэ нь Төрийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-1/******* албан бичигт " ... уг газар дээрх барилга нь 1980 онд ашиглалтад орсон 2,352,000 төгрөгийн балансын үнэтэйгээр "Баянхошууны модон склад" нэртэй ... О үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан байна" гэж тодорхойлсноор нотлогдож байна. ... Нэхэмжлэгч О.. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2004 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжтай холбоотой газар баталгаажуулалтын хувийн хэргийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан ба харин Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь "газар баталгаажилтын тус албаны архивд байхгүй байна" гэдэг хариуг шүүхэд ирүүлсэн. Газрын тухай хуулиар газар баталгаажуулалтын хувийн хэргийг хөтлөх, хадгалах үүргийг захиргааны байгууллага буюу газар зохион алба хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас газар эзэмшигчийг буруутгаж, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хоёр: "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол" гэснийг зөрчсөн байх тул гэрээний дагуу газар эзэмших гэрчилгээ хүчингүй болсон гэж үзэх үндэслэл болж байна" гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй, бодит байдлыг худлаа тайлбарласан, шүүхэд үнэн зөв тайлбар өгөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, заалтыг зөрчсөн тайлбар, үндэслэл байна. Хавтаст хэрэг №2 , хуудас 225 Хавтаст байрлах үл хөдлөх хөрөнгө буюу модон агуулах нь Оргил рашаан сувиллын өмчлөл, эзэмшлийн ба О... нь өнөөдрийг хүртэл уг газрыг ашигласаар ирсэн. Уг газар дээр түүнийг агуулахын зориулалтаар нь ашиглаж байсан бөгөөд цаг хугацааны явцад модон агуулахын дээвэр нурж эвдэрсэн учраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын агуулахын байр /3 хаалгатай/-ны зүүн талын агуулахад компанийн эд зүйлсийг одоо хүртэл хадгалж байна. Энэ нөхцөл байдал нь маргаан бүхий газар дээр шүүхийн үзлэг хийх явцад тогтоогдсон бөгөөд одоо 3 хаалгатай агуулахын зүүн талын хаалгатай хэсэгт О...эд зүйлсээ хадгалдаг талаар О... болон Нийгмийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөгчид мэдүүлж, шүүх үзлэгийн тэмдэглэлд тэмдэглүүлсэн. О... манаач одоог хүртэл уг газар дээр гэр барин амьдарч, газар болон агуулах, хашаа, эд зүйлсийг харж хамгаалах үүрэгтэйгээр ажиллаж, компаниас цалинждаг. Энэ нөхцөл байдал нь маргаан бүхий газарт шүүх үзлэг хийх тэмдэглэл болоод уг үзлэг хийх үед манаач Ё.Ц... байлцаж, тайлбар өгч гарын үсэг зурсан, мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогддог. Түүнээс гадна маргаан бүхий газар нь модон хашаатай байсан уг модон хашаа 2011 оныг хүртэл хугацаанд Оргил рашаан сувиллын эд хөрөнгөд бүртгэлтэй байдаг байсан нь ******* ТӨХК-ийн 2011 оны эд хөрөнгийн тооллого бүртгэлийн баримтаар нотлогдоно. Дээр дурдсан нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдож байхад "газраа ашиглаагүй гэж ямар ч үндэслэлгүйгээр тайлбар хийж, түүнийгээ үндэслэн манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.

Гурав: "Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт ... хамаарч байна . ... тогтоолын 7 дахь хэсгүүдээр дээрх газар буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7048 м.кв газар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын өмч болохоор байна" гэсэн нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 5.1-д " Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн " гэж заасны дагуу маргаан бүхий газар нь төрийн өмч бөгөөд харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын өмч биш юм. Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын 7 дахь хэсэг нь манай газар эзэмших эрхийн асуудалд хамааралгүй, тийм ч учраас уг тогтоолын заалтыг хэрэгжүүлэх эрх бүхий субъект буюу нийслэлийн Засаг даргаас үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н, О ХХК нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар магадлалаар[1] анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг тус шүүх 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар (Нт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар) эзэмшихээр олгосон газрын хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргад даалгах[2] гэж, нэхэмжлэгч О ХХК нэхэмжлэлийн шаардлагаа: 1. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг О ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаа татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах, 2.Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсэг буюу уг газрын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас нэхэмжлэгч О ХХК-ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчлөн, тодруулсан[3], бөгөөд нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс иргэдийн төлөөлөгч н.У. шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тул иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

I. Нэхэмжлэгч О ХХК-ийн 1. Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2897 м.кв газар эзэмших эрхийг О ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан шийдвэр гаргахаас татгалзсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр өгсөн хариуцагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, уг газар эзэмших эрхийг О ХХК-ийн нэр дээр шинэчлэн баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсэг буюу уг газрын эзэмшилд олгосон 7048 м.кв газраас нэхэмжлэгч О ХХК-ийн эзэмшилтэй давхацсан хэсэг болох 2897 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Маргаан бүхий үйл баримтын тухайд, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжаар[4] нэхэмжлэгч О ХХК /хуучин нэрээр Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний төв Рашаан судлалын үндэсний төв/-д Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн Баян уул ******* дугаар гудамжид 2897 м.кв газрын аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн 0003595 дугаартай гэрчилгээг бичиж олгож[5], Нийслэлийн Газрын албаны дарга Б.Т.. Газар зохион байгуулагч С.Б.... нар нь 2004 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Уламжлалт анагаах ухаан рашаан судлалын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвийн захирал Т.С.... Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгч О... ХХК-д маргаан бүхий 2897 м.кв газрыг эзэмших эрх нь 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байна гэж үзэхээр байна.

Төрийн өмчийн хорооны 2006 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Рашаан судлалын үндэсний төв-ийг өөрчлөн байгуулах тухай 235 дугаар тогтоолоор Рашаан судлалын үндэсний төв-ийг О...ТӨХК болгон өөрчлөн байгуулжээ[6].

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Өмчлөгчийн эрхийг шилжүүлэн олгох тухай 410 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 43 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 3******* дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 372 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага дуудлага худалдааны тэмдэглэл, Монгол Улсын иргэн Д.Г... байгуулсан 24/2017 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ******* төрийн өмчит хувьцаат компанийн 100 хувийн хувьцааг өмчлөх эрхийг иргэн Д.Г.... шилжүүлсэн байна.[7].

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн О ТӨХК-ийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан актад ... ОТӨХК-ийн аж ахуйн зориулалттай Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр 2897 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь. ... газар эзэмших асуудлаар Нтай маргаантай байна. гэж тэмдэглэгджээ[8].

Мөн нэхэмжлэгч О ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд маргаан бүхий газар дээрх байгууламж нь 1980 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ашиглалтад орсон, 80 м.кв, 36 жил ашигласан Баянхошууны модон склад гэж тус бүртгэгдсэн байна.[9].

Гэрч Ц.Ш... шүүхэд гэрчээр өгсөн тайлбартаа: Шүүгч: Д.Г.. гэдэг хүн худалдаж авсан байсан. Хэдэн м.кв газрыг, ямар объектыг худалдаж авч байсан бэ? Гэрч: Газрын хэмжээг мэдэхгүй байна. О ТӨХК нь үндсэн барилгаас гадна хоёр газарт эзэмшил газар байсан, үндсэн байрны эзэмшил газар, аж ахуйн хашааны эзэмшил газар гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан. Хувьчлах үед жагсаалтад байсан хөрөнгө бүгд шилжих ёстой. гэжээ[10].

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Нийслэлийн газрын албаны дарга Э.Б... хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай А-1/3195 дугаар албан бичигт ... Иймд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн баян Уулын ******* дугаар гудамжинд байрлах хуучнаар О.. төрийн өмчит хувьцаат компанийн аж ахуйн хашаа болох 2897 м.кв талбай бүхий газрын газар эзэмших эрхийг О... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр баталгаажуулж өгнө үү. гэжээ[11].

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Албан бичгийн хариу А-1/******* дугаар албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр 45/0089 нэгж талбар бүхий Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн /хуучнаар 9 дүгээр хороо/ 10 дугаар хороо, зүүн баян уул ******* дугаар гудамжид 2897 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрх, уг газар дээрх барилга нь 1980 онд ашиглалтад орсон 2,352,000.00 /хоёр сая гурван зуун тавин хоёр мянга/ төгрөгийн балансын үнэтэйгээр Баянхошууны модон склад нэртэй 2016 оны Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогод хамрагдсан бөгөөд /хуучин нэрээр/ ******* ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан байна. гэжээ[12].

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн /хуучнаар 9 дүгээр хороо/ 10 дугаар хороо, зүүн баян уул ******* дугаар гудамжинд байрлах аж ахуйн зориулалттай 2897 м.кв газрын газар эзэмших эрх, газар дээрх Баянхошууны модон склад нэртэй байгууламжийн өмчлөгч О ТӨХК байсан байх бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 410 дугаар тогтоолоор О ТӨХК-ийг дуудлага худалдаагаар худалдах үед маргаан бүхий дээрх газар эзэмших эрх, газар дээрх Баянхошууны модон склад нэртэй байгууламжийн эзэмших, өмчлөх эрх нь иргэн Д.Г...шилжсэн байна гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэг авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч О ХХК нь төрийн өмчит хувьцаат компани болон хязгаарлагдмал хувьцаат компани гэсэн хуучин шинэ нэрээр 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 54 дүгээр, 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаар, 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 158 дугаар, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар[13], 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 291 дүгээр[14], 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 315 дугаар[15], 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08 дугаар[16], 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 41 дүгээр[17], 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 95 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаар[18] албан бичгүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг сунгуулж, гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч О ХХК нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дуусахаар өмнө гэрчилгээг сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллага, албан тушаалтанд гаргаж байсан байна гэж үзэхээр байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар албан бичгээр Танай хүсэлт гаргасан газар нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжаар Нт олгогдсон байна.

Тус газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлахад танай байгууллагад хуваарилсан гэх боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын эзэмшил газарт байрлаж байна.

Иймд газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү., Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03/1750 дугаартай албан бичгээр Газар зохион байгуулалтын албанаас өгсөн хариу албан бичгийг хүчингүй болгож, Газар эзэмших эрхээ баталгаажуулахыг хүссэн Танай байгууллагын хүсэлтийг судалж үзлээ.

Хүсэлт болгож буй газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Н өөрийн эд хөрөнгө гэж маргаж байгаа тул тухайн газрыг Танай байгууллагад эзэмшүүлэх боломжгүй байна.

Иймд тухайн асуудлыг Газрын тухай хуулийн 60.1.4-т заасны дагуу газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.[19] гэсэн хариунуудыг хариуцагч нараас өгсөн байх бөгөөд дээрх хариунуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч О ХХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч О ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар эзэмших эрхийг авсан Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах 2897 м.кв, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжаар эзэмших эрхийг авсан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд байрлах 7048 м.кв газрууд нь одоогийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэг хаяг дээр давхацсан байдалтайгаар байна.

Нэхэмжлэгч нарын газрын дээрх давхцалыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/2487 дугаар албан бичгээр тус шүүхэд гаргаж ирүүлсэн байна.

Уг албан бичигт: ... Тус газрын Газрын кадастрын мэдээллийн сан-гийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мэдээлэлд албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын эзэмшиж буй гэх 7764.36 м.кв талбайтай газрын кадастрын зураг, О ХХК-ийн эзэмшиж буй гэх 2897 м.кв талбайтай газрын кадастрын зургийн эргэлтийн цэгүүдийн солбицлын утгыг тус тус боловсруулан давхцуулж үзэхэд дараах байдалтай байна. Үүнд:

1. Н-ын нэр дээр Г... ХХК-иар 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үйлдүүлсэн 7750 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг нь О ХХК-ийн нэр дээр Геосет ХХК-иар 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдүүлсэн 2891 м.кв талбайтай газрын кадастрын зурагтай 2639 м.кв хэмжээгээр давхцаж байна.

... 3. Газрын кадастрын мэдээллийн сангийн UbGISParcel давхаргын нэгж ашиглагч, өмчлөгчийн талбарын 18....дугаар бүхий эзэмшигч, мэдээлэлгүй бүртгэгдсэн зөрчилтэй нэгж талбартай Н-ын нэр дээр "Г" ХХК-иар үйлдүүлсэн 7750 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг, " ХХК-ийн нэр дээр "Ге.." ХХК-иар үйлдүүлсэн 2891 м.кв талбай бүхий газруудын кадастрын зурагтай бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар давхцалтай байна. ... .[20] гэжээ.

Дээрх албан бичгээс үзвэл, нэхэмжлэгч О ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар эзэмшиж байгаа 2897 м.кв талбай бүхий газар нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжаар эзэмшиж байгаа 7048 м.кв газартай 2639 м.кв хэмжээгээр давхцалтай байна.

Нэхэмжлэгч *******28-ны өдрийн ******* дугаар захирамжаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн маргаан бүхий 2897 м.кв газрын эзэмших эрх нь 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дуусахаар байжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйл. Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага:, 31 дүгээр зүйлийн 31.3. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заажээ.

Гэтэл маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хуулийн дээрх шаардлагыг зөрчиж Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжаар Нт 7048 м.кв газрыг эзэмшүүлэхдээ О ХХК-ийн хүчин төгөлдөр Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар захирамжаар эзэмшиж байсан 2897 м.кв газартай 2639 м.кв хэмжээгээр давхцуулан эзэмшүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсгийн 7048 м.кв газраас нэхэмжлэгч О ХХК-ийн эзэмшлийн 2639 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч О ХХК-ийн нэр дээр 2897 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

II. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын гаргасан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар (Нт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар) эзэмшихээр олгосон газрын хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар баталгаажуулах тухай 974 дүгээр албан бичгээр[21] ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай ******* дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Нт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд аж ахуйн зориулалтаар 7048 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ[22].

Дээрх захирамжийг үндэслэн хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 0.... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Улсын Нт бичиж олгожээ[23].

а/ Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Шүүхээс уг шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны ******* дүгээр захирамжаар Нт 7048 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж О ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан эзэмшүүлсэн гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч О ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсгээс О ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

б/ Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар (Нт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар) эзэмшихээр олгосон газрын хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2007 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 371 дүгээр[24], 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8/1577 дугаар, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/1289 дүгээр, 2017 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 1/1618 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/231 дүгээр[25], 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 8/1232 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/566 дугаар[26] албан бичгүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг сунгуулж, гэрээ, гэрчилгээг шинэчлэн баталгаажуулах агуулга бүхий хүсэлтүүдийг гаргаж байсан байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Н нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ гаргаж байсан байна гэж үзэхээр байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02-06/1872, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02-06/2812 дугаар албан бичгүүдээр О ХХК-д хувьчлахад хуваарилсан үл хөдлөх эд хөрөнгө нь тус газарт байрлаж байна.

Иймд газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлаа Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү.[*******] гэсэн хариунуудыг хариуцагчаас өгсөн байх бөгөөд дээрх хариунуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг гаргасан байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар (Нт 7048 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар) эзэмшихээр олгосон газрын хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг сунгахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар эзэмшиж байгаа 7048 м.кв газраас нэхэмжлэгч О ХХК болон бусад иргэн, хуулийн этгээдтэй давхцалгүй зөрчилгүй хэмжээгээр газар эзэмших эрхийг нь баталгаажуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-06/******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр захирамжийн Нт холбогдох хэсгийн 7048 м.кв газраас нэхэмжлэгч ОХХК-ийн эзэмшлийн 2639 м.кв газартай давхцуулан олгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ОХХК-ийн нэр дээр 2897 м.кв газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаартай захирамжаар эзэмшиж байгаа 7048 м.кв газраас нэхэмжлэгч О ХХК болон бусад иргэн, хуулийн этгээдтэй давхцалгүй зөрчилгүй хэмжээгээр газар эзэмших эрхийг баталгаажуулан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагч нарт даалгаж, үлдэх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Уламжлалт анагаах ухаан рашаан сувиллын үндэсний хүрээлэн, рашаан судлалын төвд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Ц.ОДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 3 дугаар хавтас, 172-179 дүгээр хуудас

[2] Хэргийн 4 дүгээр хавтас, 102-105 дугаар хуудас

[3] Хэргийн 4 дүгээр хавтас, 100-101 дүгээр хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 82-84 дүгээр хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 185-186 дугаар хуудас

[6] Хэргийн 4 дүгээр хавтас, 1*******-138 дугаар хуудас

[7] Хэргийн 4 дүгээр хавтас, 75 дугаар хуудас

[8] Хэргийн 4 дүгээр хавтас, 79-82 дугаар хуудас

[9] Хэргийн 4 дүгээр хавтас, 85-86 дугаар хуудас

[10] Хэргийн 4 дүгээр хавтас, 12-14 дүгээр хуудас

[11] Хэргийн 2 дугаар хавтас, 118 дугаар хуудас

[12] Хэргийн 2 дугаар хавтас, 225 дугаар хуудас

[13] Хэргийн 1 дүгээр хавтас, 201-206 дугаар хуудас

[14] Хэргийн 1 дүгээр хавтас, 183 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтас, 111 дүгээр хуудас

[16] Хэргийн 1 дүгээр хавтас, 243-244 дүгээр хуудас

[17] Хэргийн 2 дугаар хавтас, 19 дүгээр хуудас

[18] Хэргийн 2 дугаар хавтас, 8-12 дугаар хуудас

[19] Хэргийн 2 дугаар хавтас, 78-79 дүгээр хуудас

[20] Хэргийн 4 дүгээр хавтас, 140-141 дүгээр хуудас

[21]Хэргийн 1 дүгээр хавтас, 91 дүгээр хуудас

[22] Хэргийн 1 дүгээр хавтас, 72-74 дүгээр хуудас

[23] Хэргийн 1 дүгээр хавтас, 165 дугаар хуудас

[24] Хэргийн 1 дүгээр хавтас, 90 дүгээр хуудас

[25] Хэргийн 1 дүгээр хавтас, 162-164 дүгээр хуудас

[26] Хэргийн 3 дугаар хавтас, 96-97 дугаар хуудас

[*******] Хэргийн 3 дугаар хавтас, 95 дугаар хуудас, хэргийн 1 дүгээр хавтас, 15 дугаар хуудас