Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00417

 

 

                                             “ **** **** ХХК-ийн ****- **** ****ын

                                              нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2020/00162 дугаар шийдвэр, 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК-ийн ****- **** ****ын нэхэмжлэлтэй,

****, **** нарт холбогдох 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 123,201,792.34 төгрөг гаргуулах, үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа, С.Өлзийбаатар нарын хамтран гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.  **** **** ХХК-ийн ****- **** ****нь ****, **** нартхолбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 123,201,792.34 төгрөг гаргуулахбарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2020/00162 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн ****- **** ****, хариуцагч ****, **** нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ****, **** нараас зээлийн төлбөр 112,666,666.72 төгрөг, зээлийн хүү 8,979,984 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,983.02 төгрөг, нийт 121,725,633.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн ****- **** ****т олгож, үлдсэн 1,476,159 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох ****, **** нарын өмчлөлийн Дорноговь аймаг ****- **** сумын 2-р баг Мобиком 2-7а тоот 143 м.кв, улсын бүртгэлийн Ү-0714003900 дугаар бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг ****- **** сумын 2-р баг Мобиком 2-7а тоот 139 м.кв, улсын бүртгэлийн Ү-0714003998 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймаг ****- **** сумын 2-р баг Мобиком 2-7а тоот 588 м.кв нэгж талбарын 100502672 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Шинэ зуун гудамж, 33-р байр, 31 тоотод байрлах 41.5 м.кв, улсын бүртгэлийн Ү-0713000967 дугаар бүхий нэг өрөө орон сууц зэргийг албадан дуудлага худалдаагаар зарж, борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорноговь аймгийн ****- **** сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 827,524.19 төгрөгийн 773,959 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 53,565.19 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ****, **** нараас улсын тэмдэгтийн хураамж 766,578 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгохооршийдвэрлэжээ. 

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар магадлалаарДорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2020/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.9, 56.5, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** суман дахь **** болон хариуцагч ****, **** нарын хооронд 2019.01.30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 86,179,706,49 төгрөгийн хувьд хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** суман дахь **** болон хариуцагч ****, **** нарын хооронд 2019.01.30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч ****, **** нараас зээлийн гэрээний үүрэгт 170,20,177,43 төгрөг, нийт 103,199,883,92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** суман дахь ****т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,001,908,42 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,2 дугаар заалтын ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 гэж,хариуцагч ****, **** нараас улсын тэмдэгтийн хураамж 766,578 төгрөгийг гэснийг хариуцагч ****, **** нараас улсын тэмдэгтийн хураамжид 673,949 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч ****ын давж заалдсан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766,578 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожшийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа, С.Өлзийбаатар нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хөрөнгө оруулалтын зээл гэдэг нь тодорхой төрлийн хөрөнгө бий болгох зориулалтаар харилцагчид олгох зээлийг хэлдэг бөгөөд тухайн зээлийг авснаараа тухайн харилцагчид хөрөнгө оруулалт болох онцлог бүхий харилцаа юм. Хариуцагч нар нь зээлийг өөрийн тодорхой үйл ажиллагаануудад ашиглаж байгаа нь хэргийн үйл баримтуудаар тогтоогддог. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Банк” гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа, хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монгол ****ны тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг” гэсэн байдаг. Иймд **** үндсэн зорилгоо зөрчиж гэрээ хийгээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хучин төгөлдөр гэрээ юм. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог бөгөөд тухайн харилцагчийн зээл олгосон дансыг **** хянах боломжгүй байдаг. Тухайн данснаас харилцагч өөрийн хүсэл зоригийн дагуу захиран зарцуулалтыг хийдэг бөгөөд харилцагчийн өөрийн хүсэлтийн дагуу Хаан болон **** ****ны зээлийг төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, улмаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчээс гэрээний үүргийг шаардаж байсан, хариуцагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй 135 хоног хугацаа хэтрүүлснээс тэдний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцсэнгэж үзсэн. Гэтэл хариуцагч нар нь дээрх зээлийг хүсэхдээ анхнаасаа нэхэмжлэгч ****ин дахь болон Хаан ****ин дахь зээлийг төлөх зорилготой болохоо бичгээр илэрхийлсэн байсан ба бусдад төлөгдөх ёстой зээлийг төлүүлэх зорилгоор дахин зээл олгох замаар мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлж байгаа үйлдэл нь баялаг хөрөнгө бий болгосон гэж үзэхээс илүүтэй өр авлага үүсгэж, зээлийн хөрөнгө өөрөө үр ашиггүй болж байгаагаас тухайн зээлийг хөрөнгө оруулалт гэж үзэх хууль зүйн агуулга алдагджээ. Мөн Монгол ****ны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017.06.30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан /Активыг ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам/-ны 2.4-т зааснаар төлбөр хариуцагчид учирсан санхүүгийн хүндрэлээс шалтгаалан ****ны дүгнэлт эсвэл төлбөрийг хариуцагчийн хүсэлтийг харгалзан активын нөхцөлд хөнгөлөлт үзүүлж ... төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоох, ... хүүгийн авлагыг ... хөнгөлөх, чөлөөлөх байдлаар бууруулах, ... хүүгийн авлагыг ... үндсэн төлбөрт шингээн шинэ үндсэн төлбөрийг тогтоох, ... эргэн төлөгдөх хугацаа, хуваарийг хойшлуулахдаа хүүгийн түвшинг ижил эрсдэлийн төлөвтэй, шинээр олгож буй активын хүүгийн ерөнхий түвшингээс доогуур тогтоох, ... ижил эрсдэлийн төлөвтэй активын эргэн төлөгдөх хугацаанаас материаллаг түвшинд ялгаатайгаар буюу урт хугацаагаар сунгах зэргээр активын бүтцийг өөрчилж болох боловч дээрх тохиолдлыг ийнхүү бүтэц өөрчилсөн актив гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй” гэж үзсэн байна. Зээлдэгч нь анх 2018.12.10-ны өдөр ****инд өгсөн хүсэлтдээ  Хаан **** зээл хаах 66,2 сая төгрөг, **** **** зээл хаах 21,9 сая төгрөг, Ачааны машин- 17,5 сая төгрөг, Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх” гэсэн үндсэн 4 хүсэлттэй 150 сая төгрөгийг зээлэх хүсэлтийг өгсөн. /ХХ-ийн 92-р тал/ Зээлдэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг дансандаа хүлээж авч Хаан ****ны зээлийн 65,779,615.14 төгрөгийг /Хавтаст хэргийн 88-р тал/ Хаан ****инд өөрийн биеэр очиж мөнгөн шилжүүлгийн баримт үйлдэж 2019.01.31-ний өдөр төлсөн байдаг. Мөн харилцагчийн хүсэлтийн дагуу **** 2019.02.01-ний өдөр **** ****ны зээлийн төлбөр 20,430,091.35 төгрөгийг суутган авсан. /ХХ- 66-р тал/ Монгол ****ны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017.06.30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан /Активыг ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам/-ны 2.4.1.Төлбөр хариуцагчид учирсан санхүүгийн хүндрэлээс шалтгаалан ****ны дүгнэлт эсвэл төлбөр хариуцагчийн хүсэлтийг харгалзан активын нөхцөлд хөнгөлөлт үзүүлсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх активыг бүтэц өөрчлөгдсөн актив гэж үзнэ. Доорх болон түүнтэй адилтгах бусад нөхцөлүүдийг хөнгөлөлттэй нөхцөл гэж үзнэ” гэж заасны дагуу харилцагчийн өөрийн хүсэлтийг харгалзан активын нөхцөлд хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Энэ нь **** заавал өөрийн дүгнэлтээр төлбөр хариуцагчид учирсан санхүүгийн хүндрэл учирсан эсэхийг тогтоохгүй бөгөөд харилцагчийн өөрийн санхүүгийн хүндрэлийг тооцоолон үүссэн хүсэлтийг үндэслэн хүүгийн хувийг бууруулж зээлийг олгосон.

4.1. Хариуцагч нар нь өмнөх 2018.07.31-ний өдрийн ЗГ191511196С дугаартай 24,500,000 төгрөгийн жилийн 24 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар олгосон эргэлтийн зээл болон Хаан ****ны 2018.10.10-ны өдрийн ЗГ/201843963862 дугаартай 69,000,000 төгрөгийн жилийн 22.8 хувийн хүүтэйгээр бизнесийн зээл зориулалтаар олгосон зээлийг зориулалтын дагуу өөрт ашигтай байдлаар ашиглаж ирсэн. **** **** нь харилцагчийн хүсэлтээр дээрх зээлүүдийг бүтцийг өөрчилж 2015.01.30-ны өдрийн ЗГ1915115708 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 130,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр буюу 24, 22.8 байсан хүүг бууруулж харилцагчид ашигтай байх нөхцөлөөр өмнөх зээлүүдийг шинэ гэрээ байдлаар бүтцийг өөрчилж олгосон үйл баримт байгаа. Зээлийг ашиглаж байгаа нөхцөл өөрчлөгдөхгүй бөгөөд харин эсрэгээрээ харилцагч өөрт ашигтайгаар илүү бага хүүгээр, бага эргэн төлөлтийн хувиараар зээлээ төлөх боломж бүрдсэн. Банкны энэхүү үйлдэл нь тухайн харилцагчид ашигтай буюу санхүүгийн боломжид нь таарсан нөхцөл тусгагдсан бөгөөд харилцагч зээлээ төлөхгүй болсон шалтгаанууд нь зээлдэгчийг илүү өндөр хүүтэй зээлүүдээ төлөх эрсдэл үүсгэх бодит эрсдэл бий болсон байсан гэж үзэж байна. Мөн Монгол ****ны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017.01.30-ны өдрийн А-193/228 тоот тушаалаар батлагдсан /Активыг  ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам/-ны 2.4.14-т актив болон харгалзах хүүг нэмж олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглосон зохицуулалттай. Банкны хувьд тус активд хүүг нэмсэн, эх үүсвэр байршуулж төлүүлсэн зүйл байхгүй хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл бүтэц өөрчлөгдсөн гэрээгээр өмнөх зээлүүдийг хаасан ч гэсэн өмнөх зээлүүдийн биелүүлэх байсан үүргийг харилцагчид илүү ашигтайгаар зээлийг ашиглах, түүний үр шимийг хүртэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу зээлийг зориулалтын бусаар олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Хаан ****ин дах зээлийг **** ****инд илүү таатай нөхцөлөөр шилжүүлж байгаа нь ****ны бүтцийг өөрчлөх нөхцөлд хамаарч байна. **** ****ны зээлийн үйл ажиллагааны журмын 8.2-т “Харилцагчийн санхүүгийн байдал муудсаны улмаас гэрээгээр тохирсон анхны нөхцөлд өөрчлөлт оруулахыг зээлийн бүтэц өөрчлөх гэнэ. Үүнд: ... Урт хугацааны санхүүгийн хүндрэл, мөнгөн урсгалын доголдлын улмаас зээлийн сарын төлбөрийг бууруулах зорилгоор шинэ зээл, актив үүсгэн өмнөх зээлийг хаасан ” гэж үзвэл бүтэц өөрчлөгдсөн зээлд хамаарна.

4.2. Шүүх "...хариуцагч нар нь зээлийн зарим хэсгийг өөр зээлийн төлбөрт зарцуулах байсан нь үгүйсгэгдээгүй,” гэж үзсэн атлаа зээлдэгч нарт зээлийг ашиглах, түүний үр шимийг хүртэх боломжийг хязгаарласнаар зээл эрсдэлд орсон байдлаар дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна. Шүүх “...энэ нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хэлцэл хийсэн гэж үзэх тул зохигчдын хооронд байгуулагдсан ... зээлийн гэрээнд дурдсан 86,179,706,49 төгрөгийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзлээ” гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байх  талаар зохицуулсан. Хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэг нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах дүрэмд тодорхой тусгасан байдаг. Банкны үйл ажиллагаа нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчихгүй тогтсон дэг журамд харшлахгүй байхыг шаарддаг бөгөөд ****ны үйл ажиллагааны зорилго нь Банкны тухай хууль тогтоомжийн хүрээнд явагдсан. Энэ нь ****ны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу олгогдсон хүчин төгөлдөр байгуулсан гэрээ юм. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу олгосон зээлийг хариуцагч тал нь хүсэлтэд дурдсан зарцуулалтын дагуу ашиглаж ирсэн болохыг анхаарч үзэх зүйтэй юм. Зээлдэгч нарын хүсэлтийн дагуу шаардлагатай байсан зээлийг олгосон байдлыг шүүх буруу ойлгож, зээлийн мөн чанар, гэрээний чөлөөт байдлын зарчмыг буруу тайлбарласан. Мөн хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр олгосон зээлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцох нь эрх зүй үндсэн суурь зарчим болоод шударга ёсонд үл нийцэх, хэт нэг талыг барьсан, хуулийг буруу тайлбарласан шийдвэр болжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа, С.Өлзийбаатар нарын хамтран гаргасан ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх... гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдож байна. 

6. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас хэргийн үйл баримтыг зөрүүтэй тогтоож, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.  

6.1. Учир нь талууд хүсэл зоригоо илэрхийлж, зээлийн гэрээ байгуулсан байхад давж заалдах шатны шүүх “ **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** дэх **** 130,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон боловч хариуцагч нарын өмнөх зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор буюу нийт зээлийн 66,2 хувийг зориулалтын бусаар олгож, зээлдэгч нарт зээлийг ашиглах, түүний үр шимийг хүртэх боломжийг хязгаарласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаархэлцэл хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь буруу болжээ. 

Иймд магадлалыг хүчингүй болгов. 

7. Анхан шатны шүүх хариуцагч **** зээл 20,430,091.35 төгрөгийг 2019.02.01-ний өдөр данснаас нь суутган авсан талаар нэхэмжлэгчтэй 2020.04.22-ны өдрийг хүртэл маргаагүй, тэрээр 2018.12.10-ны өдөр “ **** **** ХХК-д хандаж зээл хүсэхдээ зээлийн зарцуулалтаа тайлагнахдаа **** ****инд 21,9 сая төгрөгийн зээлийг хаах гэж бичсэн баримт, 2019 оны 10 сар хүртэл ямар нэгэн маргаан гаргахгүйгээр зээлийн эргэн төлөлтийг хийж байсан зэрэгт үндэслэж, хариуцагч нарыг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан шинжийг агуулаагүй болох талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтыг зөв тогтоож,хариуцагч нарын үүргийг үндэслэлтэй тодорхойлсон байна. 

8. Нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт үндсэн зээлийн төлбөрт 112,666,666.72 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,456,142.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 78,983.02 төгрөг, нийт 123,201,792.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч **** “...гэрээний хугацаа 2024 оны 01 сард дуусах тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг графикийн дагуу цааш үргэлжлүүлэх шаардлагатай...”, хариуцагч ****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул “...хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж үлдэх 74,460,790.40 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрнө...” гэж мэтгэлцжээ. 

10. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байдал нь маргааны зүйл болжээ. 

11. Хариуцагч ****, **** нар 2019.01.30-ны өдөр ЗГ1915115708дугаартай зээл, ИГ1915115708, ИГ1915115708-1 дугаартайипотекийн гэрээнүүдийг  **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** ****тай байгуулж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 130,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, эргэн төлөх хуваарийг баталсан нь тогтоогджээ. 

Зээлийн болон барьцаа гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

12. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

12.1. Зээлийн гэрээний 2.1.4-т талууд зээл авах хэлбэр: “бэлэн бусаар”, мөн гэрээний 2.1.5-д зээлдэгчийн харилцах дансны дугаар: “-төг-1915101164” гэж тохиролцсон байна.  

Хариуцагч ****ын **** ****ны 1915101164 дугаартай дансанд 2019.01.31-ний өдөр 130,000,000 төгрөг шилжин орсон дансны хуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 2.3-т тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. 

12.2. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн41.1-д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж хуульчилжээ. 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-т “зээлдэгч хавсралт 1-д графикт хугацааг чанд баримтлах, зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 3.1.1-д “зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралт 1-д заасан графикийн дагуу энэхүү гэрээний 2.1.5-д заасан харилцах дансаар дамжуулан төлөх үүрэгтэй...” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцсон байна. 

Нөгөөтэйгүүр гэрээний 2.2, 2.5, 3.1.3-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ. 

13. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилсан байна. 

13.1. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ.  

13.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. 

14. Зээлийн гэрээний 4.2.1-д “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” тохиолдолд **** өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан шаардах эрхтэй” гэж гэрээг цуцлах үндэслэлийг нэрлэн заажээ. 

14.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан заасан.  

14.2. Хариуцагч ****, **** нарзээлийн гэрээний үүргээ 2019 оны 10 сараас эхлэн зөрчиж, үүргийг биелүүлээгүй 135 хоног хугацаа хэтрүүлснийг ялимгүй зөрчсөн гэж үзэхгүй. 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. 

15. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, гэж зааснаар үүрэг гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч төлөгдөөгүй тул гэрээг цуцалсан нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй. 

16. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, “ **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** ****аас ****, **** нарт мэдэгдэл хүргүүлж байсан зэргээс үзвэл зээлдэгч нар цаашид зээлийн гэрээний үүргийг зохих ёсоорбиелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

17. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон нэхэмжлэгч зээлийн гэрээний 4.2-т зааснаар зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хариуцагч нарын хэсэгчлэн төлөхийг хугацаанаас нь өмнө цуцалж, ****, **** нарын үүргийг “ **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** ****ын тодорхойлсон байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, 121,725,633.74 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж үлдсэн 1,476,159 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-дзаасан зохицуулалт, тэдгээрийн ойлголт, шаардлага, агуулгад нийцжээ. 

18.Анхан шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

19. Харинанхан шатны шүүхийн шийдвэрт  **** **** ХХК-ийн Дорноговь аймгийн ****- **** **** ****, **** нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж дүгнэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, түүнчлэн зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан зохицуулалтыг хэрэглэснийг тус тус зөвтгөх өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа, С.Өлзийбаатар нарын гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гомдлыг хангав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дорноговь аймгийн ****- **** сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 137/ШШ2020/00162 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ****, **** нараас зээлийн төлбөр 121,725,633.74 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  **** **** ХХК-ийн ****- **** ****т олгож, үлдсэн 1,476,159 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гэрэлтуяа, С.Өлзийбаатар нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчхяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773,959төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД