Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/02638

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/02638

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн төлөөлөгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч ӨХХК нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 172.094.664 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай компани нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01229 дүгээр шийдвэрээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст 162.982.480 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133 дүгээр байрны зоорийн давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон үнэлгээчин Вендо ХХК-иас 172.992.378 төгрөгөөр үнэлсний дагуу уг үнэлгээний 70 хувь буюу 121.094.664 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3/3761 тоот мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2013 онд 1 м.кв талбайг 1.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсныг 750.000 төгрөгөөр үнэлж өгөхийг хүссэн боловч шинжээч хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Ө ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт үнэгүйдүүлэн үнэлсэн үнэлгээгээ 70 хувиар тооцож, дуудлага худалдаанд оруулах болсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэдий нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч өөрийн эд хөрөнгөө бодитой, зах зээлийн ханшаар, шударгаар үнэлүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар язгуур эрх байгаа. Энэ эрхийг хөндөж, зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий багаар үнэлж тогтоосон нь цаашлаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байх төдийгүй, дуудлага худалдааны үйл ажиллагааны үр дүнгээс үлдсэн хэсгийг өөрийн өмчлөлдөө авах эрхэд шууд болон шууд бусаар сөргөөр нөлөөлж байна. Хөрөнгө үнэлсэн Вендо ХХК нь зах зээлийн жишиг үнэлгээгээр үнэлсэн боловч үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан баримтаас харахад Вендо ХХК-ийн үнэлгээ ойлгомжгүй, хуульд нийцсэн байхыг зарчмыг зөрчиж хийгдсэн байна. Мөн 1 м.кв талбайг хэдэн төгрөгөөр үнэлээд нийт үнэлгээ гарсан үндэслэл нь тодорхойгүй байна. Иймд уг үнэлгээ нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрх ашгийг хөндсөн учраас хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ныөдрийн 1229 дүгээр шийдвэрээр Ө ХХК-иас 163.955.342 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ө ХХК-ийн өмчлөлийн Ү-1, Ү-2, Ү-3, Ү-4, Ү-5, Ү-6, Ү-7 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт  байрлах зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17360038/047 дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээч болох Вендо ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг тогтоолгосон. Үнэлгээний тайланг би өөрөө бичиж ирүүлдэггүй, үнэлгээний компани ирүүлдэг учраас хуулийн шаардлагад нийцээгүй гэдэг асуудлыг манай байгууллагад холбогдуулан гаргаж байгаа нь учир дутагдалтай байна. Энэхүү үнэлгээний тайланг хуульд нийцэж гарсан, хүчинтэй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг , хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч ӨХХК-ийн захирал Х.О-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн байрлах, зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 172.992.378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2016/01229 дүгээр шийдвэрээр Ө ХХК-иас татварын өр 162.982.480 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас уг шүүхийн шийдвэр болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17360038/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч Өргөө майнингХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 17360038/04 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч Ө ХХК-ийн өмчлөлийн хөрөнгөд үнэлгээ тогтоохоор ВендоХХК-ийг шинжээчээр томилжээ.

ВендоХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан хаягт байрлах, зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд 172.992.378 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч Ө гХХК нь хөрөнгийг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2, 9.3-т заасан шаардлагыг хангаагүй, хэрхэн үнэлсэн үндэслэл тодорхойгүй гэсэн үндэслэлээр эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь ВендоХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь ӨХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 133/4 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 1-1, 1-2, 1-3, 1-4, 2-1, 2-2, 2-3 тоот хаягт байрлах, зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэгт байрлах, зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн 1 м.кв талбайг 750.000 төгрөгөөр үнэлүүлэхээр, төлбөр авагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 1 м.кв талбайг 500.000 төгрөгөөр үнэлүүлэхээр тус тус санал гаргасан тул шийдвэр гүйцэтгэгч ВендоХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтээс үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн хандлагыг ашиглан өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж 1 м.кв талбайн хэмжээ 797.198 төгрөгөөр тогтоосон нь төлбөр төлөгчийн санал болгосон үнээс өндөр байх тул зах зээлийн ханшаас хэтэрхий багаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас барьцааны эд хөрөнгийг үнийг дахин шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Итгэлт-эстимэйтХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь уг эд хөрөнгүүдийг үнийг 1м.кв талбайн үнийг 756.500 төгрөгөөр тогтоож, нийт 163.942.880 төгрөгөөр үнэлжээ.

Дээрх Итгэлт-эстимэйтХХК-ийн шинжээчийн дүгнэлттэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн ВендоХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг харьцуулахад зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т заасан зарим шаардлагад нийцээгүй байгаа боловч энэ нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй, зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасан тул шийдвэр гүйцэтгэгчээс Вендо ХХК-ийн үнэлгээний 70 хувь болох 121.094.664 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосныг буруутгах боломжгүй юм.

Иймд төлбөр төлөгч Ө ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ӨгХХК-иас нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох 300.000 төгрөгийг гаргуулж шинжээч Итгэлт-ЭстимэйтХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн 000 тоот хаягт байрлах, зоорийн давхрын үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 172.992.378 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч ӨргөөХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө ХХК-иас нөхөн төлүүлэх шүүхийн зардал 300.000 төгрөгийг гаргуулж шинжээч Итгэлт-ЭстимэйтХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн авж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР