Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00314

 

                                   ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний

                                         хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01183 дугаар шийдвэртэй,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрийн 212/МА2021/00001 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,Засаг даргын Тамгын газарт холбогдох

,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаас үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан жолооч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус газрын даргын 2020 оны  09 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01183 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-ыг баримтлан ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаас үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан жолооч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Шагдар овогт ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрийн 212/МА2021/00001 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01183 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.7 дахь заалтыг баримтлан ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтаар хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

4.1. Засаг даргын Тамгын газрын “Ланд крузер-80” автомашин 2018 оны 09 сард сумын Засаг дарга аймаг орох ажлаар явж байх үед эвдэрсэн. Уг авто машины гүйлтийн хугацаа болж акталсан. Аливаа автомашиныг арчилж, тордох, урсгал засвар үйлчилгээг хийх, хийлгэх асуудал нь жолоочийн хариуцлагын асуудал юм. Тэгж ажиллаагүй бүтэн жил машиныг албадан асааж байснаас үүдэн эвдэрсэн гэж үзэж байна. Улмаар “Ланд крузер-80” авто машиныг актлуулж, шинээр машин авахаар аймагт саналаа хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл авто машин шийдэгдээгүй байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 2018 оны 09 сараас эхлэн өнөөдрийг хүртэл хийсэн ажилгүй байгаа боловч бид ар гэрийн амьдрал ахуйг нь харгалзан сарын цалинг бүтнээр олгоод явж байна. Ажил олгогч байгууллагын зүгээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг шаардлагатай үед ажил гарсан тохиолдолд дуудаж, гарсан ажлыг хийлгээд явдаг. Гэхдээ өдөр болон сар бүр тийм их ажил гардаггүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гомдолд дурдсанаар өглөө болгон ажилдаа ирдэггүй бөгөөд 2020.09.17-нд сумын төвд олон нийтийн  (сүм, дуганы нээлт болох гэж байсан) үйл ажиллагаатай байсан, тус Засаг даргын Тамгын газрын 2 жолооч, 2 сахиул, 4 хүнийг дуудаж орчны цэвэрлэгээ хийхийг үүрэг болгосон. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 1 цагийн дараа удаа дараа дуудуулж байж ирээд сахиул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,той хамт хийсэн юм байхгүй дүр үзүүлсэн болоод явсан байсан. Хийх ажлыг нь тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын урд талын ногоон байгууламжийн хашаа болон сумын төвийн ногоон байгууламжийн хашааны хог түүх, мөн сумын бетон гүүрийн засмалын 2 талын хог түүх зэрэг ажил байсан, дээрх ажлуудыг хийгээгүй, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журмаар жолооч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,, , сахиул ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нарт 1 сар цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан. Байгууллагын дарга өөрийн албан хаагчдад хууль, журмын хүрээнд ажлын үүрэг даалгавар өгч түүнийхээ хэрэгжилтийг хянах, дүгнэх эрх байх ёстой. Энэ бол захирах, захирагдах ёс бөгөөд төрийн албаны зарчим юм. Мөн албан хаагчдын ажлын цаг ашиглалт сайжруулах, үр дүнтэй өнгөрүүлэх нь хөдөлмөрийн гэрээ болон хууль журамд тусгагдсан байдаг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.2. Мөн хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь өөрөө хууль бус гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 212/МА2021/00001 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 130/ШШ2020/01183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

5. Нэхэмжлэгч “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

 

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өөс ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,Засаг даргын Тамгын газарт холбогдуулан тус газрын даргын 2020.09.18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх маргаан бүхий тушаалын ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,өд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... Миний бие ,,,,,,,,,,,,,,,,, сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор 2004 оноос ажиллаж байна. 2020.09.17-ны өглөө ажилдаа очиход дарга ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь сахиул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын бид хоёрт орчны хогийг цэвэрлэ гэж үүрэг өгсөн. Бид хоёр Засаг даргын Тамгын газрын байр, Хаан банкны урьд талын эргэн тойрны хог навчийг цэвэрлээд даргад мэдэгдсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, бид хоёрыг загнаж, “Би юу гэж тушаана, та нар биелүүлж байх ёстой. Чадахгүй гэвэл ажлаас чинь хөөнө, арга хэмжээ тооцно, одоо явж Сагсай голын хоёр талын эрэг дагуух бүх хог навчийг түүж цэвэрлэ” гэж хэлсэн... Газрыг бүх нийтийн субботникоор цэвэрлэх ёстой. Би юуны учир энэ хогийг цэвэрлэх учиртай билээ гэж хэлээд тэр заасан газрыг цэвэрлээгүй. Гэтэл 2020.09.23-нд цалингаа авсан чинь 100,000 төгрөг хасчихсан байсан учир асуухад голын эрэг цэвэрлээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж надад сахилгын арга хэмжээ авсан байсан... Тушаалд дурдсан журам болон хөдөлмөрийн гэрээнд голын эргийн хогийг цэвэрлэх тухай заалт ороогүй. Иймд тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэнд,

хариуцагч “... Тус сумын Засаг даргын Тамгын газрын машин эвдэрсэн, машины эвдрэх болсон шалтгаан нь жолооч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна... Өнөөдрийг хүртэл автомашин шийдэгдээгүй байгаа тул нэхэмжлэгч нь 2018 оны 09 сараас эхлэн өнөөдрийг хүртэл хийсэн ажилгүй байгаа. Бид ар гэрийн амьдрал ахуйг нь харгалзан сарын цалинг бүтнээр олгоод явж байна. Ажил олгогчийн зүгээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийг шаардлагатай үед ажил гарсан тохиолдолд дуудаж, гарсан ажлыг хийлгээд явдаг... 2020.09.17-нд сумын төвд олон нийтийн (сүм, дуганы нээлт болох гэж байсан) үйл ажиллагаатай байсан тул Засаг даргын Тамгын газрын 2 жолооч, 2 сахиул, 4 хүнийг дуудаж орчны цэвэрлэгээ хийхийг үүрэг болгосон. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, 1 цагийн дараа удаа дараа дуудуулж байж ирээд сахиул ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ынтай хамт хийсэн юм байхгүй дүр үзүүлсэн болоод явсан байсан. Хийх ажлыг нь тодорхой зааж өгсөн... заасан ажлуудыг хийгээгүй, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул арга хэмжээ авсан. Байгууллагын дарга өөрийн албан хаагчдад хууль, журмын хүрээнд ажлын үүрэг даалгавар өгч түүнийхээ хэрэгжилтийг хянах, дүгнэх эрх байх ёстой гэж үзэж байна. Энэ бол захирах, захирагдах ёс бөгөөд төрийн албаны зарчим юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 3.1.7, 3.1.8, 3.2.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2020.09.18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар нэхэмжлэгчийн үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд зааснаар хариуцагч нь ажил олгогчийн хувьд нийтийн эрх ашгийн үүднээс байгууллагын ойр орчмын нийтийн эзэмшлийн гүүр, зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг даалгавар өгсөн үйлдлийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдсон” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн алдааг залруулж “... Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох ба нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгасан талаарх баримт хэрэгт байхгүй, маргаан бүхий 2020.09.18-ны өдрийн А/18 дугаар тушаалын “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, ажил олгогчийн ажилтнаар гүйцэтгүүлэхээр даалгасан ажил нь хөдөлмөрийн гэрээгээр талууд харилцан тохиролцоогүй ажил байх тул ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй, гэтэл анхан шатны шүүх “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь нотлогдсон” гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчсөн...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

11. Иймээс “...Засаг даргын Тамгын газрын урд талын ногоон байгууламжийн хашаа болон сумын төвийн ногоон байгууламжийн хашааны хог түүх, сумын бетон гүүрийн засмалын 2 талын хог түүх зэрэг ажил байсан, дээрх ажлуудыг хийгээгүй, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Засаг даргын Тамгын газрын байгууллагын дотоод журмаар жолооч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ... нарт 1 сар цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан. Байгууллагын дарга өөрийн албан хаагчдад хууль, журмын хүрээнд ажлын үүрэг даалгавар өгч түүнийхээ хэрэгжилтийг хянах, дүгнэх эрх байх ёстой. Энэ бол захирах, захирагдах ёс бөгөөд төрийн албаны зарчим юм. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь өөрөө хууль бус...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Мөн “... нэхэмжлэгч гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх гомдлын тухайд (Тодорхойлох хэсгийн 4.2-т), Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, 56 дугаар зүйлийн 56.1. “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ...нөхөн төлүүлнэ” гэж заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй буюу чөлөөлөгдсөн нь хариуцагчид хамааралгүй буюу түүнийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны  өдрийн 212/МА2021/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

                    ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД