| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2021/0799/З |
| Дугаар | 221/МА2023/0292 |
| Огноо | 2023-05-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2023/0292
Б.Аийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М
Нэхэмжлэгч: Б.А
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 тоот татгалзал хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх саналыг 2022 оны Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал боловсруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, уг санал орсон 2022 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК /хуучнаар шаазан ваарны үйлдвэр/-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх эсэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг иргэн Б.Ат эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0093 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2021/0799/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Алтанчмиэг нь нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 тоот татгалзал хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх саналыг 2022 оны Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал боловсруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, уг санал орсон 2022 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК /хуучнаар шаазан ваарны үйлдвэр/-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх эсэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг иргэн Б.Ат эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0093 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.2, 21.2.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Аийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 93 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
3.1. Хэргийн үйл баримтын тухайд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 404 дүгээр магадлалын агуулга нь “Р” ХХК-д эзэмшүүлсэн байсан газар нь Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 400 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй тул нийтийн эзэмшилд шилжсэн тул одоо талуудын хооронд орц гарцтай холбоотой маргаан байхгүй гэсэн утгатай юм. “Р” ХХК нь тус газрыг эзэшихийг хүссэн хүсэлт өргөдөл, нэхэмжлэл гаргаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх “Р” ХХК болон Б.А хэн аль нь тус газрыг эзэмших гэж маргаж байгаа гэж тайлбарлаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалаар хэн алинд нь эзэмшүүлэхгүй байх нь зүйтэй, нийтийн эзэмшилд үлдээнэ гэсэн байдлаар ойлгож тайлбарласан нь буруу байна. Иймээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5 дахь хэсгийн дүгнэлт бодит байдал нийцэхгй, үндэслэлгүй дүгнэлт болжээ.
3.2. Нэхэмжлэгчийн эхний шаардлага нь эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх төрлийн шаардлага гаргасан. Үүнийг шүүх үгүйсгэхдээ “энэ талаар эрх зүйн маргаан байхгүй, ийм үйл баримт шүүхэд тогтоогдохгүй байна” гэсэн нь үндэслэлгүй юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 02-06/3072 тоот албан бичгээр газар эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгөхдөө “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэсэн заалтыг зөрчиж байна гэж газар эзэмшигчийн үүрэгтэй холбоотой хуулийн заалтыг баримтлан хариу өгсөн байдаг. Учир нь Б.Аийн эзэмшихийг хүсч байгаа газар нь дээр дурдсанчлан Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны 400 дугаар тогтоолын дагуу “нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар “Р” ХХК-д нэмж олгосон газар нь одоо хүчингүй болж нийтийн эзэмшилд шилжсэн тул бусдын газартай ямар нэгэн давхцал үүсэхгүй бөгөөд газар эзэмших эрхтэй холбоотой зөрчил үүсэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх маргаан байхгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
3.3. Нэхэмжлэгчийн 3 дахь шаардлага нь газар эзэмшүүлэхийг даалгах төрлийн шаардлага болно. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалыг буруу ойлгож тайлбарласан ба энэ хүрээндээ өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж андуурч үзсэн нь үндэслэлгүй. Энэ талаарх дэлгэрэнгүй тайлбарыг энэхүү гомдлын 1-д бичсэн болно.
3.4. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.2, 21.2.3 дахь заалтад заасан хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гарах эрх зүйн актыг гадагш чиглэсэн байх шинжийг агуулахгүй тул захиргааны акт биш гэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу юм. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хангах” нь газрын харилцаанд баримтлах зарчим юм. Тэр ч утгаараа иргэн, аж ахуйн нэгж байгууллага эзэмшихийг хүссэн газраа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах өргөдөл гаргаж, төлөвлөгөөнд тусгагдсаны дараа газраа эзэмшдэг практиктай. Энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хангаж буй байдал юм. Иргэн төлөвлөгөөг баталдаггүй учраас энэ нь захиргааны чиг үүрэг юм.
3.5. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч нар нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, хууль бус татгалзал гаргаж байгаа тул үүнтэй холбоотой маргааныг шууд захиргааны актын маргаан гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн захиргааны актын шинжийг шалгаж буй дүгнэлт нь буруу юм. Захиргааны акт гэж шалгасан ч гэсэн зөвхөн дотоод зохион байгуулалтыг агуулаагүй, гадагш чиглэн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шинж байгаа учраас анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.Аээс “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 тоот татгалзал хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх саналыг 2022 оны Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал боловсруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, уг санал орсон 2022 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК /хуучнаар шаазан ваарны үйлдвэр/-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх эсэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг иргэн Б.Ат эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хянаад бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцжээ.
3. Нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэвэл.
3.1. “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх” шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх “... Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороон нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой 586 м.кв газрыг Б.А эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх эрх зүйн маргаан байхгүй, ийм үйл баримт шүүхэд тогтоогдохгүй байна” гэж дүгнэн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3.1.1. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр “М” ХХК, Б.А нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох, гуравдагч этгээдээр “Р” ХХК оролцсон, “нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010650 дугаартай өмчлөх эрхийн 000096688 дугаар гэрчилгээтэй цахилгааны дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа 175 м.кв газрыг “М” ХХК-д эзэмших эрхтэй болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 175 м.кв газрыг “М” ХХК-д олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлалаар “... нийслэлийн Засаг даргын 2015 оны А/676 дугаар захирамжаар “Р” ХХК-д олгосон 5,008 м.кв газрыг олгосонтой хэргийн оролцогчид маргаагүй байхад түдгэлзүүлж, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөх ноцтой үр дагаварт хүргэхээр шийдэл болсон байх тул А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд газар нэмж олгосон хэсгийг түдгэлзүүлэхээр өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 400 дүгээр тогтоолоор “нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Р” ХХК-д газар нэмж олгосон хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Энэ хугацаанд хариуцагч нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тул 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “Р” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон байна.
3.1.2. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 179 дүгээр шийдвэрээр “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох, гуравдагч этгээдээр “М” ХХК, Б.А нар оролцсон “Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Р” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5,770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалаар “... нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгч “Р” ХХК-д 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676 тоот захирамжаар 5,008 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар эзэмших эрх хуучин хэвээр үлдэж, маргаан бүхий 762 м.кв газар нь нийтийн эзэмшилд шилжих ийм үр дагаварт хүргэх зорилгоор хариуцагчийн зүгээс захиргааны шинэ акт гаргаагүй байна ... энэ тохиолдолд шүүх захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй, талуудад газар эзэмшүүлэх захиргааны шинэ акт гаргах эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байна ... өөрөөр хэлбэл газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр үлдээсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан байх ба Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 355 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.1.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшихтэй холбоотой талуудын хооронд үүссэн газрын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн дээрх магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүх нэхэмжлэгч Б.А маргаан бүхий газрыг эзэмших нь бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болохыг тогтоож, хариуцагч нарыг хүлээн зөвшөөрүүлэх шийдвэр гаргах боломжгүй.
3.2. “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 тоот татгалзал хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
3.2.1. Нэхэмжлэгч Б.Аээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв талбай бүхий газрыг эзэмших хүсэлтийг нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус гаргасан байх ба хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3072 дугаар албан бичгээр “... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсгийг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй”, мөн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/5562 дугаар албан бичгээр “... иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэдэг тул хүсэлтийг нь хангах боломжгүй” гэсэн хариуг өгчээ.
Нэхэмжлэгч Б.Ат хариу хүргүүлсэн дээрх албан бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй болохоо илэрхийлсэн бөгөөд дээр дурдсанаар хариуцагчаас газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрч, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан ... зохих шатны Засаг дарга” шийдвэрлэхээр заасантай нийцсэн байх тул захиргааны байгууллага гомдол, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.
3.3. “Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх саналыг 2022 оны Нийслэлийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах санал боловсруулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, уг санал орсон 2022 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулахаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК /хуучнаар шаазан ваарны үйлдвэр/-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг эзэмшүүлэх эсэх асуудлаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын саналыг авахыг нийслэлийн Засаг даргад даалгуулах, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр, “М” ХХК-ийн хойно байрлах Х-5311445.683, Ү-642658.336, Н-1314.310 солбицолтой, 586 м.кв газрыг иргэн Б.Ат эзэмшүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлагын тухайд:
Нэхэмжлэлийн дээрх шаардлагад дурдсан газар эзэмшүүлэх саналыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах, санал боловсруулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, газар эзэмшүүлэхтэй холбоотой саналыг дүүргийн Засаг даргаас авах, газар эзэмшүүлэх эрх нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус зааснаар захиргааны байгууллагад хадгалагддаг.
3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэхээр заасан энэ тохиолдолд хариуцагч нараас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, эсхүл түүний хүсэлт, гомдлыг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байхаас гадна маргаж буй 586 м.кв газрыг дээрх байдлаар нийтийн эзэмшилд үлдээж шийдвэрлэсэн тул уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, улмаар нэхэмжлэгч Б.Ат эзэмшүүлэхийг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Б.А” гэж нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2023/0093 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Б.Алтанцэцэгийн” гэснийг “Б.Аийн” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ