Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

2023        07          19                                   2023/ШЦТ/75

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .........-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  2309000000305 дугаартай хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                       Б.Наранжаргал

Улсын яллагч                                                       Э.Хэрлэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Д.Цолмон

Шүүгдэгч                                                         Ц.Э нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, охин, зээгийн хамт, Нийслэлийн Багануур дүүргийн ........ дүгээр гудамж, ........... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ............... /РД:........./

Шүүгдэгч ....... тушаалаар багшаар томилогдон ажиллах явцдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасны дагуу цэцэрлэгийн багшийн ажилд үргэлжпүүлэн ажиллахын тулд Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжпээр суралцан төгсөөгүй атлаа 2011 онд төгссөн гэх ............ дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж .......... дүүргийн ........... ажиллаж 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ашигласан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасан “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан..., магистрын сургалт 150..., багц цагаас..., доошгүй байна” гэсэн шаардлага хангахгүй атлаа ............ дугаартай 120 багц цагийн сургалтад хамрагдсан гэсэн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломоо хуурамч болохыг мэдсээр байж 2014 оноос 2016 оны хооронд Монгол Улсын Газарчин дээд сургуульд “Боловсрол судлал, менежмент” мэргэжпээр магистрын ангид элсэн орж суралцахдаа ашиглаж, 42 багц цагийн сургалтад хамрагдаж 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн ........... дугаартай “МАГИСТРЫН ДИПЛОМ” авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч .........-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2010 онд ........... цэцэрлэгт ажилд орохдоо Монгол улсын Их сургууль Боловсролын өмнөх их сургуулд сурч байгаа гэж хэлээд ажилд орсон. ......... дугаартай диплом 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надад хэвлэгдэн гарч ирээд би тухайн дипломоо үндэслэж ажил эрхэлж байгаад 2016 онд “.............” дээд сургуулийг удирдлагын магистраар сурч төгсөөд ......... дугаартай диплом гардан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 226-р хуудас/, мөн “...би хөөцөлдөж байгаад ........ дугаар цэцэрлэгт багшийн орон тоо байгааг мэдээд өөрөө очиж цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзсан. Тухайн үедээ өөрийгөө Монгол Улсын Боловсролын их сургуульд Сургуулийн өмнөх боловсролын багшаар суралцаж байгаа гэж хэлээд ажилд орж байсан. ...түүнээс хойш буюу 2012 онд /сарын сайн санахгүй байна/ Б.......... надад миний нэр бичигдсэн дипломыг өгсөн. Тэгээд би сургуульдаа дипломоо эх хувиар нь өгч бүртгүүлсэн. Мөн тухайн дипломыг үндэслээд ............ дээд сургуульд “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байгаа. Би хуурамч диплом ашиглан ............ цэцэрлэгийн багшаар ажилд орсон болохоо хүлээн зөвшөөрч байна. Би дипломоо өөрийн гарт аваад үзэхэд миний регистрийн дугаарын үсэг солигдчихсон байсан...” гэсэн мэдүүлэгүүд /хавтаст хэргийн 71- 73 дугаар тал/

Шүүгдэгч ..........-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Урд өгсөн мэдүүлэг үнэн учраас дахин мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...2022 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Боловсролын ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. ...Манай байгууллага нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хэрэгжүүлэгч агентлаг буюу яамны бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллага гэж ойлгож болно. Тус хэрэг дээр намайг хохирогчоор тогтоох тухай албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлсний дагуу ирж мэдүүлэг өгч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/

              Хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай яамнаас одоогоор дээрх үйлдэлтэй холбоотойгоор тооцож, тогтоосон хохирол байхгүй. Тиймээс дээрх хуурамч диплом бүхий багш нараас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин манай байгууллагын зүгээс дээрх багш нарыг хууль хяналтын байгууллагаар шалгаад зохих хуулийн дагуу арга хэмжээ авагдаж хэрэг нь шийдэгдээсэй гэсэн хүсэлтэй байгаа. ...Манай яамны зүгээс нэгдсэн байр сууриа илэрхийлж, 3 сайдын нэгдсэн албан даалгавар гарсан байх тул хэрэг тус бүртэй танилцаж, тухайн хэргүүдийн шүүх хуралд биечилэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 102-103-р хуудас/

              Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /1-р хх-ийн 16-40-р хуудас/

              Гэрч ..........-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2021 оны 10 сараас .......... газрын даргаар ажиллаж байна. ...БШУЯамны сайд .....-ийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажпын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүсийн ажлын хэсэгт орж ажилласан. ... Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан. ...Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/

              Гэрч Я.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би ............ ...... хяналтын улсын байцаагчийг 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. ... Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжпэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажпын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажпын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Еsis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу рdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/

              Гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие .........байцаагчаар 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. “...өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөөр Монгол Улсад их дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /РDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн pdf өргөтгөлтэй файл юм. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдэн ... гэж тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53-р хуудас/

              Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие 2016 оны 10 сараас ............ мэргэжилтнээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. ... Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ... Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/

              Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оноос одоог хүртэл ..........т сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. Миний ажпын чиг үүрэг нь салбарын статистик мэдээг нэгтгэх, хянах, тайлагнах үүрэгтэй байдаг. ...Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийг нэвтрүүлэх үндсэн зорилго нь дээд боловсролын хөдөлгөөн үйл ажиллагааг цахимжуулах ялангуяа салбарын статистикийн мэдээг цахимжуулах нь уг системийн гол зорилго байсан. Тиймээс энэ ажпуудыг уг төслийн ажпын даалгаварт тусгаж хэрэгжүүлсэн. Үүний нэг нь дээд боловсролын төгсөлтийн үйл ажиллагааг цахимжуулах модуль боловсруулагдсан. Мэдээллийн санг бүрдүүлэхдээ тухайн нэгж байгууллага буюу их, дээд сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн мэдээллийг тусгай бэлтгэсэн нэг загвартай эксел файлын дагуу он тус бүрээр төгсөгчдийн мэдээллийг авч төгсөгчдийн статистик мэдээлэлтэй тулган системд дата импортоор оруулах зарчмаар мэдээллийн санг баяжуулан ажиллаж байна. Мэдээллийг бүрдүүлэхдээ статистикийн тухай хуулийн 9.6 дугаар заалтын дагуу нэгж байгууллага буюу сургууль мэдээллийн үнэн зөвийг өөрөө бүрэн хариуцахаар хуулиар зохицуулж өгсөн байдаг. Мөн Боловсрол шинжлэх ухааны сайдын 2006 оны 480 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын диплом олгох журмын 4.1, 4.3 дугаар заалтын дагуу диплом олгох үйл ажиллагааг тухайн сургуулийн захирал үнэн зөвийг хариуцна гэсэн заалттай байдаг. Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-63-р хуудас/

              ................... цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн ......... дугаартай “...тус цэцэрлэгийн багшаар ..........-ыг 2010.09.01-ны өдрөөс ...түр хугацаагаар томилон ажиллуулсугай. ...Багш ............ ТҮБД-4-2 шатлалаар ........ төгрөгөөр цалинжуулж зохих журмын дагуу нэмэгдэл хөлс, урамшлыг бодож олгохыг ня-бо ...........-д зөвшөөрсүгэй...” гэсэн тушаал /хх-ийн 231 дүгээр тал/,

              ......... дүүргийн ............ цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай “...........-ыг ажпаас чөлөөлөх тухай” тушаал /хх-ийн 232 дугаар тал/,

              Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  тодорхойлолт  2010 оны 09 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл нийт авсан цалин хөлсийг тодорхойлсон баримт /хх-ийн 183-188 дугаар тал/

              Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа 2010 оны 09 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл нийт авсан цалин хөлсийг тодорхойлсон лавлагаа баримт /хх-ийн 212-220 дугаар тал/

              Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас олгосон 0......... дугаартай Бакалаврын диплом нь ........-т олгогдоогүй буюу Б овогтой Б-т 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон болохыг нотолсон Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай тушаал /хх-ийн 221-223 дүгээр тал/

              Багш ...........-ын анкет “...Төгссөн сургууль: Монгол      Улсын Боловсролын Их сургууль, Суралцсан хугацаа: 2009-2011, Эзэмшсэн боловсрол мэргэжил: СӨБ-ийн багш, арга зүйч...” /хх-ийн 190 дүгээр тал/

              ........ дүүргийн ......... дугаар ............-ын ажил байдлын тодорхойлолт "...Багш .......... нь 1987-1997 онд ........ аймгийн ...........цэцэрлэгт багшаар ажиллаж улмаар Монгол Улсын Багшийн их сургуулийн “Сургуулийн өмнөх боловсролын сургууль”-д 2009 онд элсэн орж “Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, арга зүйч” мэргэжил эзэмшин 2011 онд төгссөн байна...” гэжээ /хх-ийн 191-193 дугаар тал/

              .......... дээд сургуулийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 27/01 дугаартай “.......... регистрийн дугаартай Ц........... нь тус сургуульд 2014-2016 оны хичээлийн жилд “Боловсрол судлал, менежмент” мэргэжлээр магистрын ангийг ........... дипломын дугаартай суралцаж төгссөн нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 233-235 дугаар тал/

              Шүүгдэгч .............-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 200-р хуудас/

              .........-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 111-177-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Улсын яллагчаас...шүүгдэгч ..........-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно гэж заасны дагуу шүүгдэгч Э-ын 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд хуурамч боловсролын диплом ашиглаж тус цэцэрлэгт багшаар ажиллаж, нийт 126,784,005,68 төгрөгийн цалин хөлсийг улсын орлого болгох саналтай байна...гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Гэм буруугийн тал дээр прокурорын зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл ангитай маргахгүй. Хор уршгийг төлөх боломжгүй гэж үзэж байгаа. ... хууль бусаар ажилласан ч бай гэртээ зүгээр сууж байгаад энэ мөнгийг аваагүй, тодорхой хугацаагаар хүүхдүүдтэй ажиллаж байгаад цалин хөлсөө авсан, тодорхой хэмжээгээр төрийн буруутай ажиллагаа яваад энэ хүнийг ийм байдалд оруулчихсан байгаа...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс  “...хэлэх үг байхгүй /уйлав/...” гэсэн дүгнэлтүүд гаргасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ...........-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

          Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Шүүгдэгч .......... нь ............. дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны ....... өдрийн ........ дугаартай тушаалаар багшаар томилогдон ажиллах явцдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасны дагуу цэцэрлэгийн багшийн ажилд үргэлжпүүлэн ажиллахын тулд Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжпээр суралцан төгсөөгүй атлаа 2011 онд төгссөн гэх ............ дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ............... дугаар цэцэрлэгт башаар ажиллаж 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ашигласан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр буюу Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасан “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан..., магистрын сургалт 150..., багц цагаас..., доошгүй байна” гэсэн шаардлага хангахгүй атлаа ......... дугаартай 120 багц цагийн сургалтад хамрагдсан гэсэн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломоо хуурамч болохыг мэдсээр байж 2014 оноос 2016 оны хооронд Монгол Улсын .......... дээд сургуульд “Боловсрол судлал, менежмент” мэргэжпээр магистрын ангид элсэн орж суралцахдаа ашиглаж, 42 багц цагийн сургалтад хамрагдаж 2016 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн ............. дугаартай “МАГИСТРЫН ДИПЛОМ” авсан болох нь хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасны дагуу Боловсрол, соёл, шинжпэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаартай тушаалаар батлагдсан “Дээд боловсролын диплом олгох журам”-ын 1.2-т “Дээд боловсролын диплом нь дээд боловсролын тухайн шатны хөтөлбөрийн шаардлагыг хангасан болохыг нотлох баримт бичиг мөн” гэж заажээ.

              Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д "Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулж, мэргэжпийн багш ажиллуулна” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1- т “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж тус тус хуульчилсан байна.

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...диплом ...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан ...үйлдлийг “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

              Шүүгдэгч ............-ын .................. дугаар цэцэрлэгийн багшаар ажилд орохдоо ашигласан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжпээр 2011 онд төгссөн гэх ................ дугаартай бакалаврын диплом нь боловсролын салбарын мэдээллийн санд ............ын нэр дээр биш, Б овогтой Б гэх хүний нэр дээр байгаа нь тогтоогдсон тул уг боловсролын дипломыг хуурамч баримт бичиг гэж үзнэ.

              Ашигласан үйлдлийн тухайд уг баримт бичгийг хуурамч гэдгийг мэдсээр байж тодорхой хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрч, ашиг шимийг хүртсэн байгааг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж, тухайн баримт бичгийг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзнэ.

              Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйл “Багш, түүний эрх. үүрэг”, 1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэж заасны дагуу Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшаар ажиллахад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн хүн хаших ёстой албан тушаал байхад яллагдагч ........... нь сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр суралцаж төгсөөгүй байж тухайн чиглэлээр суралцаж байгаа гэж хуурч 2010 оны 09 дүгээр сард Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгт багшаар томилогдон орж ажиллаж байх хугацаандаа 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр сурч төгссөн мэтээр ............ дугаартай бакалаврын диплом бүхий хуурамч баримт бичиг бүрдүүлэн авч үргэлжлүүлэн ажилласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

              Шүүгдэгч ...... нь .............дугаар цэцэрлэгт 2010 оны .........-ны өдөр цэцэрлэгийн багшийн ажилд томилогдон ажиллах явцдаа 2011 оны 06 дугаар сарын 17-ний өдөр ............ дугаартай боловсролын бакалаврын дипломыг авч хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглан үргэлжлүүлэн ажиллаж улмаар тухай гэмт хэргийн үр дагавар нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртлээ тасралтгүй ажиллаж цалин авч, хууль бус үйлдлээ хэрэгжүүлсээр байсан боловч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзсэн болно.

              Шүүгдэгч ......... нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүний дээрхи үйлдэлүүд нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

              Шүүгдэгч . .........нь ............ дугаартай бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, ашиглаж хууль бус үйлдлээ үргэлжлүүлж буй нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан бусдын эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх болон олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг нөхцөл байдал байна гэж үзлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж хуульчилсан.

           Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Иймд шүүгдэгч ......... нь  “.......... дугаартай Боловсролын бакалавр зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр ашигласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэнэ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч нь “...гэм хорын хохиролд нэхэмжилсэн зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “..............-т Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг даалгах саналтай...гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч гэм буруутай учраас ял шийтгэл хүлээх нь гарцаагүй, улсын яллагчийн зүгээс 500 нэгжээр торгох ял шийтгэл оногдуулах санал гаргаж байна, торгох ялыг 6 сарын хугацаагаар тогтоож өгөөч...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс  “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч ............ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, ам бүл 4, нөхөр, охин, зээ нарын хамт амьдардаг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч .......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч ........-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган /500.000/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч  ......... торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг  гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно...” гэж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж,

Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт "...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан... ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаагаар 2011 оны 06 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд авсан нийт цалин болох 126.971.005.68 төгрөг, үүнээс 2014 оны 11 дүгээр сард нийгмийн даатгалын сайн дурын даатгал төлсөн 187.000.00 төгрөгийг хасаж нийт 126.784.005.68 төгрөгийн цалин хөлс авсан болох нь тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч ........ нь 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны .......... өдрийг хүртэлх хугацаанд ................ дугаар цэцэрлэгт цэцэрлэгийн багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэ хугацаанд авсан нийт цалин болох 126.784.005,68 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон ашиг орлого гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 126.784.005.68 төгрөгийг шүүгдэгч ...........-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ......... дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .........-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.............1” дугаартай Боловсролын бакалавр зэргийн диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч .........-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган /500.000/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан ...........-т мэдэгдсүгэй

 4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 126.784.005.68 төгрөгийг ...........-аас гаргуулж улсын орлого болгосугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ............. дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.   

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ