Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03145

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 21 өдөр

         Дугаар 102/ШШ2019/03145

   Улаанбаатар хот

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Э /РД: /-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б

 

Хариуцагч: Б.Ч нарт холбогдох,

 

Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 гудамж, 268 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18641311770716 дугаартай, улсын бүртгэлийн Г-2205001930 дугаарт бүртгэлтэй, 276 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-2205025493 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 гудамж, 268 тоот хаягт байршилтай, 74.25 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхийг А.Энхтайваны нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж, өмчлөгчөөр тогтоолгоох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч А.Б, Б.Ч, хариуцагч Б.Ч-ын өмгөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Энь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул-14 гудамж, 268 тоот хаягт байрлах, ГД-000105021, нэгж талбарын 18641311770716 дугаартай, Г-2205001930 дугаартай, 276 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар  болон Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул-14 гудамж, 268 тоот хаягт байрлах, ГД-000220953, Ү-2205025493 дугаартай 74.25 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөддөх эд хөрөнгийг 2012 онд гэр бүлийн гишүүдээсээ өв залгамжлан авсан.

 

Бидний ах А.Б, түүний эхнэр Б.Б нарт мөнгөний хэрэгцээ гарч, дээрх үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, барьцаалж бусдаас зээл авахыг А.Э хүссэн. Үүний дагуу А.Энь тухайн үед зөвшөөрч, дээрх үл хөдлөх хөрөнгө, газрыг барьцаалж, зээл авах, ашиглах эрх бүхий итгэмжлэлийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Б.Бд олгосон. Гэтэл тэр өдрөө Б.Б нь “У.Бямбажав гэдэг хүнээс 15 000 000 зээлэхээр боллоо, чи өөрөө гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэйн байна” гэсний дагуу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж өгсөн. Тус зээлийн 15 000 000 төгрөгийг Б.Б дангаараа авсан ба нэг ч төгрөгийг А.Эаваагүй.

 

Бид сонины зараас А.Энхтайваны өмчлөлийн газар болон хувийн сууцыг бусдад зарах зарыг олж хараад гайхсан. Учрыг тодруулахад Б.Б нь зээл авна гэж А.Энхтайванаас авсан, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлийг ашиглан, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг Б.Чулуунбор, А.Б нартай байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг А.Б, Б.Чнэр дээр шилжүүлсэн байсан болохыг олж мэдсэн.

 

А.Энхтайваны зүгээс дээрх гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Б нь У.Бямбажавт төлөх өрийг төлж чадахгүй, Б.Бд банк болон ББСБ-аас зээл олгохгүй байсан болохоор Б.Чнэр дээр шилжүүлж, түүний нэрээр “Ёсөн шижир ББСБ” ХХК-иас зээл авахыг тулд түүний нэр дээр шилжүүлсэн байна. Тэгээд Б.Чнэр дээр зээл авах зорилгоор, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Чнэр дээр шилжүүлэхийн тулд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газрыг 40 000 000 төгрөгөөр, хувийн сууцийг 20 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр худалдах-худалдан авах гэрээнүүдийг Б.Чулуунбортой байгуулсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шилжүүлэхэд өндөр татвар төлөхөөр байсан тул 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнүүдийг мөн Б.Чулуунбортой байгуулсан байсан. Мөн дээрх үйл явдал болсны дараа Б.Чулуунбор нь үл хөдлөх эд хөрөнгийг ганцаараа дур мэдэн бусдад шилжүүлэхээс сэргийлж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр, Б.Чулуунбороос гадна А.Бийн нэрийг хамт оруулсан гэрээг байгуулж, уг худалдах-худалдан авах гэрээг үндэслэж, үл хөдлех эд хөрөнгийн гэрчилгээг Б.Чулуунбор, А.Б нарын нэр дээр гаргуулан авсан.

 

Б.Б, Б.Ч, А.Б нарын хооронд хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь Б.Чулуунборыг дур мэдэж, хувийн сууц, газрын бусдад худалдахаас сэргийлэх зорилгоор байгуулсан, А.Бийн нэрийг өмчлөгчөөр нэмж бүртгэхэд чиглэсэн гэрээ байх ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3 дахь хэсэгт заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Б.Б, Б.Чулуунбор нарын хооронд хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ нь газрыг 40 000 000 төгрөгөөр, хувийн сууцийг 20 000 000 төгрөгөөр худалдсан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний татвар, төлбөрөөс зайлсхийх зорилгоор байгуулсан гэрээ байх ба энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэпг заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.3 дахь хэсэгт заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Халхавчлагдсан хэлцэл буюу газрыг 40 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 20 000 000 төгрөгөөр Б.Чулуунбортой байгуулсан, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээ байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул мөн адил хүчин төгөлдөр бус байна. Учир нь, Б.Б нь У.Бямбажавд төлөх өрийг төлж чадахгүй болсон, Б.Бд банк болон ББСБ-аас зээл олгохгүй байсан учир Б.Чулуунбор гэх гуравдагч этгээдийн нэр газар, хувийн сууцын өмчлөх эрхийг шилжүүлж, түүний нэрээр “Есөн шижир ББСБ” ХХК-иас зээл авах зорилгоор, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Чнэр дээр шилжүүлэхийн тулд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.

 

Бусдын нэрд дээр зээл авхуулахын тулд гадаад илэрхийлэл буюу өмчлөх эрхийн гэрчилгээ нь Б.Чулуунбор, А.Б нарт шилжсэн гадаад хэлбэрийг бий болгох зорилгоор, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ба бодитоор худалдах-худалдан авах харилцаа үүсээгүй юм.

 

Б.Б, А.Б, Б.Чулуунбор нар нь банк бусаас авсан зээлээ төлөхийн тулд А.Энхтайваны газар болон хувийн сууцыг бусдад зарах, эсхүл бусад байдлаар гуравдагч этгээдэд шилжүүлэх эрсдэл үүсч, А.Энхтайваний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, газар, хувийн сууцаар хохироод байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх буюу эрх зүйн үр дагавар үүсэхгүй тул мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг А.Энхтайванийн нэр дээр буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эхнэр Б.Бд мөнгө хэрэг болоод, би дүү А.Энхтайванаас “газар, хашаа, байшингаа барьцаалаач” гэж гуйсан. Гэтэл эхнэр зээлээ төлж чадахгүй, өөр хүнээс зээл авч, өмнөх өрөө төлөхөөр болсон тул 5 000 000 төгрөгөөр Б.Чулуунборд дээрх газар, хувийн сууцыг шилжүүлэхээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад алдахаас болгоомжилж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус газар болон хувийн сууцыг тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг А.Болормаатай Б.Чулуунбор, бид 2 дүр үзүүлэн байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулж авсан. Бидэнд тус газар болон орон сууцыг үнэн санаанаасаа худалдан авах хүсэл байгаагүй. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан татварыг багаар төлөхийн тулд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус бүрийг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.

 

Миний хувьд уг газар болон хувийн сууцыг худалдан авах хүсэл зориг байгаагүй, дээрх гэрээний төлбөрт А.Энхтайванд мөнгө, эд хөрөнгө шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Чулуунбор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь өөрийн хүсэлтээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөр газарт өндөр барьцаанд тавиж, У.Бямбажавын зээлийг хаах талаар надад санал тавьсны үндсэн дээр би хүлээн зөвшөөрч У.Бямбажавын зээлийг төлүүлэх нөхцөлтэйгээр үл хөдлөх хөрөнгийг А.Бийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн, “Есөн шижир ББСБ” ХХК-д барьцаалан, зээл авч өгсөн. Хэлцэлийн талууд хүсэл зоригоо илэрхийлэн чөлөөт хэлцэлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн шударга эзэмшигч болох “Есөн шижир ББСБ” ХХК-ийн барьцаанд тавьсан эдгээр хөрөнгө нь одоо “Есөн шижир ББСБ” ХХК-ийн байрьцаанд байхад А.Б бид 2-оос нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. ББСБ-д тавьсан зээлээ төлөөд, У.Бямбажавын зээлийг анх тохирсон ёсоор төлж дууссан тохиолдолд би тухайн эд хөрөнгийг ямар нэгэн маргаангүй шилжүүлж өгнө. Гэвч Б.Б, А.Энар нь зээлээ төлж барагдуулахгүй байгаа тул барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй.

 

А.Энхтайваны итгэмжлэлээр Б.Б бидний хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ нь А.Энхтайваны өөрийн биер хүсэл зоригоо тодорхой илэрхийлж, худалдах эрх олгож, нотариатаар батлуулж өгсөн хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу хийгдсэн хууль зөрчөөгүй, улсын буртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ учир түүнийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Итгэмжлэл олгосоныхоо эрсдэлийг А.Эөөрөө хариуцах ёстой. Мөн А.Энхтайваны итгэмжлэлээр Б.Б бидний хооронд хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн, мөн өдөр байгуулсан гэрээнүүд нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй, бодит биелэл үр дүн үүсээгүй учир байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Иймд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд би хууль ёсны дагуу хамтран өмчилж байгаа учир биднээс буцаан шаардах эрхгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээний дагуу А.Энхтайваны үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх А.Б болон бидний өмчлөлд шилжиж,  А.Энхтайваны өмчлөх эрх дуусгавар болсон тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь буцаан шаардах эрхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн төлөөлөгч М.Гантулга шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Энь Б.Бд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, зээлийн барьцаанд бариулах, зээл авах, гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэл хангуулах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон. Төлөөлөгч Б.Б нь энэхүү итгэмжлэлийн дагуу уг үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Чулуунбортой худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөх эрхээ шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь итгэмжлэлийнхээ үр дагаврыг ухамсарлаж Б.Бд итгэмжлэл өгсөн, одоо барьцаагаа суллаж авахын тулд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, хариуцагч А.Б нь үнэхээр хууль бус юм хийсэн мэтээр тайлбар гаргаж, барьцаа хөрөнгийг буцаан өгөх талаар тайлбар гаргаж байгаа нь ах дүү нар хуйвалдан бичиг баримт бүрдүүлж, зээл авчихаад одоо зээлээ төлж чадахгүй, графикийн дагуу зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн байгаа болохоороо нэхэмжлэл гаргаж хугацаа хожих, цаашлаад барьцаа хөрөнгөө суллуулах зорилгоор манай компанийн эрх ашгийг хохироож байна.

 

Иймд хууль ёсны итгэмжлэлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, хууль ёсны өмчлөгч Б.Чулуунбор, А.Б нар нь манай компаниас зээл авах өргөдөл гаргаж, зээлийн гэрээ байгуулж, барьцааны хууль зүйн үр дагаварыг ойлгож, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр, хуулийн дагуу үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Энь хариуцагч Б.Чулуунбор, А.Б нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж, өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Б болон Б.Чулуунбор нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан, 20 000 000 төгрөгөөр хувийн сууцыг, мөн өдөр байгуулсан, 40 000 000 төгрөгөөр гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн Б.Б болон Б.Чулуунбор нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан, 5 000 000 төгрөгөөр хувийн сууцыг, мөн өдөр байгуулсан, 5 000 000 төгрөгөөр гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдах-худалдан авах гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, мөн Б.Б болон А.Б, Б.Чулуунбор нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан, 5 000 000 төгрөгөөр хувийн сууцыг, мөн өдрийн 5 000 000 төгрөгөөр гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдах-худалдан авах гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар тухай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг даалгаж, өмчлөгчөөр тогтоолгох” гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч Б.Чулуунбор нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үл зөвшөөрч маргасан бол хариуцагч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Б.Бд олгосон итгэмжлэлээр улсын бүртгэлийн Г-2205001930 дугаарт бүртгэлтэй, 18641311770716 нэгж талбарын дугаартай, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 дүгээр гудамж, 268 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 276 м.кв талбайтай газрыг /цаашид “газар” гэх/, мөн өдөр Б.Бд улсын бүртгэлийн Ү-2205025493 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 дүгээр гудамж, 268 тоот хаягт байршилтай, 74.25 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай /цаашид “хувийн сууц” гэх/ үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б нь бусдад худалдах, бэлэглэх, арилжих, зээлийн барьцаанд бариулах, зээл авах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцаалбарт гарын үсэг зурах, лавлагаа авах, нотариатаар гэрчлүүлэх, ЭХЭУБЕГ-т бүртгүүлэх, буцаан авах, мөнгө хүлээн авах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээ цуцлах, үүрэг дуусгавар болгох, барьцаа чөлөөлүүлэхтэй холбоотой бүх бүх үйлдэлд төлөөлөх, баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байна. Талууд уг итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч буюу төлөөлүүлэгч А.Энхтайваны төлөөлөгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэлд дурдагдсан газрыг 40 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 20 000 000 төгрөгөөр тус тус хариуцагч Б.Чулуунборт худалдахаар “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Улмаар Б.Б болон хариуцагч Б.Чулуунбор нар нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дахин дээрх газрыг 5 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр тус тус хариуцагч Б.Чулуунборт худалдахаар “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна. Үүний дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлөөлөгч Б.Б болон худалдан авагч Б.Чулуунбор, А.Б нарын хооронд газрыг 5 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлснээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч Б.Чулуунбор, А.Б нарт шилжсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тус тус нотлогдож байна.

 

Улмаар хариуцагч нар нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гуравдагч этгээд “Есөн шижир инвест ББСБ” ХХК-тай 1660002298 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг “Есөн шижир инвест ББСБ” ХХК-иас зээлж, зээлийн барьцаанд маргааны зүйл болох газар болон хувийн сууцыг барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна.

 

Гуравдагч этгээд “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь хариуцагч Б.Чулуунбор, А.Б нарт холбогдуулан дээрх гэрээний үүрэгт зээл 12 623 259 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх бөгөөд шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02985 дугаар захирамжаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болон мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь анхнаасаа буюу хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байдаг. Өөрөөр хэлбэл, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь гэрээний талууд хуулиар эрх, үүрэг хүлээх, хууль зүйн үр дагавар үүсгэх, мөн хэрэгжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг.

 

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болон 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан газар болон хувийн сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна. Учир нь, талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй, мөн уг хэлцэл хэрэгжээгүй, эрх зүйн үр дагавар агуулаагүй, үүсгээгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч нарын “баталгаа” гэх баримтаар нотлогдож байна. /хх 32-33, 35 дугаар тал/.

 

Харин 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээг мөн зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байна. Учир нь, халхавчлагдсан гэрээ болох 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр талууд уг хэлцлээр эрх, үүрэг хүлээж, хэрэгжүүлэх хүсэл зориг бодитой байгаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн татварын зардлын хэмжээг багаар тогтоолгох зорилгоор байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан газрыг 5 000 000 төгрөгөөр, хувийн сууцыг 5 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, дээрх гэрээгээр талуудад газар болон хувийн сууцыг худалдах-худалдан авах хүсэл зориг байгаагүй байх боловч уг гэрээний үүргийг талууд бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцсон нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хариуцагч нар нь худалдагч Б.Бгаас газар болон хувийн сууцыг худалдан авах, гэрээний төлбөрийг төлөх хүсэл зориг талуудад байгаагүй боловч хэрэгт авагдсан “баталгаа” гэх баримтаар гэрээний талууд дээрх гэрээг байгуулах хүсэл зориг байсан, хууль зүйн үр дагавар үүсгэсэн, мөн гэрээг хэрэгжүүлж улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрх хариуцагч нарт шилжсэн байна.

 

Түүнчлэн, уг гэрээг мөн хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн болон 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тус тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул түүнийг халхавчлах зорилгоор тухайн гэрээг байгуулсан гэж үзэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэлийг бий болгохгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлээр маргааны зүйл болж газар болон хувийн сууцыг захиран зарцуулах бүрэн эрхийг нэхэмжлэгчээс Б.Бд олгосон байх бөгөөд Б.Б нь уг итгэмжлэлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлснийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар хариуцагч нарт холбогдуулан газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгаж, өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч А.Б, Б.Чулуунбор нарт холбогдох, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 гудамж, 268 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18641311770716 дугаартай, улсын бүртгэлийн Г-2205001930 дугаарт бүртгэлтэй, 276 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, улсын бүртгэлийн Ү-2205025493 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 14 гудамж, 268 тоот хаягт байршилтай, 74.25 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг А.Энхтайваны нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж, өмчлөгчөөр тогтоолгоох тухай нэхэмжлэгч А.Энхтайваны нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН