Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2020/00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00828/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, *******, Хараа *******, ******* хаягт оршин суугаа, Боржигон овогт ******* ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******, ******* хороолол, ******* байр, хаягт оршин суугаа, Буудай овогт //-д холбогдох,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , түүний өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 08 сарын 10-ны өдөр иргэн тай худгийн өрөмдлөгийн бизнес хамтран эрхлэхээр тохирч өрмийн машиныг худалдан авсан. Уг өрмийн машиныг авахад хүн тус бүр 11,500,000 төгрөг гаргаж, нийт 23,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн вагончик 1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Ийнхүү хамтран ажиллах болсон шалтгаан нь манай компани тусгай зөвшөөрөлтэй, миний өөрийн ажлын олон жилийн туршлага, нэр хүнд, гийн зүгээс сайн гагнуурчин учир ажлаа аваад явах боломжтой гэж үзсэн юм.

Гэвч гар сэтгэл нийлээгүй учир ажиллах боломжгүй болж өрмийг миний бие өөр дээрээ байлгаж байсан. Гэтэл 2013 онд намайг Цагдаагийн газар өгч тэндээс өрмийн машиныг зарж борлуулсан мөнгийг хувааж авахаар бид тэр үед тохиролцоод салсан юм. Өрмийн машиныг зарагдтал нь Дарханы төвд өөрийн дүүгийн хашаанд байлгахаар 2014 оны 06 сард надаас авсан юм.

Үүнээс хойш холбоо тасарсан, утасдахаар утсаа авахгүй болсон. Сүүлд өрмийг Хүрээлэнгийн хашаанд хүргэсэн байсан ба 2015 оны 03 сарын 13-ны өдөр би төмсний бригадын гадаа очиход өрмийн машин байхгүй байсан. Манаачаас нь өрмийн машины талаар асуухад 2015 оны 03 сарын 07-ны өдөр зарсан гэж хэлсэн. Тэгээд шууд тай холбогдож өрмийн машины талаар ярихад “төмөрт тушаасан, байхгүй” гэж хэлсээр утсаа салгасан юм. Үүнээс хойш олон удаа холбогдох гэж оролдсон боловч холбогдох боломжгүй байсан.

Өнгөрсөн хугацаанд миний бие г нас тогтсон хуучны хүн арай ч заль, зальхай хийхгүй байх, уулзаж ярилцах байх гэж бодож өөрийн танил талын хүрээгээр өрмийн машины талаар асууж сурагласаар байсан. Гэтэл миний олж мэдсэнээр нь өрмийн машиныг төмрийн хогонд тушаагаагүй, Улаанбаатар хотын “” ХХК-д зарсан болох нь тодорхой болсон юм. нь өрмийн машин зарснаас хойш маш удаан холбогдоогүйн зэрэгцээ төмрийн хогонд өгсөн гэж ярьж байгаа нь түүнийг миний оруулсан хөрөнгө болох 11,500,000 төгрөгийг хууль бусаар авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан учраас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Дээрх шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамааралтай гэж үзвэл ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаагаар авч үзнэ. Энэ бол хамтран ажиллах гэрээний үүргээ хэн нэгэн зөрчөөд байгаа гэхээсээ илүү хамтарч хөрөнгө оруулсан зүйл хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны дараа шууд өөрийн өмчлөлд аваад зарж борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, ашиг олоод байгаа гэдгийг ялгаатай авч үзэх нь зүйтэй гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Бид 2011 оны 05 дугаар сард анх хэлэлцэн тохирч 2011 оны 08 дугаар сард ОХУ-ын өрмийн машиныг худалдаж авсан. Үүнийг авахад бид үнийг 50/50 хувиар хувааж авсан нь үнэн. Өрмийн машиныг аваад хотоос наашаа авч ирэх боломжгүй байсан учраас тэнд нь 2011 оны 08 дугаар сараас 11 сар хүртэл хотод 2 ажил олж хийсэн, ингээд 2 удаа ажил хийхэд надад ашиг өгөөгүй, 3 худаг гаргахад надад ашиг олдоогүй учраас хоёулаа болъё гээд, түүний дараа өрмийн машиныг Дарханд авч ирсэн, түүнээс хойш 2013 оны 07 дугаар сар хүртэл Д.******* машиныг авч яваад надад олдоогүй, 3 жил гаран надад олдоогүй, тэгээд аргагүй байдалд орж би Цагдаад өгсөн.

Талууд анхнаасаа Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэдэгтэй хэн аль нь маргахгүй байна. Хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болдог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн тайлбар хэлж байна. Тэгэхээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээ тайлбарлаж чадсангүй гэж үзэж байна, хамтран ажиллах гэрээний дагуу энэ асуудал үүссэн.

Д.******* өрмийн машиныг 3 жил аваад алга болсон, тэгээд Цагдаа дээр уулзахад би өрмийн машинаар 3 жилийн хугацаанд хангалттай ашиг олсон, чи өр ширтэй байгаа бол өрмийн машиныг зарна уу байна уу чиний асуудал, чи очоод ав гэж хэлсэн байгаа, өөрөө ч мөн нэхэмжлэл дээрээ авсан гэж бичсэн байгаа. Хэрэв үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа бол, хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ зөрчсөн гэж үзэх ёстой, түүнээс биш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг асуудал яригдахгүй, тийм учраас ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гээд байна гэхээр нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл дээрээ 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр би зарагдсан гэдгийг мэдсэн гэж хэлсэн, энэ нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан, 76.1, 76.2-т хөөн хэлэлцэх хугацааг заасан байгаа, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байгаа, тэгэхээр энэ 3 жилийн хугацаа нэгэнт өнгөрсөн. Д.******* 1 жил 4 сарын дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хандсан байгаа, тэгэхээр гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч д холбогдуулан, үндэслэлгүй хөрөнгөжсөн 11,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх ба өөрийн татгалзлын үндэслэлийг Д.******* өрмийн машиныг авч 3 жил гаран ашигласан боловч ашиг хуваарилаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэмээн тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Д.*******, нар 2011 оны 08 сард худаг гаргах ажлыг хамтран эрхлэхээр тус бүр 11,500,000 төгрөгийг гаргаж, нийт 23,000,000 төгрөгөөр маркийн өрмийн машиныг худалдаж авсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд маркийн өрмийн машин нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Д.*******, нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө болно.

 

Хамтран ажиллах гэрээг заавал бичгээр байгуулах шаардлага хуулиар тавигддаггүй бөгөөд талууд хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэж тохиролцсон байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-д зааснаар Д.*******, нарын хооронд хамран ажиллах хэлцэл амаар хийгдсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан “Гэтэл 2013 онд намайг Цагдаагийн газар өгч тэндээс маркийн өрмийн машиныг зарж борлуулсан мөнгийг хувааж авахаар бид тэр үед тохиролцоод салсан юм” гэсэн тайлбар, хариуцагч талын шүүхэд гаргасан “...надад ашиг олдоогүй учраас хоёулаа больё гээд, түүний дараа өрмийн машиныг Дарханд авч ирсэн, түүнээс хойш 2013 оны 07 сар хүртэл Д.******* машиныг авч яваад надад олдоогүй, тэгээд аргагүй байдалд орж би Цагдаад өгсөн” гэсэн тайлбар зэргээс үзэхэд 2013 оны 07 сард талуудын хэн аль нь цаашид хамтран ажиллах боломжгүй тухайгаа харилцан мэдэгдэж, хамтын үйл ажиллагаанаас гарсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иймд Д.*******, нарын хооронд үүссэн хамтран ажиллах гэрээний харилцаа Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3, 480 дугаар зүйлийн 480.1.2-т тус тус заасны дагуу дуусгавар болсон байна.

 

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор маркийн өрмийн машиныг хариуцагч өөрийн эзэмшилд авсан байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь өрмийн машиныг бусдад 2015 оны 03 сарын 07-ны өдөр 27,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт нь гэрчийн мэдүүлэг, иргэн эзэмшдэг Хаан банк дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигч талуудын тайлбар зэргээр нотлогддог.

 

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлдээ “2015 оны 03 сарын 13-ны өдөр би төмсний бригадын гадаа очиход өрмийн машин байхгүй байсан. Манаачаас нь өрмийн машины талаар асуухад 2015 оны 03 сарын 07-ны өдөр зарсан гэж хэлсэн” хэмээн дурдсан байх тул уг хугацаанаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг тоолоход 2018 оны 03 сарын 07-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй буюу түүнд холбогдуулан гаргасан Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардах эрхийнхээ үндэслэлийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж заасныг үндэслэн тайлбарлаж байх ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий арван жилийн хугацаа үйлчилнэ гэж маргадаг.

 

Гэтэл зохигчдын хооронд үүссэн маргаан нь “хамтран ажиллах гэрээ”-ний харилцаа дуусгавар болсны дараа энэхүү гэрээний дагуу бий болсон хамтран өмчлөх дундын өмч болох маркийн өрмийн машинаас өөрт ногдох хэсгийг гаргуулахтай холбоотой маргаан байх тул “үндэслэлгүй хөрөнгөжсөн”-д хамаарахгүй, улмаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хэрэглэх боломжгүй юм.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талын гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн мэтгэлцээний явцад хариуцагч тал нь гэрч гэрчлүүлэх гэж байсан үйл баримтын талаар маргахгүй гэсэн тайлбарыг өгсөн шалтгаанаар нэхэмжлэгч тал нь гэрч асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар д холбогдох 11,500,000 төгрөг гаргуулах тухай Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.НЯМБАЗАР