Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

 

 

 

 

 

 

 

 

2023          05            16                                    2023/ШЦТ/171

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.С

Улсын яллагч Г.А

Хохирогч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгч Ё.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.А-д холбогдох эрүүгийн 2325000000180 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Ё.А

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ё.А нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 2 дугаар гудамжны ****  тоот хашаан дотор Г.М тэй маргалдаж,  нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.А мэдүүлэхдээ “3 дугаар сарын 8-ны өдөр М манай эмээгийн хашаанд орж ирээд танайхныг бүгдийг нь ална гээд намайг цохиод авсан. Тэгээд хашааны гадна гараад бид хоёр зууралдсан. Хохирогчид 800 000 төгрөг төлсөн. А  М  зодоогүй. М А ыг манай дүүтэй хардаад урьд нь муудалцаж байсан юм шиг байна лээ. Манай дүү насанд хүрээгүй. М манай дүүтэй хамт хоносон байхаар нь би уурлаж, маргалдсан. Тэгсэн М бүгдийг чинь ална, шоронд хийнэ гээд байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.М  мэдүүлэхдээ “Эхлээд А , А нар намайг зодсон. А  нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохьсон. Дараа нь А, А  нар намайг куртикнээс татаж тонгойлгоод хоёулаа өшиглөсөн. Дараа нь салнсны дараа А дахиж намайг цохьсон. Анх өргөдөл өгөхдөө А  А нарын нэрийг бичиж өгсөн. Хамрын таславчийн муруйлтийг засуулах хагалгаа хийлгэх мөнгө нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 7-12 дахь тал/

2. Хохирогч Г.М гийн Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчимд хуучин үерхэж байсан Ш.Дгээд охины Дэнж багт байрлах гэрт нь бэлэг өгөхөөр очиж, хашааных нь гадна талд уулзан юм яриад зогсож байгаад хашаа руу нь оруулж өгөхөд 00-с ах нь гээд А гэдэг залуу гарч ирээд над руу шалтгаангүй, үгийн зөрүүгүй ална шүү, яасан овоо муу гар вэ гэж дайрахаар нь би гудамжаар явж байгаад төв рүү зам руу дөхөж такси барих гээд зогсож байсан чинь зүс таних А  нь А-гийн хамт гарч ирээд ямар ч үгийн зөрүүгүй А  нь яасан овоо бацаан бэ гэж хэлснээ шууд нүүр лүү гараараа олон удаа цохисон чинь хажуу талаас мөн Ё.А нь нүүр лүү гараараа цохиж эхэлсэн. Тэгээд би хэсэг манараад доошоо тонгойсон чинь хоёулаа нийлж толгой дээрээс дарж байгаад ээлжлэн хөлөөрөө толгой болон нүүр хэсэг руү олон удаа өшиглөсөн. Хоёулаа өшиглөсөн гэдгийг яаж мэдээд байгаа вэ гэвэл А нь цагаан өнгийн пүүзэн гуталтай, харин А  нь хар өнгийн тимберланд загварын гутал тус тус өмссөн байсан бөгөөд намайг доош нь дарж байгаад толгой, нүүр хэсэг рүү өшиглөхөд хоёулангийнх нь гутал харагдаж байсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад А ыг тэврэн жалга руу унахад А  миний хажуу талд хэвтсэн байрлалтай байхаар нь хоёр гарыг нь бариад өөрийнхөө нүүрээ хамгаалаад доош харан хэвтэхэд А бие болон толгой хэсэг рүү олон удаа хүчтэй дэвсээд байсан. Тэгсэн чинь нэг танихгүй охин гарч ирээд Аг авч явахад А  одоо хангалттай болсон байлгүй дээ гэж хэлээд босч ирээд надаас холдоход Ш.Днь О гэдэг эмэгтэйгийн хамт гарч ирээд О нь А ыг дагуулан явахад Ш.Дминий хажууд зогсож байсан. Тэгээд би газар унасан байсан "Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 40 билүү 45 жилийн ойд зориулан гаргаж байсан бугуйн цагаа газраас авч оосор нь тасарсан байхаар нь Ш.Д-дхандаж цаг тасалсан байна гэдгээ хэлж куртикнийхээ халаасан хийсэн. Тэгсэн чинь А дээгүүрээ цээж нүцгэн над дээр эргэж ирээд ярилцъя гэж байснаа миний нүүр хэсэг рүү гэнэт баруун гарэараа хүчтэй савж цохихоор нь би хоолойг нь гараараа барьж авахад хацар хэсэг рүү дахин дахин цохиж, хөл хэсэг рүү жийгээд байсан чинь А  ирж салгаад авч явахаар нь би такси барин Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ирэхэд бугуйн цаг минь алга болсон байсан. Би куртикнийхээ халаасанд цагаа хийчхээд зогсож байх үед А намайг зодож эхэлсэн бөгөөд уг үед цаг хаягдсан гэж бодож байна. Би уг газраа дахиж очин цагаа хайж үзээгүй. Эмнэлэг дээр ирж таксинаас бууж тамхи татан зогсож байхдаа би гар утас, түлхүүр зэргээ халааснаас гаргаж ирэхэд цаг минь алга болсон байсан. Тухайн үед такси яваагүй байсан болохоор таксин дотор хүртэл шалгаж үзсэн. О гэдэг эмэгтэй нь Д-н эгч гэдгээр нь таньдаг. Д-н ах нь А, харин А  нь Агийн найз байгаа юм. Би Ш.Д-тэй 2022.06.11-ний өдрөөс 2023.02 дугаар сар хүртэл үерхэж байсан болохоор дээрх хүмүүсийг зүс мэддэг болсон юм. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 16 дахь тал/

3. Гэрч Р.М-н  “Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын хэсэгт дэд ахлагч цолтой И-н    хамтаар 24 цагийн хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 2023 оны 03 дугаар сарын 08-аас 2023 оны 03 дугаар сарын 09-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Цагдаагийн газрын дуудлага хүлээн авагчаас Уртын гол багийн нутаг дэвсгэрт байрлах Номундалай” хүнсний дэлгүүрийн орчимд зодоон болж байна гэсэн мэдээллийг өгч, уг дуудлага мэдээллийн дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулахад хүн байхгүй, зодоон болоогүй байхаар нь жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэхэд хэсгийн байцаагч Б  над руу залгаж Уртын гол багийн нутаг дэвсгэрт зодоон болоод байна гэсэн дуудлагын хохирогч Г.М  гэх залуу Цагдаа дээр ирсэн байна, зодуулсан хүнийхээ гэрийн хаягийг нь мэднэ, өөрөө хаягийг нь заагаад өгье гэж байна гээд цагдаа И  бид хоёрыг Уртын гол багийн нутаг дэвсгэрт байж байхад Г.М  гэдэг залуу хоёр машинтай хэсэг залуучуудын хамт ирж зодуулсан залуугийнхаа гэрийг зааж өгөхөд Уртын гол багийн Баянталын 2-****  тоот хаягтай хашаа байсан. Тэгээд би зодуулсан гээд байгаа Г.М  гэдэг залуугаас юу болсон талаар тодруулахад намайг зодсон залуу энэ хашаан дотор байгаа гэж хэлэхээр И  бид хоёр хашаа руу явж ороход монгол гэр дотроос 2 залуу, 3 охин, 1 настай эгч тус тус гарч ирэхэд Г.М  гэдэг залуу нь “энэ надтай үерхэж байсан охины ах нь байгаа юм, энэ залуу намайг зодсон” гээд уг залууг заагаад байхаар нь нэрийг нь тодруулж асуухад өөрийгөө А гэж байсан. Г.М  нь өөр хүн зодсон гэж хэлэхгүй байсан. Тэгээд цагдаа дээр тухайн үед байсан хүмүүсийг дагуулан ирж хэсгийн байцаагч Б эд хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дэх тал/

4. Гэрч Б.О-н “Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 2-****  тоот хаягтай хашаан дотор байрлах монгол гэр дотроо байж байхад манай гэрийн хойд талын байшин дотор /нэг хашаан дотор байрлах/ А , А, Д , Д-н хоёр найз охидууд нь байж байсан бөгөөд бүгдээрээ гитар тоглоод дуу дуулаад сууж байсан юм. Тэгээд уг өдрийн орой 21 цагийн орчимд гэрийн гадна талд буюу хашаан дотор хүн орилох чимээ гарахаар нь би гарч хартал Д-н найз залуу болох М нь Аг заамдаж байхдаа нүүр лүү нь нэг удаа цохисон. Тэгээд Д , А , нөгөө хоёр охин бид тав дундуур нь орж М А хоёрыг салгахад М хашаанаас гараад найзуудаа дуудаж байгаад чамайг алуулна даа гэсэн чинь А араас нь гүйгээд гарахаар нь би гэр лүү орж зузаан хувцсаа өмсөөд эргэж гараад хашаанаас гарч ертөнцийн зүгээр хойд зүгийн чиглэлд явж гэрийнхээ ард талын 1 дүгээр гудамжинд очиход зодоон болоогүй, М, А хоёр хоорондоо хэрэлдэж муудалцсан байдалтай буюу А  Аг тэврээд, харин Д  нь М-гийн хамтаар зогсож байсан. Харин нөгөө хоёр охин хажуу талд харсан байдалтай байж байсан. Намайг очсон хойно бол ямар ч зодоон болоогүй, намайг очих хооронд юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан М л Аг ална, шоронгийн хадаас болгоно доо гээд хэл амаар доромжлоод байсан бөгөөд уг хэлсэн үгэнд нь А уурлаад байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

5. Насанд хүрээгүй гэрч Ш.Д-н “Г.М  Ё.А ах хоёр харилцан заамдалцахад Г.М  Ё.А ахын нүүрэн тус газарт нэг удаа цохингуутаа хашаанаас гүйн гараад явчихсан. Тэгээд араас нь Ё.А ах гүйсэн. Би А  ах, хоёр найзынхаа хамт араас нь гарахад Ё.А ах Г.М  хоёр барьцалдсан байдалтай байхаар нь А  ах салгах гээд дундуур нь орж Г.М г тэврэн авахад Г.М  эсэргүүцэж байгаад тэр хоёр жалга руу санамсаргүйгээр унасан байхад Ё.А ах Г.М гийн бие хэсэг рүү гараараа цохиод байсан. Тэгээд тэр гурав босож ирээд Г.М , Ё.А ах хоёр зодолдохоо больж босч зогсоход Г.М  Ё.А ахыг хэл амаар доромжилсон хэвээр байсан. О  эгч ирсэн байсан бөгөөд А  ах, манай 2 найз Ё.А ахыг аваад гэр лүү явсан. Харин О  эгч бид хоёр үлдээд би Г.М тэй уулзаад зогсож байсан чинь чи яг одоо надтай хамт яв, явахгүй бол ахыг чинь Цагдаад өгнө шүү гэхээр нь явахгүй гэж хэлэхэд таксинд суугаад явсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

6. Насанд хүрээгүй гэрч О.Э-н “Би хамаатныхаа охин О /13 настай/-тэй Эрдэнэт хотын төвөөр 2023.03.08-ны өдөр өдрийн 13 цагийн орчимд явж байхад Төгөл дэлгүүрийн зүүн талд Ш.Д эгч болон түүний хамаатны ах А, А ахын найз А  нартай тааралдаж уулзаж хэсэг юм ярьж байгаад салан явсан. Тэгээд орой нь 19 цагийн орчимд О бид хоёр хамт гитар хөгжим хөглүүлэх гээд Ш.Д-тэй ярьж байгаад Уртын гол багийн Баянталын 2-****  тоот хаягтай хашаанд нь очиж хашаан дотор байрлах байшин руу ороход Ш.Д эгч, А, А  ах нар хамт байж байсан. Би гитараа Ш.Д эгчээр хөглүүлчихээд О бид хоёр гарах гээд байж байсан чинь Ш.Д эгч байшингаас гараад М гэдэг залуутай уулзаж байхад А ах гадаа 00 орчхоод ирье гээд гарсан чинь нэг залуу хашаан дотор орж ирчихээд би та нарыг ална гээд орилоод байхаар нь юу болсон юм бол гэж бодоод А  ах, О бид гурав гарсан чинь хашааны гадна талд А ах Ш.Д эгчтэй уулзаж байсан М гэдэг залуутай харилцан маргалдаад байсан. Яг юу гэж хэлж маргалдаж байсанг сайн анзаарч сонсоогүй. Тэгсэн чинь гэнэт М гэдэг залуу А ахын нүүрэн тус газар луу 1 удаа гараа атгаж байгаад цохиход А ах яагаад байгаа юм бэ гээд зөрүүлээд 1 удаа Мг цохиход харилцан нэг нэгнийгээ цохиж зодолдож эхэлсэн бөгөөд А  ах дундуур нь орж уг залууг тэврэн зодооныг болиулан салгаж Ш.Дэгч, О бид гурав А ахыг дагуулаад гэр лүү яван ороход А ах дээгүүрээ өмссөн байсан хувцсаа тайлж шидчихээд эргээд гаран гүйж М рүү явсан. Тэгээд араас нь Д  эгч, О бид гурав гарахад М, А  ах хоёр гудамжны зүүн талд байрлах засмал замын хажуу зүүн талын жалган дотор уначихсан, А ах жалганы дээд хэсэгт зогссон байдалтай байж байсан чинь жалган дотроос М, А  ах хоёр босож ирэхэд М нь А ахыг ална гээд өөрөө хэл амаар доромжлон гүйж ирээд А ахад нүүр хэсэг рүүгээ цохиулаад байсан. Уг үед Уртын гол багийн Баянталын 2-****  тоот хаягтай хашаан дотор байх монгол гэрт байдаг О эгч гарч ирээд А ахыг тайвшруулж, А  ах О бид гурав А ахыг аваад гэр лүү нь яван орсон. Харин Ш.Дэгч, О эгч хоёр М   гэдэг залуутай үлдэж удалгүй Ш.Дэгч, О эгч хоёр араас орж ирсэн. М   гэдэг залууг А ах л цохиж зодсон, өөр биед нь халдсан хүн байхгүй, намайг харж байхад бол А  ах Мг зөвхөн тэврэн авч зодооныг л болиулсан. А  ах Мг цохиж зодоогүй. Би шалтгааныг сайн мэдэхгүй байна, гэхдээ М гэдэг залуу л хүмүүсийг хэл амаар доромжлоод хараагаад уурлан орилоод байсан. Уг маргаан зодоон болж байх үед М нь бугуйн цагны талаар ямар нэгэн зүйл яриагүй. Намайг харахад жалган дотор А  ах Мг тэвэрсэн байдалтай зэрэгцэн хэвтэж байсан. Хэвтэж байхад нь А ах хажуу талд нь буюу жалганы дээд талд зогсож байсан. М А  ах руу огт дайрахгүй байсан, мөн хэл амаар доромжлоогүй. А ах өвлийн ботинкон загвартай хар бор өнгийн гутал өмссөн байсан. А  ах ямар хар өнгийн гутал өмссөн байсан, ямар загвартай байсныг санахгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30-р тал/

7. Гэрч Л.И-н    “Хашаа руу ороход Г.М  гэдэг залуу юу болсон талаараа ярихдаа намайг зодсон залуу энэ хашаан дотор байрлах байшин дотор байгаа гэж хэлэхээр нь цагдаа Р.М  бид хоёр уг залууг дагуулан хашаа руу ороход зодуулсан гээд байгаа Г.М  нь “энэ надтай үерхэж байсан охины ах нь байгаа юм. Энэ залуу намайг зодсон гээд 1 залууг заагаад байхаар нь зодсон гээд байгаа залуугийн нэрийг асуухад А гэж хэлсэн. Г.М  нь өөр хүн зодсон гэж хэлэхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 32 дахь тал/

8. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 255 дугаартай “Г.М гийн биед хамрын таславчийн муруйлт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хамрын таславчийн муруйлт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн **** -40 дэх тал/

9. “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-ОР/6275 дугаартай “Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойн бугуйн цаг 1 ширхэг 150,000 төгрөг /зах зээлийн дундаж ханшаар/” гэсэн хохирлын үнэлгээ. /хавтаст хэргийн 47-49 дэх тал/

10. Сэжигтэн Ё.Агийн “Г.М  нь гэнэт хашаа руу орж ирээд танайхныг бүгдийг нь ална гэж орилохоор нь би чи яагаад байгаа юм гээд 00-оос гарсан чинь та хэзээ ийм том болсон юм гээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиход О  эгч гэрээсээ гарч ирж Г.М г хашаанаас гаргасан. Тэгээд би араас нь гараад гудамжинд Г.М тэй чи яагаад байгаа юм гэж муудалцан харилцан барьцалдаж байхдаа би Г.М гийн нүүрэн тус газарт нэг удаа гараа атгаж байгаад цохисон чинь доошоо тонгойсон бөгөөд уг үед О  эгч, А , Д , Эрка, О нар нь араас гарч ирээд намайг салгасан. Тэгсэн чинь Г.М  миний араас дайрахад А  салгаад цааш нь аваад явах гэсэн чинь хоёулаа хамтдаа жалга руу унасан. Тэгээд А , Г.М  хоёр жалганаас гарч ирэхэд Г М над руу хүрээд ир, нэгээрээ зодолдъё гэж орилоод байхаар нь би Г.М  дээр очиж нүүрэн тус газарт нэг, хоёр удаа цохиж салахад Г.М  Д  рүү хандаж одоо надтай цуг явахгүй бол цагдаад ахыг чинь хэлнэ шүү гээд байсан. Тэгээд бид нар бүгдээрээ гэртээ орсон бөгөөд Г.М  яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А дүгнэлтдээ “Шүүгдэгч Ё.А нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 2 дугаар гудамжны ****  тоот хашаан дотор Г.М тэй маргалдаж,  нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацааагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах. Эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдохгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна. Гэмт хэргийн гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.М гийн А  нь Ё.Агийн хамт гарч ирээд ямар ч үгийн зөрүүгүй А  нь яасан овоо бацаан бэ гэж хэлснээ шууд нүүр лүү гараараа олон удаа цохисон чинь хажуу талаас мөн Ё.А нь нүүр лүү гараараа цохиж эхэлсэн, тэгээд би хэсэг манараад доошоо тонгойсон чинь хоёулаа нийлж толгой дээрээс дарж байгаад ээлжлэн хөлөөрөө хүчтэй толгой болон нүүр хэсэг руү олон удаа өшиглөж эхэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Р.М-н  “энэ залуу намайг зодсон гээд уг залууг заагаад байхаар нь нэрийг нь тодруулан асуухад өөрийгөө А гэж байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.О-н “М нь Аг заамдаж байхдаа нүүр лүү нь нэг удаа цохисон. М л Аг ална, шоронгийн хадаас болгоно гээд хэл амаар доромжлоод байсан бөгөөд уг хэлсэн үгэнд нь А уурлаад байсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ш.Д-н “Ё.А ах Г.М гийн бие хэсэг рүү гараараа цохиод байсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Э-н “А ахад нүүр хэсэг рүүгээ цохиулаад байсан. М   гэдэг залууг А ах л цохиж зодсон.” гэсэн мэдүүлэг, гэрч Л.И-н    “Энэ залуу намайг зодсон” гээд 1 залууг заагаад байхаар нь зодсон гээд байгаа залуугийн нэрийг асуухад А гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 255 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ-ОР/6275 дугаартай үнэлгээ, сэжигтэн Ё.Агийн “би Г.М гийн нүүрэн тус газарт нэг удаа гараа атгаж байгаад цохисон чинь доошоо тонгойсон. Би Г.М  дээр очиж нүүрэн тус газарт нэг, хоёр удаа цохьсон” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ё.А нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянталын 2 дугаар гудамжны ****  тоот хашаан дотор Г.М тэй маргалдаж, нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ё.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ё.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.М гийн эрүүл мэндэд нь хамрын таславчийн муруйлт, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт хөнгөн хохирол учирсан бөгөөд хамрын таславчийн муруйлт засуулах эмчилгээний зардал 2 124 910 төгрөг нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ё.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овгийн Ё Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А нь шүүхээс оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.А-гаас 2 124 910 /хоёр сая нэг зуун хорин дөрвөн мянга есөн зуун арав/ төгрөг гаргуулан хохирогч Г.М  /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн ***** тоотод оршин суух хаягтай, РД:  /-д олгосугай

 

6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС