Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

2017,01,26

 

 

 

ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

Õýðãèéí инäåêñ: 171/2017/0046/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí шүүх хуралдааныг  ø¿¿ã÷ П.Баттулга äàðãàëæ

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãаар Г.Дашдаваа,

Улñûí ÿëëàã÷аар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.***,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа

Хохирогч ***,

Шүүгдэгч *** íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä íýýëòòýé õèéсэн шүүх хуралдаанаар,

 

Äархан-Уул àéìãèéí Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус заасан гэмт хэрэгт ***д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí ýð¿¿ãèéí 201609000814 дугаартай õýðãèéã 2017 îíû 01 дүгээр сарын 09-ний ºäºð хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Ø¿¿ãäýã÷ийí áèåèéí áàéöààëò:

Монгол Улсын иргэн, ***-нд Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Урд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байсан, ухаан мэдрэл бүрэн, *** Регистрийн дугаар ***

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** íü 2015 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *** авто угаалгын газарт нэвтрэн орж 39 инчийн БСБ загварын өнгөт зурагт хулгайлан авч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж баг Элит хотхоны *** тоотод хамтран амьдарч байсан иргэн ***ийн өмчлөлийн Эйч Пи загварын зөөврийн компьютрийг хулгайлан авч 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргийн  нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудалд хонохоор өрөө авч ороод тус буудлын 6а, 66 тоот өрөөнүүдээс 32 инчийн Элко загварын тус бүр нь 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй 2 ширхэг өнгөт зурагт хулгайлан авч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороололд оршин суух иргэн ***ын хашаанаас ***, *** нарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун загварын ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлан авч 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухаан их сургууль-ийн харъяа Эрдмийн өргөө сургуулийн оюутан ***ын эзэмшлийн Самсунг Галакси Эс-4 загварын гар утсыг шунахай сэдэлтээр ...дуу, зураг татаад эргүүлээд өгье хэмээн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж аваад Багануур дүүрэгт байх ломбарданд барьцаанд тавьж 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж яллагдагчаар татагдсан байхдаа түүнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсныг зөрчиж 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус õîëáîãäæýý. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***н мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2015 оны 10 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-ийн *** авто угаалгын газрын хаалгаар хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн БСБ зурагт хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би тэр шөнөдөө суудлаар Орхон аймаг явж хулгайлсан зурагтаа Орхон аймгийн Баян-Өндөр сум 5 дугаар микрийн 1 дүгээр байранд байдаг ломбарданд өөрийн бичиг баримт, нэрээрээ тавьсан. Тэгээд Орхон аймагт байж байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сард *** гэдэг эмэгтэйтэй танилцаж хамтран амьдрах болсон. Тэгээд би 2016 оны 2 дугаар сарын      21-ний өдөр ***ээс гэрийн түлхүүр аваад би түрүүлээд харьж байя гэж хэлээд гэрт очоод ***ийн Эйч пи загварын нөүтбүүкийг өөрт нь хэлэлгүй аваад Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар микрийн ломбарданд 200.000 төгрөгийн барьцаанд өөрийнхөө бичиг баримтаар тавиад тэр оройдоо жижиг тэргээр Улаанбаатар орсон. Тэгээд би Улаанбаатар хотод очоод Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийн оюутны байранд байр хөлсөлж суусан. Би орохдооУрьд нь оюутан байсан. Эмчилгээ хийлгэх гэж байгаа. 1 сар өрөө хэрэгтэй байна гэж хэлээд 1 сарын төлбөр болох 70.000 мянган төгрөг байрны багшид төлж тэнд нэг өрөөнд байрласан. Тэгээд тэр сургуулийн оюутны байранд амьдарч байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдөр тэр оюутны байранд байсан ***ын Самсунг галакси   эс-4 маркийн гар утсыг, ***ын Самсунг галакси Эс-2 НР маркийн гар утсыг, ***гийн дэлгэц эвдэрхий ай поне-4 маркийн гар утсыг Улаанбаатар хотын гар утасны худалдааны Тэди төв дээр очиж Самсунг галакси Эс-2 НР, дэлгэц эвдэрхий ай поне-4 маркийн гар утаснуудыг нийлүүлээд 40.000 төгрөгт өгсөн. Тэгээд хотод 1-2 хонож байгаад Багануур руу явсан. Би Багануур дүүрэгт 18 цагийн үед очсон байхаа. *** гэдэг буудалд орсон. Би тэр буудалд ороод байж байхдаа өрөөнөөс нь Элко маркийн 32 инчийн 2 ширхэг хавтгай дэлгэцтэй өнгөт зурагт хулгайлж буудлын цонхоор гараад Улаанбаатар хот руу таксинд суугаад явсан. Би тэгээд Улаанбаатар хотод орой 21 цаг өнгөрч байхад очоод 3 дугаар хорооллын тэнд байдаг нэг ломбарданд зурагтаа 200.000 мянган төгрөгийн барьцаанд тавьсан. Би барьцаанд тавихдаа өөрийн бичиг баримтын лавлагаагаар тавьсан юм. Би тэгээд Улаанбаатар хотод хэд хонож байгаад Булган аймаг ороод найз ***тай уулзаж мотоциклыг нь гуйж аваад цаашаа Архангай аймаг орсон. “...2016 оны 02 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Өгийнуур суманд найз Буяатай / бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ уулзаад хамт архи ууж байгаад Буяагийн найзынх нь мотоциклыг ойрхон машин хараад ирье гэж аваад тэр чигээрээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын захын баруун хойд талын бензин колонкийн хүнд 300.000 төгрөгийн барьцаанд үлдээгээд явсан. Миний авч явсан мотоцикл ногоон өнгийн мотоцикл байсан би маркийг нь мэдэхгүй байна...

Надад нэмж сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. *** прокурор надад явж болно оо холбоотой байгаарай гэж хэлсэн. Тэгээд би 1016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ***т рүү гэр лүүгээ хариад тэгээд эргэж Дарханд ирээгүй. Мөрдөн байцаагчтай 2016 оны 09 дүгээр сарын 25-ны үед Улаанбаатар хотод таарч хохирогч нартай уулзаж явж байгаа талаараа ярьж прокуророос зөвшөөрөл аваад явж байгаа гэж хэлж ярьсан. Тэгээд тэрнээс хойш би ер холбоо бариагүй. Би өмгөөлөгч болон мөрдөн байцаагчийн утасны дугаарыг мэдэж байсан. Үйлдсэн хэргээ бүгдийг нь ярьсан. Худлаа мэдүүлэг өгсөн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1хх 99-100, 169-170, 2 хх 102, 111-112, 215-216/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Анх 2016 оны 10 дугаар сарын 22-ны шөнө манай машин угаалгын газраас зурагт хулгай хийсэн байсан. *** нь ирэхдээ ямар ч бичиг баримтгүй байсан. Цэргээс халагдаж ирсэн, гэр хөдөө байдаг би Дарханд суурьшиж амьдрах гэж байгаа юм гэхэд нь түрээсэлж байсан машин угаалгын газартаа авч ажилуулсан. Эхний 2 хоног маш сайн ажилласан. Тэгэхэд нь би машин угаалгын 2 давхарт амьдрах газар бий. Чи энд амьдраад ажиллаад байж болно гэж хэлж байсан юм. Зурагт алга болдог өдөр би өөрөө нялх хүүхэдтэй учраас өөрийн дүү *** болон түүний найз бүсгүй, ***нарыг хаачихаад яваарай гэж хэлсэн. Орой нь хаалга хаахдаа дутуу хаасан уу эсвэл хөшиж онгойлгосон уу сайн мэдэхгүй байна. Өглөө нь *** хамгийн түрүүнд энэ асуудлыг мэдсэн. *** над руу залгаад хаалга онгорхой байна зурагт байхгүй байна гэхэд би цагдаа дууд гээд цагдаад хандсан. Хохирол төлбөрөө аваагүй байгаа. Тухайн зурагт нь манай ч зурагт биш Түмний гурил компанийн зурагт байсан юм. Тэр зурагтыг нь бид өөрсдөө төлсөн. Зурагт дээр үнэлгээ тогтоолгоход 800.000 төгрөгөөр тогтоосон. Иймд 800.000 төгрөгөө гаргуулж авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1хх 54-56/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Эрдэм сургуулийн оюутны дотуур байрандаа байх үед ойролцоогоор 19 цагийн үед ***манай өрөөнд орж ирээд утаснаас чинь зураг татах гэсэн юмаа гэсэн. Тэгээд би өөрийнхөө Самсунг Галакси Эс-4 гар утсаа өгсөн. Миний утсыг цэнэглэгчтэй нь аваад өрөөнийхөө ***ын утас руу зургаа хуулаад буцаагаад аваад ирье гэсэн. Би зөвшөөрөөд утсаа өгсөн боловч ирэхгүй болохоор нь өрөөнд нь очсон чинь ***байхгүй байсан. Өрөөнийх нь *** гэдэг хүүхэд 2, 3 хүүхдийн гар утсыг аваад гараад явсан байна гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө утас руу залгаад үзсэн чинь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд маргааш нь байрны багш Хуваад хэлсэн гэх мэдүүлэг /2хх 144/,

     

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***тэй 2015 оны 12 дугаар сарын 20-нд танилцсан. 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр над руу ***яриад *** эрүүлжүүлэхэд орсон байна зураг авах шаардлагатай байна чи гар утсаа өгчих гээд миний Самсунг Галакси Эс-3 загварын хуучин гар утсыг аваад явсан юм. Тэгээд орой намайг харихад ***гэрт байхгүй байсан. Тэгтэл эгч нь над руу залгаад ***түлхүүрээ манайд үлдээсэн гэхээр нь би очиж түлхүүрээ авсан. Гэртээ ороод зөөврийн компъютрээ асаах гэтэл байхгүй байсан. сүүлд ***манай өрөөнөөс НР загварын нөүтбүүкийг хулгайлж аваад Сонор хайрхан төвийн дэргэд ломбарданд тавьсан байсныг дэслэгч Бат-*** авч өгсөн. ***нөүтбүүкийг 280.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсныг хурааж авсан. Одоо миний гар утсыг 160.000 төгрөгөөр үнэлсэн. Тэр хохирлоо нэхэмжилнэ. Би нөүтбүүкээ авсан тул 160.000 төгрөгийг л нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1хх 217-218/,

 

Хохирогч ***мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 07 цагийн үед гэртээ амарч байтал манай буудлын ажилтан *** над руу утсаар залгаад зочид буудалд хулгай орж зочны өрөөнөөс 2 ширхэг зурагт хулгайд алдагдсан. Таныг цагдаа нар хүрээд ирээч гэж байна гэж хэлсэн. Ингээд би тэр даруй зочид буудал дээрээ яваад очиход манай *** зочид буудлын 6 тоот өрөөний А, Б тоот өрөөнд байсан Элко маркийн хавтгай дэлгэцтэй зурагт хулгайд алдагдсан байсан. Манайх хулгайд алдагдсан 2 ширхэг зурагтаа 2015 оны 11 дүгээр сард тус бүрийг нь 410.000 төгрөгөөр худалдан авч байсан түүгээрээ үнэлнэ. Би гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ олж хулгайчид хариуцлага хүлээлгэмээр байна" гэх мэдүүлэг /2хх 47/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 03 дугаар сарын   08-ны өдөр Өгийнуур сумын Өлгий гэх газраас Өгийнуур сумын төвд гэртээ ирсэн. Тэгээд мотоциклынхоо янданг гагнаад гэрийн хашаан дотор тавьчихсан байсан. Тэгээд гараад ирэхэд хашаан дотор байсан мотоцикл байхгүй байсан. БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн ногоон өнгийн улсын дугааргүй яндан бүдүүн нарийн хоёрын завсар дээр бөгжлөөд гагнасан мотоцикл байсан. Би 2014 оны 06 сарын 21-ний өдөр 1 сая 700 мянган төгрөгөөр авч байсан. Одоо 1 сая 200 мянган төгрөгөөр үнэлж байна. Би 1 сая 200 мянган төгрөгөө нэхэмжилж байнагэх мэдүүлэг /2хх 94/,

 

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яндангаа гагнуулчихаад төвийн гэрийнхээ хашаанд мотоциклоо тавьчихаад гараад иртэл мотоцикл унаад явсан байсан. Тэр хүн өөрийгөө Тогтох гэж танилцуулсан. Могодын баян айлын хүүхэд гэсэн. Тэр залуу ойролцоогоор 26-27 орчим насны байсан. Зүүн нүднийхээ хажууд Монгол гэсэн шивээстэй байсан. Би өмнө нь харж байгаагүй танихгүй. Би анх авахдаа 1.600.000 төгрөгөөр авч байсан. Би одоо 1.300.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /1хх 172/,

 

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр намайг ломбард дээрээ ажиллаж байхад *** овогтой ***гэдэг залуу иргэний үнэмлэхтэйгээ ирээд би өөрийнхөө компъютрийг 280.000 төгрөгт яаралтай тавимаар байна. Яаралтай мөнгөний хэрэг гараад байна гээд гуйхаар нь би бичиг баримттай юм чинь өөрийнх нь компъютер байх гэж бодоод шалгахад кодоо мэдэж байсан. Тэгээд 280.000 төгрөг өгөөд компьютрийг нь барьцаанд аваад үлдсэн. Тэгтэл сүүлд нь Бат-*** дэслэгч ирээд энэ компъютер чинь хулгайн компъютер байна хурааж аваад хулгайчаас таны хохирлыг барагдуулж өгнө гэхээр нь тэр компьютрийг өгөөд явуулсан. ***н авсан 280.000 төгрөг нь өнөөдрийн байдлаар хүү, алдангийн хамт 352.504 төгрөг болсон ба дээрх хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-р хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хүмүүнлэгийн их сургуулийн харъяа Эрдмийн сургуулийн 1 дүгээр дотуур байрны ***тоот өрөөнд өөрийн Самсунг галакси Эс-2 Эйч Ди гар утсаа цэнэглэж орхиод гарсан юм. Өрөөгөө онгорхой орхисон байсан. Байрандаа өөр өрөөгөөр ороод буцаад 10 минутын дараа орж ирэхэд миний утас алга болсон байсан. Тэгээд дотуур байрныхаа жижүүрт хэлээд камерын бичлэг шүүж үзэхэд манай өрөөнд ***ороод гарч байгаа нь харагдсан гэх мэдүүлэг /2хх 142/,

 

Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хүмүүнлэгийн их сургуулийн харъяа Эрдмийн сургуулийн 1 дүгээр дотуур байрны *** тоот өрөөнд өөрийн Ай поне гар утсаа орхиод гарсан юм. Гэтэл зүс таних ***манай өрөөнд орж ирээд надтай хамт тэр өрөөнд амьдардаг Энхтуяад Агий намайг утсыг нь авчих гэсэн. Сая өөрт нь хэлсэн гээд миний Ай поне-4 гар утсыг аваад гарсан байсан. Тэгээд ***гийн өрөөнд орсон чинь байхгүй байсан. Тэрнээс хойш ***алга болсон. ...Хулгайчид хариуцлага тооцуулмаар байна. Гар утсаа төлүүлмээр байна гэх мэдүүлэг /2хх 140/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн:  “...*** буюу Өвгөөгийнд 2 сард *** гэх хүн ирээд нэг хоноод буцсан. Анх ирэхдээ адуу хайж ирээд буцаж яваад 1-3 хоногийн дараа аймгаас нэг хүнээр хүргүүлж ирээд Баасанбаяр гэх хүний дүү Оюунбатаар төв рүү хүргүүлсэн тэгээд мотоциклыг нь унаад явсан гэсэн. Тэр *** гэх залуу 170 см орчим өндөр, зүүн нүднийхээ хажууд Монгол гэсэн шивээстэй байсан" гэх мэдүүлэг/1хх 173/,

 

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 06 -ны өдөр ажлынхаа *** эгчтэй Эх нутгийн буян колонк дээр ажиллаж байхад үдэш 15-16 цагийн орчим намхандуу бор царайтай залуу ногоон өнгийн Даюун нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикл унаж ирээд цагдаад баригдаад машинаа журамлуулсан машинаа гаргах 384.000 төгрөгийн хэрэг болоод байна. мөн ээж Солонгосоос ирж оайгаа 1-2 цагийн дараа 384.000 төгрөгийг чинь олж ирээд өгье гэхээр нь *** эгч бид 2 итгээд тэр залууд 384.000 төгрөгийг колонкийн орлогоноос өгөөд явуулсан. Манай дүү мотоциклийг нь унаж яваад алдсан тул *** эгчид мотоциклынх нь төлсөн мөнгөнөөс 100.000 төгрөг өөрийнхөө цалин дээрээс төлсөн. Нийт 292.000 төгрөгийг зарцуулаад байгаа гэх мэдүүлэг /1хх 180-181/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *** гэж хүн манай ломбарданд 220.000 төгрөгийн барьцаанд 39 инчийн БСБ зурагт барьцаанд тавьсан ба барьцааны хугацаа дуусаад уг зурагт зарагдсан байгаа гэх мэдүүлэг /1хх 63/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай угаалгын газраас алдагдсан зурагт нь 39 инчийн БСБ маркийн зурагт байсан юм. Би ***г харах юм бол шууд танина. Зүүн нүднийхээ доор шивээстэй шар царайтай залуу байгаагэх мэдүүлэг /1хх 59/,

 

Гэрч С.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 30 минутын үед буудалд гаднаас үл таних зүүн нүднийхээ доор Уйгуржин үсгээр Монгол гэсэн шивээстэй 160-165 см орчим өндөр нуруутай туранхай шар царайтай 25-26 орчим насны эрэгтэй хүн ганцаараа орж ирээд өрөө байна уугэж асуусан. Байгаа гэж хэлэхэд тэр эрэгтэй өрөөг үзээд тэкэн дээр эргэж ирээд 1 ортой 30.000 төгрөгийн үнэтэй өрөөнд орохоор болсон. Тэр залуу замын цагдаад бичиг баримтаа хураалгаад машинаа журмын хашаанд хийлгэсэн танай эндэхийн цагдаа нар чанга юмаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуугаас нэрийг нь асуухад Батаа гэж хэлсэн. ...ингээд ажлаа хийж байгаад 2016.03.02-03-нд шилжих шөнийн 01 цагийн үед 6 тоот өрөөний хаалгыг гаднаас түлхүүрээр онгойлготол А, Б өрөөний хаалга хаалттай урдаас салхи сийгээд байсан. Тэгэхээр нь би Б өрөөний хаалгыг гаднаас онгойлгоод дотогш ортол гэрэл нь унтраастай байсан. Би гэрлийг нь асаагаад хартал хананд байсан зурагт алга болсон цонхны порчик нь онгорхой хөшиг нь алга болсон байсан. Цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар 30 минутын дараа ирсэн бөгөөд би 6 тоот өрөөний А өрөөг онгойлготол А өрөөний ханан дээрх зурагт мөн алга болсон байсангэх мэдүүлэг /2хх 48-50/,

 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн“...***их сэргэлэн зантай, тусархуу нэг гэм нь их худалч хүн юм гэх мэдүүлэг /1хх 64/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-5, 240-248, 2хх 87-88/, Зураг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 23-24, 2хх 33-34/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-27/, Эрүүгийн 201614000202 дугаартай хэрэг үүсгэх тогтоол /1хх 194, 237, 2хх 83, 120/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1хх 192, 238,  2хх 82, 117/,

 

*** нь Өнөр гэр ББН-д 39 инчийн БСБ зурагт 220.000 төгрөгөөр барьцаалсан гэрээг хураан авсан тэмдэглэл /1хх 29-30/, *** нь Уянга барьцаалан зээлдүүлэх газарт HP загварын нөүтбүүкийг 280.000 төгрөгөөр барьцаалсан байсныг хураан авч хохирогч ***т хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ /1хх 225/, Эд зүйл үнэлсэн үнэлгээний комиссын шийдвэр, тайлан /1хх 16-19, 213, 2хх 104,138, 219-222, /,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн ахлах шинжээч *** 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1844 дугаартай ...Шинжилгээнд тэнцэж буй 2, 6, 8. 9 гэж дугаарласан гарын мөрүүд нь *** овогтой ***н баруун гарын эрхий, дунд, зүүн гарын долоовор хурууны мөрүүд байнагэх дүгнэлт /2хх 14-23/,  “*** зочид буудлын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 30-31/,  Оюутны байранд оршин суух гэрээ /2хх 148-149/, /2-р хх-ийн 68-р хуудас/, Цагдаагийн байгууллагын *** сангийн бүртгэлээр оргодол эрэн сурвалжилсан тухай /2хх 195-197, 205-208/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 49Б дугаартай Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /1хх-ийн 88/, Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1хх 175, 2хх 203/, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5/703 дугаартай Яллагдагч эрэн сурвалжлах тухай албан тоот /2хх 189/, Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /2хх 198-199/, Яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /2хх 200-201/, Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай Прокурорын тогтоол /2хх 202/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 123/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *** нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 23 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх *** авто угаалгын газарт нэвтрэн орж 39 инчийн БСБ загварын өнгөт зурагт хулгайлан авч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум *** тоотод хамтран амьдарч байсан иргэн ***ийн өмчлөлийн Эйч Пи загварын зөөврийн компьютрийг хулгайлан авч 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудалд хонохоор өрөө авч ороод тус буудлын 6а, 6б тоот өрөөнүүдээс 32 инчийн Элко загварын тус бүр нь 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй 2 ширхэг өнгөт зурагт хулгайлан авч 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Тамир хороололд оршин суух иргэн ***ын хашаанаас ***, *** нарын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун загварын ногоон өнгийн улсын дугааргүй мотоциклыг хулгайлан авч 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухаан их сургууль-ийн харъяа Эрдмийн өргөө сургуулийн оюутан ***ын эзэмшлийн Самсунг Галакси Эс-4 загварын гар утсыг шунахай сэдэлтээр ...дуу, зураг татаад эргүүлээд өгье хэмээн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж аваад Багануур дүүрэгт байх ломбарданд барьцаанд тавьж 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргүүдэд шалгагдаж яллагдагчаар татагдан түүнд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч ***, хохирогч *** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч ***, *** ***, ***,  ***, иргэний нэхэмжлэгч ***, ******, гэрч ***, ***, ***, ***, С.*** *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд хэргийн 47, 48-50, 54-56,59, 63, 94, 100, 102, 111-112, 140, 142, 144, 169-170, 172, 173, 180-181, 215-216, 217-218, 220 дугаар хуудсуудад авагдсанаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд  Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***н үйлдлийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Шүүгдэгч *** нь урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасанд хамрагдсан байх тул ***г анх удаа бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, Прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ болон учирсан хохирлоор тооцож ***гөөс гаргуулан олгох, түүний  энэ хэрэгт цагдан хоригдсон 168 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасíыг удирдлага болгон

                                  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ийн ***г бусдын  орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, Прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял,  мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар тус  тус хорих ял шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 / хоёр/ жилийн хорих ялд багтааж  эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид   эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар ***н цагдан хоригдсон 168 /нэг зуун жаран найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар ***гөөс 800.000 төгрөг гаргуулж ***-т, 210.000 төгрөг гаргуулж ***т, 1.200.000 төгрөг гаргуулж ***т тэнцүү хуваан, 800.000 төгрөг гаргуулж ***д, 160.000 төгрөг гаргуулж ***т, 190.000 төгрөг гаргуулж ***т, 140.000 төгрөг гаргуулж ***д, 280.000 төгрөг гаргуулж ***д тус тус олгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар øèéòãýõ òîãòîîë òàíèëöóóëàí ñîíñãîñíîîð õ¿÷èíòýé áîëîõ áºãººä мөн õóóëèéí 303 äóãààð ç¿éëèéí 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ÿëòàí, õîõèðîã÷, òýäãýýðèéí ºì㺺ëºã÷, õóóëü ¸ñíû òºëººëºã÷ íàð òîãòîîëûã ýñ çºâøººðâºë тогтоолыг ãàðäóóëñíààñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Äàðõàí-Óóë àéìãèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, óëñûí ÿëëàã÷, äýýä øàòíû ïðîêóðîð ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýéã äóðäñóãàé.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар дàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàñàí, ýñýðã¿¿öýë áè÷èãäñýí òîõèîëäîëä òîãòîîëûí áèåëýëòèéã ò¿äãýëç¿¿ëæ, òîãòîîë áèåë¿¿ëýõ õ¿ðòýë ***д авсан цагдан хорих òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.БАТТУЛГА