Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2020/00034

 

         2019 оны өдөр

 12 сар      26  р                                              184/ШШ2020/00034

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б овогт Б.Н /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, Шинэ цэргийн хотхон, -р байр,  тоот  

Нэхэмжлэгч: Н овогт Д.Э /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, Өнөр хороолол, -р байр, тоот  

Хариуцагч: НШШГГ. Хаяг: Сүхбаатар дүүрэг, -р хороо, Үндсэн хуулийн гудамж,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаартай захирамжаар Б.Н, Т.Ч нараас 33 756 473 төгрөгийг гаргуулж, Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Зээлийн гэрээний барьцаанд Д.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, дугаар байр, 218 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар дээрх хөрөнгийг 54 150 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг байр нь супер засвар хийсэн зах зээлийн үнэ нь 90 000 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх ёстой. Хөрөнгийн үнэлгээний газар нь бидний хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж төлбөр төлөгч нар болон хөрөнгийг өмчлөгч нарыг мөн хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хандаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, дугаар байр,  тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 54 150 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаар захирамжаар Б.Н, Т.Ч нараас 33 756 473 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо,  дүгээр хороолол, дугаар байрны тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Э-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, дүгээр хороолол, дугаар байр, тоот 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч болон өмчлөгчөөс хураасан эд хөрөнгийн үнийн санал авахад өмчлөгч Д.Э эд хөрөнгийг 180 000 000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Б.Н, Т.Ч нар үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 54 150 000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.  

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Н, Д.Э нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол, дугаар байрны  тоот, м.кв талбайтай,  өрөө орон сууцыг 54 150 000 /тавин дөрвөн сая нэг зуун тавин  мянга/  төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь НШШГГ-аас томилсон шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2016/01161 дугаар захирамжаар  “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Н, Д.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33 756 473 төгрөг гаргуулах тухай хэрэгт, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 30/           

НШШГГ-аас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо,  дүгээр хороолол,  дугаар байрны  тоот,  м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18271138/3 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 18271138/5 тоот тогтоолоор хураан авчээ. /хх-ийн 57, 60/

Дээр дурдсан орон сууцны өмчлөгч нь Д.Э байх бөгөөд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000188195 дугаартай гэрчилгээг 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдөр олгосон байна. /хх-ийн 38/

Нийслэлийн НШШГГ-аас 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 4/20640 үнийн саналаа өгөх тухай мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч Д.Э 180 000 000 төгрөгийн үнийн санал өгсөн болох нь төлбөр төлөгч Д.Э-ийн НШШГГ-т хандаж 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр бичгээр гаргасан хүсэлт, НШШГГ-аас төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт гардуулан өгсөн мэдэгдлүүд зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 62-65/

Улмаар төлбөр авагч “Т” ХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлтийг НШШГГ-т гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг үнийн саналаа тохиролцоогүй гэж үзнэ.

Ийнхүү төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 312 тоот тогтоолоор “Х” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шинээчээр томилогдсон “Х” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 440 дугаартэй дүгнэлтээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 54 150 000 төгрөг болохыг тодорхойлсон байна.

“Х” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор зохицуулжээ.

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгө үнэлсэн тухай 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мэлдэгдлийг  төлбөр төлөгч нарт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр танилцуулсан, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн,  хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 12 дугаар байрны  тоот, м.кв талбайтай, өрөө орон сууцыг 54 150 000 /тавин дөрвөн сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Н, Д.Э нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БАТСҮХ