Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00157

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00993 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1335 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00993 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 30,975,000 /гучин сая есөн зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 51,525,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-22050053,,,,,, дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 12-р хороо, 6 дугаар бичил хорооллын 17-р байрны ,,,,, тоот,  40 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2019 оны 06-р сарын 20-ны өдөр байгуулсан 1403 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1335 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00993 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.03-ны өдрийн 993 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.22-ны өдрийн 1335 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлж өгөөгүйгээс зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх 50 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар өөрийн өмчлөлд хүлээн аваагүй юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019.06.20-ны өдөр Хаан банк дахь өөрийн 5114248096 тоот данснаас 50 сая төгрөгийг Н.Мягмаржаргалын Хаан банкны 5752043,,,,, тоот данс руу шилжүүлсэн байна. Энэ баримтыг  хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны дэлгэрэнгүй хуулгаар “,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлэв” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөн Н.Мягмаржаргал нь тус шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тухайн зээлийн мөнгө болох 50 сая төгрөгийг авч, ашиглан улмаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн 5114248096 тоот данс руу 2019.7.20-ны өдөр зээлийн өр төлбөрт тооцон нийт 5,350,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 16-нд 14,000,000 төгрөг, 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төрсөн эгчийн 0447 ДАХ улсын дугаартай “Ланд круйзер 80” маркийн автомашиныг 15 сая төгрөгт тооцож өгсөн гэх бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн.

4.2. Гэхдээ “зээл авах” хүсэл сонирхол ,,,,,,,,,,,,,,,,,,,,т, эсвэл иргэн Н.Мягмаржаргалд байсан эсэх талаарх дүгнэлтийг гэрч нарын мэдүүлгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудад тулгуурлан шүүхээс дүгнээгүй байгаа нь нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс зээл авахаар хэлцэл хийх хүсэл сонирхол Н.Мягмаржаргалд, харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулах хүсэл сонирхол ,,,,,,,,,,,,,,,,,,,,т бий болсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Зээлийн гэрээний “зүйлийг” Н.Мягмаржаргал хүлээн авдаг, зээлийн өр төлбөрийг буцаан Н.Мягмаржаргал, ,,,,,,,,,,,,,,,,,,,,өд төлдөг. Харин шүүхээс ... зээлдүүлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхдээ Н.Мягмаржаргалын дансанд шилжүүлсэн, энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т “... тооцно гэсэн заалттай нийцжээ ...” гэж тайлбарласныг хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг нь (Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх), хоёр талт гэрээний үүрэгт хамаарах бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ талуудаас харилцан биелүүлэхийг шаарддаг онцлогтой.

4.3. Ингэснээр тухайн гэрээний талуудын үүрэг биелүүлэх харилцааг хуулиар нарийвчлан тогтоосон атал хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Тусгай харилцааг зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасныг агуулгын хувьд зөрчсөн. Анх Н.Мягмаржаргал нь бусдаас зээл авах хэрэгцээ шаардлагын улмаас танил Ж.Мөнхбаатараар дамжуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй уулзаж, зээл авах санал тавьсан, барьцаа хөрөнгө шаардлагатай болсны дагуу өөрийн найз ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гуйсан үйл баримт нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,т зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүйг нотлох бөгөөд энэ нь “Зээлийн гэрээний” хэлцэл хүчин төгөлдөр байх, улмаар гэрээнд гарын үсэг зурсан нь хэлцлийн агуулгыг эндүүрсэн гэх нөхцөл байдлыг бий болгож байна.

4.4. Давж заалдах шатны шүүхээс “… хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэжээ. Гэтэл хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээл авах шаардлага анхнаасаа байгаагүй талаар, өөрийн найз Н.Мягмаржаргал нь зээлийн барьцаанд байраа тавиад өгөөч гэж гуйсан талаар тайлбарлаж, шаардагдах бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ талаар гэрч Ж.Мөнхбаатар, Н.Мягмаржаргал болон бусад гэрч нар шүүх хуралдааны явцад тайлбарлаж мэдүүлсэн байдаг. Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 30,975,000 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөнөөс шаардлагыг хангуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 82,500,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 30,975,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 51,525,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, барьцааны гэрээг уг хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ байна, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчийн зөвшөөрлөөр Н.Мягмаржаргалын дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2. дахь хэсэгт нийцсэн, мөнгө хүлээн авснаа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, зөвшөөрч баримтжуулсан, тэрээр зээлийн гэрээний үүрэгт нийт 34,350,000 төгрөгийг төлж, үлдэх 20,650,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй, талууд гэрээний 3.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон тул хариуцагч гүйцэтгээгүй үүрэг болох 20,650,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 10,375,000 төгрөг, нийт 30,975,000 төгрөгийг төлөх үүрэгтэй, уг үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй, түүнчлэн хариуцагчийн “...зээлдүүлэгч нь зээлдэгчид бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлээгүй, иймд дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож өгнө үү” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.

9. Иймд, “...зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгийг шилжүүлж өгөөгүй, “зээл авах” хүсэл сонирхол ,,,,,,,,,,,,,,,,,,,,т, эсвэл иргэн Н.Мягмаржаргалд байсан эсэхийг шүүх дүгнээгүй, зээлийн гэрээний “зүйлийг” Н.Мягмаржаргал хүлээн авдаг, зээлийн төлбөрийг буцаан төлдөг, шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2.-ыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Н.Мягмаржаргал нь бусдаас зээл авах хэрэгцээ шаардлагын улмаас өөрийн найз ,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг гуйсан үйл баримт нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,т зээл авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүйг нотлох бөгөөд энэ нь “зээлийн гэрээний” хэлцэл хүчин төгөлдөр байх, улмаар гэрээнд гарын үсэг зурсан нь хэлцлийн агуулгыг эндүүрсэн гэх нөхцөл байдлыг бий болгож байна, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд өгсөн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00993 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1335 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 312,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ 

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Д.ЦОЛМОН