Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00437

 

                                      “ **** ****” ХХК **** **** **** ****ийн

                                     нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02180 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаар магадлалтай,

“ **** ****” ХХК **** **** **** ****ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,549,001,503.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид холбогдох WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч “ **** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд ****, **** нар “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****, хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан 2014.11.13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийгхүчин төгөлдөр бусд тооцуулж, уг сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатайиргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, Ү.Чойжилсүрэн, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. **** **** ХХК **** **** **** **** нь “ **** ****” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,549,001,503.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч,WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Гуравдагч этгээд ****, **** нар “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****, хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан 2014.11.13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан хэсгийгхүчин төгөлдөр бусд тооцуулж, уг сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02180 дугааршийдвэрээрИргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу хариуцагч “ **** ****” ХХК-аас 1,549,001,503.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч “ **** ****” ХХК нь нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид 1,549,001,503.41 төгрөг төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ****ийн улсын бүртгэлийн 000193297 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015126 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн галд нарийн хөндийн №02 тоотод байрлах 142.68 м.кв талбайтай. үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ****ийн улсын бүртгэлийн 000193300 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015127 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №01 тоотод байрлах, 176.11 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ****ийн улсын бүртгэлийн 000193299 дугаар гэрчилгээтэй, Ү-2101015128 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 16 дугаар баг, Малчин гурван замын зүүн талд нарийн хөндийн №03 тоотод байрлах 384.79 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ****ийн 000297173 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 18441439838070 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт, Малчин баг, Улаанбаатар хот явдаг гурван замын уулзварын зүүн талд байрлах 20648 м.кв газрыг үйлдвэрийн зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмших ****, 0115067 дугаар гэрчилгээтэй, Ү-2101014820 улсын бүртгэлийн дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг, 6-14-60 тоот хаягт байрлах 62 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууц, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ****ийн 0172596 дугаар гэрчилгээтэй, 55/5393 нэгж талбарын дугаартай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баруун гүрүүний аманд байрлах 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших ****, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ****ийн улсын бүртгэлийн 000076657 дугаар гэрчилгээтэй, Ү-2204026258 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 69 дүгээр байрны 84 тоот хаягт байрлах 52.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх ****ийн улсын бүртгэлийн 000116603 дугаар гэрчилгээтэй, Ү-2205021377 улсын бүртгэлийн дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол Богда Холдинг ХХК-ийн барьсан 1 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 139.12 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 41-53ОРО улсын дугаартай, КИА BONGOFRONTIER маркийн ачааны автомашин, 49-36 ОРО улсын дугаартай Зил 130 маркийн ачааны автомашин, 25-73 ОРО улсын дугаартай, SSANGYONG маркийн суудлын /микробус/ автомашин, БНХАУ-д үйлдвэрлэсэн CQ-ZL -100 маркийн Моторын хаягдал хос дахин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн ZТС маркийн Резин боловсруулах 1-ком тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн ZTC1-100 маркийн Тос боловсруулах 1-ком тоног төхөөрөмжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид холбогдох 69-99 ОРО улсын дугаартай, WRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч “ **** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасны дагуу нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****, хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдох гуравдагч этгээд ****, **** нарын бие даасан шаардлагаас “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн хооронд 2014.11.13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот, 52.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагаас 2014.11.18-ны өдрийн 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,210,430.74 төгрөгөөс 9,052,480 төгрөгийг, хариуцагч “ **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,500 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ****, **** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,823,580 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 7,973,158 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 303,975 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157,950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч “ **** ****” ХХК-аас шинжээчийн зардал 1,650,000 төгрөгийг гаргуулан "Алаг уул финанс аудит" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаар магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02180 дугааршийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч “ **** ****” ХХК-аас 1,452,228,986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,772,517 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 5 **** заалтын “...7,973,158 төгрөг гэснийг 7,419,094 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагчийн хувьд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 321,981,686.97 төгрөгийг төлөх үүрэггүй харин 1,227,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Төлөхгүй байх үндэслэл нь нэхэмжлэгч **** **** зээлийн гэрээ болон хуульд зааснаар хүү, анз авах ****гүй тул нэхэмжлэх ****гүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар Каптиал **** 2016.03.04-ний өдөр нэмэлт хугацаа тогтоон гэрээг 2016.03.15-ны өдөр цуцлах тухай мэдэгдлээ " **** ****" ХХК-д хүргүүлсэн байдаг. Энэхүү мэдэгдлээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэж байна. Нэмэлт хугацаа тогтоосноос хойш зээлийн төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мэдсээр байж **** **** Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж шүүхэд хандах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг арга хэмжээ авах ёстой байсан. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч **** **** хүү, анз авах ****ээ алдсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч " **** ****" ХХК хариуцан төлөх үүрэг хүлээхгүй. Анх " **** ****" ХХК нь хөнгөлттэй зээлийг авсан бөгөөд зээлийн гэрээний зөрчил гарангуут нэг талын буюу **** ****ны санаачлагаар арилжааны зээлийн нөхцөл рүү оруулж хүүгийн дарамт үзүүлсэн нь **** **** гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, " **** ****" ХХК-д хохирол учруулан өөрсөддөө давуу байдал бий болгож, гэрээний үүргээ зөрчсөн байдаг. Нэгэнт талуудын хооронд үүргийн харилцаа 2016.03.15-ны өдөр дууссан тул 2016.03.15-ны өдрөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг " **** ****" ХХК хариуцан төлөх үүрэггүй. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа 321,981,686.97 төгрөгийн 294,109,968.65 төгрөг нь зээлийн хүү, 27,871,718.32 төгрөг нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр юм. Давж заалдах шатны шүүхээс **** зөвшөөрөхгүй байгаа 321,981,686.97 төгрөгөөс 96,772,517 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй байгаа хэдий ч 225,209,169.97 төгрөгийг хасч тооцолгүй орхигдуулсан тул энэхүү үнийн дүнг хасч тооцуулахаар гомдол гаргаж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалаар " **** ****" ХХК-аас **** ****инд гаргуулахаар шийдвэрлэсэн 1,452,228,986 төгрөгөөс 225,209,169.97 төгрөгийг хасч магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-аас 1,549,001,503.41 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангаж, “ **** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд ****, **** нарын бие даасан шаардлагаас “ **** ****” ХХК, “ **** ****” ХХК-ийн хооронд 2014.11.13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан жагсаалтын Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагаас 2014.11.18-ны өдрийн 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгосныг давж заалдах шатны шүүх “ **** ****” ХХК-аас 1,452,228,986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 96,772,517 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүйболгон өөрчилжээ.

8. Нэхэмжпэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** **** хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 1,549,001,503.41 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч тооцооллыг эс зөвшөөрч, гэрээ цуцлагдсанаас хойш үүргийн гүйцэтгэлийг шаардах ****гүй гэж мэтгэлцжээ.

9. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** **** зээлийн гэрээний үүрэгт 1,764,866,136.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,549,001,503.41 төгрөг гаргуулахаар шаардсан болно.

10. “ **** ****” ХХК-ийнWRANGLER JEEP маркийн, арлын IC4BJWEG7CL127538 дугаартай, автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэхээр хариуцагч сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд ****, **** нар “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****, хариуцагч “ **** ****” ХХК-д холбогдуулан 2014.11.13-ны өдөр байгуулагдсан 81 тоот барьцааны гэрээний 2.1-д заасан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 69 дүгээр байр, 84 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийгхүчин төгөлдөр бусд тооцуулж, уг сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, 11-319429 тоот барьцаалбарыг хүчингүй болгуулахаар тус тус бие даасан шаардлага гаргасныг зохигч эс зөвшөөрч маргажээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах ****гүй талаар гомдол гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

12. Хоёр шатны шүүх зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалсан нөхцөл байдал, зээлийн үүргийн хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх гэрээ цуцлагдсанаар гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох боловч шүүхэд гэрээ цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй,нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх ****тэй тул нэхэмжлэгчшүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

13. “ **** ****” ХХК нь2014.11.13-ны өдөр 81 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг “ **** ****” ХХК-тай байгуулж, 888 төслийг санхүүжүүлэх зориулалтаар 1,250,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, эргэн төлөх хуваарийг баталсан байна.

Зээл, барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

14. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус ****э.

14.1. Зээлийн гэрээний 3.5-д зээл олгох хэлбэр: “Бэлэн бусаар”, мөн гэрээний 3.11-д “ **** зээлдэгчийн 2008019144 тоот харилцах дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн гэрээний дагуу хэсэгчлэн авсан болон нийт авч ашиглаж буй зээлд хүүг тооцно” гэж заажээ. 

14.2. Мөнгийг **** авсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 5.2.3-т тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

15. Гэрээний 3.16, 4.2.6-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн451.1,453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 5.1.1-д тус тус заасны дагуу шаардах ****тэй.

16. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан. 

16.1. “ **** ****” ХХКнь зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2016 оны 10 дугаар сараасхойш зөрчсөн, нэхэмжлэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжийг хариуцагчид олгон хугацаа өгсөн хэдий ч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй болох нь тогтоогдсон байна.

17. Банк, **** бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилжээ.

17.1. Зээлийн гэрээний 2.7-д “Зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь биелүүлээгүй гэж гэрээний ерөнхий болон хэсэгчилсэн хугацааг хэтрүүлсэн байхыг“, 2.8-д “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж зээлдэгч зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, **** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйг” ****гохоор заасан бөгөөд мөн гэрээний 8 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох үндэслэлүүдийг нэрлэн заасан байна.

18. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд шүүхэд маргаан гарсан тохиолдолд цуцлагдсан гэж үзэх эсэх, хуульд нийцэж буй тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ. 

18.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал үүрэг гүйцэтгүүлэгч зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.

18.2. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах ****тэй” гэсний дагуу “ **** ****” ХХК-д зээлийн үүргээ биелүүлэхийг 2016.03.04, 2016.05.02, 2016.05.27, 2016.09.22, 2020.01.14-ний өдрүүдэд зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгч, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 5.1.3-т зааснаар гэрээг цуцалж, зээлдэгчээс гүйцэтгээгүй үүргийг шаардах ****тэй.  

19. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл “ **** ****”ХХК-аас нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ийн гэрээнээс татгалзсан үндэслэлд маргаагүй, цаашид зээлийн гэрээний үүрэг зохих ёсоорбиелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

20. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээнд заасан гэрээ дуусгавар болох нөхцөл, “ **** ****” ХХК-аас“ **** ****”ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, 2016.10.24-ний өдөр Орхон аймаг **** сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг 1,274,170,305.65төгрөг гэж тодорх ****сон, энэ үеэр гэрээг цуцалсан байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй, гэрээг цуцалснаас хойших зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулсан нь буруу болжээ.

21. Тодруулбал: талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3.1-д “зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн”, 8.3.2-т “зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хавсралт-1/ийн дагуу төлөөгүй”, 8.3.3-т “зээлдэгч энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй /энэ нь 60 хоног үргэлжилсэн бол/” гэж зааснаар **** зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болохоор заасан байна.

22. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон зээлийн гэрээний 8.3-т зааснаар хариуцагчийн үүргийг нэхэмжлэгч 2016.10.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан 1,274,170,305.65төгрөгөөр тодорх ****ж, “ **** ****”ХХК-аасгаргуулж нэхэмжлэгчид олгох нь  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасан зохицуулалт, тэдгээрийн ****голт, шаардлага, агуулгад нийцнэ.

23.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

24. Давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэнд талууд давж заалдах журмаар гомдол гаргаагүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар талууд гэрээг цуцалсан бол гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаах, гэрээг цуцлахаас өмнөх үеийн үүргийн гүйцэтгэлийг шаардах үр дагавартай гэж анхан шатны шүүхийн шийдвэр, хуулийн зохицуулалтаас зөрүүтэй дүгнэлт хийсэн, түүнчлэн магадлалын тогтоох хэсэгт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн аль хэсгийн зохицуулалтыг уг маргаанд хэрэглэсэн болохоо гүйцэт бичээгүй байх тул цаашид анхаарвал зохино.   

25. Иймд шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлын “...нэхэмжлэгч нь гэрээг нэг талын санаачилгаар цуцалж шүүхэд хандах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг арга хэмжээ авах ёстой байсан. ...энэ ****ээ алдсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч " **** ****" ХХК хариуцан төлөх үүрэг хүлээхгүй...” гэх хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч “ **** ****” ХХК-аас 1,274,170,305.65төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 274,831,197.76 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 5 **** заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч “ **** ****” ХХК **** ****ны **** **** ****аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,210,430.74 төгрөгийг, хариуцагч “ **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,500 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ****, **** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,823,580 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас6,528,801төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 303,975 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарт, хариуцагч “ **** ****” ХХК-аас шинжээчийн зардал 1,650,000 төгрөгийг гаргуулан "Алаг уул финанс аудит" ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хариуцагчийгулсын тэмдэгтийн хураамжтөлөхийг шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД