Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2022/00421

 

 

                                     “ **** **** **** **** **** ХХК-ийн

                                    нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалтай, 

 **** **** **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

д холбогдох 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 179,614,400 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийнгаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** **** **** **** ХХК нь ****д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 179,614,400 төгрөг гаргуулахбарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-дзаасны дагуу хариуцагч ****эс 153,587,059 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  **** **** **** **** **** ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,027,341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч **** нь нэхэмжлэгч  **** **** **** **** ****" ХХК-д 58,158,700 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 34,708,359 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 60,720,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч  **** **** **** **** **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,284,173 төгрөгөөс 1,126,222 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 157,951 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ****эс 925,885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...153,587,059... гэснийг ...135,657,172... гэж, ...26,027,341... гэснийг ...43,957,228... гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 заасны дагуу хариуцагч **** нь нэхэмжлэгч  **** **** **** **** **** ХХК-д 64,884,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 4,409,112 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 66,364,060 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол Б.Булган-Эрдэнийн эзэмшлийн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулсугай гэж,Тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...925,885 ... гэснийг ...836,236... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т “Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана” 172.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасан үндэслэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, тооцооллын алдаа гаргасан. Магадлалд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1-д “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж заасныг үндэслэн тооцооллыг өөрчилсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ”, 216.3-т “Шаардлагууд нь үүрэг гүйцэтгэгчийн хувьд ижил нөхцөлтэй бол биелэх боломж багатай үүргийг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. **** нь ижил төрлийн хэд хэдэн үүрэг бүхий этгээд байсан. Өөрөөр хэлбэл түүнд 2017.12.07-ны өдрийн 2 зээл, 2017.12.23-ны өдрийн 1 зээл байсан. Хуульд заасны дагуу хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх бөгөөд энэ дундаа илүү хүнд нөхцөлтэй, биелэх боломж багатай үүргийг гүйцэтгэх ёстой. Хэрэв давж заалдах шатны шүүх хугацаа болсон 2017.12.07-ны өдрийн зээлийг тэргүүн ээлжинд төлүүлэх ёстой гэж үзэж байгаа бол энэ өдөр ижил нөхцөл бүхий 2 зээл байсан. Тухайн 2 зээлд ижил тэнцүү хуваарилан тооцох боломжтой байсан.

4.1. Мөн №ЗГ0303170155 дугаар зээлээс 9,000,000 төгрөгийг тухайн үед шууд буцаан шилжүүлсэн гэж шүүх үзэж байгаа бол гүйцэтгэх үүргийн үнийн дүн нь 20,840,000 төгрөг болно. Харин №ЗГ0303170154 дүгээр зээл нь 30,000,000 төгрөг юм. Өөрөөр хэлбэл 54 дүгээр зээлд бодогдох хүү нь 55 дугаартай зээлээс хамаагүй илүү байх буюу илүү хүнд нөхцөлтэй зээлд тооцогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх нийт төлсөн 20,000,000 төгрөгийг бүхэлд нь илүү хөнгөн нөхцөлтэй зээл болох 55 дугаартай зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон байна. Энэ нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хууль хэрэглээгүй тул магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. **** нь төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлдээ 30,000,000 төгрөг аваагүй, улмаар уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгийн мэдээлэл зөрүүтэй байсаар байхад “ **** **** **** **** ****” ХХК-ийг бэлэн мөнгө өгсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт баримт бүрэн гүйцэд авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль бус юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянгаас “...ижил нөхцөл бүхий 2 зээл байсан ба шүүх тухайн 2 зээлд ижил тэнцүү хуваарилан тооцох боломжтой байсан. ... давж заалдах шатны шүүх нийт төлсөн 20,000,000 төгрөгийг бүхэлд нь илүү хөнгөн нөхцөлтэй зээл болох 55 дугаартай зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” тухай гомдлыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн “... **** нь төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлдээ 30,000,000 төгрөг аваагүй, үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгийн мэдээлэл зөрүүтэй байхад “ **** **** **** **** ****” ХХК-ийг бэлэн мөнгө өгсөн гэж үзсэн нь үндэслэлгүй” тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Нэхэмжлэгч  **** **** **** **** **** ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээний үүрэгт нийт 139,803,200 төгрөг гэж шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагын үнийн дүнг нэмэгдүүлэн 179,614,400 төгрөг болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах...” гэж тодорхойлсон байна. 

8. Хариуцагч **** “...Зээлийн үлдэгдэл 38,680,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, ...нэхэмжлэгчээс бэлнээр 30,000,000 төгрөг аваагүй...” гэж мэтгэлцжээ. 

9. Анхан шатны шүүх “ **** **** **** **** **** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас  153,587,059 төгрөгийг хангасныг давж заалдах шатны шүүх 135,657,172 төгрөг болгож, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг шийдвэрлэсэн хэсгийг хангахдаа үнийн дүнг тус бүрээр ялган заасан, мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан өөрчлөлт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүхээс барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангахдаа үнийн дүн тус бүрийг ялган зааж шийдвэрлэсэнд зохигч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

10. Зохигчийн хооронд зээл төлөх хэмжээ, нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

12. Хариуцагч **** нь 2017.12.07-ны өдрийн ЗГ0303170154, ЗГ0303170155 дугаар бүхий 2 удаагийн зээлийн гэрээЗБ0303170154, ЗБ0303170155 дугаар барьцааны гэрээ, мөн 2017.12.23-ны өдрийн ЗГ0303170181, ЗБ0303170181 дугаартай зээл болон барьцааны гэрээг “ **** **** **** **** **** ХХК-тай  байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Эрхийн улсын бүртгэлийн 000608486 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1а тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттайЭрхийн улсын бүртгэлийн 000608487 дугаар гэрчилгээтэй, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084835 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Арцатын ам-1 гудамж, 1 тоот 202.8 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттайБаянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт, Арцатын аманд байрлах, тус бүр нь 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000547060, 000547061, 000547062, 000547063 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхийн газарзэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь тогтоогджээ. 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

13. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

13.1. Зээлийн гэрээнүүдийн 3.1.2-т зээл авах хэлбэрийг “бэлнээр” гэж заасан байхаас гадна, 7.2.1-д зээлдүүлэгч “зээл болон барьцааны гэрээг холбогдох эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж хүчин төгөлдөр болмогц зээлийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлдэгчид шилжүүлэх” үүрэгтэй гэсэн байна.  

13.2. Хариуцагч **** 2017.12.07-ны өдрийн ЗГ0303170154 дугаартай зээлийн гэрээний 30,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй гэж маргасан байх бөгөөд зээлдүүлэгч бусад зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд  маргаагүй болно.  

Хэрэгт авагдсанИргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, “ **** **** **** **** **** ХХК-ийн 2017.12.07-ны өдрийн “...Зээлийн№/а.154/ тоот шийдвэрийн дагуу шуурхай зээл олгов. Б.БУЛГАН-ЭРДЭНЭ /ХГ83021976 /шуурхай зээл/ гэсэн кассын зарлагын ордерд    **** гарын үсгээ зурсан байх бөгөөд уг гарын үсэг зурсан болохоо хариуцагч маргаагүй. 

Хоёр шатны шүүх зээлдүүлэгч ЗГ0303170154 дүгээр зээлийн гэрээний дагуу зээлдэгчид 30,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

14. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан байна. 

Талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн 5.3-т “зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу тухай бүр...”,  6.2.4-т зээлдэгч “зээлийг  хавсралт 1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах” үүрэгтэй гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцжээ. 

Нөгөөтэйгүүр гэрээнүүдийн 2.1.5, 3.1.4, 4.9-д зааснаар зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна. 

15. **** “ **** **** **** **** **** ХХК-д зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг эргэн төлсөн2017.12.07-ны өдрийн  ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээний үүргийг буруу тооцсон,хариуцагч уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэхдээ аль гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцогдох талаар нэрлэн заагаагүй, тодорхой бус байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1216.4 зааснаар төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ. 

16. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, ****эс 2017.12.07-ны өдрийн  ЗГ0303170155 дугаартай зээлийн гэрээний үүрэг4,409,112 төгрөг, мөн өдрийн ЗГ0303170154 дугаартай зээлийн гэрээний үүрэг 64,884,000 төгрөг2017.12.23-ны өдрийн ЗГ0303170181 дүгээр зээлийн гэрээний үүрэг 66,364,060 төгрөг, нийт 135,657,172 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалт, тэдгээрийн ойлголт, шаардлага, агуулгад нийцжээ. 

17. Давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалыг хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 247,600 төгрөг, хариуцагчийн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД