Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02071

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2019/02071

Улаанбаатар хот

 

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

нэхэмжлэгч: Н.М/-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: 1 дүгээр сургуульд холбогдох,

2019 оны 6-р сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:

Н.М...2010 оны 10-р сарын 01-нээс одоог хүртэл 1-р сургуульд сургалтын менежерээр ажиллаж байсан. ...миний бие тухай бүрт сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах, сургалтын бодлого зорилтоо биелүүлэхэд өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч, удирдлагуудад бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь өөрийн зүгээс тусалж, дэмжиж ирсэн. Би тус сургуульд 9 жил ажиллахдаа нэгээхэн ч удаа ажлын хариуцлага алдаж, сургалтын үйл ажиллагаанд цалгардал үүсгэж байсангүй.

Гэтэл 2018 оны 12 сард ...Д.Цнь сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ирсэн. Тэрээр анх ирсэн үеэсээ л эхлэн өмнөх захиралтай холбоотой асуудлаар сургуулийг нийтээр нь хардаж, олон арван багш, ажилчид хардлага сэрдлэг, дарамт шахалт үзүүлж эхэлсэн.

Б/49 тоот тушаалаас үзэхэд: .."Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн энэ зөрчлийг сахилгын зөрчилтэй байх хугацаандаа гаргасан”... үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Мөн тушаал хууль зүйн үндэслэлдээ Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйл, 20.1.1, 20.1.2, 20.2.7 дахь хэсгийг тус тус мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл 38.1.2, 40 дүгээр зүйл 40.1.4, 131 дүгээр зүйл 131.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл 4.1.3, 5 дугаар зүйл 5.1.1, 5.2.1, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйл 9.2.1, 9.3.1, 9.3.2 дахь хэсгийн тус тус үндэслэл болгосон байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан гол зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.4 дэх хэсэг ... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... үндэслэлийг хэрэглэсэн.

Тэгвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.4 дахь хэсгийг Улсын дээд шуухийн 2006 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан байх бөгөөд үүний 15 дугаар зүйл 15.4 дахь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дахь хэсгийг давтан гэж сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.... хэмээн тайлбарласан байна.

Энэ нь сургалтын менежер Н.Манлайг давтан зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тус тусд нь тогтоох шаардлагатай болохыг хууль сануулсан байна. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаал нь чухам яг ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа нь тодорхойгүй, удаа дараа ямар үүрэг даалгаврыг, Хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар ямар нэгэн шалгалт, дүгнэлт байхгүй байхад зөвхөн өөрийн дураар зөрчил гаргасан гэж бичиж Хөдөлмөрийн гэрээг цуцласан.

Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйл 4.1.3, 5 дугаар зүйл 5.1.1, 5.2.1 тус тус баримталсан, уг зохицуулалт менежерийн үйл ажиллагаанд шууд хамааралгүй, үүнийг зөрчөөгүй. Иймд ЕБ-ийн 1-р сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт ёсоор Н.Мнь суурь боловсролын стандарт, сургалтын, төлөвлөгөө, цөм хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, тайлагнах, сурагчдын сурлагын амжилт, боловсролын стандартын биелэлтэд зохих журмын дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг мэдээлж тайлагнах үүрэгтэй. Гэтэл:

-2018 оноос хэрэгжиж эхэлсэн үнэлгээний шинэчилсэн журмыг багш нарт сурталчлан таниулах, зөвлөн тусалж мөрдүүлэх үүргээ,

-БДБТХ-ийн 22.1.4, БСШУ-ны сайдын 2010 оны 471 дүгээр тушаалын хавсралтын 4.1.2 Багш сургалтын ажлын баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөхөд хяналт үнэлгээ тогтмол хийх үүргээ,

-суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, ахиц, үр дүнг тооцож, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн байх чиг үүргээ,

-Багш нарын ажлын үр дүн, бүтээмжийг сургалтын мөнежерийн зүгээс хийснээ нотлох зүйл дүн мэдээ, судалгаа, түүнд хийсэн хяналт шинжилгээнд үндэслэж дүгнэдэггүй. Түүний мөрөөр хийх болон хийсэн ажлын төлөвлөгөө байхгүй, өмнөх жилийнхтэй болон намрын гарааны үр дүнтэй хийсэн харьцуулалт, түүний дагуу хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө, багш нарт мэргэжил арга зүйн талаар өгөх, зөвлөн туслах үйл ажиллагааг огт хийгээгүй бөгөөд удаа дараа буюу 2019 оны 1 сарын 17, 21, 23, 2 сарын 11, 18, 21, 28, 3 сарын 2,11,12,18, 29, 4 сарын 01-ний өдрүүдэд хийхийг шаардсан боловч огт биөлүүлээгүй.

2018-2019 оны хичээлийн жилийн эцсийн тайланг нэр төдий хийсэн ба сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, тайлагнах, сурагчдын сурлагын амжилт, улсын шалгалт болон анги дэвших шалгалт, хөндлөнгийн шалгалтын дүн мэдээ, хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтэд ахисан буурсан шалтгаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж тайлагнах, түүний дагуу багш нарт зөвлөн тусалсан талаар огт тусгаагүй.

Д.Ц2018 оны 12 дугаар сарын 25-нд захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлыг хүлээн авсны дараа АТГ-аас Н.Манлайд албан тушаал бууруулах шийтгэл оногдуулах албан бичиг хүлээн авсан ч 2019 оны 02 дугаар сарын 01-ний Б/01 тушаалаар цалинг 30 хувиар 3 cap бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Гэтэл Н.Мнь сахилгын зөрчилтэй байх хугацаанд дахин дээрх байдлаар зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Мхариуцагч Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуульд холбогдуулж, 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Ажилтан Н.М“...ажил, хөдөлмөрийн чиг үүргээ биелүүлсэн, захирлын Б/49 тоот тушаал үндэслэлгүй, сахилгын зөрчил давтан гаргаагүй” гэж,

-ажил олгогч “...суурь боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурагчдын сурлагын амжилт, багш нарын ажлын биелэлт, зохих журмын дагуу сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, үр дүнг мэдээлж тайлагнах үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил удаа дараа гаргасан нь тогтоогдсон” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчээс “... 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 тоот тушаал-сануулга оногдуулсан /хх-60/, 2019 оны 6 дугаар сарын 28-ны Б/49 тоот захирлын тушаал /хх-61/, 2019.2.1 Б/06 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаал /ХХ-62/, 2018 оноос 2019 оны хичээлийн жилийн тайлан /хх63-77/, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/425 журам /хх-97-99/, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн А/43 гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тухай тушаал /хх-100-103/, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн дотоод журам /хх-105-113/, Багш нарын журнал /хх-140-145/, Зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-146-154/, 1-р сургууль дээр зохион байгуулагдсан боолон хяналт тависан мөн ажилгааны тайлан/” баримтаар,

-хариуцагчаас “...2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/77 тоот сануулга өгсөн тушаал /хх-60/, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 тоот захирлын тушаал /хх-61/, 2019.2.1 Б/06 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаал /ХХ-62/, 2018 оноос 2019 оны хичээлийн жилийн тайлан /хх63-77/, 2018.6.29 А/425 журам /хх-97-99/, 2019.3.4 А/43 гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийг томилох тушаал /хх-100-103/, 2017.11.22 хөдөлмөрийн дотоод журам /хх-105-113/, Багшийн журнал /хх-140-145/, Зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-146-154/, 1-р сургууль дээр зохион байгуулагдсан болон хяналт тавьсан ажилгааны тайлан /ХХ-162-199/.” баримтаар,

-шүүхийн журмаар “...2019.10.07 өдөр гэрчээр Батцэцэг, Бум-Эрдэнэ, Гомбосүрэн нарын мэдүүлэг /хх-134-137/” зэргийг нотлох баримтаар бүрдүүлэн өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

Ажилтан Н.Мнь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр сургалтын менежерийн албан тушаалд ажилласан, 2019 оны 6 дугаар сарын 28-ний Б/49 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, сургалтын менежерээр ажиллах хугацаандаа ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн гамшгаас хамгаалах мэргэжлийн сургалтыг даалгасан боловч гүйцэтгээгүй, сургалтын менежерийн үүрэгт ажилдаа хайнга хандсан, багш нарын ажил, үүрэгт хяналт тавих, зөвлөгөө өгөх, журнал хөтлөлт хангалтгүйгээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний Б/01 тушаалаар цалинг 30%-иар 3 сар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн төвшинд хэрэгжүүлэх, нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж, багш нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил давтан гаргасан нь тогтоогдсон болох нь:

-хэрэгт хариуцагчаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтууд, дотоод хяналтын тайлан, дүгнэлт /хх-197/, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, гамшигийн сургалт зохион байгуулах тухай тушаал, ...үнэлгээ хийх журам, болон гэрч Бум-Эрдэнийн “... 8 жил сургалтын менежерээр ажилласан, энэ ажлаа хийхээ мэдэж байсан, энэ асуудлаар маргаж байгаагүй, байгалийн ухааны багш нараа хариуцдаг, багш нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьдаг ажил” гэх мэдүүлэг /хх-134/,

-гэрч Батцэцэгийн “...2018-2019 оны хичээлийн жилд түвшин тогтоох шалгалтыг авах, улмаар багшийн ажлыг дүгнэх ажил хийгдэхгүй, үр дүн гарахгүй байгаа нь Манлайгийн ажил үүрэгтэй шууд холбоотой, ...сурагч болон багш нарыг хөгжүүлэх, чадварыг дээшлүүлэх, шинжилгээ судалгаа хийж тайлагнах гол үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй,” гэх /хх-137/ мэдүүлэг,

-гэрч Гомбодоржийн “...ахисан түвшиний үнэлгээг тавихгүй байх, сольж бичих, баримт бичгийг алдаатай бичих зэрэг алдаа гарч байсан. Эдгээр алдаа зөрчил гарсан байна багш нартаа заавар зөвөлгөө өгч анхаарч  ажиллаарай гэж сургалтын менежерүүдэд хэлж байсан тэр үед захирал ч бас байсан, алдаа зөрчил гарч байгаа нь сургалтын менежерүүд байнгын хяналт тавихгүй байна гэсэн үг, үнэлгээ зөвөлгөө өгөх ёстой, ...хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын арга хэмжээ авна” гэх /хх-135/ мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Ажилтан Н.МХөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх ба тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг хуульд шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогч өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй.

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасан ажлын байрны буюу албан тушаалын нэр; ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг; үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ; хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохирч сургалтын менежерийн ажил, албан тушаалыг эрхлэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байна. /хх 6, 15-16 /

Тус сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 4.1.3, 5.1.1., 5.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, 9.3.1, 9.3.2-ийг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, сургалтын менежер Н.Манлайг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн. /хх-19/

Тушаалд хөдөлмөрийн гэрээний 4.1.3, 5.1.1., 5.2.1, хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, 9.3.1, 9.3.2-ийг тус тус үндэслэснийг хариуцагчаас “...өмнө нь хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа нийгмийн ажилтны хөдөлмөрийн гэрээний загварт хийсэн байна, гэрээний удиртгал, төгсгөлд сургалтын менежерээр байгуулсан байсныг захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа мэдсэн, дотоод журмын заалтыг бол шинэчлэн найруулагаас харж буруу бичсэн техникийн алдаа, гэхдээ уг журмын 7.2-т заасан агуулга ижил юм” гэж тайлбарласан нь тушаалыг буруутгах, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Ажилтан Н.Манлайг ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үндэслэлгүй.

 Иймд тус сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/49 дугаар тушаал үндэслэлгүй болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар хариуцагчаас эд мөрийн баримтаар өгсөн “...3 ширхэг 2018-2019 оны хичээлийн жилийн Ж.Даваадулам №018021609, Ц.Нарантуяа №018021606, Д.Адьяа №018021569 тоот Багшийн журнал, 2018-2019 оны Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл” зэргийг хэрэгт хавсаргав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р сургуульд холбогдох, 2019 оны 6-р сарын 28-ны өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгох, сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Манлайгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар хариуцагчаас эд мөрийн баримтаар өгсөн “...3 ширхэг 2018-2019 оны хичээлийн жилийн Ж.Даваадулам №018021609, Ц.Нарантуяа №018021606, Д.Адьяа №018021569 тоот Багшийн журнал, 2018-2019 оны Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл” зэргийг хэрэгт хавсаргасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        В.АМАРТҮВШИН