Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2019/01333

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 18 өдөр

     Дугаар 142/ШШ2019/01333

Орхон аймаг

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Хөтөл 12-6 тоотод оршин суух, Б.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-20-40 тоотод оршин суух, А.Х  холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Н, хариуцагч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Бадамдаш овогтой Номин-Эрдэнэ нь нөхөр Аюурзана овогтой Хишигсайхантай 2012 оны 04дүгээр сард танилуцаж 7 жил хамтран амьдарч дундаасаа охин, хүү 2 хүүхэдтэй.Энэ бүх хугацаанд жаргал, зовлон гээд бүхий л зүйлийг үзэж туулсан. Нөхөр маань өөр хүүхэнтэй болж байнга л хуурч мэхэлдэг байсан. Одоо өөр хүнтэй суух болсоноор салья гэдэг хүсэлтийг нөхөр маань өөрөө гаргасан. Би хүүхдүүдээ элэг бүтэн байлгах гэж бүх зүйлийг нь уучилж тэвчиж ирсэн. Гэхдээ би салах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үедээ хүүгээ минийх биш гэдэг байсан ч одоо хүүгээ хүлээн зөвшөөрдөг болсон. Харин охиноо минийх биш гээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ бүхий л үйлдэлд нь би маш их гомдож байна. Хүү, охин хоёроо миний халамжинд өгөхийг эцэг нь зөвшөөрч байгаа. Охин Хан-Үжинд эцэг тогтоолгох генийн шинжилгээ хийлгэх, хүү, охин хоёртоо эцгээс нь тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Энэ байдлыг минь харгалзан үзэж хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие А.Х нь өөрийн хүү болох Х.Хантэргэлийг өөрөө дээрээ өсгөж, хүмүүжүүлэх хүсэлтэй байна. Охин Хан-Үжинд шинжилгээ өгсний дараа тэтгэлэг тогтоолгож өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч А.Хд холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Хэцэг мөн эсэхийг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Х.Хан-Үжин, Х.Хантэргэл нарыг эцгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна.

Б.Н, А.Х нар нь 2012 оноос гэр бүл болж эхнэр, нөхрийн журмаар амьдарч байсан боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, хамтран амьдрах хугацаандаа 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүү Х.Хантэргэл, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр охин Х.Хан-Үжин нарыг төрүүлсэн, хүүхдүүдийг эцгээр нь овоглодог болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг хүлээн авсны дараа 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Хан-Үжинг өөрийнх нь хүүхэд мөн эсэхэд эргэлзэж, хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул түүний хүсэлтээр төрсөн эцэг нь мөн эсэх талаар шүүх шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4671 дугаартай дүгнэлтээр А.Х нь охин Х.Хбиологийн эцэг байх магадлал 99.99 хувь гэж гарсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлт гаргасан байна.

Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаантай байсан тул хүү Х.Хантэргэлийн амьдрах орчин нөхцөл, эцэг, эхийн анхаарал халамжийн талаар шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээр эцэг, эхийн хэн аль нь дасан зохицох чадвартай, сэтгэлийн хаттай хэдий ч эх нь сэтгэл гутралттай, түр зуурын түгшүүртэй, хүү ээждээ илүү ээнэгшилтэй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Хүүхдүүд нь төрсний цагаасаа эхлэн эхийн хамт амьдарч байгаа хэдий ч талууд харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр  Б.Н нь 2 хүүхдээ эцгийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Зохигчид 2 хүүхдээ нэг нэгээр нь асрамжиндаа авна гэж байсан боловч Б.Н 2 хүүхдээ салгахгүй, хамт нэг дор байлгах нь илүү тохиромжтой гэж үзсэний үндсэн дээр ийм шийдэлд хүрчээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, сэтгэл гутралтай, түр зуурын түгшүүртэй байгаа байдлыг шүүх харгалзан үзэж хүүхдүүдийг эцгийнх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Хтөрсөн эцэг нь А.Х мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Х.Хан-Үжин, 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү Х.Хантэргэл нарыг эцэг А.Хишигсайхны асрамжид үлдээсүгэй.

2. ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН