Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00551

 


                                                   “” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/03807 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 87 дугаар магадлалтай,

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****, ****, ****  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт ****, **** нараас 141,034,096.11 төгрөг гаргуулах, ****, ****, **** нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахтухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ****гийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Солонго, хариуцагч ****, ****, тэдний өмгөөлөгч Б.Пүрэвмаа, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “ **** ****” ХХК нь ****, ****, ****  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт ****, **** нараас 141,034,096.11 төгрөг гаргуулах, ****, ****, **** нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/03807 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ****, **** нараас 141,034,096.11 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, хариуцагч ****, **** нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ****, **** нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, 7 байрны 5 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай, 36.03 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч ****, **** нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/ Хүннү гудамж 719 байрны 101 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073386 дугаартай, 70.93 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 983,321 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ****, ****, **** нараас 983,321 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 87 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/03807 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн хариуцагч ****, ****, **** нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 141,034,096.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэснийг нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,034,096.11 төгрөг гаргуулах, хариуцагч ****, ****, **** нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 863,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож БГ3055Ю1778-А тоот ипотекийн гэрээгээр **** миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204073386 дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, Трю эл хотхон /13312/, Хүннү гудамж, 719 дүгээр байр, 101 тоот хаягт байршилтай, 70,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн БГ3055101778-Б тоот ипотекийн гэрээгээр ****, **** нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш 7 байр, 5 тоот хаягт байршилтай, 36,03 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнууд буюу үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо “..Иймд ЗГ3055101778 тоот зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн **** өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ЗГ3055101778 тоот зээлийн гэрээний 151,034,096.11 төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар гаргуулж өгнө үү"гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэгч нь ийнхүү тодорхойлсон атлаа “Хариуцагчид зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол ЗГ3055101778 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ3055Ю1778-А тоот ипотекийн гэрээнд заасан... 3 өрөө орон сууц, БГ3055101778-Б тоот ипотекийн гэрээнд заасан ... 1 өрөө орон сууцны үнээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү”гэж тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө 2 салаа утга бүхий байдлаар тодорхойлогдсон буюу нэг болохоор барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн **** өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэж, “Хариуцагчид зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол ... орон сууцны үнээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү”гэсэн байдлаар, эсхүл, “ЗГ3055101778 тоот зээлийн гэрээний 151,034,096.11 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэж аль шийдвэрийг шүүхээр гаргуулахаар шаардаад байгаа нь ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь бүрэн дүүрэн эргэлзээгүйгээр тодруулахгүй шийдвэрлэсэн. Үүнээс болж шүүх үндсэндээ нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө тодорхойлж шийдвэрлэсэн хууль зөрчсөн ноцтой үр дагаврыг бий болгосон. Шүүх хараат бус байж зөвхөн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлсон тэр хүрээнээс халихгүйгээр дүгнэлт хийж, шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байхад түүнийг нь бүрэн тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн өмнөөс өөрийн ойлгосон байгаагаар дүгнэж шийдвэрлэх замаар хариуцагчийг хохироох нөхцөлд хүргэж байна.

4.1. Шүүх дүгнэхдээ “Хариуцагч ****, **** нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч урт хугацаатай зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалж 141,034,096.11 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэх тул хариуцагч ****, **** нараас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож шийдвэрлэв” гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд шүүх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эсхүл шаардлагаа мөнгөн төлбөрөөр төлүүлэхээр тодорхойлоод байгаа эсэхийг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь харагдаж байгаа. Түүнчлэн шүүх “Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч ****, **** нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол нөхцөлд хариуцагч ****, ****, **** нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ”гэж дүгнэсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгчээс “барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн **** өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тодорхойлсныг бас л өөрийнхөөрөө буруу дүгнэсэн байх бөгөөд хариуцагч ****, **** нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагч ****, ****, **** нарын барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэсэн шүүхийн ямар шийдвэр байдгийг үнэхээр ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу явагддаг тодорхой хуулийн зохицуулалттай байхад ийм байдлаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй.

4.2. Мөн “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ” гэж өөр тохиолдлыг тухайлан зохицуулсан хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн “...Иймд барьцаа хөрөнгө болох ... үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв”гэж шийдвэрлэсэн нь шаардлагыг мөнгөн төлбөрөөр гаргуулахаар шийдвэрлэсэнтэйгээ давхардсан агуулгаар дүгнэж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Шүүх нь шийдвэрийнхээ тогтоох хэсэгтээ бүр өөрөөр буюу “Хариуцагч ****, **** нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ... үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч нь “худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах”тухай шаардлага огт гаргаагүй байхад ийнхүү дураараа тодорхойлж, шийдвэрлэж байгаа нь дээр тайлбарласан шиг шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн тодруулж байж шийдвэрлээгүйн үр дагавар юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан залруулж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. 2018.07.23-ны өдөр Монгол ****ны Ерөнхийлөгчийн А/203 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тушаал гарч, шинээр хэрэгжүүлж байгаа энэхүү журам нь иргэдийн эрх ашгийг хамгаалж, бодит мэдээллээр хангах зорилготой бөгөөд зээлийн хүүг урьдчилан суутгахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, уг журмын 5.4-т “Иргэнд олгосон зээлийн хүүг олгох зээлийн дүнгээс суутгах эсхүл ирээдүйд хуримтлуулах хүүг зээл олгохоос өмнө урьдчилж төлүүлэх, энэ зорилгоор эх үүсвэр дансанд байршуулахыг хориглоно”гэж заасан. Хүчин төгөлдөр энэ журмын дагуу хүүг тооцож, тодорхойлох ёстой байхад шүүх үүнийг хуульд нийцүүлэн хэрэглээгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлгүй тайлбар хийсэнд гомдолтой байна.

4.3. 2020 онд Коронавирус цар тахалтай холбоотойгоор УИХ, Монгол Улсын Засгийн газар, Монгол ****наас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК нь Монгол ****, Сангийн яамтай хамтран иргэдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн хөнгөлөлттэй, хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах чиглэлийг ****уудад хүргүүлсэн байдаг. Эдгээр эрх бүхий байгууллагуудын гаргасан шийдвэр болон Коронавирус цар тахлын нөхцөл байдал бий болсон үйл явдал зэрэг нь нийтэд илэрхий ойлгомжтой зүйл бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаар ч үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс зээлээ хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрүүлсэн гэдэг нь үндэслэлтэй эсэх, энэ талаар дүгнэлт хийхэд дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэр хэрхэн нөлөөлөх зэрэг талаар огт дүгнэлт хийгээгүй. Хэрэв миний бие өмгөөлөгч авах боломжоор хангуулсан бол эдгээр нөхцөл байдлын талаар мөн тайлбарлаж мэтгэлцэх байсан. Шүүхээс шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс гадна хуульд нийцүүлэн гаргасан тухайн цаг үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэрийг баримтлах ёстой атал ийнхүү баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болохыг илэрхийлж байна.Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсгийн нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн хариуцагч ****, ****, **** нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 141,034,096.11 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэснийг нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,034,096.11 төгрөг гаргуулах, хариуцагч ****, ****, **** нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8. “ **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 136,293,853.20 төгрөг, зээлийн хүү 14,663,051.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,191.87 төгрөг, нийт 151,034,096.11 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** 10,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ****, **** нараас 141,034,096.11 төгрөг гаргуулах, ****, ****, **** нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” гэж тодорхойлжээ.

9. Хариуцагч **** “...зээлийг ****гаар төлүүлж, Баянзүрх дүүрэгт орших 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх...”, хариуцагч **** “...зээлийг авч ашиглаагүй...”, хариуцагч **** “...Ковидийн улмаас ажил зогсож зээлийг бүрэн төлөх боломжгүй болсон, үндсэн зээл буурахгүй байгаа нь үндэслэлгүй...”гэж тус тус мэтгэлцсэн байна.

10. “ **** ****” ХХК, ****, **** нарын хооронд 2015.08.07-ны өдөр ЗГ3055101778 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, орон сууц худалдан авах зориулалтаар 148,953,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ****, **** нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Трю эл хотхон /13312/ Хүннү гудамж 719 байр, 101 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204073386 дугаартай, 70.93 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн ****, **** нарын Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 7 байр, 5 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206017160 дугаартай, 36.03 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалж 2015.08.07-ны өдрийн №БГ3055101778-А дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн 2015.08.07-ны өдрийн №БГ3055101778-Б дугаартай үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулжээ.

10.1. Зээл, барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ.

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

12. Банкнаас зээл олгох гэрээгээр ****, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

12.1. Зээлийн гэрээний 2.1.4-т “Зээл авах хэлбэр: Бэлэн бус”, мөн гэрээний 2.1.6-д “Зээлийн хөрөнгийг хүлээн авах дансны дугаар, эзэмшигчийн нэр: -төг-1925100679, валют-төгрөг, Болдбаатар овогтой Ундрах” гэж заажээ. 

Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, мөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар хариуцагч нар маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 2.1, 2.20, 3.5.1-д тус тусзаасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

12.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн451.1,453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээний 2.15, 3.4.5, 4.1-д тус тус заасны дагуу шаардах эрхтэй.

13. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн41.1-д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж хуульчилжээ.

13.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан хүү, зээлийн хүүг төлнө”, 2.11-д “Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийлүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр харилцан тохиролцов”, 3.1.3-т “Зээлдэгч хавсралт №1-д заасан хуваарьт төлбөрийн дүнг хуваарьт өдрөө харилцах дансандаа байршуулах үүрэгтэй ба **** хуваарьт өдөр уг данснаас тухайн сарын зээл, зээлийн хүүний төлбөрийг суутган авна” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцон байгуулсан байна.

13.2. Нөгөөтэйгүүр гэрээний 2.9, 2.11, 3.1.4, 3.4.2-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн болно.

13.3. Хамтран зээлдэгч **** зээлийн гэрээний 2.15-д заасны дагуу зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул “ **** ****” ХХК-аас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагч ****, **** нараас бүхэлд нь шаардах эрхтэй юм.

14. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “зээлийн гэрээнд зээлдэгч, ...гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана” гэж хуульчилсан байна.

14.1. Зээлийн гэрээний 2.5-д “Зээлдэгч хавсралт №1-д заасан графикт хугацааг чанд баримтлах бөгөөд графикийн дагуу төлөх нь энэхүү гэрээний нэн чухал нөхцөл бөгөөд түүнийг удаа дараа зөрчвөл зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ”, 4.4.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй”, 4.5-д “Энэхүү гэрээний 4.4-т заасан үндэслэлээр ****ны санаачилгаар зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудсан тохиолдолд **** энэхүү гэрээний 4.3-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар зээлийн төлбөрийг төлүүлнэ”, 4.6-д “Зээлийг хугацаанаас нь өмнө буцаан дуудах тухай мэдэгдэд-шаардлагыг бичгээр өгснийг зээлдэгч хүлээн авмагц түүнд заагдсан хугацаанд зээлийн төлбөрийг нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй” гэж гэрээний үүргийн ноцтой зөрчилийг нэрлэн заасан бөгөөд **** гэрээг дангаараа цуцлан үндсэн өр, түүнд бодогдсон хүү, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг хугацаанаас нь өмнө төлүүлэх, гарах үр дагаврын талаар талууд тохиролцжээ.

14.2. Хоёр шатны шүүхийн “...зээлийн гэрээний хугацаанд ****, **** нар үндсэн зээлд 12,659,146.80 төгрөг, зээлийн хүүд 43,033,487.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 59,747.06 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй бөгөөд “ **** ****” ХХК хариуцагч нартай 2019.04.11-ний өдөр уулзалт хийж тэмдэглэл хөтөлж, графикт заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөнийг мэдэгдсэн, 2019.04.30-ны өдрөөс үүргээ биелүүлэхээр тохиролцсон боловч уг тохиролцоог зээлдэгч нар зөрчиж, 2019.10.04-ний өдөр сүүлийн төлбөр төлж, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн...” гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

14.3. ****, **** нар гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 487 хоногоор хэтрүүлэн зөрчсөн, “ **** ****” ХХК-аас зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг хариуцагч нарт олгон хугацаа өгсөн хэдий ч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй зээлийн гэрээнд болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.  

15. Байгуулсан гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд гэрээ цуцлагдах нөхцөл бүрдсэн гэж үзэх, энэ нь хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг л шүүхээс шийднэ.  

15.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох ба гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219, 225 дугаар зүйлд заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно.

15.2. “ **** ****” ХХК Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэсний дагуу зээлдэгч нартай 2019.04.11-ний өдөр уулзалт хийж, зээлийн гэрээний графикт заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөнийг мэдэгдсэн боловч хариуцагч нар үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 4.4, 4.4.1, 4.5-дзааснаар гэрээг цуцалж, зээлдэгч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй.

16. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд үндэслэж, цаашид зээлийн гэрээний үүрэг зохих ёсоорбиелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэсэн үндэслэл бүхий болжээ.

17. Хариуцагч хэн аль нь тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ.

18. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлаар Засгийн газар,  Улсын Онцгой комиссын шийдвэрүүдээр өмчийн хэлбэр үл харгалзан зарим хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоосон хэдий ч тэднийг зээлийн хүү, алдангийн үүргээс чөлөөлсөн эрх зүйн зохицуулалт алга.

19. Шүүх барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг зөрчөөгүй байна.

20. Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

21. Хоёр  шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд болон талуудын хооронд зээлийн зээлийн 2.1, 2.1.1, 2.1.2, 2.11, 3.1.4, 3.4.2-тзааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн 2020.09.09-ний өдөр цуцлагдсан гэж үзэж, ****, **** нарын зээлийн үүргийг 141,034,096.11 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-дзаасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч нар Баянзүрх дүүрэгт орших 5 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, зээлийг авч ашиглаагүй, Ковидийн улмаас ажил зогсож зээлийг бүрэн төлөх боломжгүй болсон, үндсэн зээл буурахгүй байгаа нь үндэслэлгүйгэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

22. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байхаас гадна давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 87 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч ****гийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 933,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН