Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
Хэргийн индекс | 182/2019/01972/и |
Дугаар | 182/ШШ2019/01966 |
Огноо | 2019-11-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2019/01966
2019 11 12 | 182/ШШ2019/01966 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: “ПП” ХХК
гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.328.445 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээнээс татгалзаж 3.934.950 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхтүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “ПП” ХХК-тай “Нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 7.869.900 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Гэрээний 5.4-д зааснаар “захиалагч нь ажлыг хүлээн авах бэлтгэлийн хангаж ажиллах бөгөөд ажлыг хүлээн авах, хариуцан ажиллуулах ажилтныг томилж, ажлыг шалган актаар хүлээн авна” гэсэн гэрээний заалтын дагуу “Бараа, ажил, үйлчилгээ хүлээлцэх акт”-аар гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээгээ 100 хувийн гүйцэтгэлээр захиалагч талд хүлээлгэн өгсөн. Захиалагч тал нь 2018 оны 04 дүгээр сарын 26-нд гэрээний нийт дүнгийн 50 хувь болох 3.934.950 төгрөгийг төлсөн ба гэрээний 5.5 “Захиалагч нь гэрээний төлбөрийг 3.3-р зүйлд заасан буюу ажлыг хүлээн авснаас хойш 3 хоногт шилжүүлэх үүрэг хүлээнэ” гэсэн гэрээний заалтыг биелүүлээгүй. Иймд гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 3.934.950 төгрөг, алданги 393.495 төгрөг нийт 4.328.445 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “ПП” ХХК-аас гаргуулж өгнө үү. Бид гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөх хүсэлтийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/59 дугаартай албан тоотоор, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах тухайгаа 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/116 тоот албан мэдэгдлээр тус тус хүргүүлсэн боловч төлбөрийг шилжүүлээгүй тул бид тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. “ПП” ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны 1/93 албан тоотоор “…Туршилтын хугацаанд хэвийн ажиллаж байсан боловч 2018 оны 10 сарын 22-ны өдөр манай байгууллагын компьютерууд вируст өртөж “Т” ХХК-ийн программ суусан компьютерээс программыг идэвхжүүлдэг код нь устсан…” гэж өөрсдөөс нь хамаарч доголдол үүссэн талаар дурдсан байдаг бөгөөд “ПП” ХХК-д системийг туршиж ажиллуулан найдвартай байдлыг шалгаж хүлээн авахад нь зориулан 14 хоног хүлээж байсан. Эдгээр туршилтын дараа “ПП” ХХК-ийн холбогдох эрх бүхий хүмүүс хүлээн авах акт гарын үсэг зурж бидний гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдсан. Бид нэхэмжлэл гаргахаас өмнө “ПП” ХХК-ийн дуудлага бүрт М.Энхбаясгалан инженерээ явуулж баталгаат засварын үйлчилгээг үзүүлж байсан бөгөөд гэрээний төлбөр төлөх талаар нэхэмжлэхэд гүйцэтгэх захирал өвдсөн, эмнэлэгт хэвтсэн, гадагшаа явсан ирээд шилжүүлнэ гэх мэт янз бүрийн шалтгаанаар хойшлуулж байсан.
Манай байгууллагын эсрэг гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан гуравдагч байгууллага “Эй Би Өү Марон ТиссенКрупп” ХХК-аар өөр төхөөрөмж суурилуулсан талаар болон суурилуулах гэж байгаа талаар огт мэдээгүй. Эдгээр үйлдлүүдээс нь “ПП” ХХК нь гэрээний хариуцлага болох үлдэгдэл төлбөрөө “Т” ХХК-д төлөх огт сонирхолгүй байгаа нь биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаснаас нь харагдаж байна гэж үзэж байна. Иймд бид “ПП” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул бидний эсрэг гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани “Т” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Нэвтрэх хяналтын систем суурьлуулах ажил гүйцэтгэх гэрээ” гэрээ байгуулан цогцолборын 3 лифтэнд хяналтын систем, хуруу, карт уншигч, хурууны хээ, карт бүртгэх төхөөрөмж суулгуулсан. Нэхэмжлэгч компани нь гэрээний дагуу уг ажлыг 24 хоногийн дотор суурилуулж, бүтээгдэхүүндээ 6 сарын баталгаа гаргах ёстой байсан боловч гэрээгээр заасан хугацаанаас 39 хоногоор хоцроож 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр суурилуулсан. Гэхдээ уг төхөөрөмж нь баталгаат хугацаандаа байнга эвдрэлтэй буюу системийн ямар нэг алдаатай байсны улмаас “ПП” ХХК-ийн зүгээс байнга утасдаж тохиргоог ахин хийлгэдэг байсан.
Энэ талаар 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр болон 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл хүргүүлэн төхөөрөмжийг засварлах, хэвийн ажиллагаатай болгохыг мэдэгдэж улмаар гэрээг цуцлан төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, урьдчилгаа төлбөрөө буцаан авч алданги нэхэмжлэх асуудлыг шүүхийн журмаар нэхэмжлэхээ илэрхийлж байсан.
Ийм ч учраас манай компани цогцолборт шинээр суурьлуулсан “Эй.Би.Өү Марон ТиссенКрупп” ХХК-ийн цахилгаан шатандаа дээрх үйлдэл бүхий өөр төхөөрөмж суулгуулсан. Нэхэмжлэгчтэй 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Нэвтрэх хяналтын систем суурьлуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ээс татгалзаж, улмаар төхөөрөмжийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгч, урьдчилгаа төлбөрт төлсөн 3.934.950 төгрөгийг “Т” ХХК-аас буцаан гаргуулна уу гэв.
Гэрч М.Энхбаясгалангаас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Т компанийн инженер. “ПП” компанид нэвтрэх хяналтын систем суурилуулах ажилд ерөнхий инженерийн заавраар 2 ажилтантай ажилласан. Үнийн санал анх гаргаж өгөхдөө лифтний кабелиас 2 үзүүр ашиглана гаж тохирсон боловч захиалагч түүнийгээ гаргаж өгөөгүй. Босоо хонгилоор кабель татаж ажлыг хийсэн. 7 хоногийн дараа гацаж байна гэж дуудсан. Эхлээд шалтгааныг олохгүй байснаа сүлжээний кабельд асуудал байна гэж үзээд түүнийг нь сольж бүрээстэй, газардуулагчтай болгосон. 14 хоног туршсан. Сүүлчийн мөнгөө шаардаж байсан. Гэтэл 10 дугаар сарын 22-нд захиалагчаас компьютэр вирусдэж кодоо устгасан гэж бичиг ирсэн ба очиж, лицензтэй программаа дахин уншуулж өгсөн. Дахин мөнгөө шаардаж, хойшлуулсаар он гарсан. Төхөөрөмж гацаж байна гэж дуудсан боловч очихоор зүгээр байсан. Цагаан сарын үеэр нэг очсон. Сүүлд нэг дуудахад нь очоогүй ба мөнгөө өгөхгүй байсан тул очоогүй. 2019 оны 04 дүгээр сард лифтээ, тэр төхөөрөмжийг сольсон байсан ба бидэнд мэдэгдээгүй гэв.
Шүүх Нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, бараа, ажил, үйлчилгээ хүлээлцэх акт, “Т” ХХК-ийн дансны орлогын мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, цахилгаан шатны арилжааны гэрээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас Нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 4.328.445 төгрөг гаргуулна гэж, хариуцагч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 3.934.950 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг тус тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нэвтрэх хяналтын систем суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн цогцолборын 3 лифтэнд хяналтын систем, хуруу, карт уншигч, хурууны хээ, карт бүртгэх төхөөрөмж суулгуулах ажлыг 24 хоногт гүйцэтгэх, хариуцагч ажлын хөлсөнд гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногт 3.934.950 төгрөг, ажлыг хүлээн авснаас хойш 3 хоногт 3.934.950 төгрөг, нийт 7.869.900 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч нэхэмжлэгчид эхний хөлсийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн ба нэхэмжлэгч ажлыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн байна.
Хариуцагчаас 2018 оны 08 дугаар сарын 23, 09 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгүүдээр лифтэнд суурилуулсан төхөөрөмж хэвийн ажиллахгүй байгааг засахыг мэдэгдсэнээр, нэхэмжлэгч сүлжээний кабелийг бүрээстэй, газардуулагчтай кабель болгон сольж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгч, ажиллагааг 14 хоногт туршсаны эцэст үлдэгдэл санхүүжилтийг авахаар тохиролцсоныг талууд тайлбарлаж байна. Туршилтын 14 хоногт асуудал үүсээгүй ба 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн компьютерүүд вируст өртөж, программ суусан компьютерээс программыг идэвхжүүлдэг код нь устсаныг мэдэгдэж, нэхэмжлэгч лицензтэй программаа дахин хариуцагчийн компьютерт уншуулж суулгасан байдал тогтоогдож байна.
2019 оны цагаан сарын үед болон 4 дүгээр сарын 2-ны өдөр хариуцагчийн төхөөрөмж гацаж байна гэхэд нь төхөөрөмжийг суурилуулсан инженер М.Энхбаясгалан очсон боловч төхөөрөмж хэвийн байж засах зүйл гараагүйг, 4 дүгээр сарын сүүлчээр дуудлага өгөхөд нэхэмжлэгч талаас хүн очоогүйг болон дуудлагаар очоогүйгээ ажлын хөлсийг өгөхгүй байсантай холбоотой гэж талууд, гэрч нар тайлбарлан мэдүүлж байна.
Хариуцагч төхөөрөмжийн ажиллагаа шаардлага хангаагүй тул өөр газраар 3 лифтээ солиулахдаа дээрх төхөөрөмжийг шинээр суулгуулсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, шилжүүлсэн 3.934.950 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээ үндэслэж, Тэргүүн чансаа ХХК-ийн “Эй Би Өү Марон ТиссенКрупп” ХХК-тай 2018 онй 12 дугаар сарын 18-ны өдрийн Цахилгаан шатны арилжааны гэрээ, “Эй Би Өү Марон ТиссенКрупп” ХХК-иас хийсэн болон засварласан ажлын талаар Тэргүүн чансаа ХХК-д мэдэгдсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгийн хамт ирүүлсэн байна. Хариуцагч Тэргүүн чансаа ХХК-ийг “ПП” цогцолборын гүйцэтгэгч гэж тайлбарлах ба “Эй Би Өү Марон ТиссенКрупп” ХХК-ийн албан бичигт 3 дугаар цахилгаан шатны карт болон хуруу уншигчийг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сольсон тухай тэмдэглэгджээ.
Нэхэмжлэгч хариуцагчид ажлыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр актаар хүлээлгэн өгсөн ба тогтоосон 6 сарын баталгаат хугацаа -12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд илэрсэн доголдол болон хариуцагч талаас шалтгаалсан гэмтлийг засварлан өгч байсан байна.
Түүнээс хойш төхөөрөмжинд дахин ямар доголдол гарсан нь тодорхойгүй, энэ талаар бүртгэл, тэмдэглэл байхгүй, хэний буруугаас /суурилуулалтаас, эсхүл ашиглалтаас уу/ доголдол гарсан болохыг тогтоогоогүй байна. Түүнчлэн гэрээ цуцлах болсноо хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдэлгүй, өөр этгээдийг уг ажилд татан оролцуулсан нь буруу болжээ. Түүнчлэн өөр этгээд дээрх ажлыг бүтэн хийсэн байдал харагдахгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 3.934.950 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Харин хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авмагц ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх тухай гэрээний заалтыг зөрчиж хугацаа хэтрүүлсэн байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 3.934.950 төгрөг, алданги 393.495 төгрөг, нийт 4.328.445 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дүгээр зүйлийн 186.1-ийг баримтлан “ПП” ХХК-аас 4.328.445 төгрөгийг гаргуулж “Т” ХХК-д олгож, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-ийг баримтлан гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 3.93
ДАРГАЛАГЧ С. БУД