Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дүгээр баг, Ганзам 5 дугаар хэсэг 58-31 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Энсонголия холдинг ХХК-ийн захирал Гурван сонгоол овогт *******ын *******ийн /*******/ гомдолтой

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 20-311 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар баг, Хөгжил хотхон 6-41 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 72 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч ажилтай Самба овогт *******ын ******* /*******/ /Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт/ холбогдох:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлын тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч буюу гомдол гаргагч /өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.*******ийн шүүхэд гаргасан гомдлоос:

Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан *******, , дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг 225.969.000 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХ-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн СШГ/2019021803 дугаартай тайлан хөрөнгийн үнэлгээний тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах тухай.

Нэхэмжлэлийн тайлбар, үндэслэл: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар манай компанийн үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан хураасан барьцаан дахь Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоогдохдоо дараах байдлаар хууль зөрчсөн юм. Үүнд:

Нэгдүгээрт: Үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүнд үлдээж дамжуулан гардуулахдаа үнэлгээний тайлангийн хувь байхгүй хэмээн гардуулаагүй нь талуудын заяагдмал мэдэх, танилцах эрхийг хязгаарласан цаашлаад шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл юм.

Хоёрдугаарт: Түүнчлэн гар утсаараа хувилж авч танилцсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Монголын мэргэшсэн үнэлгээчдийн ёс зүйн дүрмийг дараах байдлаар ноцтой зөрчсөн байна. Үүнд:

2.1 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан хууль тогтоомжид нийцсэн байх заалт, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх заалтыг хөрөнгийн товч түүх, үнэ цэнийн орчны шинжилгээ болон үнэлгээний үндсэн 3 аргачлалд тус тус илэрхий худал тодорхойлох эсхүл хийсвэрлэх, ач холбогдол бүхий өгөгдлийг орхидуулах замаар доор дурдсан байдлаар тус тус ноцтой зөрчжээ.

2.1.1 Үнэлгээний тайлангийн 4-6 дугаар хуудас дахь Үндсэн хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх орчны шинжилгээ бүлэгт мөн 7 дугаар хуудас дахь Өртгийн хандлагаарх үнэлгээний тооцооллын 7 дугаар хүснэгтийн №1 дугаар мөрд тус тус ашиглалтанд орсон оныг 1965 он гэж үндэслэл нотолгоогүй, эзэмшигчийн бүртгэлээс зөрүүтэй тоо баримтыг хуримтлагдсан элэгдлийг ихэсгэх зорилгоор хийсвэрээр авчээ. Хөрөнгийн ашиглалтанд орсон оныг ийнхүү хийсвэрээр зохиож тавьсан нь үнэлгээг эрс бууруулах суурь үндэслэл болсон байна. Гэтэл Сэлэнгэ гурванбулаг ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын багц хууль, Аудитын хуулийн дагуу 1994 оноос өнөөг хүртэл Сэлэнгэ аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын газартай Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу санхүү, татварын тайлан тооцоо хийж байгаа аж ахуй нэгж юм. Ийм хийсвэр тоо баримт тайлангийн тооцоолол бүрд байна.

2.1.2 Үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудсанд 3.2 дахь орлогын хандлагаарх үнэлгээний тооцоололд тус үнэлгээ хийж буй байршилд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн мэдээлэл хангалттай биш байгаа гэж үзсэн тул орлогын хандлагаар үнэлгээгүй гэх дүгнэлт илэрхий худал дүгнэлт болжээ. Мэдээлэл хангалттай биш гэдэг үндэслэл нь Сангийн яам, Татварын Ерөнхий газрын статистик мэдээллийн бааз дахь тоо баримтаар няцаагдана.

2.1.3 Үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудсанд 3.3 дахь Зах зээлийн хандлагаарх үнэлгээний тооцоололд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үнэлж буй хөрөнгүүдтэй харьцуулах арилжигдсан найдвартай, зах зээлийн мэдээлэл олдоогүй тул зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлэхгүй гэх дүгнэлт нь мөн илт худал дүгнэлт юм.

2.1.4 Үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудсанд газрыг норматив буюу суурь үнэлгээний аргаар тооцох гэж газартай холбогдох ганц тооцоолол хийхдээ газрын түүх, шинж байдал, зориулалт, кадастрыг санаатай дурдалгүй орхигдуулж үнэ цэнийг буулгах нэг талыг баримталсан мэргэжлийн ёс зүйг илэрхий зөрчсөн үйлдэл, хандлага гаргажээ. Гэтэл уг газар нь уулын гуу жалгын судал бүхий гулгамтгай сул хөрстэй, борооны үеэр доошоогоо 2-9м хүртэл суулт өгдөг газар байсныг нутгийн зон олон сайн мэдэх үүх түүхтэй газар юм. Уг газрыг худалдаа-үйлчилгээний зориулалтаар засаж янзлахын тулд ул шорооны дүүргэлт, ул шорооны 4-7 чичиргээт тэгшилгээ, 3-8 үеийн хайрган хучилт, хайрган хучилтын 6-15 удаагийн чичиргээт болон налуу тэгшилгээ, нягтруулга, цементэн хучилт, хашаажуулалт зэрэг капиталжих ажлууд хийгдсэн болно. Эдгээр капиталжих зардлууд нь нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн олон улсын тайлагналын стандартаар гадаа байгууламж дансанд хуримтлагдаж балансны үнээр тайлагнадаг.

2.2 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хөрөнгийн үнэлгээний тайланд дараах зүйлийг тусгана гэж заагдсан бүрдүүлбэр дараах байдлаар дутуу байна.

9.1.3 дахь заалтанд заагдсан үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх /-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээлэл буюу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.9 дэх заалтанд дурдсан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Баян модот ХХК авсан эсэх нь тодорхойгүй.

9.3.2 дахь заалт үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардплагатай гэж үзсэн бусад мэдээлэл

9.3.5 дахь заалт хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт

9.3.6 дахь заалтанд заагдсан хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл

9.3.8 дахь заалтанд заагдсан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл

Иймд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад үл нийцэх Баян модот ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн СШГ/2019021803 дугаартай тайлан, түүгээр тогтоосон хууль бус үнэлгээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Тус Шүүхийн шийдвэр гйүцэтгэлийн газраас Энсонголия холдинг ХХК-нд холбогдуулан гаргасан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай шийдвэр, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-нйи өдрийн 001/хт2018/01327 дугаартай тогтоолын дагуу Энсонголия холдинг ХХК-ийн зээлийн барьцаанд *******, , , 0206110 дугаартай газар эзэмших гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж МТ Петролиум ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, тогтоолын дагуу шийдвэр гйүцэтгэлийн ажиллагаа хийж, зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасныг үндэслэн Баян модот ХХК-ийн шинжээч, үнэлгээчин *******ыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 18180106/08 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор томилсон.

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тухайлбал үнэлгээнд гаргасан гомдолдоо:

1.Үнэлгээ тогтоосон тухай мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүнд үлдээж дамжуулан гардуулахдаа үнэлгээний тайлангийн хувь байхгүй хэмээн гардуулаагүй нь талуудын заяагдмал мэдэх, танилцах эрхийг хязгаарласан цаашлаад шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан үйлдэл юм гэсэн байдаг.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг 18 насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэсэн байдаг бөгөөд тухайн үед мэдэгдэл өгөхөөр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрт нь очиход Ц.******* гэртээ байхгүй байсан учир тухайн барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу Ц.*******ийн ээж Я.Сээсрэгжавт гардуулж, авсан цаг, минутыг бичгээр үйлдэн авч, утсаар Ц.*******д мэдэгдлийг ээжид нь үлдээсэн талаар хэлэхэд наанаа үлдээчих, би маргааш очин үнэлгээний тайлантай танилцъя гэж хэлэн маргааш нь /2019.02.23/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт ирж үнэлгээний тайлантай биечлэн танилцсан бөгөөд энэ нь хууль зөрчиж, талуудын эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

2.Тухайн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийхэд үнэлгээчний нарийн мэргэжлийн асуудлууд хөндөгдөж байгаа нь тухайн үнэлгээчний үйл ажиллагаа явуулах эрх, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл байгаа эсэх асуудлын талаар хуулинд заасан заалтыг зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: манай байгууллагаас тусгай эрх бүхий мэргэжлийн үнэлгээчнийг оролцуулан үнэлгээг гаргасан хуулинд нийцсэн бодитой үнэлгээ тогтоосон гэж үзэж байгаа. Мөн энэ талаар үнэлгээчин ******* нь шүүхэд тайлбар гаргасан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа учраас тодруулж асуух боломжтой гэж үзэж байна. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ...үнэлгээчин үйл ажиллагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасан байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл аж ахуй нэгж байгуулага дээр биш зөвхөн мэргэшсэн үнэлгээчин хувь хүн дээр гардаг байгаа юм. Иймд үнэлгээчин *******ын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар болон хариуцлагын даатгалын гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэргэшсэн үнэлгээчин гаргасан бөгөөд уг үнэлгээнд Шүүхийн шийдвэр гйүцэтгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нь хөнлөнгөөс нөлөөлж оролцох эрхгүй байдаг. Иймд Ц.*******д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байх тул хариуцагчийн гаргасан үнэлгээнд гаргасан гомдлынг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

Миний бие нь 2007 оноос мэргэшсэн үнэлгээчнээр ажиллаж байна. Миний бие нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/02 тоот Шинжээч томилох тогтоол-ын дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай гурван объект, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй нэг газрын зах зээлийн үнэлгээг тогтоох ажлыг хууль, стандартанд заасны дагуу хийж гүйцэтгэсэн.

Би Ц.*******ийн шүүхэд гаргасан Хөрөнгийн үнэлгээний тайлан-нд гаргасан гомдолтой уншиж танилцсан. Хөрөнгийн үнэлгээ хийхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт, 2017 оны эрх зүйн баримт бичгүүдийг баримтлан СШГ/2019021803/ тоот үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудсанд газрыг норматив буюу суурь үнэлгээний аргаар тооцож гаргасан. Уг тайлангаа буруу гаргасан гэж үзэхгүй байна.

-Газар нь дэлхийн баялагийн үндсэн эх сурвалж бөгөөд зэлүүд байгаль эсхүл сайжруулалт хийгдсэн зэргээсээ үл хамааран үл хөдлөх хөрөнгөнд ордог. Энэ газрын үнэлгээ нь газар эзэмших үеийн үнэлгээ биш юм. Учир нь: Засгийн газраас 2018 онд газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоол гаргаж 1997 онд батлагдан мөрдөгдөж байсан 152 дугаар тогтоолыг хүчингүй болгосон учраас 182 дугаар тогтоолд заасан эзэмших эрхтэй газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг норматив буюу суурь үнэлгээний аргаар тогтоосон. Үнэлгээ тогтоосон гэх газар эзэмших эрхтэй 4449м2 газрыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр бүсчлэлд хамруулж худалдаа бүх төрлийн үйлчилгээний зориулалттай ангилалд оруулж 1га газрын үнэлгээг 120 сая төгрөгөөр, 1м2 газрын үнэлгээг 12.000 төгрөгөөр тооцож зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг үнэлгээний өдрийн байдлаар 53.388.000 төгрөгөөр тогтоосон. Үнэ цэнэ нь түүний ашигт чанар болон нийгмийн эрэлт хэрэгцээг хангах боломж чадвараар тодорхойлогддог. Өөрөөр хэлвэл газар ихэсгэх зорилгоор чанартай бөгөөд өнгөрсөн хөдөлмөрийн үр дүнд бий болоогүй, тодорхой хил хязгаартай хөдөлшгүй, элэгдэж хуучирдаггүй, чанар байдал, сайжруулалт, зам харилцаа, хүн амын суурьшил, төвлөрсөн суурин газраас алслагдсан зай зэргээс хамаарч үнэ цэнэ нь харилцан адилгүй байдаг.

-Тухайн объектыг 1965 онд ашиглалтанд орсон гэж нотолгоогүй, зөрүүтэй тоо баримтыг хуримтлагдсан элэгдлийг ихэсгэх зорилгоор хийсвэрээр авсан гэсэн байна.

Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай үнэн зөв баримт мэдээллээр хангахыг үйлчлүүлэгчээс шаардах.. гэсэн заалтын дагуу төлбөр төлөгчөөс энэ талаар асууж тодруулахад тодорхой мэдэхгүй гэсэн хариулт өгсөн учраас Сэлэнгэ аймгийн Барилгын байгууллагад олон жил ажилласан барилгын инженер Ж.Жамбалдорж гэдэг хүнээс тодруулж асуун, тухайн үеийн акт зэрэг баримт материалд үндэслэн тухайн барилгын ашиглалтанд орсон оныг 1965 он гэж тогтоосон. Ж.Жамбалдорж гуйагаас шүүхэд тодорхойлолт гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьж тодорхойлолтыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичүүлэн шүүхэд гаргаж өгсөн.

-Тус үнэлгээ хийж буй байршилд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээслэсэн мэдээлэл хангалттай биш...гэж үзсэн тул орлогын хандлагаар үнэлээгүй гэжээ.

Тайлангийн үл хөдлөх хөрөнгө түрээслэсэн мэдээллийг Сэлэнгэ аймаг дахь зарын үйл ажиллагаа эрхэлдэг цахим хуудасны мэдээллээс хайхад бидний энэ үнэлгээний шаардлагад нийцсэн түрээсийн мэдээлэл олдоогүй учир хөрөнгийн үнэлгээг хийхэд Сангийн яам, Татварын ерөнхий газар, статистикийн мэдээллийн баазын тоо мэдээг ашиглавал үнэлгээгээр байхын хэрэггүй, дурын тооцооны хүн аваад хийж болно гэсэн байгааг үндэслэн гаргасан.

-Үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудсанд 3.3 дахь Зах зээлийн хандлагаарх үнэлгээний тооцоололд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үнэлж буй хөрөнгүүдтэй харьцуулах арилжигдсан найдвартай, зах зээлийн мэдээлэл олдоогүй тул зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлэхгүй гэх дүгнэлт нь мөн илт худал дүгнэлт юм гэжээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй дүйцэхүйц хэмжээний үл хөдлөх хөрөнгө зарагдсан мэдээлэл байхгүй байсан учраас Ерөө суманд гэж бичсэн нь жишээ байдлаар тайланд тусгагдсан болохоос энэ нь үнэлгээнд ямар ч ач холбогдолгүй юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуй нэгжийн хэлбэрээр явуулж болно гэсэн заалтын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан мэргэшсэн үнэлгээчний хувьд үнэлгээ гаргасан ба энд Баян модот ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудал яригдахгүй юм. Үнэлгээчний тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 3 жил тутамд сунгадаг ба миний хувьд хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 жилийн хугацаатай сунган үйл ажиллагаа явуулж байгаа ба одоо энэ сарын 11-нд дахин хугацаа сунгагдах юм.

Иймд миний хувьд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багт байрлах Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалттай гурван объект, худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй нэг газрын зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандарт болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Ж.Жамбалдоржийн шүүхэд гаргасан тодорхойлолтоос:

Гурванбулаг худалдааны зах байдлаар ашиглагдаж байгаа барилга нь намайг 1965 онд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Барилга угсралтын конторт хувиарлагдан ирж байх үед нийтийн бүжиг явагддаг, бөхийн барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн явагддаг дан барилга байсан. Мөн тэнд шинэ жилийн арга хэмжээ зохиогддог байсан. Н.Чойжамц гуай, н.Цогтоо нарын үед Сэлэнгэ аймгийн спорт хорооны зориулалтаар ашиглагдаж байсан болов уу. /Энэ талаар багш, захирал н.Дорждамба илүү мэдэх байх. Яагаад гэвэл н.Дорждамба өөрөө чөлөөт бөхөд барилдаж байсан юм шүү./

Чулуун суурьтай, тоосгон ханатай, зах хэсэгтээ модон татангатай, зүүн хэсэгтээ 2 давхар, доороо гражтай барилга бөгөөд 1990 оны сүүлч, 2000 оны эхэн үеэр зарим хэсэг нь ашиглалтгүй зарж, зарим хэсэгт нь худалдаа наймаа эрхлэгчид ажиллуулж, ашиглаж байсан байх.

Модон татанга, модон хучилт нь муудаж, өмхөрч муутсанаас шувуу нуруу, төмөр дээвэр нь илт муудаж нуралт үүсч байсан учраас засвар хийлгэхээр зураг төсөв хийлгэж байсан явдал бий. Хэдхэн жилийн өмнө хэмжилт хийсэн байгуулалтын зураг Талхун арал ХХК-ийн захирал Ч.Наранцогтод байж магадгүй. Одоо ашиглалтгүй байгаа худалдааны залыг 2 давхарлах боломжийн талаар эзэн Я.Сээсрэгжав нь сонирхож байсан болно гэжээ.

Хариуцагч буюу гомдол гаргагч /өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Өвчтэй хүүхэд асарч байгаа шалтгааны улмаас 20120 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд шүүх хуралдааныг миний гаргасан тайлбар, хүсэлтүүдийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч буюу гомдол гаргагч Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.******* нь шүүхэд хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн үнэлгээний гаргасан 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, тогтоомжинд заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэн гомдол гаргасан байна.

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай шүүгчийн шийдвэрээр МТ Петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй Энсонголия холдинг ХХК-д холбогдох 439.586.390 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж Энсонголия холдинг ХХК-иас 439.586.390 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1317001756 дугаартай 490м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай, мөн дугаартай 296м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай, дугаартай 315.8м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 5 дугаар хэсэгт байршилтай эрхийн гэрчилгээтэй 4449м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-нйи өдрийн 001/хт2018/01327 дугаартай тогтоол гарсан бөгөөд дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар ажилагаа явуулж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарган үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, мөн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/02 тоот Шинжээч томилох тогтоол гарган дээрх тогтоолын дагуу Баян модот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин, бүрэлдхүүнтэйгээр Энсонголия холдинг ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1317001756 дугаартай 490м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай, мөн дугаартай 296м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай, дугаартай 315.8м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 5 дугаар хэсэгт байршилтай эрхийн гэрчилгээтэй 4449 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг үнэлэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан гарган хүргүүлсэн байна.

Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар хариуцагч буюу Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.*******д 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г гарсан талаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Мэдэгдэл-ийг хуулинд заасны дагуу 3 хоногийн дотор буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрт очиход гэрт нь ээж Я.Сээсрэгжавт өгч, утсаар Ц.*******д мэдэгдэн, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт очин Хөрөнгийн үнэлгээний тайлан-тай танилцсан болно.

Хариуцагч буюу гомдол гаргагч Ц.******* нь 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд буюу үнэлгээнд гомдол гарган уг гомдлыг шүүх хүлээн авч шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 414 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэдэг үндэслэлээр мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Мөн хариуцагч буюу гомдол гаргагч нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөн шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаж тус шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 1167 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарган хариуцагчийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зйүлийн 65.1.5-д заасан үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зйүлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцагч буюу гомдол гаргагч нь уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн гомдол гарган мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1383 дугаартай Гомдол гаргах хугацааг сэргээх тухай захирамж гарган, Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т зааснаар 65.1.5-д заасан зөрчлийг арилган шүүхэд дахин гомдол гаргах эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоор нотлогдож байна.

2.Хариуцагч буюу гомдол гаргагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.******* нь Баян модот ХХК-ийн үнэлгээчний гаргасан 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад хууль тогтоомжинд заасан заалтуудыг зөрчиж гаргасан гэсэн үндэслэлээр шүүхэд гомдол гаргасныг ханган шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай шүүгчийн шийдвэрээр МТ Петролиум ХХК-ийн нэхэмжлэлтэй Энсонголия холдинг ХХКн-д холбогдох 439.586.390 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж Энсонголия холдинг ХХК-иас 439.586.390 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1317001756 дугаартай 490м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай, мөн дугаартай 296м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай, дугаартай 315.8м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг. 5 дугаар хэсэгт байршилтай эрхийн гэрчилгээтэй 4449м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, болон хяналтын шатны шүүхэд гомдол гарган Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-нйи өдрийн 001/хт2018/01327 дугаартай тогтоолын дагуу Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар ажиллагаа явуулж,

2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл-ээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дагуу гаргасан 387.206.163 төгрөг гаргуулах талаар хугацаа заан мэдэгдэж, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарган үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас-аар Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн өмчлөлийн битүүмжлэгдсэн гэх үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн саналыг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны дотор саналаа ирүүлэхийг мэдэгдсэн,

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/02 тоот Шинжээч томилох тогтоол гарган дээрх тогтоолын дагуу Баян модот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин, бүрэлдхүүнтэйгээр Энсонголия холдинг ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1317001756 дугаартай 490м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай, мөн дугаартай 296м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай, дугаартай 315.8м2 талбайтай Агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд, Сэлэнгэ гурванбулаг ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 5 дугаар хэсэгт байршилтай эрхийн гэрчилгээтэй 4449м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг үнэлэн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан гарган хүргүүлж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар хариуцагч буюу Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.*******д 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г гарсан талаар 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Мэдэгдэл-ийг хуулинд заасны дагуу 3 хоногийн дотор буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрт очиход гэрт нь хариуцагчийн ээж Я.Сээсрэгжавт өгч, утсаар Ц.*******д мэдэгдэн, 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт очин Хөрөнгийн үнэлгээний тайлан-тай танилцсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Баян модот ХХК-ийн үнэлгээчний гаргасан 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г мэргэжлийн ур чадвар бүхий хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн этгээд хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дугаартай магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 001/хт2018/01327 дугаартай тогтоолын дагуу явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан Баян модот ХХК-ийн үнэлгээчний 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №СШГ/2019021803/ дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан зохих хуулиудад зааснаар явагдсан байх тул хариуцагч буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.*******ийн нэхэмжлэлтэй /гомдолтой/ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэнйи хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2283 дугаартай Энсонголия холдинг ХХК холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна.

3.Энсонголия холдинг ХХК-ийн дүрэм, Ажил гүйцэтгэх гэрээ /2019.01.02/, Баян модот ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Хариуцлагын даатгалын баталгаа,Мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээ /*******/ зэрэг авагдсан болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг /гомдол гаргагч/ байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн шүүх хуралдааныг хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар хариуцагч буюу гомдол гаргагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Энсонголия холдинг ХХК-ийн захирал Ц.*******ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол-ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2283 дугаартай Энсонголия холдинг ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй .

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА