Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2019/03413

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн өөрийн өмчлөлийн лоткиноос Э Х У ХХК-ийн дулааны шугамыг албадан гаргуулах, өөрийн өмчлөлийн цахилгааны шонгоос Э Х У ХХК-ийн эзэмшлийн цахилгааны утсыг албадан салгуулах тухай шаардлагыг хангаж, дулааны сувгийн тэвш буюу лотки ашигласан хугацааны төлбөрт 5.060.000 төгрөг гаргуулах, цахилгааны шон ашиглуулсаны төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулах, өөрийн өмчлөлийн цахилгааны шонгоос Э ХХК-ийн эзэмшлийн цахилгааны утсыг албадан салгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн газар хууль бус эзэмшлээс албадан чөлөөүүлж, дулааны сувгийн тэвш буюу лоткийг ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331.260 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ