Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00133

 

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                     иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00169 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 918 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

““,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 705,658,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ““,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 705,658,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00169 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 84,707,864 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,аас 84,707,864 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 536,243,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 918 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00169 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 251,917,296 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 453,741,504 төгрөгийн шаардлага болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,686,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 1,417,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.20-ны өдрийн 169 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн  918 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхээр тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хэрэгт цугларсан нотлох баримт болох хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас гаргаж өгсөн хэргийн 36-37 хуудаст байгаа “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2017.01.22-ны өдрийн 19 дугаартай албан бичигт “мөн ,,,,,,,, молл барилгын төв хаалга хүндээс гадна дулаан алддаг, хурдан хугацаанд эвдэрч гэмтдэг, хүнд зэрэг нь үйлчилгээний шаардлага хангахгүй байна” гэж нэмэлт ажлаар хийсэн шилэн хаалганы тухай дурдсан албан бичигт захирал гээд ,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нар гарын үсэг зурж, тамга дарсан, хэргийн 38-41 хуудаст байгаа “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2017.06.07-ны  өдрийн 112 дугаартай албан бичигт нэмэлт ажил болох “чулуун фасад үнэндээ нийцэхгүй, шилэн хана ганжуулсан шилээр хийхээр тохирсон, хаалга болихоос гадна нээх, хаахад хүндрэлтэй, толин хана зориулалтын бус силкон ашиглаж” гэж дурдаад тоо хэмжээ, үнийг бичээд гүйцэтгэх захирал, иргэн гэж гарын үсэг зурж тэмдэг дарсан, хэргийн 42-45 хуудаст байгаа “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 2017.06.12-ны өдрийн 125 дугаартай албан бичигт мөн 112 дугаартай бичигт дурдсантай адил “чулуун фасад үнэндээ нийцэхгүй, шилэн хана ганжуулсан шилээр хийхээр тохирсон, хаалга болихоос гадна нээх, хаахад хүндрэлтэй, толин хана зориулалтын бус силкон ашиглаж” гэж дурдаад тоо хэмжээ, үнийг бичээд өөр газрын үнэтэй харьцуулж гүйцэтгэх захирал, иргэн гэж гарын үсэг зурж тэмдэг дарсан, хэргийн 46-48 хуудаст байгаа харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ нэртэй баримтуудыг “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргаж өгч нягтлан бодогч Г.Эрдэнэжаргал, ерөнхий захирал ,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурж, тэмдэг дарсан баримтууд байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан тухайн хэрэгт ““,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,, нар хамаатай байгааг үгүйсгэсэн баримтгүйгээр, зөвхөн ажил гүйцэтгэх гэрээнд иргэн ,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.2. Харин ч “,,,,,,,,,,,,,,,” ХХК үүргийг хүлээн зөвшөөрсөн болохоо тухайн цаг хугацаанд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ,,,,,,,,,,,,,ийн гарын үсэг, тэмдэгтэй албан бичгүүд нотолж байгааг няцаан үгүйсгэж давж заалдах шатны шүүх дүгнээгүй тул анхан шатны шүүхийг хууль зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Мөн дээр дурдаж буй албан бичгүүдэд нэмэлт ажлыг үнийн дүнгээр нь хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлагад байгаа нэмэлт ажлын гэрээний  үүрэг 473,523 юань буюу 177,481,177 төгрөгийг огт дүгнэж шийдвэрлээгүй орхигдуулсан нь нэхэмжлэлийн шаардлага багасахад хүргэсэн. Иймд нэмэлт гэрээний үүрэг 177,481,177 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрт, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 918 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

5.1. “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь ,,,,,,,,,,,,,,,,боловч нэхэмжлэлд гарын үсэг зураагүй учраас  “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.

Нэхэмжлэлд гарын үсгийг хятад хүн зурсан байх ба нэхэмжлэл гаргах талаар итгэмжлэл зөвшөөрөл хэн нэгэн этгээдэд олгогдоогүй байна. Шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэглэх хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

5.2. Хэдийгээр улсын комисс барилгыг бүхэлд нь хүлээн авсан байх боловч талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг ажил гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК байнга зөрчсөн байдаг. Нэмэлт ажлын материалын үнийн саналыг хийж гүйцэтгэсэн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан, материалыг захиалагчийн хүсэлтээр биш хямд материалаар хийснээс гал гарч барилга ашиглагдах боломжгүй нөхцөл байдал үүсч байсан. Өнөөдрийг хүртэл “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь хийсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй. Доголдлоо арилгуулах, өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэх талаар удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага дутуу, хямд материалаар ажлыг хийсэн талаар дүгнэлт гаргасан.

5.3. Хийж гүйцэтгэсэн ажлын талаар болон бидэнтэй харьцаж байсан хүн нь БНХАУ-ын иргэн Л.... Г.... М... (,,,,,,,,,,,,,,гийн нөхөр гэх) юм. Хүргүүлсэн албан бичгийг тэр хүн авч бидэнтэй харьцдаг. Энэ хүний талаар тодруулах тухай хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Нэхэмжлэл гаргасан “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх зүйн байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд гэрээний үүргийн харилцаа хэн гэдэг этгээдүүдийн хооронд үүссэнийг тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй болоогүй гэж үзэж байна.

5.4. Иргэн ,,,,,,,,,,,,,,, гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч захиалсан барилга “,,,,,, молл” хүүхдийн их дэлгүүр ба барилгыг 2015 оноос “,,,,,,,,,,,,,,,” ХХК эзэмшин ашиглаж байгаа болно. ,,,,,,,,,,,,,,,аас үндэслэлгүйгээр мөнгө гаргуулсан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 705,658,800 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч нараас тус бүр 84,707,864 төгрөг гаргуулж, үлдэх 536,243,072 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас 251,917,296 төгрөг гаргуулж, үлдэх 453,741,504 төгрөг болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,, нартай 2014 оны 3 сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд баригдаж байгаа “,,,,, молл” хүүхдийн дэлгүүрийн хөнгөн цагаан фасад, шилэн фасадын ажил гүйцэтгэхээр тохирсон. Барилгын ажлыг 2014 оны 3 сард эхлүүлж, 11 сард дуусгасан. Ажил дуусгах үед гэрээнд тохирсноос илүү ажил хийх шаардлага гарсан тул талууд нэмэлт ажил хийхээр тохирсон, бүх ажлыг хийж дуусгасны дараа улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон. Талууд 2017.06.25-ны өдөр тооцоо нийлж, нийт 1,409,238 юанийн төлбөр тооцоо байгаа талаар акт үйлдсэн, иймд энэхүү үлдэгдэл төлбөр дээр нэмэлт ажлын хөлс 473,523 юань, нийт 1,882,761 юанийг нэхэмжлэл гаргах үеийн ханш 374.79 төгрөгөөр тооцож 705,658,800 төгрөгийг нэхэмжилж байна гэж,

Хариуцагч “,,,,,,,,,,,,,” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь ,,,,,,,,,,,,,,, биш, “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнө гэрээний үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,, “...Гэрээнд ажлыг бүрэн хийж дуусгасны дараа хамтарсан хэмжилт хийж, ажлыг хүлээн авна гэсэн боловч одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр ажлыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэлт ажлын гэрээ байгуулаагүй тул нэмэлт хөлсийг төлөх боломжгүй…” гэж тус тус маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... талуудын хооронд гэрээ байгуулагдах үед буюу 2009.10.19-ний өдрөөс 2016.10.22-ны өдрийг хүртэл хугацаанд “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ,,,,,,,,,,,,,,, болох нь тогтоогдсон тул хариуцагч хуулийн этгээд нь хамтран хариуцлага хүлээх үндэслэлтэй, зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажлыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, улсын комиссын акт зэргээр тогтоогдсон, хариуцагч гэрээгээр хүлээсэн төлбөрийг бүрэн төлөөгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагчаас ажлын доголдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул татгалзал үндэслэлгүй...” гэж дүгнээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас эртний эдлэлийн үнэ 60,000,000 төгрөгийг (171,428 юанийг) хасахыг зөвшөөрсөн тул 1,237,810 юань (1,409,238-171,428) буюу 463,943,566 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 35,000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн ханш 2430.35 төгрөгөөр тооцож 85,062,250 төгрөг, мөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу ажлын дүн болох 209,065,588 төгрөгийг хасаж, 169,418,728 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан.

10. Харин давж заалдах шатны шүүх “...талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хариуцагч ,,,,,,,,,,,,,,, гарын үсэг зурсан, анхан шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч гэж үзэн, гэрээний үүргийн зарим хэсгийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч нь гэрээт ажлыг тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэн акт үйлдэж, захиалагч ,,,,,,,,,,,,,,,д хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон тул ажлын хөлсийг ,,,,,,,,,,,,,,,аас шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дахин ваарны үнэ хассан нь үндэслэлгүй, гүйцэтгэгч нь төсвийн хэмжээ нэмэгдэж, нэмэлт ажил хийх болсон талаар захиалагчид зохих ёсоор мэдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь нэмэлт ажлын хөлс шаардах эрхгүй, шинжээчийн дүгнэлт нь нэмэлт ажлын хөлсийг шаардах эрхийн хууль зүйн үндэслэл болохгүй...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлага 705,658,800 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 35,000 ам.доллар буюу 85,062,250 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр гарсан хийгдээгүй ажлын дүн 191,198,077 төгрөг, нэмэлт ажлын хөлс 177,481,177 төгрөгийг хасаж, үлдэх 251,917,296 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

11. Хяналтын шатны шүүх зохигчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

12.  Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хамтран хариуцагч болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд (Тодорхойлох хэсгийн 4.1) заасанчлан гэрээний дагуу хийгдэж буй ажлын явцын талаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг төлөөлөн эрх бүхий этгээд нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын хамт нэхэмжлэгч байгууллагатай харилцаж байсан баримт хэрэгт авагдсан, мөн гэрээнд “,,,,, хүүхдийн дэлгүүр” гэсэн тамга дарагдсан байх бөгөөд уг дэлгүүрийн барилга нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эзэмшилд байдаг талаар ,,,,,,,,,,,,,,, тайлбарладаг, үүнээс үзвэл хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг захиалагч буюу гэрээний нэг тал гэж үзэх үндэслэлтэй, харин хариуцагч нар хамтран үүрэг хүлээсэн байхад анхан шатны шүүх гэрээний үүргийг хувь тэнцүүлэн гүйцэтгүүлэхээр заасан нь буруу байна.

13. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг зохих хэмжээнд гүйцэтгэсэн учраас талууд 2017.06.25-нд тооцоо нийлж, 1,409,238 юанийн төлбөр байгаа талаар акт үйлдэж, гарын үсэг зурсан, гүйцэтгэсэн ажлыг улсын комисс хүлээн авсан байх тул нэхэмжлэгч энэхүү үндсэн гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

14. Харин нэмэлт ажлын хөлс (473,523 юань)-ийн талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт өгөлгүйгээр, давж заалдах шатны шүүх “талууд нэмэлт ажил хийх талаар харилцан тохиролцоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй (Тодорхойлох хэсгийн 4.2-т). Хэдийгээр талууд нэмэлт ажлын талаар тусгайлан гэрээ байгуулаагүй ч, ажлын явц, гүйцэтгэлийн талаарх хариуцагчийн албан бичигт нэмэлт ажлыг үнийн дүнгээр нь хүлээн зөвшөөрсөн агуулга, шинжээчийн дүгнэлтээр нэмэлт ажил хийгдсэн болох нь (зөрүү нь) тогтоогдсон, мөн хариуцагчийн зүгээс “нэмэлт ажил огт хийгдээгүй” гэж маргаагүй, өөрөөр хэлбэл ажил хийгдсэнийг мэдэж байсан атлаа Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3.-т зааснаар гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нэмэлт ажлын хөлсийг шаардах эрхтэй.

15. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр ваарны үнэ 60,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилсөн нь буруу, учир нь нэхэмжлэгч үндсэн гэрээний үлдэгдэл болон нэмэлт ажлын хөлсийг шаардахдаа ваарны үнэ хассан гэдгээ нотлоогүй, мөн анхан шатны шүүх хуралдаанд түүний төлөөлөгч “...Эртний эдлэлийн хувьд хариуцагч талаас нэхэмжлэгч талд өгсөн 60,000,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагад багтсан байгаа тул 1 юанийг 350 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хасахад татгалзахгүй...” гэсэн тайлбарыг өгсөн байна.

16. Иймээс нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,882,761 (нэхэмжлэлд зааснаар) юанийг нэхэмжлэл гаргах өдрийн ханш 374.79 төгрөгөөр тооцсон 705,639,995 төгрөгөөс (нэхэмжлэгч 705,658,800 гэж буруу бичсэн) ваарны үнэ 60,000,000 төгрөг, хариуцагчийн төлсөн 35,000 ам.доллар буюу 85,062,250 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу ажлын дүн 209,065,588 төгрөгийг тус тус хасаж, нийт 351,512,157 төгрөгийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,, нараас хамтран гаргуулж, үлдэх 354,127,838 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

17. Мөн дээрх үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын “... хэдийгээр улсын комисс барилгыг бүхэлд нь хүлээн авсан ч гэрээний үүргийг ажил гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК байнга зөрчсөн, хямд материалаар хийсэн, өнөөдрийг хүртэл хийсэн ажлаа хүлээлгэн өгөөгүй, нэмэлт ажлын материалын үнийн саналыг хийж гүйцэтгэсэн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай, иргэн ,,,,,,,,,,,,,,, гэрээнд гарын үсэг зурсан хэдий ч захиалсан барилга “,,,,,, молл” хүүхдийн их дэлгүүр ба барилгыг 2015 оноос “,,,,,,,,,,,,,,,” ХХК эзэмшиж ашиглаж байгаа, гэтэл шүүх үндэслэлгүйгээр ,,,,,,,,,,,,,,,аас мөнгө гаргуулсан тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгоно уу” (Тодорхойлох хэсгийн 5-д) гэсэн агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 918 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00169 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1. дэх хэсгийг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,, нараас 351,512,157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 354,127,838 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “... хариуцагч ,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 1,417,536 төгрөгийг гаргуулан ...” гэснийг “... хариуцагч ““,,,,,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,, нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,915,510.79 төгрөгийг гаргуулан ...” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 1,417,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 1,045,356 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ