Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2019/03157

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

 2019 оны 12 сарын 04 өдөр   

    Дугаар 184/ШШ2019/03157

                     Улаанбаатар хот



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .........................................................-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .........................................................../,

 

Хариуцагч: ........................................................,

 

Хариуцагч: ................................................... нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28,700,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,917,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ............................., нэхэмжлэгчийн өмгөөлөгч .............., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ................., хариуцагч нарын өмгөөлөгч ................, гэрч ...................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...................нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............................. нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хариуцагч нартай холын хамаатан юм. 2018 оны 04 сараас эхлээд бэлнээр болон дансаар мөнгө өгч, авч зээлдэг болсон. Ингээд 2018 оны 04 сарын 07-ны өдөр ............ нь 3,000,000 төгрөгийг ....................... дансаар, 2018 оны 04 сарын 16-ны өдөр 705,000 төгрөгийг ............ын дансаар, 2018 оны 04 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг бэлнээр 2,000,000 төгрөгийг ....................... дансаар, 2018 оны 06 сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг ............ын дансаар, 2018 оны 07 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийн 1,680,000 төгрөгийг ............ын дансаар, 1,320,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 07 сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгийн 3,500,000 төгрөгийг ............ын данс руу, 500,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 08 сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийн 1,900,000 төгрөгийг ....................... данс руу, 1,100,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 09 сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөгийг ..............., ............ нар над дээр ирээд мах авах гэсэн юм гээд бэлнээр авсан. Буцааж яаж өгөх вэ гэхэд нөхөр 60,000,000 төгрөгийн ажил авсан хийж байгаа учраас удахгүй буцаагаад өгнө гэсэн. Би .................... эгчтэйгээ хамт гарч өгсөн. Энэ 5,000,000 төгрөгийг өгөөгүй. 2018 оны 09 сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийн 2,100,000 төгрөгийг дансаар, үлдсэн 900,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 09 сарын 28-ны өдөр 300,000 төгрөгийг ............ын дансаар, 2018 оны 10 сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөгийн 1,685,000 төгрөгийг ....................... дансаар, үлдсэн 2,315,000 төгрөгийг бэлнээр авсан. 2018 оны 11 сарын 08-ны өдөр машин авах гэсэн юм гээд 8,000,000 төгрөгийн 3,000,000 төгрөгийг ....................... дансаар дансаар, 5,000,000 төгрөгийг бэлнээр аваад буцааж өгөөгүй. Энэ мөнгийг ............... ............ нар хамт ирээд удахгүй нөхрийн цалин буулаа, би нөхөртэйгөө машин авч унах гэсэн юм гэж хэлээд авч байсан. 2018 оны 11 сарын 20-ны өдөр 3,500,000 төгрөгийг ............д бэлнээр өгөөд авсан. 2018 оны 11 сарын 22-ны өдөр ............ын дансаар 1,000,000 төгрөгийг өгөөд буцаагаад төлсөн. 2018 оны 12 сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг ....................... дансаар, үлдсэн 2,000,000 төгрөгийг бэлнээр аваад, өгсөн. 2019 оны 01 сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийн 2,700,000 төгрөгийг ............ын дансаар, 300,000 төгрөгийг бэлнээр надаас аваад одоо болтол өгөөгүй. Яах гэж байгааг асуухад ээжийнхээ цагаан сарыг хийлгэх гэсэн юм, ах дүү нараараа нийлээд буцаагаад өгнө гэсэн гэж хэлээд надаас авсан. 2019 оны 02 сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийн 1,750,000 төгрөгийг ............ын дансаар, үлдсэн 3,250,000 төгрөгийг бэлнээр аваад, өгсөн. 2019 оны 03 сарын 25-ны өдөр 800,000 төгрөгийг ............ын дансаар аваад, өгсөн. 2019 оны 03 сарын 28-ны өдөр барааны мөнгө өгөх гэсэн юм гээд 80,000 төгрөг аваад, өгсөн. 2019 оны 04 сарын 11-ний өдөр 70,000 төгрөгийг аваад, өгсөн. 2019 оны 04 сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг ............... ............тай цуг ирээд хувцас авах гэсэн юм гээд бэлнээр авсан. Одоо болтол эргүүлж өгөөгүй. Өмнөх мөнгөнүүдээ нэхэхэд удахгүй цалин буухаар бүх мөнгөө хүүтэй нь өгнө гээд авсан. Хамгийн сүүлд 2019 оны 07 сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг бэлнээр аваад буцааж өгөөгүй. Энэ мөнгийг Автобус бааз цалингаа өгдөггүй. Өдрийнхөө орлогоор төлнө гэсэн. Цалингийн мөнгө нь ордоггүй ээ гээд миний данс руу 2019 оны 07 сарын 27-ны өдөр 72,000 төгрөг, 2019 оны 08 сарын 01-ний өдөр 72,000 төгрөг, 2019 оны 08 сарын 05-ны өдөр 30,000 төгрөгүүдийг эргүүлэн өгсөн. Үлдэгдэл нь 826,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Нийт өгөөгүй мөнгө нь 20,826,000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх 20 удаагийн зээлээс махны мөнгө гэж авсан 5,000,000 төгрөг, машин авна гээд авсан 8,000,000 төгрөг, ээжийнхээ цагаан сараар хэрэглэнэ гээд .......... хамт ирээд авсан 3,000,000 төгрөг, нөхөртэйгөө хамт хувцас авна гээд авсан 4,000,000 төгрөг, сүүлийн авсан 1,000,000 төгрөгийн үлдэгдэл 826,000 төгрөг, ингээд нийт 20,826,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг ............, ..............., ............ нараас гаргуулна” гэв. 

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч ............................. нь хариуцагч нартай хамаатан, мах цусны төрөл хүмүүс биш. ....................... нөхрийнх нь талын хүн юм. ............ анх .............................ээс мөнгө авдаг байж байгаад дараа нь ............ авдаг болж эхэлсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын харилцаа нь 2017 оноос эхэлсэн нийт 27,855,000 төгрөгийг ............ нь ....................... болон өөрийн дансаар дамжуулж авсан. ............ нь ....................... картыг ашиглахын тулд дансыг нь ашигладаг байсан. 33,772,000 төгрөгийг эргүүлж өөрийн болон нөхрийн дансаар мөн ....................... дансаар буцааж төлсөн байдаг. Нэхэмжлэгч нь 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг. 3,000,000 төгрөг зээллээ гэхэд урьдчилан 300,000 төгрөгийн хүүг аваад үлдсэн 2,700,000 төгрөгийг дансаар, үлдэгдэл 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж хүүнд тооцсон мөнгөө бэлнээр өгсөн гэж бичдэг байсан. Мөн өдөр бүр маш их дарамталдаг байсан. Мөнгө байхгүй гэхэд заавал дансны үлдэгдлээ шалгуулж харуул, нөхөрт чинь хэлнэ шүү гэх мэтээр маш ихээр дарамталдаг байсан. Хариуцагч ............ нь авсан мөнгөнөөсөө илүү төлөлтийг байнга хийж явдаг. Дэвтэр дээр бичигдсэн дүнгүүд төлөгдсөн гэж хэлсэн. Одоо яаж ч бодсон 20,826,000 төгрөг байх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай талаас дансаар өгсөн мөнгийг хүүнд шингээж тооцоод байсан учраас манай өгсөн мөнгө бага, нэхэмжлэгчийн өгсөн мөнгө их харагдаад байна. Махны тухайд дүү нь мах зардаг хүн байдаг. Тэр хүнээс нь ............ мах худалдан авдаг. Нэхэмжлэгчийн дүүгээс нь мах авдаг учраас дүүгийнхээ данс руу 1,600,000 төгрөгийг нь хийж, ............ын данс руу 1,400,000 төгрөг хувааж хийснийгээ би чамд 3,000,000 төгрөг өгсөн гэж тэмдэглэдэг. Өдөр бүр бэлэн мөнгө авдаг, хүүний мөнгө тооцдог байсан нь үнэн учраас нэхээд байгаа мөнгийг өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн 5,917,000 төгрөгийг хангуулна” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 04 сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд хамаарах 20 удаагийн мөнгөн дүнгийн асуудал яригдаж байна. Өмнө нь авахдаа аваад, өгөхдөө өгөөд дууссан зээлүүд байдаг. ............, ............ нарын дансаар мөнгө ордог байсан талаар хариуцагч талаас ............ нь ....................... картыг нь ашигладаг байсан учраас дансаар мөнгө авдаг байсан гэж ярьж байна. Махны тухайд хэнээс мах авах нь хэрэгт хамааралгүй. Өдөр бүр дарамтлаад байсан бол яагаад Цагдаагийн байгууллагад хандаагүй вэ, өдөр бүр очиж авдаг байсан бол хэзээ, хэдэн төгрөг авч байсныг тодорхой гаргаагүй. Мөн хар дэвтрийг зохиож гаргах боломжгүй. 20,826,000 төгрөг авсан нь үнэн учраас нэхэмжилж байна. Манай талаас анх гаргаж өгсөн тооцооллоо нэмэх боломж байсан. Гэхдээ бодитоор өгсөн мөнгөө буцааж авахаар л нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилж байна. 5 хавтас дэвтрийн тухайд хүнд бэлэн мөнгө өгч байгаа учраас өөрөө дэвтэр дээрээ тэмдэглэл хөтөлсөн. Түүнээс мөнгө бэлнээр өгдөг, авдаг байсан талаар маргаагүй. Өгөөгүй гээд байгаа бүх мөнгө, нэхэмжилж байгаа үнийн дүн нь нотлох баримтуудтайгаа байгаа. 8,000,000 төгрөгийн тухайд 800,000 төгрөгийн хүү төлж байя аа гэж өөрсдөө зөвшөөрөөд 10 хувийн хүү төлсөн. ............ын дансаар орж ирсэн байгаа. Мөнгөө авъя гээд нэхэхэд л өөрсдөө хүү төлнө гээд дансаар хүүгээ төлсөн. Өөрсдөө уулзаад ярилцах боломж байсан хэдий ч ............ нь нөхрөөсөө нууж мөнгө авдаг байсан нь үнэн учраас баригдах байх гэж айсан учраас төлөөлөгч оролцуулж байгаа гэж ойлгож байна” гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нар нь бэлнээр мөнгө авч байгаагүй, байнга дансаар авч байсан гэдэг тайлбараа дэмжиж байна. Нэхэмжлэл анх гаргахдаа дэвтрээ өгөөгүй байж, хариуцагчаас хариу тайлбар болон бусад нотлох баримт ирсний дараагаар өөрсдөө дэвтрээ гаргаж өгөөд, нэхэмжлэлийн шаардлагаа яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн мөнгө бэлнээр авсан бол яагаад гарын үсэг зурдаггүй нь эргэлзээтэй байна. Өнөөдөр нотлох баримтын хэмжээнд дансны хуулгыг харахад бүх мөнгөө шилжүүлээд үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учраас үлдсэн мөнгийг бэлнээр өгсөн гэсэн боловч мөнгө өгсний дараа дансанд нь мөнгө үлдээд яваад байсан нь хүүгээ шингээж авдаг байсан нь харагдаж байгаа юм. 2018 онд мөнгө авсан талаар яриад хэлээд байна. Гэтэл дэвтэр дээр бичигдсэнээс зөрөөд байна. Тэмдэглэл хөтөлдөг дэвтэр байсан юм бол анх гаргаж өгөх хэрэгтэй байсан. Хэрэв үнэхээр энэ дэвтрийг хөтөлдөг байсан бол он сарын дарааллаар бичигдэх ёстой байсан. Өөртөө ашигтайгаар албаар нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй, мөн хуурамч нотлох баримт бүрдүүлээд байгааг эсэргүүцэж байна. Хариуцагч нар нь олон жил хүнээс мөнгө зээлж авч, өгдөг байсан туршлагатай учраас өөрсдийн авсан өгснөө тооцсон байдаг. Дэвтрийг зохиомлоор гаргаж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн хэвээр байна” гэв.

 

Хариуцагч ............ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ............ нь .............................ээс зээл авдаг байсан ба зээлсэн мөнгөө богино хугацааны дотор эргүүлэн төлдөг байсан. Би цайны газар ажиллуулдаг учраас зээлсэн мөнгөө цайныхаа газрын үйл ажиллагаанд ихэвчлэн зарцуулдаг байсан. Би өнгөрсөн хугацаанд .............................ээс нийт 27,855,000 төгрөгийг зээлж авсан ба зээлсэн бүх мөнгөө буцаан төлсөн. Зээлийг авахдаа өөрийн данс болон өөрийн төрсөн дүү ....................... дансаар авдаг байсан ба буцаан төлөхдөө өөрийн болон өөрийн нөхөр, мөн дүүгийнхээ дансыг ашиглан буцаан төлдөг байсан. ............................. нь шаардлага гарсан үед олон удаа мөнгө зээлдэг байсан учраас түүнд нэхсэн үед нь цайны газрын орлогоосоо шууд төлдөг байсан ба төлөхдөө зарим тохиолдолд хүү гэж хүртэл илүү төлдөг байсан. Гэвч ........... нь ингэж төлсөөр байхад үндэслэлгүйгээр надаас маш их мөнгө нэхэж, ажил дээр ирж дарамталдаг байсан. Би одоо өр төлбөргүй гэж хэлэхээр ажил хийлгэхгүй данснаасаа мөнгө авч өг гэж 2 удаа ажлаас чирч гаргаж, машинд суулган банкан дээр олон хүний өмнө дансыг минь хүртэл шалгаж байсан. Улмаар шүүхэд хандан надаас маш их хэмжээний мөнгө буюу 28,700,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаад их гайхаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг гаргахаас аргагүйд хүрч байна. Миний бие өнгөрсөн бүх хугацаанд .............................т өөрийн боломжоор мөнгийг маш богино хугацаанд цувуулан төлдөг байсан ба түүнд нийт 33,772,000 төгрөгийг дээрх данснуудаар болон бэлнээр төлсөн байдаг Зээлийг дансаар эргүүлэн төлөхдөө нөхөр болох ...............ын данснаас 1,100,000 төгрөгийг, дүү ....................... данснаас 23,130,000 төгрөгийг, өөрийнхөө данснаас 6,790,000 төгрөгийг тус тус төлсөн. . Бэлнээр 2019 оны 05 сард 800,000 төгрөгөөр, 2019 оны 06 сарын дундуур 800,000 төгрөгөөр 2 удаа буюу 1,600,000 төгрөгийг 72,000 төгрөгөөр 2 удаа, 30,000 төгрөгөөр нэг удаа гэх мэтээр төлсөн 33,772,000 төгрөг нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Энэ нь дансны хуулгаас харагдана. Авсан мөнгөө тооцоод үзэхээр 27,855,000 төгрөг байдаг. Тиймээс илүү өгсөн 5,917,000 төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ............................. нь хариуцагч ............, ............, ............... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7,874,000 төгрөгөөр багасгаж 20,826,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа дэмжив.

 

Хариуцагч ............ нь зээлийн төлбөрт илүү төлсөн 5,917,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг .............................т холбогдуулан гаргажээ.

............................. нь 2018 оны 04 сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч ............, ............, ............... нарт дансаар 27,855,000 төгрөг, бэлнээр 33,600,000 төгрөг, нийт 61,455,000 төгрөгийг зээлүүлсэн гэж, хариуцагч нар нь .............................ээс бэлнээр мөнгө аваагүй, дансаар 27,855,000 төгрөг авсныг буцааж төлөхдөө дансаар болон бэлнээр 33,772,000 төгрөг болгож төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин илүү төлсөн 5,917,000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр .............................ээс ............ шаардана гэж талууд маргав.

 

Мөнгө зээлж, зээлдүүлж байсан үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин үнийн дүнгийн хэмжээнд маргаж байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээгээр 2018.04.07-2019.07.24-нийг хүртэлх хугацаанд нийт 20 удаагийн давтамжтайгаар мөнгө зээлдүүлсний 2018.04.07-ны 3,000,000 төгрөг, 2018.04.16-ны 705,000 төгрөг, 2018.04.29-ний 3,000,000 төгрөг, 2018.06.09-ний 3,000,000 төгрөг, 2018.07.01-ний 3,000,000 төгрөг, 2018.07.31-ний 4,000,000 төгрөг, 2018.08.28-ны 3,000,000 төгрөг, 2018.09.27-ны 3,000,000 төгрөг, 2018.09.28-ны 300,000 төгрөг, 2018.10.10-ны 4,000,000 төгрөг, 2018.11.20-ны 3,500,000 төгрөг, 2018.11.22-ны 1,000,000 төгрөг, 2018.12.21-ний 3,000,000 төгрөг, 2019.02.01-ний 5,000,000 төгрөг, 2019.03.25-ны 800,000 төгрөг, 2019.03.28-ны 80,000 төгрөг, 2019.04.11-ний 70,000 төгрөгийг хариуцагч нар эргүүлж төлсөн, бусад буюу 2018.09.19-ний өдрийн 5,000,0000 төгрөг, 2018.11.08-ны өдрийн 8,000,000 төгрөг, 2019.01.22-ны өдрийн 3,000,000 төгрөг, 2019.04.30-ны өдрийн 4,000,000 төгрөг, 2019.07.24-ний өдөр 1.000.000 төгрөг зээлснээс 174,000 төгрөгийг өгч 826,000 төгрөг дутуу, нийт 20,826,000 төгрөгийг буцааж төлөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарлав. Нэхэмжлэгчийн энэхүү тооцооллоор нэхэмжлэгч нь 61,455,000 төгрөг зээлдүүлснээс 40,629,000 төгрөгийг буцаан авсан, 20,286,000 төгрөгийн үлдэгдэлтэй харагдаж байна.

 

Харин хариуцагч нар дансаар 27,855,000 төгрөг хүлээн авснаас 6,790,000 төгрөгийг ............ын дансаар, 1,100,000 төгрөгийг ...............ын дансаар 23,130,000 төгрөгийг ....................... дансаар, бусад мөнгийг ATM буюу бэлэн мөнгөний машинаар, бэлнээр нийт 33,772,000 төгрөг болгож өгсөн гэж тайлбарлаж, нотлох баримтаар хариуцагч нарын дансны хуулгыг гаргав.

 

.............................ээс хариуцагч ............, ............ нарын дансаар хүлээн авсан 27,855,000 төгрөгт талууд хэн аль нь маргаагүй бөгөөд бэлнээр зээлдүүлсэн гэх 33,600,000 төгрөгийн үнийн дүнд маргаж, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга, 5 хавтас бүхий дэвтэр /хар дэвтэр/ зэргээс үзэхэд .............................ийн бэлнээр өгсөн гэх 2018.09.19-ний өдрийн 5,000,0000 төгрөг, 2018.11.08-ны өдрийн 8,000,000 төгрөгийн бэлнээр өгсөн гэх 5,000,000 төгрөг, 2019.01.22-ны өдрийн 3,000,000 төгрөгийн бэлнээр өгсөн гэх 300,000 төгрөг, 2019.04.30-ны өдрийн 4,000,000 төгрөг, нийт 14,300,000 төгрөгийг хариуцагч нарт зээлдүүлсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Учир нь нэхэмжлэгч ............................. нь өөрийн хөтөлдөг хар дэвтэр гэх 5 хавтас бүхий дэвтэртээ хариуцагч нар болон бусдад зээл олгохдоо он цагийн хувьд хуудас бүрээр дарааллан тэмдэглэсэн байх боловч дээрх 5 удаагийн бэлнээр өгсөн гэх мөнгөний тэмдэглэгээ нь дэвтрийн хуудас алгассан, он цагийн дарааллаас өөр газар бичигдсэн, бусад зээлүүдийг 30 хоногт хуваан өдрийн 110,000, 54,000 гэх мэтээр графиклан гараар бичсэн байх боловч дээрх 5 удаагийн мөнгөнд график тэмдэглэгээ хийгдээгүй, мөн нэхэмжлэгчийн “...өмнөх зээлийг нь төлүүлж байж, дараагийн зээлийг нь олгодог байсан...” гэх тайлбар зэргээс үзэхэд эргэлзээтэй байгаа тул эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, үнэлэх боломжгүй буюу нэхэмжлэгч энэхүү 14,300,000 төгрөгийн тухайд шаардлагаа нотлоогүй гэж үзэхээр байна.

 

Тиймээс хариуцагч нарт дансаар 27,855,000 төгрөг, бэлнээр 19,300,000 төгрөг, нийт 47,155,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Бэлнээр 19,300,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж үзэх болсон үндэслэл нь хариуцагч нар 2018.04.07-ны өдрийн 3,000,000 төгрөгийн 585,000 төгрөгийг дансаар, 2,415,000 төгрөгийг бэлнээр, 2018.10.10-ны өдрийн 4,000,000 төгрөгийн 1,685,000 төгрөгийг дансаар, 2,315,000 төгрөгийг бэлнээр, 2019.07.24-ний өдрийн 1,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч 174,000 төгрөгийг буцаагаад дансаар өгсөн гэх мэтээр хүлээн авсан зээл бүрт 10 хувийн хүү тооцон, 30 хоногт хуваан өдрийн зээл хэлбэрээр графиклан төлж байсан болох нь хариуцагч нарын “...хүү тооцож өгдөг байсан” гэх тайлбар, талуудын дансны хуулга, нэхэмжлэгчээс гаргасан хар дэвтэр дээрх тэмдэглэл зэргээр нотлогдов.

 

Хариуцагч нар 20 удаагийн зээлийн төлбөрийг эргүүлэн төлөхдөө 2018.04.07-ны 3,000,000 төгрөгийн зээлийг 2018.04.07-2018.05.07-ны хооронд 1 өдөрт 110,000 төгрөгөөр буюу 3,300,000 төгрөг болгож, 2018.04.29-ний 3,000,000 төгрөгийг 3,300,000, 2018.06.09-ний 3,000,000 төгрөгийг 3,300,000, 2018.07.01-ний 3,000,000 төгрөгийг 3,300,000, 2018.07.31-ний 4,000,000 төгрөгийг 4,470,000, 2018.08.28-ны 3,000,000 төгрөгийг 3,300,000, 2018.09.27-ны 3,000,000 төгрөгийг 3,300,000, 2018.10.10-ны 4,000,000 төгрөгийг 4,452,000, 2018.11.20-ны 3,500,000 төгрөгийг 3,849,990, 2018.12.21-ний 3,000,000 төгрөгийг 3,300,000, 2019.02.01-ний 5,000,000 төгрөгийг 5,499,990 төгрөг болгож буюу хүү хэлбэрээр 3,871,980 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 5 хавтас бүхий хар дэвтрээр, талуудын дансны хуулга зэргээр тогтоогдов.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон бичгийн гэрээ байхгүй тул дээрх хүүнд төлсөн гэх 3,871,980 төгрөгийг үндсэн зээлд тооцох нь зүйтэй болно. Хариуцагч нараас зээлийн төлбөрт нийт 33,772,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан дансны хуулгаар нотлох бөгөөд нэхэмжлэгч ............................. нь хариуцагч нарын төлсөн 33,772,000 төгрөгийн үнийн дүнг үгүйсгээгүй бөгөөд хариуцагч нарын хүү хэлбэрээр төлсөн 3,871,980 төгрөг нь 33,772,000 төгрөгт багтсан болно.

 

Иймд нэхэмжлэгчийн зээлдүүлсэн 47,155,000 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 33,772,000 төгрөгийг хасахад 13,383,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч нараас энэхүү 13,383,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............................т олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч ...............ын тухайд “... энэ хэргийн хариуцагч биш, .............................ийг огт танихгүй, мөнгө авч байгаагүй” гэх боловч хэрэгт авагдсан ...............ын дансны хуулга, АТМ буюу бэлэн мөнгөний машины баримтаар ............... нь .............................т 1,100,000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр, 72,000 төгрөгөөр 2 удаа, 30,000 төгрөгийг тус тус төлж байсан болох нь нотлогдсон тул түүнийг хариуцагч биш гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэх бөгөөд мөн хуулийн 242.11-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагч тус бүрээс шаардаагүйгээс гадна тэдгээрийн тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй тул хариуцагч ............, ............, ............... нараас зээлийн үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч ............ нь зээлийн төлбөрт илүү төлсөн 5,917,000 төгрөгийг .............................ээс гаргуулахаар шаардсан боловч түүний илүү төлсөн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн дээрх дүгнэлтээр бүхэлдээ үгүйсгэгдэв.

 

Тиймээс дээрх үндэслэлүүдээр 13,383,000 төгрөгийн хэмжээнд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 7,443,000 төгрөгийн шаардлагыг болон ............ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,450 төгрөг, ............аас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 224,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .............................т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ............, ............, ............... нараас зээлийн гэрээний үүрэгт 13,383,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .............................т олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,443,000 төгрөгийг болон 5,917,000 төгрөг гаргуулах тухай ............ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301,450 төгрөг, ............аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,630 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............, ............, ............... нараас улсын тэмдэгтийн хураамжид 224,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .............................т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ