| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 102/2020/02060/И |
| Дугаар | 001/ХТ2022/00294 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00294
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02936 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 54 дүгээр магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, өмгөөлөгч Г.Чинбат, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 7,600,000 төгрөгийг авсан, 2,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02936 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас 45,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,од олгож, нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 54 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 54 дүгээр магадлалын зарим хэсгийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Магадлалын хянавал хэсгийг шинжлэн судлахад шүүхийн зүгээс “гэрч М.Б,,,,,,,,,,,,,,,,, , Ж.Э,,,,,,,,,,,,,,, , А.Н,,,,,,,,,,,,,,,, болон хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын 2020.02.10-ны өдрийн үндсэн зээл 30,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулна” гэх баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж, хэвээр үлдээсэн гэжээ. Гэтэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,той 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргадаггүй бөгөөд энэхүү гэрээ нь хуульд заасан журмын дагуу байгуулагдсан. Харин нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 болон талуудын хооронд байгуулагдсан 2019.05.01-ний өдрийн 1347 дугаар зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “Зээлийн хэмжээ 30,000,000 /Гучин сая/ төгрөг”, 3.4-т “Зээл олгох хэлбэр, хугацаа: Бэлэн бусаар Хаан банкны 5926039906 тоот дансанд 2019.05.01-ний өдөр зээлдүүлэгч мөнгийг шилжүүлнэ” гэж заасан үүргээ бүрэн биелүүлээгүй. Тодруулбал, хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны 5926039906 тоот дансны хуулга болон шүүхийн журмаар гаргаж авсан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банкны 5163173095 тоот дансны хуулга зэргээс харахад нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019.05.02-ны өдөр 7,600,000 төгрөгийг 1347 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасан Хаан банкны 5926039906 тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогддог. Харин үлдсэн мөнгөн дүнг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019.05.07-ны өдөр М.Б,,,,,,,,,,,,,, гэгч этгээдийн Хаан банкны 5020850196 тоот дансанд шилжүүлсэн нь шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримт болох ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банкны 5163173095 тоот дансны хуулгаас тодорхой харагддаг. Түүнчлэн уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн М.Б,,,,,,,,,,,,,, , Ж.Э,,,,,,,,,,,,, , А.Н,,,,,,,,,,,,, нар нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д 7,600,000 төгрөгийг дансаар өгсөн бөгөөд үлдсэн мөнгөн хөрөнгийг М.Б,,,,,,,,,,,,,, гэгч этгээдэд өгсөн гэдгийг бүгд нотолсон.
4.2. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрчээр оролцсон М.Б,,,,,,,,,,, гэгч этгээдтэй аливаа харилцаанд оролцоогүй бөгөөд мөнгөн төлбөрийн үүрэг хүлээгээгүй. Харин нөгөө гэрч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэгч этгээдэд зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн байна. Энэ тухай баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Гэтэл ,,,,,,,,,,,,, нь тухайн үед зээлийг олгохдоо өөрт нь мөнгө байхгүйн улмаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гэгч этгээдээс мөнгө зээлж, тухайн мөнгөн хөрөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д зээлдүүлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Үүнээс харахад ,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,ын өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн бол ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн байна. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас авах ёстой зээлийн гэрээний төлбөрийг шууд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас авсан бөгөөд ийнхүү авахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдэхгүйгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,той ярилцаж авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
4.3. Ийнхүү олон нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ямар баримтыг үндэслэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 30,000,000 төгрөгийг олгосон гэж үзсэн нь ойлгомжгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд үүссэн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой тооцооллын маргаан байдаг. Гэтэл энэхүү маргаан шийдэгдээгүй байхад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дур мэдэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгох ёстой байсан зээлийн мөнгөн дүнг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тай ямар ч хамааралгүй ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гэгч этгээдийн дансанд шилжүүлснийг зээлийн гэрээний дагуу зээл олгосон гэж үзэх үндэслэл байхгүй. Ийнхүү нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ’’, 224.2.3-т “Мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасны дагуу хүү болон анз авах эрхээ алдсан. Үүнээс дүгнэвэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 7,600,000 төгрөгийг зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 5,400,000 төгрөгийг төлсөн учир үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй болно.
4.4. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс 2,200,000 төгрөгийг хангаж, үлдэх дүнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг дэмжиж байна” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 45,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, “барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.
8. Нэхэмжлэгчээс “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн хүүгийн төлбөрт 5,400,000 төгрөг төлсөн. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас үндсэн зээл 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэсэнд,
хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн боловч уг гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг аваагүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2019.05.02-ны өдөр 7,600,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 22,400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд олгоогүй. Иймд зээлийн гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлийн гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,од нийт 5,400,000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэх 2,200,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэж маргажээ.
9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг авч, гэрээнд заасны дагуу тохирсон хэмжээний зээлийн хүү төлж байсан, хариуцагчийн татгалзал нотлогдоогүй, зээлийн гэрээний хугацаа 2019.11.01-ний өдөр дууссан ч хариуцагч үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-ийн дагуу үндсэн зээл 30,000,000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу алданги 15,000,000 төгрөг (гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр), нийт 45,000,000 төгрөгийг шаардах эрхтэй. Харин талууд 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205067805 дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг бичгээр байгуулсан боловч улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, иймд нэхэмжлэлийн “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцнэ.
10. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,той 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргадаггүй, харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, иймд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2-т “Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ’’, 224.2.3-т “Мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэсний дагуу хүү болон анз авах эрхээ алдсан...” (Тодорхойлох хэсгийн 4-т) гэж маргаж байх ч хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч нь банкны зээлээ хаахын тулд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээл хүссэн, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмнөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагчтай гэрээ байгуулж мөнгийг нь өгсөн, уг мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т төлөхийн тулд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, 30,000,000 төгрөг зээлсэн, тухайн хүмүүсийн хүсэлтээр нэхэмжлэгч 7,600,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлж, үлдсэн мөнгийг нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын данс руу шилжүүлсэн гэсэн үйл баримтыг баримтаар үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч нь бусдад төлөх зээлээ төлөхийн тулд нэхэмжлэгчээс мөнгө зээлж 2019.05.01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан, уг гэрээний дагуу сар бүр зээлийн хүүд 900,000 төгрөг төлж байсан, (30,000,000 төгрөгийн 3 хувийн хүү), мөн гэрээ байгуулснаас 8 сарын дараа буюу 2020.01.06-нд “... ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, би 2019.05.01-нд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлсэн. Сар бүр мөнгөний хүү болох 900,000 төгрөг төлж байсан. Нийт авсан (30,000,000) төгрөгийг одоогийн байдлаар төлөх боломжгүй тул 2020.02.10-нд төлж, үндсэн (30,000,000) төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулна…” гэсэн баримт үйлдсэн зэргээр үгүйсгэгдэж байна.
11. Иймд, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2., 224.2.3.-т зааснаар нэхэмжлэгч “хүү, анз авах эрхээ алдах”-гүй.
12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02936 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 54 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 376,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ