Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/00008

 

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/00008

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимп хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: А -ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

            Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Билгүүн, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10-р сарын 19-ний өдрийн 2316 дугаар захирамжаар П.Аээс 46 227 294 төгрөг гаргуулж, "Н ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019.10.22-ны тогтоолоор Аийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, Зайсангийн гудамж. Х байрны Х тоотод байрлах, Ү-Х улсын бүртгэлийн дугаартай, 103,3 м.кв орон сууцыг үнэлэх үнэлгээчинээр Х ХХК-ийг томилж тус үнэлгээний төвийн 2019.11.08-ны өдрийн 484 дугаартай дүгнэлтээр орон сууц, авто зогсоолыг нийт 241 555 000 төгрөг гэж үнэлсэн байна. Үнэлгээний тайланд зах зээлийн үнийг зах зээлийн харьцуулах хандлагын аргаар тооцсон үнэлгээг бодитой гэж үзэн орон сууцны м.кв талбайг 2,096,400 төгрөгөөр нийт 216.555.000 төгрөгөөр үнэлсэн байгаад гомдолтой байпа. П.Аийн байр нь Хан-Уул дүүргийп 11-р хороо, Зайсангийн гудамжид Улаанбаатар хотын хамгийн эрэлт ихтэй бүсд байрладаг ба төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ төв замын хажууд байрлалтай, цөөхөн оршин суугчтэй, тэдний тав тухыг бүрэн хангасан байр юм. Үнэлгээчин зах зээлийн харьцуулалт хийхээр сонгосон орон сууцнууд нь үнэлж буй орон сууцтай дүйцэхүйц гэж үзэхээргүй байна. Иймд Хийн 2019.11.08-ны өдрийн 484 дугаартай дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, 2 хэсэг Зайсангийн гудамж Х байрны Х тоотод байрлах, 103.3 м.кв талбайтай Ү-Х улсын бүртгэлийн дугаартай орон сууц, автозогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.А хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан  Хан-Уул дүүргийн 1-р хороо, Зайсангийн гудамж, Х байрны Х тоотод байрлах, Ү-Х улсын бүртгэлийн дугаартай, 103,3 м.кв орон сууц, авто зогсоолыг үнэлсэн Х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаарджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан талууд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь гомдлоо 2019 оны 11 сарын 07-ны өдөр буюу хуулийн хугацаанд гаргасан байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан А-ын хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 1-р хороо, бүртгэлтэй, орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн х ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн Х төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ