| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2019/01461/И |
| Дугаар | 101/ШШ2020/00111 |
| Огноо | 2020-01-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/00111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сдүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х бны төв албаны байранд байрлах, “Х б” ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 59/2 тоот хаягт байрлах, “С Г т” ХХК /РД:2762617/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 112-9 тоот хаягт оршин суух, Тариачин овогт Борхүүгийн С/РД:ЦД79101378/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 950.904.691 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, Б.Мөнгөнзул,
Хариуцагч “Сг т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр,
Хариуцагч Б.Сүхбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, Б.Мөнгөнзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“С Г т” ХХК нь тус бтай 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дугаар 1050016421 зээлийн гэрээ байгуулж 500.000.000 /таван зуун сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй,
2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дугаар ЗГ1790002864 зээлийн гэрээ байгуулж 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн зээлийг 10 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй тус тус авсан бөгөөд нийт 750.000.000 /долоон зуун тавин сая/ төгрөгийн зээлийг авсан.
Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Ү-2204013228 улсын дугаарын бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297,7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
2. Ү-2204011240 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай 110 м.кв талбайтай амины орон сууц.
3. Г-2204023940 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0378985, нэгж талбарын 133016/0106 дугаартай Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар.
4. Ү-2204010616 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 59/2 тоот хаягт байршилтай 280мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
5. “С Г т” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031289 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамжны 59/3 тоот хаягт байршилтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 408 м.кв талбайтай, хоёр давхар үл хөдлөх хөрөнгө,
6. Г-2204023938 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 000318846, нэгж талбарын 18647311960685 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 669 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар.
“С г т” ХХК-ийн хүсэлтийг харгалзан талуудын хооронд байгуулсан 1050016421 болон ЗГ17900002864 зээлийн гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрчлөлт оруулж ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээгээр дугаар 1050016421 гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 314.792.585 төгрөг, дугаар ЗГ17900002864 гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл 246.358.526 төгрөг, нийт 561.151.111 төгрөгийг зээлийн үлдэгдлийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэйгээр 2022 оны 12 дугаар сарын 25-ны дотор сар бүр эргэн төлөх төлбөрийн нөхцөлийг талууд харилцан тохирч зээлийн дансны дугаар 1010026559 болж өөрчлөгдсөн.
Зээлдэгч “С Г т” ХХК нь талуудын хооронд шинэчлэн байгуулсан дугаар ЗГ1010026559 зээлийн гэрээний гол нөхцөл болох “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т заасан үндсэн зээл, зээлийн хүүний төлбөрийг сар бүр төлөх үүрэгтэй боловч 840 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж эхэлсэн.
Ийнхүү хугацаа хэтрүүлснээр Төвбаас арилжааны биудад мөрдөгддөг “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах” журмын дагуу 360 хоногоос дээш хоног хугацаа хэтэрсэн актив буюу бнаас бусдад олгосон нэгж зээлийн үлдэгдэл 561.151.111 төгрөгөөр эрсдэлийн сан байгуулагдаж Хбны актив энэхүү хэмжээгээр буураад байна.
Бны зүгээс “Сг т” ХХК-д шинэчлэн байгуулсан ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээний хавсралт болох “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т заасны дагуу төлөхийг удаа бараа шаардсан ч “Сг т” ХХК-ийн зүгээс тухай бүр зээлийг төлж барагдуулах утга бүхий албан бичгээр хариу ирүүлсэн байсан.
Хамгийн сүүлд буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 114/015 албан бичигтээ зээлийг төлөх, хэвийн ангилалд эргүүлэн шилжүүлэхэд анхаарч 2019 оны 02 дугаар сарын борлуулалтаас 30.000.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сараас эхлэн сар бүр 5.000.000 төгрөг төлөх, цаашид үргэлжлүүлэн тодорхой арга хэмжээнүүдийг авч гэрээний зөрчлийг арилгахаа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой төлбөр төлөөгүй байна.
Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулснаар өмнө байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1050016421 дугаартай 500.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг,
2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1790002864 дугаартай 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг тус тус дуусгавар болсон.
“Сг Т” ХХК-ийн хүсэлтийн дагуу дээрх 2 гэрээний үүргийг дуусгавар болгож, шинэчилсэн гэрээ байгуулж, 365 хоногт 21,6 хувийн хүүтэйгээр 2022 оны 12 дугаар сарын 25-ны дотор сар бүр эргэн төлөх төлбөрийн нөхцөлийг тохирсон байтал гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Б эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан дугаар ЗГ1010026559 зээлийн гэрээг тус тус үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 561.151.111 төгрөг, хуримтлагдсан хүү 307.751.746 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.761.644 төгрөг, нийт 880.664.500 төгрөгийг “Сг т” ХХК-иас гаргуулах шаардлага гаргасан.
Уг шаардлагаа 2019.04.04-ний өдрөөс 2019.10.15-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож зээлийн хүү 64.423.222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.816.969 төгрөг, нийт 70.240.191 төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Ингээд зээлийн гэрээний үүрэгт 2019.10.15-ны өдрийн байдлаар 950.904.691 төгрөг болгосон.
Б.Снь зээлийн болон батлан даалтын гэрээнд бүх үүргийг хариуцан оролцохоор оролцсон тул түүнийг хамтран хариуцагчаар татсан.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018.06.20-ны өдөр Б.Бурмаа, Б.Снарын хаяг тодорхойгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон, энэ хугацаагаар тооцож, гэрээг цуцалсан гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Талуудын хооронд байгуулагдсан 2016.01.06-ны өдрийн шинэчилсэн гэрээнд нэмэлт нөхцөл гэж зааж өгсөн. Зээлийг харилцах дансанд гүйлгээ хийж олгодог бөгөөд энэ үүргээ “Х б” ХХК биелүүлсэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.
2016.01.06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2016.03.15-ны өдрөөс 2017.03.16-ны өдөр хүртэлх хугацаанд хүүд 82.440.452 төгрөгийн төлөлт хийгдсэн.
Иймд талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан ЗГ1010026559 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 950.904.691 төгрөгийг хариуцагч “Сг т” ХХК, Б.Снараас гаргуулж, сайн дураараа дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч “С Г т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“С г т” ХХК нь хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бөгөөд сүүлийн жилүүдэд бидэнд эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, өөрөөр хэлбэл үйлдвэрийн байр ашиглалтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэлийн байрыг хаасны улмаас компанийн үйл ажиллагаа доголдож улмаар гэрээний үүрэг зөрчигдөх болсон.
Өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан зээл, хүүгийн төлбөрийг барагдуулах зорилгоор тодорхой саналыг “Х б” ХХК-д гаргаж байсан боловч хүлээж аваагүй, “зээлийн гэрээ”-ний барьцаанд компани бүхий л хөрөнгөө барьцаалсан бөгөөд бид барьцаа хөрөнгийг зарж борлуулах, өөр бусад хямд зээлийн эх үүсвэр судлах замаар зээлийн төлбөрийг барагдуулах боломжтой тухайгаа удаа дараа илэрхийлж байсан зэрэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг эрмэлзэж байсны илэрхийлэл юм.
Нэхэмжлэгч нь талуудын хоорондох 500.000.000 төгрөг, 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон тул 2016.01.06-ны өдөр байгуулагдсан 561.151.111 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэн гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй.
Зээлдүүлэгч нь Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, б, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна.
Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй мөртлөө дээрх хугацаанаас хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй.
“Сг Т” ХХК нь энэ 3 дахь гэрээгээр ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Харин ч зээлээ төлж чадахгүй байсан зүйл байсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр тодорхой дурдсан байдаг.
Өмнөх 500.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 314.792.584.60 төгрөг, 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 246.358.526.40 төгрөг, эдгээрийн гэрээний мөнгөн дүнгийн нийлбэр нь 561.151.111 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Дээрх 2 гэрээний хугацаа дуусаагүй байсан ба уг гэрээгээр мөнгө төлөх үүрэгтэй гэж үзэж байгаа учир гэрээний үлдэгдэл болох 561.151.111 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа юм.
Бны зээлийн гэрээ, иргэд хоорондын зээлийн гэрээ алин ч байсан Иргэний хуулийн нийтлэг зохицуулалтад нийцэж байх шаардлагатай.
Б гээд давуу байдал нь хүү, нэмэгдүүлсэн хүүг эцэс төгсгөлгүй үргэлжилж шаардахдаа байдаг. Гэтэл давуу эрхтэй б нь өнөөдрийг хүртэл чимээгүй явж байгаад өнөөдрийн шүүх хуралдаанд гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдэж байна. Энэ нь та бүхэнд олгож байгаа хуулиар тогтоосон эрх нь болохоос биш гэрээгээ дахиад ямар хэмжээнд шинэчлэн байгуулах вэ, тэр гэрээгээр ямар үүрэг хүлээсэн юм, шилжүүлэх үүрэг нь б, эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааны дүрэм журамд нийцсэн юм уу, нийцээгүй юм уу гэдэг асуудал яригдана. Энэ журамд нийцүүлж гэрээгээ боловсруулаагүй, энэ талаар бидэнтэй огт зөвшилцөөгүй.
Мөн зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох олгосон зориулалтын дагуу зээлийг зарцуулсан эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2016.01.06-ны өдрийн зээлийн гэрээний хүүд 82.440.452 төгрөг төлсөн гэнэ, бид хүү ч юм уу, үндсэн зээл ч төлсөн гэдэг нь тодорхойгүй байдаг. Үүнийг бид юунд төлөөд байгаагаа мэдэхгүй байгаа юм. 3 дахь гэрээнээс өмнөх 2 зээлийн гэрээнд мөнгө төлөөд яваад байгаа юм. Өмнөх 2 гэрээгээ хэрхсэн болох нь тодорхойгүй болчихоод байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.4-т зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тодорхой заачихсан.
Үүрэг шаардаад байгаа гэрээний 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцно гэжээ. Гэтэл Х б ХХК нь мэргэжлийн байгууллага мөртлөө хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Өмнөх хоёр гэрээг нийлээд нэгтгээд явсан байх юм уу тийм зүйл огт хийгээгүй байгаад байна.
2014.03.27-ны өдрийн №1050016421 гэрээний 1-р зүйлд зээлдэгчид 500.000.000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай олгоно, ингэхдээ жилийн суурь хүү дээр нэмэх нь 21,6 хувийн хувьсах хүүтэй байна. Мөрдөх жилийн буюу суурь хүүгийн хугацаанд мөрдөх зээлийн хүүгийн хувь хэмжээ 21,6 хувь гээд заагаад өгсөн боловч 1.3-т зээлдэгчид мэдэгдэх асуудал байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.3-т зээлдүүлэгч зээлийн хүүгийнхээ хэмжээг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл дээрх 500.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд хүүгээ яаж мэдэгдсэн болох нь тодорхойгүйгээс хэдэн хувийн хүү төлөх талаар мэдэхгүй байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т: “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гээд зааснаас үзэхэд б 3 дахь гэрээг байгуулахгүйгээр 3-4 жилийн өмнө гэрээгээ цуцалсан бол зээлдэгчийн эрх зүйн байдал арай дээрдэх байсан. Зээлдэгчийн тухайд бүхий л эд хөрөнгөө эдгээр зээлийн гэрээний дагуу барьцаалсан учраас өөр зээл авах санхүүгийн чадамжгүй болчихсон.
Иймд 2016.01.06-ны өдөр байгуулагдсан 561.151.111 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хөрөнгө хүлээж аваагүй учир уг гэрээний дагуу үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас өмнөх 2 зээлийн гэрээний үлдэгдэл болох 561.151.111 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Б.Сшүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сг т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Монгол улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хамтран хариуцагчаар Б.С-ыг татан оролцуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх боловч “Х б” ХХК, “Сг т” ХХК нарын хооронд үүссэн зээлийн харилцаанд өөрийн хөрөнгөөр барьцаа гаргаж буюу зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэж оролцсон этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Уг харилцаанд өөрийн хөрөнгөө барьцаалсан юм.
Хуульд заасны дагуу зээл олгосны үндсэн дээр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх нь бинд үүснэ.
“Х б” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэж байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээ нь өмнөх 2 зээлийн гэрээний үлдэгдэл дээр байгуулагдсан гэж тайлбарлаж байх бөгөөд зээлийн гэрээний дагуу 561.151.111 төгрөг олгоогүй тул уг гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж үзэж байна.
Хуулиар тогтоосон журам зөрчсөн тул шаардах эрх бий болохгүй юм.
“Х б” ХХК болон “Сг т“ ХХК-ийн хооронд 3 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний агуулга нь хуулиар зохицуулсан заалтыг илэрхий зөрчсөн, зээлдүүлэгчид шаардах эрх бий болохгүй байна.
Хэрэв б Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу шаардаж байгаа бол мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлснийг нотлох үүрэгтэй, тэгээгүй тохиолдолд зээлдэгч нь тухайд гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхгүй юм.
Талуудын хооронд байгуулагдсан гэх 3 зээлийн гэрээний хувьд бны салбарын захирал байгуулсан байдаг. Бны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-т: “бны нэгж” гэж бны салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, тооцооны касс зэрэг хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг”, 18 дугаар зүйлийн 18.2-т: “Б, түүний салбар байгуулах, гадаад улсад б, бны салбар байгуулахад Монголбны зөвшөөрөл авна” гэж заасан.
Бны салбар нь тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардах бөгөөд улсын гэрчилгээнд салбарын бүртгэл байгаа ч албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгүүлээгүй салбар, уг салбарын захирал бийг төлөөлөн эрх бүхий гэрээг байгуулах эрхтэй этгээд байх боломжгүй байна.
Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг ойлгоно.
Талуудын хооронд байгуулагдсан гэх 2016.01.06-ны өдрийн зээлийн гэрээний 1.1-т б нь зээлдэгчид холимог зээлийн зориулалтаар зээл олгоно гэжээ. Гэтэл мөнгөн хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэхийг шаардахаар байна, гэтэл уг мөнгөн хөрөнгө нь бодитоор “Сг Т” ХХК-д олгоогүй байгаагаас үзэхэд талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2.3-т зааснаар өмнөх үүргийг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу хүүгийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэж тайлбарлаад байна.
Б мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй байж шилжүүлсэн мэтээр нэхэмжлэх боломжгүй. Гэрээнд мөнгөн хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон мөртлөө өмнөх 2 гэрээний үүрэгт тооцож авсан гэдэг ойлгомжгүй байна. Өмнөх гэрээнд хувьсах хүү, уг хүү нь төгрөг, долларын ханшнаас хамаарч хувьсахыг заасан. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4-т: “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж заасан. Хэрэв нийтэд зарласан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөн бол б зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй байсан. Тэгээд ч дээрх зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт Х б, С г Т ХХК, Н.Дашхүү гээд өөр өөр талууд оролцсон байдаг.
Б.С-ын тухайд 2014 онд батлан даалтын гэрээ байгуулсан, уг гэрээний үүргийг хариуцах ёстой, гэтэл 2016 оны гэрээний дагуу б нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй байдаг.
Гэтэл нэхэмжлэгч нь талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан зээлийн үүргийг Б.С-аас шаардаж буй нь үндэслэлгүй байна.
Уг гэрээний дагуу б хуульд заасан шаардлага хангасан зээлийн гэрээ байгуулаагүй тул тэрээр шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар гарсан зардлаа шаардах эрхтэй байж болох юм гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х б” ХХК нь хариуцагч “С Г Т” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 880,664,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Сүхбаатарыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа 2019.04.04-ний өдрөөс 2019.10.15-ны өдөр хүртэлх хугацааны хүү 64.423.222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.816.969 төгрөг, нийт 70.240.191 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 950.904.691 төгрөг болгосон, энэхүү шаардлагаа нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд дэмжсэн болно.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х б” ХХК, хариуцагч “С Г Т” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Дашхүү нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 500.000.000 төгрөгийг, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, жилийн суурь хүү дээр 5.1 хувийг нэмсэнтэй тэнцүү 21.6 хувийн хувьсах хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, №1050016421 тоот зээлийн гэрээ,
2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 250.000.000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө зориулалтаар, жилийн хүү нь 21.6 хувийн тогтмол хүүтэй, 10 сарын хугацаатай зээлдүүлэх, 1790002864 тоот зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна.
/хх-ийн 10-14, 27-29 тал/
“Х б” ХХК болон “С Г Т” ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Дашхүү нар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дээрх 1050016421, 1790002864 тоот зээлийн гэрээний үүргийг нэгтгэх, зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах, 561.151.111 төгрөгийг, холимог зориулалтаар, жилийн 21.6 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээлдүүлэх талаар ЗГ1010026559 тоот зээлийн гэрээгээр тохирч, гэрээний нэмэлт нөхцөл тохиролцжээ.
/хх-ийн 35-40 тал/
Талууд ийнхүү тохиролцсоноор “С Г Т” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №1050016421 тоот зээлийн гэрээний үүрэг 314.792.584.60 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ1790002864 тоот зээлийн гэрээний үүрэг 246.358.526.40 төгрөг, нийт 561.151.111 төгрөгийн зээлийг хаасан болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
/хх-ийн 57-59 тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №БИ1010026559-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ” болон №БГ1010026559-01 тоот барьцааны гэрээгээр:
1. Б.С-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013228 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
2. Б.С-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011240 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай амины орон сууц.
3. “С г Т” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010616 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 59/2 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
4. “С г Т” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031289 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 59/3 тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн барилга зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,
5. Б.Сүхбаатарын эзэмших эрх бүхий, №0378985 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 133016/0106, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар,
6. “Сг Т” ХХК-ийн эзэмших эрх бүхий, №000318846 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 133017/0118 /18647311960685/ дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлалтай, 669 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.
/хх-ийн 40-48 тал/
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т: “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ”,
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т: “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ”,
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.
Талууд баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байгааг дээр дурдсан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.
/хх-ийн 43-44, 55 тал/
Хариуцагч “С Г Т” ХХК, Б.Снар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 561.151.111 төгрөгийг хүлээн аваагүй, гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2014.03.27-ны өдрийн 1060016421, 2015.05.25-ны өдрийн 1790002864 тоот зээлийн гэрээний үүргийг нэгтгэн, дээрх гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, “С Г Т” ХХК-ийн зээлийн дансны дугаарыг 1010026559 болгон өөрчилж, уг дансанд 561.151.111 төгрөгийг “Х б” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.
/хх-ийн 148 тал/
Хариуцагч “С Г Т” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд зээлийн хүүд 82.440.452 төгрөгийг уг дансанд төлсөн, гэвч уг төлбөрийг ямар гэрээний үүрэгт төлснийг мэдэхгүй гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нь дээрх дансанд төлсөн 82.440.452 төгрөгийг ямар гэрээний үүрэгт, тодруулбал 2014.03.27-ны өдрийн 1060016421, 2015.05.25-ны өдрийн 1790002864 тоот зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс үзэхэд уг төлбөрийг талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 1010026559 тоот зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл “С Г Т” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 561.151.111 төгрөгийн зээлийн гэрээнээс өөр ямар гэрээний үүрэг биелүүлсэн болох байдлаа баримтаар нотолсонгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “С Г Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас 561.151.111 төгрөгийн зээлийн эрх нээлгэх хүсэлтийг Х бинд хүргүүлэх, зээлийн барьцаанд Б.С-ын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө барьцаалах, зээл авахтай холбоотой материал бүрдүүлэх, гэрээ байгуулах эрхийг Б.Бурмаад олгохоор шийдвэрлэж, уг хүсэлтээ тус бинд хүргүүлсэн, зээлийн хүсэлтийг “Х б” ХХК-ийн зээлийн удирдлагын хорооны тогтоолоор шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
/хх-ийн 184-188 тал/
Б, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасан ба хэрэгт авагдсан дансны хуулгаар зээлдүүлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн нэр дээр зээлийн данс нээж, зээл олгосон байна.
Дээр дурдсан байдлаас үзэхэд “Х б” ХХК, “С Г Т” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”,
242.3-т:”Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь “С г Т” ХХК-иас үүргийн гүйцэтгэл шаардсан нь үндэслэлтэй.
Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ1010026559 тоот зээлийн гэрээний хугацаа 84 сар, тодруулбал 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай, талууд хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.
Зээлдэгч “С Г Т” ХХК нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэх нь чухал ач холбогдолтой байна.
Талуудын хооронд байгуулагдсан ЗГ1010026559 тоот зээлийн гэрээний 5-д гэрээ цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 5.1-т:” Б санаачлан гэрээг цуцлах”, 5.1.1-т:”зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэх үндэслэлийг зохицуулжээ.
“С Г Т” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хүүд 82.440.452 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй байна.
/хх-ийн 148 тал/
Хариуцагч “С Г Т” ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-д заасан зээлийг, хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт мэдэгдэж байсантай зохигч маргахгүй байх тул зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү төлөх, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийг, хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийг, хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргээ 840 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул энэ өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр тооцон гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт үүргийг хэсэгчлэн буюу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 15-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн хүү төлөх,
2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн төлбөрийг, хүүгийн хамт сар бүрийн 16, 18-ны өдрүүдэд төлөхөөр тохирчээ.
Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д :” Зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” байна.
Зээлдэгч “С Г Т” ХХК нь гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр шүүхэд тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй,
Б, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусгавар болсон гэж тооцоход талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага учраас гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул зээлдэгч “С Г Т” ХХК-ийн зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч “С Г Т” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ1010026559 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 561.151.111 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүртэлх хугацааны ашигласан хугацааны хүүд 307.751.746 төгрөг, нийт 868.902.857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 82.001.834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Х б” ХХК болон Б.С, Б.Б нар зээлдэгч “С Г Т” ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг бны өмнө баталж, гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс өөрөө бүрэн хариуцах 1050016421 тоот батлан даалтын гэрээ байгуулсан байна.
/хх-ийн 14 тал/
Уг гэрээнээс үзэхэд Б.Снь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадна, эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцахаар тохиролцсон байх ба тэрээр гагцхүү үүрэг гүйцэтгэгч этгээд үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөлд хариуцлага хүлээх бөгөөд зээлдэгчтэй нэгэн адил үндсэн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч этгээд гэж үзэх боломжгүй.
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д: “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ”, 460.2-т: “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй” гэж заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран зээлийг хариуцах үүрэг хүлээгээгүй тохиолдолд гагцхүү хариуцагч буюу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл төлбөрийн чадваргүй нь илэрхий болсон нөхцөлд батлан даагч хариуцлага хүлээхээр байна.
Зохигчийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан 1050016421 тоот батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1-д тус тус зааснаар батлан даагч нь дээр дурдсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч бус, харин нөхөх хариуцлага хүлээхээр батлан даалт гаргажээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Б.С-т холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг биелүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд “Х б” ХХК болон “С Г Т” ХХК-иын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ1010026559 тоот зээлийн гэрээг цуцалж, уг гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 561.151.111 төгрөг, гэрээг хугацаанаас өмнө цуцлах хүртэлх хугацааны ашигласан хугацааны хүүд 307.751.746 төгрөг, нийт 868.902.857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү 82.001.834 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.С-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Bottom of Form
Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №БИ1010026559-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ” болон №БГ1010026559-01 тоот барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу “С Г Т” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №БИ1010026559-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ” болон №БГ1010026559-01 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан:
1. Б.С-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013228 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
2. Б.С-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011240 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай амины орон сууц.
3. “С Г Т” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010616 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 59/2 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
4. “С Г Т” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031289 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 59/3 тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн барилга зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,
5. Б.С-ын эзэмших эрх бүхий, №0378985 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 133016/0106, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар,
6. “С Г Т” ХХК-ийн эзэмших эрх бүхий, №000318846 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 133017/0118 /18647311960685/ дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлалтай, 669 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1-т тус тус зааснаар хариуцагч “С Г т” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 561.151.111 төгрөг, хүүд 307.751.746 төгрөг, нийт 868.902.857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 82.001.834 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.С-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “С Г т” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд
2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №БИ1010026559-01 тоот “Баталгаат ипотекийн гэрээ”, №БГ1010026559-01 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан:
-Б.С-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204013228 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай 297.7 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
-Б.С-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011240 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, СОТ-3-ын 2 дугаар байрны 2 тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай амины орон сууц.
-“С Г Т” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010616 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ гудамж, 59/2 тоот хаягт байршилтай, 280 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө.
-“С Г Т” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031289 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 59/3 тоот хаягт байршилтай, 408 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн барилга зориулалттай, үл хөдлөх хөрөнгө,
-Б.С-ын эзэмших эрх бүхий, №0378985 тоот гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар 133016/0106, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 646 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар,
-“С Г Т” ХХК-ийн эзэмших эрх бүхий, №000318846 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 133017/0118 /18647311960685/ дугаар бүхий, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлалтай, 669 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “С Г т” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4.572.664 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.140.624 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ