Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1025

 

Дар.. аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дар.. аймаг, Шарын гол сум .. баг, .. гудамж ..тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Б.Ц-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ..дүүрэг, .. хороо, .. тоотод байрлах Л-И ХХК-д холбогдох

 

Дархан сумын ..-р баг, ..-р хороолол, .. байрны ..тоот ..мкв ..орон сууц болон .. давхарт байрлах автомашины зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээг болон байрны засварын зардлын үнэ 1 492 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, хариуцагч Л-И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Б.Ц миний бие 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Л-И ХХК-тай орон сууц захиалгын гэрээ болон автомашины зогсоол худалдан авах тухай гэрээ байгуулж, байрны болон зогсоолын төлбөрт 90 606 000 төгрөгийг Л-И ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .. тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулан ..орон сууц болон автомашины зогсоол худалдаж авсан. Мөн байрны цахилгаан, сангийн холболт, дотор засал хийлгэх зэрэг нийт 1 492 250 төгрөгийг бидний зүгээс зарцуулсан. Тухайн үед дээрх орон сууцыг улсын комисс хүлээн аваагүй байсан тул улсын бүртгэлийн гэрчилгээг комисс хүлээн авсны дараа олгоно, тэр болтол хүлээж бай гэж хэлсэн. 2017 оны үед улсын комисс дээрх орон сууцыг албан ёсоор хүлээж авсан боловч янз бүрийн шалтгаан хэлж гэрчилгээг гаргаж өгөөгүй. Бидний зүгээс гэрчилгээг гаргуулах талаар удаа дараа шаардсан одоо болтол улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөлгүй биднийг хохироож байна. Иймд ..орон сууцны болон автомашины зогсоолын гэрчилгээ, анх байранд орохдоо байрны засварт зарцуулсан 1 492 250 төгрөгийг Л-И ХХК-аар дамжуулан Дар.. аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах, засварын зардлын мөнгийг Л-И ХХК-аас гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Л-И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө биш юм. Б.Ц гэрчилгээг гаргуулна гэж байгаа болохоос биш өмчлөгчөөр тогтоолгоно гээгүй. Улсын комисс 2016 оны .. дүгээр сарын 02-ны өдөр уг байрыг хүлээж авсан байсан. Б.Ц 2016 оны 12 дугаар сарын 25-нд орсон гэж байна. Тэгээд засвар хийсэн гэж байна. Гэтэл захиалгын гэрээндээ ямар засвар хийснээ тусгах ёстой байсан одоо тусгаагүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ц ..м2, ..орон сууц, автомашины зогсоол гэж захиалсан гэж байна. Гэтэл  захиалгын гэрээгээ өөрөө улсын бүртгэлийн газар очиж бүртгүүлэх ёстой байсан тэгээгүй, бас намайг ажил авснаас хойш ирж уулзаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө биелүүлээгүй. Компани бол 3 хөрөнгө оруулагчдадаа байраа хувааж өгсөн. Урдны захирал нягтлан нараас ямар ч баримт бичиг хүлээлгэж өгөөгүй, тамга өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

           

            Гуравдагч этгээд Д.Б түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Л-И ХХК-тай 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дар.. аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хороололд баригдахаар болсон .. айлын .. мкв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтанд орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, хамтран ажилласан. Л-И ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л-И ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Л-И ХХК нь гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд хөрөнгө оруулагч талд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргийг хүлээсэн болно. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын ..-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан Дар.. аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хорооллын .. хотхоны .. блокын ..тоот орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын ..-ний өдөр Д.Б-гийн барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл хариуцагч Л-И ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн ...талууд аливаа гэрээ хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэснийг болон Д.Б-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б.Ц гэгч хүнтэй 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Д.Б-гийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. Л-И ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч Д.Б-гийн эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Д.Б нь .. дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л-И ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг .. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаар захирамжаар баталгаажуулсан.

Уг захирамжийн дагуу Л-И ХХК нь Д.Бд 2 500 000 000 төгрөгийг 2017 оны .. дүгээр сарын 22-ны өдөр төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, барьцаалагдсан байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хороололын .. хотхоны .. блокын ..тоот орон сууц болон бусад орон сууцнуудыг Д.Бгийн өмчлөх шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Ийнхүү уг асуудлаар Л-И ХХК нь хөрөнгө оруулагч миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, Б.Ц нь өнөөдрийг хүртэл миний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний өмчлөх эрх зөрчигдөөд байна. Иймд хариуцагч Б.Ц-ыг Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хорооллын .. хотхоны .. байрны ..тоот орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Сая Б.Ц “Л-И” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэж яриад байна. Гэрчилгээ гараагүй байхад яаж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах вэ?, ийм учраас бүх зүйл захиалгын гэрээгээр байгуулагдах ёстой. Б.Ц төлбөрөө бүрэн шилжүүлсэн, маргааш нь байрандаа орсон гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Л-И ХХК-д холбогдуулан Дархан сумын ..-р баг, ..-р хорооллын .. байрны ..тоот ..мкв ..орон сууц болон .. давхарт байрлах автомашины зогсоолын улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, байрны засварын зардлын үнэ 1 492 250 төгрөг гаргуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б нь Б.Цыг орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн бие даасан шаардлага тус тус гаргасан байна.

 

Хариуцагч Л-И ХХК нь өмнөх захирал А.Лхагвасүрэнтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрийг авсан байдаг. Компанийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу өрөндөө авахад санхүүгийн бичиг, баримт байхгүй зөвхөн тамга, тэмдэг л авсан, Д.Бтай байгуулсан гэрээний дагуу орон сууцыг Д.Бгийн өмчлөлд шилжүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эоос шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад ... Б.Ц нь Л-И ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 104 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, мөн өдрөө Дархан сумын ..-р баг, ..-р хорооллын .. байрны ..тоот ..мкв ..орон сууц болон .. давхарт байрлах автомашины зогсоолын төлбөрийн нийт төлбөр 90 606 000 төгрөгийг Л-И ХХК-ийн дансанд шилжүүлээд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байрыг эзэмшилдээ авч 3 жил амьдарч байгаа үндэслэлээр орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах шаардлага гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Л-И ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 104 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж гүйцэтгэгч Л-И ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. дугаар хорооллын нутаг дэвсгэрт .. нэртэй .. айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтанд оруулах, захиалагч тус байрны Б блокны 2 дугаар орцны 4 давхрын ..тоот, ..мкв талбай бүхий орон байрыг захиалж үнийг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний 2.1-д захиалагчийн сонгон захиалсан байрны нийт үнэ 78 606 000 төгрөг, 2.3-д байр болон автомашины зогсоолын үнийг төлөх хуваарийг хавсралт 2-оор тохиролцож, байрны үнийг Худалдаа хөгжлийн банкны 46 400 4610 тоот дансанд шилжүүлэхээр гол нөхцлийн талаар тохиролцож гэрээ байгуулсан байна.

 

Мөн талууд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Авто зогсоол захиалгаар бариулах гэрээгээр гүйцэтгэгч нь Дар.. аймаг, Дархан сум .. дүгээр баг, .. дугаар хорооллын нутаг дэвсгэрт .. нэртэй .. айлын орон сууцны авто зогсоолыг барьж ашиглалтад оруулах, захиалагч тус байрны 15 тоот .. мкв талбай бүхий авто зогсоолыг захиалж үнийг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц нь гэрээ хийсэн өдрөө буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байр болон авто зогсоолын төлбөр нийт 90 606 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу Л-И ХХК-ийн худалдаа хөгжлийн банкны .. тоот дансанд шилжүүлж, байр болон авто зогсоолыг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эзэмшилдээ авч эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлэг, талуудын тайлбараар тогтоогдож энэ талаар маргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар талууд нь Орон сууц захиалгаар бариулах гэрээ нэртэйгээр байгуулсан боловч гэрээ байгуулсан өдрөө орон сууц болон авто зогсоолын төлбөр төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан зэрэг нь нэхэмжлэгч төлбөрөө төлж орон сууц захиалан бариулж байгаа буюу ямар нэгэн үр дагавар бий болгох  зорилго тогтоогдохгүй байх бөгөөд харин нэгэнт бэлэн болсон эд хөрөнгийг төлбөр төлж өөрийн эзэмшилдээ авснаар талуудын хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Хариуцагч Л-И ХХК нь гэрээний 3.6-д заасан Барилгыг улсын комисс хүлээн авсны дараа захиалсан байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн захиалагчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй өгөх үүрэгтэй, 5.2-т Байрыг хүлээлгэн өгөх товыг гүйцэтгэгч нь нэг долоо хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэх бөгөөд захиалагч тал нь 100 хувь төлбөрөө хийсэн тохиолдолд гүйцэтгэгчийн төлөөлөгч ба захиалагч байрыг нэг бүрчлэн үзэж шалгасны үндсэн дээр орон сууц хүлээлгэн өгөх ба авах тухай актанд гарын үсэг зурснаар байрыг захиалагчийн эзэмшилд, ашиглалтанд хүлээлгэн өгсөнд тооцно гэж тохирчээ.

 

Хариуцагч Л-И ХХК нь нэхэмжлэгч Б.Ц-т орон сууц болон автозогсоолыг түүний эзэмшилд хүлээлгэн өгсөн боловч өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Цын нэр дээр шилжүүлээгүй байна.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б-гаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .. дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөрөнгө оруулагч Д.Б нь Дархан сумын ..-р баг, ..-р хороололд байрлах, гүйцэтгэх талын эзэмших эрхийн гэрчилгээтэй .. мкв талбай бүхий газарт Дар.. аймгийн ЗДТГ-тай 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 02 тоот гэрээний үндсэн дээр барих гэж буй .. айлын .. мкв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогыг тэргүүн ээлжинд ашиг авахаар тохиролцсон байна.

 

Дээрх гэрээг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр, 2016 оны 3 дугаар сарын ..-ний өдөр тус тус сунгаж, 2016 оны 3 дугаар сарын ..-ний өдрийн .. дугаартай Барьцааны гэрээгээр дээрх баригдаж буй орон сууцны барилгаас .. мкв талбайг 750 000 төгрөгөөр тооцон гэрээний хавсралтад заасан нийт 2667,22 талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалагчид барьцаалахаар тохиролцсон байх бөгөөд гэрээний хавсралтад маргааны зүйл болох Б блокны 2 дугаар орцны 4 давхарын С байрлалд байх ..тоот ..мкв орон сууц бичигдсэн байна.

 

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн .. дугаартай албан бичигт маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр Д.Б бүртгэлтэй байна, уг эд хөрөнгөнд өнөөдрийн байдлаар 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн иргэн О.Б, Л-И ХХК-тай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, мөн .. Б.Г-ийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтээр шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байна гэж ирүүлсэн байна.

 

.. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн .. дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч Д.Б, эвлэрэлд уригдагч Л-И ХХК нар нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр Д.Б нь өргөдлийн шаардлага 3 тэрбум төгрөгийн алданги 500 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2 500 000 000 төгрөгийг уригдсан тал Л-И ХХК нь хүлээн зөвшөөрч 2017 оны .. дүгээр сарын 22-ны дотор төлж дуусгахаар тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Л-И ХХК-аас төлбөр авагч Д.Б гийн өмчлөлд .. ХХК-ийн өмчлөлийн 44 орон сууцыг шилжүүлсэн болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс эрхийн улсын бүртгэлийн .. дугаартай хувийн хэргээс ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 61-90/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Б нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргааны зүйл болох Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, ..-р хороолол, .. байрны ..тоотын хууль ёсны өмчлөгч болсон тул орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа Б.Ц-ыг албадан гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлийг ... 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Л-И ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн эхний хөрөнгө оруулалтын сунгасан гэрээ, 2016 оны 3 дугаар сарын ..-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээгээр маргааны зүйл болох орон сууцыг миний барьцаанд бүртгэсэн, гэтэл Л-И ХХК нь ...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэснийг болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Б.Ц гэгчтэй 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээний үндсэн дээр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Л-И ХХК-ийн хооронд хийгдсэн Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг гуравдагч этгээдийн барьцаанд байгаа талаар мэдэх боломжгүй, гуравдагч этгээд нь хэлцэл хийх зөвшөөрлийг талуудад нэгэн адил мэдээлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан боловч нэхэмжлэгч Б.Ц нь хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Иймд Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан сумын ..-р баг, ..-р хороолол, .. байрны ..тоот ..мкв ..орон сууц болон тус байрны 15 тоот .. мкв талбай бүхий авто зогсоолын хууль ёсны өмчлөгч нь Б.Ц болохыг тогтоож, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн .. дүгээр зүйлийн ...3-д зааснаар дээрх орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг Дар.. аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй.

 

 Нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авах үед хүн амьдрах шаардлага хангаагүй, шалгүй, цахилгаан залгуулаагүй, гоожуур тавигдаагүй зэрэг доголдолтой байсан бөгөөд доголдлыг засаад орж бай, дараа нь нийтээрээ хийгдэнэ гэсэн боловч энэ талаар арга хэмжээ аваагүй гэсэн үндэслэлээр засварын зардал 1 492 250 төгрөг шаардаж, нотлох баримтаар барилгын материал худалдан авсан зарлагын баримтуудыг ирүүлжээ.

 

 Хариуцагч нь бид орон сууцны барилгыг хэдийд ашиглалтад орсон талаар мэдэхгүй, улсын комиссын акт хэзээ гарсныг мэдэхгүй, энэ талаар ямар ч баримт сэлт компанийг хүлээн авахад ирээгүй, өмнөх захирал А.Л мэдэж байгаа, нэхэмжлэгч Б.Ц нь Л захиралтай гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

 Хэрэгт авагдсан Л-И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр компанийг 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үүсгэн байгуулж захирлаар А.Л-г, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 нэмэгдэж, 1 хасагдаж  үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэж, захирлаар Ц.Б-г, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Т.Ч-ыг захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн байна.

 

 Хариуцагч нь гэрээний үүргийг тухайн үед захирлаар ажиллаж байсан А.Лхагвасүрэн хариуцна гэж маргаж байгаа боловч хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үр дагаврыг хариуцах үндэслэлгүй бөгөөд А.Л-г цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

 

 Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д Гүйцэтгэгч нь түлхүүр хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байрыг захиалагчид актаар хүлээлгэн өгнө, актанд байрны үндсэн болон дайвар хийц, засал чимэглэл, тоноглол, тэдгээрийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагаа, чанарын үзүүлэлт, тоо хэмжээ, иж бүрдлийн тухай тодорхой тусгасан байна гэж заасан боловч гүйцэтгэгч буюу хариуцагч Л-И ХХК-ийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд хэдийгээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан хугацаа өнгөрсөн боловч Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, 14.7.Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж зааснаар хариуцагч Л-И ХХК хохирлыг хариуцах үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 59 200 төгрөгийн зарлагын баримтад ямар байгууллагаас хэнд олгосон болон хэнд хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, байгууллагын тамга дарагдаагүй, БМД-ээс 2017 оны 12 дугаар сарын ..-ны өдөр олгосон зарлагын падаанд хэнд олгосон болон хэн хүлээж авсан эсэх нь тодорхойгүй, 100 000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт нь хэнд ямар зорилгоор шилжүүлсэн талаар тодорхойгүй нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд Д.б  ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 143 200 төгрөгийн зарлагын баримт, Дархан болор талст ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 51 950 төгрөгийн зарлагын баримт, Д.б.т ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1 ..5 400 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, нийт 1 310 550 төгрөгийг хариуцагч Л-И ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгох нь зүйтэй.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..5 дугаар зүйлийн ..5.2.2, ..5.2.3 дахь хэсэг, ..6, ..8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 -д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ыг Дархан сумын ..-р баг, ..-р хороолол, .. байрны ..тоот ..мкв талбайтай, ..орон сууц болон тус байрны .. давхарт байрлах .. тоот .. мкв талбай бүхий авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоож, хариуцагч Л-И ХХК-аас 1 310 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц-т олгож, үлдэх 181 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн .. дүгээр зүйлийн ...3-д зааснаар Дархан сумын ..-р баг, ..-р хороолол, .. байрны ..тоот ..мкв ..орон сууц болон тус байрны 15 тоот .. мкв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр Б.Ц-ыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л-И ХХК-аас 176 319 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5 226 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..9 дүгээр зүйлийн               ..9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дар.. аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АЛТАНТУЯА