Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00436

 

 

                                         **** **** ХХК **** **** **** ****ийн

                                    нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01103 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1388 дугаар магадлалтай, 

 **** **** ХХК **** **** **** ****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 544,233,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн гаргасан гомдлоор

 Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** **** ХХК **** **** **** **** нь ****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 544,233,051 төгрөг гаргуулахбарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01103 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ц.Саруулхүүгээс 554,262,488.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн  **** ****”ХХК **** банкны **** **** ****ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1388 дугаар магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/01103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдажшийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...магадлалын хянавал хэсэгт “...гуравдагч этгээд н.Тунгалагийн нэрийг залруулж н.Тунгалагтуяаг оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжсээр байхад шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хууль зөрчсөн байна...” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл **** нь нэхэмжлэгчийн шаардаад байгаа төлбөрийн үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээгээгүй бөгөөд уг хэрэгт хамааралгүй, жинхэнэ үүрэг гүйцэтгэгч нь “Техномаркет” ХХК гэдгийг удаа дараа хэлсээр байхад нэхэмжлэгч шаардах ****гүй этгээдээсээ үүрэг шаардаж байсан бөгөөд нэхэмжлэгчээс болж удаа дараа шүүх хуралдаан хойшилж, гуравдагч этгээдийн нэрийг солих боломж байхад хурлын бусад цагт хүсэлтээ гаргадаггүйгээс хариуцагч нь хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах зайлшгүй шаардлага гарч байсан байна. Түүнчлэн жинхэнэ хариуцагчаар оролцвол зохих этгээдээс төлбөрөө нэхэхгүй, уг хэрэгт төлбөрийн үүрэг хүлээгээгүй ****гээс шаардаж байгаа нь ойлгомжгүй байсан тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Уг хэргийн үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй бөгөөд зөвхөн хариуцагчаар оролцвол зохих этгээд биш гэж маргаж буй тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн.Түүнчлэн магадлалыг 2020.07.3-ний өдөр хариуцагчид илгээмжийг гардуулаагүй тухай шуудангийн магадлагаа гарч 2020.08.02-ны өдөр нийслэлийн шүүхэд буцаагдсан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1453 дугаарзүйлийн 453.1 заасныг баримтлан Ц.Саруулхүүгээс 544,233,051 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн  **** **** ХХК **** **** **** ****ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шүүххэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй. 

8. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, гуравдагч этгээд татан оролцуулах захирамжийн биелэлт хангагдаагүй, нэхэмжлэгч гуравдагч этгээд Тунгалагийн нэрийг залруулж Тунгалагтуяаг оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжсээр байхад шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

9. **** нь иргэний эсхүл хувьцаа эзэмшигчийн алинаар нь зээлийн гэрээний харилцаанд оролцсон, түүний хүлээх үүргийн хэмжээний талаарх үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгч нь зээлдэгч компанийг зээлийн гэрээний үүрэг, хариуцлагаас чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхойлоогүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй талаар давж заалдах шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.  

Учир нь шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлаа үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэрэгт цугларсан шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус нэг нэгнээ нөхсөн, талуудын тайлбартай уялдсан, холбогдсон байдлаар ньүнэлж хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохүндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал суурь болдог. 

Мэтгэлцээний үндсэн дээр үйл баримтынбодит байдлыг шүүхээс нэгэнт тогтоосон тохиолдолд түүнд хүрсэн арга замыг ойлгомжтой байдлаар бичих бөгөөд хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх ёстой.   

Ингэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, Шүүхийн тухай хуулийн зорилт, ****эм зорилго, шүүх **** мэдлийг хэрэгжүүлэх зарчимд нийцэх юм. 

10. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1388 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД